Энэ өдрийн онцлох хүүхэд- Н.Бямбажав

2008-01-01 uundaa бичсэн.

Удтал хүлээлгэж, нэлээн завсарласны эцэст манай блогийн хамгийн их хүн үздэг, хамгийн их сэтгэгдэл бичигддэг, “Энэ өдрийн онцлох хүүхэд” булан маань эргэн ажиллаж эхэлж байнаа. За тэгээд энэ 7 хоногийн эхний, энэ жилийн эхний онцлох хүүхдээр бид 2007 оны Улсын Шилдэг сурагч болсныг нь үнэлэн Бямбажавыг тодруулж байнаа.

Овог нэр: Намсрайжав Бямбажав
Төрсөн он сар өдөр: 1991.09.07
Төрсөн газар: Монгол, Улаанбаатар
Хоч: Spy, /....................????? амьтны нэр????/
Хобби: Хөлбөмбөг тоглох, сагс тоглох, теннис тоглох


Бага нас:
За тэгэхээр миний өмнө түүний энэ жилийн Улсын тэргүүний сурагчид нэр дэвшсэн тодорхойлолт дэлгээстэй байж байна. Тэгээд энэ нийтлэлээ бичихдээ үүнээс нь нэлээн ашиглаад, өөрийнхөө үгийг бас нэмэрлэх болно.
Манай хүний намтар дээр цэцэрлэгээр хүмүүжсэн эсэх талаар алга байгааг бодоход төрсөн нутаг хавиараа л хэсүүчилж байсан бололтой./just joke/
Хожмын улсын шилдэг 1999 онд нийслэлийн 1-р сургуульд элсэн орж байжээ.

“1999 онд нийслэлийн 1-р дунд сургуульд элсэн орж онцсайн дүнтэй суралцаж , улмаар 2002 оноос 4-р ангиа алгасан уралдаант шалгаруулалтанд тэнцсэнээр тус сургуулийн Энхбаатар багшийн удирдсан математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 5д ангид суралцаж эхэлсэн.”

Ингээд л 131dg-ийн гишүүн болчихож л дээ, цаадах чинь. Ийм хүн хүсэн хүсэн, анги алгасан алгасан манай ангид орсон гэхээр манай ангийн чанар чансаа бас харагдана гээд ангиа хальт рекламдчихъя.

131dg-д
Ер нь бол манай хүн чинь нийтэч, хөгжилтэй, итгэлтэй гээд ерөнхийдөө бол САЙН залуу байгаа юм. Тэгээд зан чанарынх нь хувьд ангийнхан нь ангийнхаа төлөө цохилох зүрхтэй, хүнд муу санадаггүй, тусч гэдгээр нь үнэлдэг, мэддэг.
Манай хүн 5д-11г ангид суралцах хугацаандаа хүрч болох бараг л бүх юмны оргилд хүрсэн.

“Суралцах хугацаандаа ерөнхий боловсролын программыг бүрэн эзэмшихийн сацуу байгалийн ухаан, физик, математик зэрэг хичээлүүдээр зохиогддог төрөл бүрийн олимпиадуудад тогтмол амжилттай оролцож алт 20, мөнгө 20, хүрэл 16 нийт 56 медаль аваад байна. Үүний дотроос Олон улсын хот хоорондын матемтикийн олимпиадын 3 удаагийн аварга, Дүүргийн матемтикийн олимпиадын 2 удаагийн аварга, Хотын математикийн олимпиадын 2 удаагийн аварга болж, улсын олимпиадаас 6 медаль хүртээд байна.”

Бүх л салбарт хүч сорьж, амжилтанд хүрч байдаг овоо гар. Жишээ гээд л дурьдвал энэ жилийн урлагийн үзлэгийн аварга ARCTIC PENGUINS багийн гишүүн. Ямар ч хүнд хэцүү үед ангийнхныгаа орхиод явчихгүй гэдгийг нь,үргэлж хамтдаа байна гэдгийг нь бид мэднэ. Тэгээд ч ер нь манай хүн анх ангийнхныгаа өмөөрч л зодоон эхлүүлсэн юм шүү дээ.

