Хорь I

2010-01-29 Tsengel бичсэн.

Хүн төрөлхтөн орой нь үл харагдах уулын оргил өөд улам хурдтай,илүү эрч хүчтэй авирч байна. Ингэж хурдаа авах бололцоо олгосон түүхэн цаг бол 20-р зуун гэдэгтээ хэн ч маргахгүй биз. Энэ зуунд Эйнштэйн харьцангуй онолоо нээж,Рентгэн өөрийн нэрээр нэрлэгдсэн туяг нээж,Ватсон амьдралын нууц кодыг тайлж, ах дүү Райт онгоц нисгэж,Форд “Т” загвараа гаргаж ,сансарт хиймэл дагуул нисгэж,Гагарин сансарт нисч,Нил Армстронг саран дээр гишгэжээ.Мөн дэлхийн хоёр дайнд 80 орим сая хүнээ устгаж,Хирошима,Нагасакид атомын бөмбөг “туршиж”, Гитлер,Сталин нарт дарлагдаж , дэлхий хоёр том лагерт хуваагдсан ч олон улс орнууд эрх чөлөө тусгаар тогтнолоо олж,хүний эрх,эрх чөлөөг дээдлэх болж, Кейнс,Фридман,Фрейд,Жойс,Орвэл нар хүн төрөлхтөнг соён гэгээрүүлж, Луис Армстронг, Биттлз,Элвис Пресли, Жексон нар дэлхийг байлдан дагуулж, Пеле,Жордан нар дэлхийг бишрүүлж дэлхий өөрөө даяаршиж,интернэтийн торон сүлжээнд “хавтгай” болтлоо ороогджээ.

2009 оныг эргэн дурсахуй....

2010-01-20 uundaa бичсэн.
Хүн төрөлхтөн 2010 онтой учран золгоод удаагүй байна. Бүгд л бие биедээ аз жаргал хүсэн, амжилт бүтээл, олз омог, хайр дурлалыг хүсэн буй энэ цаг мөчид өнгөрсөн ондоо юу хийж бүтээснээ, юугаар илүү байснаа, алдсан эндснээ хэлэлцдэг бичигдээгүй хууль мөн бий билээ. 131dg ч гэсэн 2009 оныхоо ололт амжилтыг хуваалцахад бэлэн болоод байна. Хэдийгээр уламжлал ёсоор блогоос хүргэдэгчлэн "Оны онцлох үйл явдлууд" болон сар сараар түүвэрлэн хүргэдэг байсан нийтлэлүүдээ энэ жил янз бүрийн олон шалтгааны улмаас хүргэж чадаагүй ч эдгээрийг нэгтгэсэн нийтлэлийг нэлээн хожуу боловч хүргэж байгааг минь хүлээн авна уу.

Happy Birthday, Tuvshee!!

2010-01-10 uundaa бичсэн.
Манай ангийн "ах" нарын нэг, ангийн сагсан бөмбөг болон хөлбөмбөгийн шигшээгийн тамирчин асан, СЭЗДС-ФТМС-ийн оюутан Түвшинбаяр маань хэдхэн хоногийн өмнө 20 насны босгыг хүндэтгэлтэйгээр алхлаа. 1-р сарын 10-нд цагт нь хүргэж чадаагүйд хүлцэл өчөөд хамгийн сайн сайхныг, аз жаргал, инээд хөөрийг, амжилт бүтээл, ололт бүхнийг хүсэн ерөөе. Алдаж болохгүй хорин насандаа ихийг бүтээнэ гэдэгт бид итгэж байна. Төрсөн өдрийн мэнд хүргэе!!!

Цэцэнээгийн зурагнууд...

2010-01-07 uundaa бичсэн.
Алс холын Польш улсаа эрдэм номын мөр хөөн, суралцан суугаа ангийн "хөөрхөн" охидын нэг Цэцэнэгийн сүүлийн үеийн зурагнуудыг та бүхэнд хүргэж байна. Блог дээрээ сэтгэгдэл үлдээж, нийтлэл хурдан бичдэг болоорой гэж хэлье дээ. Цэцэнэ маань хэр өөрчлөгдсөн байна, манайхан сэтгэгдлээ үлдээгээрэй. Эдгээр зурагнуудыг Фэйсбүүк болон бусад цахим эх сурвалжаас авсан болно.

Төрсөн өдрийн мэнд

2010-01-04 Үлмэдэх бичсэн.


131dg-ийн түүхийн хуудаснаа энэ өдөр

Orgil Happy New Year!

2010-01-01 Orgil бичсэн.

Watch This Plz

Арав

Tsengel бичсэн.

Хоёр тавын арав,нэгэн арвын арав гэж хүрд цээжилж байхдаа байн байн давтддаг . Арвын тоо бол тэгш тоо . Бид аравтын тооллын системд тоо боддог.Чингис хааны байгуулсан Их Монгол улс аравтын зохион байгуулалттай байсан.

Бид ардын хувьсгал ялсны 60,70,80,.. жилийн ой гэж тэмдэглэдэг,тэр наадмуудаар л 1024 бөх наадамд барилдахыг үздэг. Мөн албан байгууллагууд **0 ойн жилийн баяр гэж тэмдэглэдэг.

Дэлхийн татах хүч ойролцоогоор 10 м/с2 байдаг. Хөлбөмбөгт бол багийн түлхүүр тоглогчид л 10 гэсэн дугаарыг эзэмшдэг.

Он тооллын хувьд ярих юм бол манай эрний 3 дахь мянганы хоёр дахь 10 жил эхэлж байна.Харин миний хувьд 3 дахь арван маань эхэлж байна.