News at 131dg

2008-07-30 uundaa бичсэн.
Зуны сар дуусах гээд, билгийн тооллоор бүр намрын дунд сар эхэлчихсэн энэ өдрүүдэд хэн, хаагуур, юу хийгээд яваад байгаа талаар блог та бүхэндээ хүргэж байна...Гадаадад, хөдөө, хотод байрлан ажиллаж, сурч, амарч яваа 131dg-ийн нийт гишүүд унштугай, бас сэтгэгдлээ үлдээсүгэй...
- Манай ангийнхан хөдөө явж амарсаар байгаа бололтой, албан ёсны мэдээгээр Мигаа маань лав ирснээсээ хэдхэн хоногийн дараа аяллаар явсан бөгөөд 27-ны өдөр Өндөрхаан хотод явж байлаа. Харин Сүхбат маань AS партид оролцон бут авсныхаа дараа Архангай руу хүлгийн жолоо залж, 8 хоногийн дараа хотдоо эргэн ирэх гэнэ. Харин албан бус мэдээгээр Нямхүү, Чойсүрэн нар маань Монгол орны хаа нэгтээ, /лав UB-д биш/ хэрэн хэсүүчилж, зуны амралтаа өнгөрүүлж байгаа бололтой.
- Аа харин ангийнхны маань зарим хэсэг нь зуслангуудаар байрлаж байна. Гээдээ л гэхэд карантин тавигдангуут уяанаасаа алдуурсан "робот" шиг Найрамдал руу амрахаар явсан байна. Нэлээн олон хүүхэд лагерьт гарсан байгаа бөгөөд Бямбаа л гэхэд зуслангийнхаа "3 хүү" дэлгүүрийн худалдагчаар ажиллан, Цэцэнэ маань Сүхээ хурдан ирээсэй гээд байшиндаа хэвтэж байгаа нь дамжиггүй.
- Хүмүүс амраад байхад ажиллаад байдаг хэдэн нөхдүүд бас байна. Очки маань аавынхаа ажилд туслан хөлбөмбөг ч тоглох завгүй барменаас эхлүүлээд захирлын ажил хийж байхад Мядгаа маань "Хэрлэн" зоогийн газар ажиллаж байгаа сурагтай байна. Харин Түвшээ маань нетээ ажиллуулсан шигээ, Төөгөө хааяа бүжгийн хичээл заасан шигээ амралтаа өнгөрүүлж байна. Дашрамд дурьдахад Төөгөө маань ирэх даваа гарагт мэргэжлийн бүжигчдийн дунд зохиогдох "Мөрөөдлийн Бүжиг" нэртэй тэмцээнд оролцох болсон бөгөөд бэлтгэл сургуулилтаа эрчимтэй базааж эхлээд байна.
- Завгүй хүмүүсийн жагсаалтыг манай хөлбөмбөгийнхөн үргэлжлүүлж байна. Цэнгэл, Зоогий, Өлзий, Яруу нар Мазаалай багийн бүрэлдэхүүнд "Идэрчүүдийн Лиг"-т оролцож байгаа билээ. Одоогоор 4 тоглолт хийн 2 хожил, 1 тэнцээ, 1 хожигдолтой яваа бөгөөд Өлзий маань 2 гоолтойгоор "ангийнхаа" мэргэн буучаар одоогоор тодроод байна.
- Амар гээд амралт өгөөд байхад сурна гээд сураад байдаг хүмүүс бас байдым байна. Галаа л гэхэд өөрөө хүсээгүй аргагүйн эрхэнд Орос хэлийг өдөрт 5-6 цаг үзэж байхад БЕК хотын гудамжаар 2 охин хажуудаа суулгачихаад жолооны курсынхээ дадлаганд яваа гэнэ. Албан бус мэдээгээр Хулан ч гэсэн жолооны курст сурч байгаа бололтой.
- Нээрээ 7 сар дуусах гээд байдаг, гэтэл 7 сарын сүүлчийн өдөр манай админ ЛМО маань төрсөн байдаг шүү дээ /мартчихаагүй биз/, тэгэхээр бүгдээрээ бас нэг юм бодох хэрэгтэй байх шүү...Төрсөн өдөр гэснээс 7 сарын 26-нд манай "тарвага" Дагваа маань мэндэлсэн бөгөөд төрсөн өдрийг нь тэмдэглэх гэтэл мань нөхөр хөдөө явчихсан байлаа гэж... Юутай ч өнгөрсөн ч гэсэн баяр хүргээд дуу дуугаа амандаа дуулцгаая даа...
За тэгээд бодоод байхаар хамгийн хийх юмгүй хүмүүс чинь үүнийг бичсэн хүн нь, тэгээд бас түүний бичснийг уншиж байгаа уншигч та бүхэн минь л болж байх шив дээ...
Юутай ч манайхаан, амралтаа аль болох үр дүнтэй өнгөрүүлээрэй гэж хүсч байнаа, бас сэтгэгдэл дээр энд бичигдээгүй шинэ мэдээнүүдийг бичнээ гэж найдаж байна.

2 сэтгэгдэл:

Baatka said... ( 30/7/08 16:27 )

NEEH SONIN MINII NER ALGA DAA BI CHINI GADAADAD HAMGIIN URT HUGTSAAGAAR YVJ BGAA ANHNII HUN BIZ DEE ADMINEE

Anonymous said... ( 31/7/08 13:33 )

Angiihniihaa talaar unshsn chin goy bnaa

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...