Хөх хулганы орон - Шарталт

2013-07-10 Battsengel бичсэн.
Хөх хулганы орон - Шарталт

Гашуун ундааг ахиухан хүртсэний маргааш хүмүүс, “шартлаа” гэж гэдэс гүзээ, толгой тархиа барингаа, гавьяа байгуулсан мэт бахархангуй ярьдаг аа. 

...“Шараа” тайлна гээд өнөөхөөсөө дахиад татаад хаяна. Улмаар нөгөө бүрзгэр байсан гэдэс дотор нь онгойж, дахиад нэг хундага хөнтрөх хүсэл оргилно. Гээд хэд хэд угсруулаад татаад байтал маргааш нь болжээ. Мөн л толгой нь эргэж мансуурсан байх аж. Тэгээд дахиад нэг татах нь тэр. Бүрэлзээд байсан толгой нь сэргэх шиг болоод угсруулаад хэд хэд хөнтөрчихлөө... Маргааш өглөөний нар аль хэдийнээ манджээ. Толгойд нь гал маналзаж, хэвлийд нь цөмийн дайн болж байгаа мэт. Гэхдээ нэг л бодол толгойд нь оч мэт харвах аж. Одоо ганц татаад л больё оо... Гэсэн ч өглөө бүр шараа тайлсаар л... 

Хөх хулганы орон - Хэлбэрээр дүүрэн улсад амьдарч байна...

2013-07-06 Battsengel бичсэн.
Хэлбэрээр дүүрэн Монголд амьдарч байна. Магадгүй хэлбэрээр дүүрэн дэлхийд ч амьдарч байж болох юм. 

Хэлбэр гэдэг бол ердөө харагдах байдал. Хэлбэр гэдэг нь зарим хүртэхүйгээр бидэнд бууж буй ердөө эхний л төсөөлөл. Алимаар бол хальс нь л даа. Гэхдээ алимны жинхэнэ шим шүүс хальсны дотор нь байдаг биз ээ. Яг үүн шиг ямар ч юмны хэлбэрийн цаана жинхэнэ дүр төрх, учир шалтгаан, гол зангилаас, ур хийц, тодруулбал мөн чанар нь оршиж, нуугдаж байдаг аа.

"Хөх" хулганы орон

2013-06-28 Battsengel бичсэн.
За, 131dg-ийн гишүүн Д.Батцэнгэл би бээр өөрийн бодлоо буулгасан бичвэрүүдээ цувралаар блог дээрээ буулгаж байя аа :) Ер нь блогтоо салхи оруулаагүй яасан ч их хугацаа өнгөрсөн юм бэ дээ. Дахиж блог чамайгаа ингэж удаан ганцаардуулахгүй гэж найдаж байна :) За ингээд цуврал бичвэрүүдийн маань эхлэл болгож "Хөх хулганы орон"-оо нийтэлье.

"Хөх" хулганы орон

"Эрдэм"-ийн зүйлээр бөөлжөөд байдаг, эрүү цагаан хулгана нэгэн жил ээ..

Агуу түүхт Хөх хулганы орон оршдог ажээ, гэвч одоо агуу түүхт гэдгээс нь өөр үлдсэн зүйл тун маруухан аж. Үүнийг нотлох мэт цагтаа хөрст алтан дэлхийг доргиож, Хөх хулганы орноо мандуулж байсан тэднийг, хаяа дэрлэн зэрэгцэн орших эсвэл харь газраас ажин суух янз янзын "муурнууд" мөрийтэй тоглоомын бай болгох мэт...

BREAKING: Багш хүүтэй болжээ!

2012-09-19 uundaa бичсэн.
Манай ангийн багш Н.Баянбат маань хүүтэй болжээ!!! Тэрээр өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр 2 дахь үрээ өлгийдөн авсан байна. Багшдаа бүгдээрээ баяр хүргэж, гэр бүлд нь аз жаргал сайн сайхан бүгдийг хүсэн ерөөе. Харин хэн гэдэг нэр өгөх бол гэдэг дээр нь мөрий тавих уу? :D

Эдийн засгийн макро хүрээнд зөвлөх чанартай бодлогын бүтэц зохион байгуулалт

2012-01-21 Think Twice бичсэн.

