«
»
-
Мэндчилгээ!
Сайн байна уу? Танд энэ өдрийн халуун мэндийг хүргэж байна. Та яг одоо 1-р сургуулийн 2008 оны 11г ангийн албан ёсны блогийн шинэчлэгдсэн 3.1 хувилбарыг үзэж байгаа бөгөөд блогийн удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс манай блог таныг уйдаалгүй, хэрэгтэй мэдээлэл, хэрэгцээтэй зүйлсээр хангаж, сонирхолтой олон олон зүйлс, шинэ мэдээллийг цаг алдалгүй авч чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Манай блогоор зочилж, сэтгэгдэл үлдээсэн танд баярлалаа.
Дэлгэрэнгүй » -
Хүүхэд бүр инээж байг!!!
СЭЗДС дээр байрлах Сэтгэлзүйн "Сэдэл" клуб болон 131dg-ийн хамтран санаачилж, хэрэгжүүлж байгаа "СЭТГЭЛИЙН ИЛГЭЭМЖ" аян эхлээд байна.Манай ангийнхны санаачлан үйл ажиллагааг нь явуулдаг "Сэдэл" клубын зүгээс сурах их хүслээр оргилуун яваа ч олон шалтаг шалтгааны улмаас эд материал, ном сурах бичигний дутагдалд яваа өнчин, ядуу олон аав ээжийн хүүхдүүдэд бага ч гэсэн тусыг хүргэх үүднээс өнгөрсөн долоо хоногуудад "СЭТГЭЛИЙН ИЛГЭЭМЖ" аяныг СЭЗДС дээр амжилттай явуулж, үр дүнтэй дуусгалаа. Дараагийн арга хэмжээнүүд 1-р сургууль болон МУИС-ийн ЭЗС дээр явагдахаар төлөвлөгдөж байгааг дуулгахад таатай байнаа.
Дэлгэрэнгүй » -
131дг-ийн эргэн тойронд!!!
Шинэчилсэн: 09.11.08
Манай блогт энэ сар хэд хэдэн сонирхолтой нийтлэлүүд нэмэгдснийг бид онцолж байна. Л.Мөнх-Очир Програмчлалын Азийн Бүсийн олимпиадаас хүрэл медаль хүртэн, Монгол улсын түүхэнд оюутнуудаас хамгийн анхны медаль хүртсэн хүн болон нэрээ үлдээв. Мөн МУИС-д суралцаж байгаа манайхан маань 131dg нэрийн дор нэгдэн БҮХ МУИС-ын хөлбөмбөгийн аварга боллоо. Өнгөрсөн сард Улаанбаатар хотын маань 370 жилийн ойн баяр болж, блог маань нийслэлийнхээ түүхийг танд зориуллаа. Д.Батцэнгэл, О.Энх-Оргил нарын бичсэн нэгийг бодогдуулж, 2-ыг санагдуулам хөгжөөнтэй хийгээд сонирхолтой нийтлэлүүдийг танд санал болгож байна.
Л.Мөнх-Очир Шанхайгаас хүрэл медальтай.
FC 131dg МУИС-ын аварга боллоо.
Улаанбаатар хот 370 нас хүрлээ. /нийтлэл/
О.Энх-Оргил - Макродноо гэж... /нийтлэл/
Д.Батцэнгэл - Шууд Маркетинг /нийтлэл/»
Хэрвээ та хөлбөмбөгийн хорхойтон хийгээд Английн Премьер Лигт дуртай бол 131ДГ ФАНТАЗИ ПРЕМЬЕР ЛИГт ороогүй явж байгаа юм биш биз? Яг одоо бидэнтэй нэгд. Та хэрвээ хоцорсон бол бүү санаа зов, танд хаалга үргэлж нээлттэй байх болно, зүгээр л дэлгэрэнгүйг унш...
Дэлгэрэнгүй...»