“Н.Бямбажав нь дээрх амжилтуудаас гадна хичээлээс гадуур зохиогддог урлаг спортын арга хэмжээ, олон нийтийн ажилд бусдыгаа манлайлан оролцож, “Центавр” танин мэдэхүйн уралдааны сургуулийн аварга, сургуулийн бүжгийн аварга, сургуулийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний 2 удаагийн аваргаар шалгарч байсан. Бие даан англи хэл, компьютерийг гүнзгийрүүлэн судалж өөрийгөө дайчлан шургуу хөдөлмөрлөдөг, анги хамт олондоо нэр хүндтэй, нөхөрсөг дотно тусч харьцаатай төдийгүй 2000, 2004 оны сургуулийн шилдэг сурагч, Нийслэлийн Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар болон Монголын сурагчдын холбооны “Тэргүүний сурагч” өргөмжлөлт, Монголын Хүүхдийн Ордны “Эрдэм” алтан медальт. Асашёорюү сангийн тэргүүний сурагч. 2006 оны нийслэлийн тэргүүний сурагч өргөмжлөлт манай тэргүүний сурагчдын нэг юм.”


2007 онд
Тэгэхээр манай хүн өнгөрсөн жил амжилтын арвин ургац хураалаа.
2007 оны 7-р сард Вьетнам улсын Ханой хотноо болсон Олон Улсын математикийн XLVIII олимпиадаас мөнгөн медаль хүртснээс гадна физик, математикийн улсын олимпиадаас мөнгөн медаль тус тус хүртэж, өмнө нь 2006 онд хүртээд байсан Байгалийн ухааны улсын олимпиадын хүрэл медальтайгаа зэрэгцүүлэн 3 өөр хичээлээр улсын олимпиадаас медаль хүртсэн анхны хүн болсныг энд бичихэд таатай байна..
Казахстан, Индонез, Вьетнам, Бразил руу олимпиадад оролцох гэж яваад үзчихсэн хашир нөхөр. За тэгээд амжилтыг нь үнэлэн ангиас нь “Сурлагын тэргүүний сурагч”, улсаас “Улсын тэргүүний сурагч”-аар шалгаруулсан юм..
Бямбаа маань бидний дотны анд төдийгүй, манай ангийн, манай сургуулийн, манай улсын бахархал, нэрийн хуудас болсон шилдэг сурагч, гоолын машин, агуу математикч нь билээ.

8 сэтгэгдэл:

Anonymous said... ( 2/1/08 20:42 )

Byambajavdaa 2008 oni anhni ontsloh huuhed bolsond bayar hurgie.Angiin shildeg leader bolson chamar mani chine ih baharhdag shuu byambajavaa. NAizdaa ene 2008 ondoo ulam ih amjilt gargahiig husie.

Anonymous said... ( 2/1/08 21:11 )

bayr hurgey

Anonymous said... ( 3/1/08 20:12 )

BAYAR HURGEY. Shine onii shine doloo honogiin ehnii ontsloh bolson aztai l bna. za tegeed doloo honogiin ontsloh bolooroi. bolohooroo tortoo huvaagaarai.

Anonymous said... ( 3/1/08 20:15 )

ZA tegeed Bya maani ch gartsaagui shildgiin shildeg n lde.Uur yu helehev. Setgel n bas ih saihan mondi timeeeeee.

Anonymous said... ( 3/1/08 20:18 )

Medeej ANGIINHNAARAA BAHARHDAG shu. (hamgiin olon setgegdel shalgaruulj bga bolohoor olon tasalj bicheed bga shu. demjnee)

Anonymous said... ( 3/1/08 21:55 )

er ni bol aguu huuhed l dee hamt neg angid surdagdaa baharhdag. za naizdaa amidrald ni amjilt husey

Anonymous said... ( 5/1/08 14:17 )

naizdaa bayar hurgey 2008 ond iluu ih amjilt gargaarai byambaag demjeerei

Anonymous said... ( 11/6/09 21:58 )

Amazing boy. I love him !!!

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...