Эдийн засгийн макро хүрээнд зөвлөх чанартай бодлогын бүтэц

зохион байгуулалт

Рю Хоо Кю

Тус Банкний ерөнхийлөгч Ингвэсд талархсанаа мэдэгдье. Энэхүү семинарт Эдийн засгийн макро хүрээнд зөвлөх чанартай бодлогын бүтэцийг бий болгох түүнчлэн үүний шаардлага болон зорилго, хэрэглэгдэж болох Эдийн засгийн макро хүрээнд зөвлөх чанартай бодлогын механизм болон институтцийн зохион байгуулалтийн талаар миний бие ярих болно.

1. Эдийн засгийн макро хүрээнд зөвлөх чанартай бодлогын шаардлага болон зорилго

Эхний хэсэгийн яриа Эдийн засгийн макро хүрээнд зөвлөх чанартай бодлогын шаардлага болон зорилгийг хамруулна. Дэлхийн санхүүгийн хямрал болохоос өмнө үний тогтвортой байдал санхүүгийн тогтвортой байдалыг авчирна гэдэг итгэлээр нийтлэг зах зээлийн бодлогын гол зорилго нь үнийг тогтвортой байлгах байсан юм. Үүний зэрэгцээ тухайн ганц санхүүгийн институтцуудийн тогтвортой байдал бүх санхуугийн системийн тогтвортой байдалын суурь болно гэж үзээд санхүүгийн хяналт нь ганц санхүүгийн институтцуудийн тогтвортой байдал дээр төвлөрч байлаа.

Дэлхийн санхүүгийн хямралын дараа нийтлэг зах зээлийн бодлого болон Эдийн засгийн микро хүрээнд зөвлөх чанартай бодлогийн аль аль нь санхүүгийн тогтвортой байдалыг хангаж чадахгүй гэдэгийг бид ойлгосон юм. Эдийн засгийн макро хүрээнд зөвлөх чанартай бодлогын зорилго нь санхүүгийн системийн эрсдэлийн хуримтлалыг хориглох болсон нь одоо тодорхой болоод байна. Гэсэн хэдий ч одоогоор системийн эрсдэлийн хүчин зүйлсийг тогтоох болон хэмжих арга зүйн талаар хангалттай судалгаа байхгүй байна.

2. Эдийн засгийн макро хүрээнд зөвлөх чанартай бодлогын механизм

Одоог хүртэл капиталын коэффициент, хөрвөх чадварын коэффициент, болон санхүүгийн хараат байдалын коэффициент нь Эдийн засгийн макро хүрээнд зөвлөх чанартай бодлогын механизмийн гол сэдэв болоод байгаа. Эдгээг коэффициентууд нь Эдийн засгийн микро хүрээнд зөвлөх чанартай бодлогын механизм дээр сүүрьлсан бөгөөд санхүүгийн хэлбэлзэлийн ихэсгэлт (procyclicality ) болон хоорондийн сүлжээт холбоо interconnectedness зэрэг системийн эрсдэлийн бололцоотой эх үүсвэрийг агуулсан нэмэлт ороод байгаа юм.

Сүүлийн 3 дугаар Басел багц 2019 он гэхэд бүрэн хэрэгжих бөгөөд капиталын, , хөрвөх чадварын , санхүүгийн хараат байдалын коэффициентууд зэрэг одоо байгаа бодлогын механизм нь нөлөөний хувьд хязгаарлагдмал байгаа болхоор бид одоо янз бүрийн нэмэлт бодлогын механизмуудыг хөгжүүлэх болон хэрэглээнд оруулах хэрэгтэй байна. Хэдийгээр капиталын, , хөрвөх чадварын , санхүүгийн хараат байдалын коэффициентууд зэрэг зөвшөөрөгдсөн бодлогын механизмууд байгаа боловч төв банкууд санхүүгийн хямралыг хориглох болон хямралын үед зөв бодлогын механизмуудыг хөгжүүлэх үүрэгийг хэрэгжүүлэх хэрэгтэй.

Үүний дагуу санхүүгийн системийн тогтвортой байдалыг хангах зорилгтой мөнгөний бодлогын хэрэглээний үр нөлөөний талаар цаашдын судалгаа хийгдэх шаардлагатай байна. Улбаалаад нөцийн шаардлага болон зээлийн бодит өртөгтэй харьцуулсан харьцаа нь бидэнд тэргүүн зэргийн ач холбогдолтой мөнгөний бодлогнууд юм. Эдгээр мөнгөний бодлогнууд нь нөөцийг хянах болон санхүүгийн институтцуудын үйл явцад нөлөө үзүүлэхэд хэрэг болох юм. Нөцийн шаардлагын зорилт банкны хадгаламжаас санхүүгийн институтцуудын өр төлбөр ялангуяа бөөний санхүүжүүлэлт хүртэл хүрээгээ тэлсэн үед системын хөрвөх чадварыг удирдахад нөцийн шаардлага нь үр нөлөөтэй механизм болох юм. Санхүүгийн институтцуудын хөрөнгийн хэлбэлзэлээр үүссэн санхүүгийн хэлбэлзэлийн ихэсгэлт (procyclicality )-тэй үед зээлийн бодит өртөгтэй харьцуулсан харьцаа болон хөрөнгөн дээр сүүрилсан нөцийн шаардлага нь хөрөнгийн талыг анхаарсан нь үр нөлөөтэй механизм болж чадах юм

3. Институтцийн зохион байгуулалт

Хэсэг хөгжингүй нөлөө бүхий улсууд сүүлийн үед эдийн засгийн микро хүрээнд зөвлөх чанартай хяналт шалгалтын байгууллагаас тусад нь Эдийн засгийн макро хүрээнд зөвлөх чанартай бодлого хэрэгжүүлэх тусгай байгууллагуудыг бий болгоод байна. Төв банк, засгийн газар, хяналт шалгалтын байгууллагууд бүгд оролцож болохуйц хороо, зөвлөл аль эсвэл удирдах зөвлөлийн хэлбэрээр энэхүү тусгай байгууллагуудыг зохион байгуулж байна.

Эдийн засгийн макро хүрээнд зөвлөх чанартай бодлого хэрэгжүүлэх хороо нь төв банкны доор аль эсвэл бие даасан байгууллагын үүднээс байгуулагдаж байна. Хорооны дарга нь Англи, Бэлги улсууд болон Европын холбоонд төв банкны ерийнхийлөгч, АНУ-д сангийн яамны сайд байдаг бол Унгарт холбогдох албаны удирдлагууд ээлжлэн солигдож Хорооны даргын үүргыг хэрэгжүүлдэг байна.

1 дүгээр хүснэгтэнд төрлүүдийг үзүүлсэн байна. 1 дүгээр төрөлийн улсууд нь нэгдсэн Эдийн засгийн микро хүрээнд зөвлөх чанартай хяналт шалгалтын бүтэцтэй бөгөөд Эдийн засгийн макро хүрээнд зөвлөх чанартай бодлого хэрэгжүүлэх хороо нь төв банкны дэмжлэг доор байдаг. Энэхүү төрөлийн жишээ нь Англи Белги бөгөөд тус улсуудын төв банкны ерийнхийлөгчүүд нь Хорооны даргын үүргыг хэрэгжүүлдэг. 2 дугаар төрөлийн улсууд нь төрөлжсөн Эдийн засгийн микро хүрээнд зөвлөх чанартай хяналт шалгалтын бүтэцтэй бөгөөд эдгээр улсууд нь бие даасан Эдийн засгийн макро хүрээнд зөвлөх чанартай бодлого хэрэгжүүлэх хороог байгуулсан. Энэхүү төрөлийн жишээ нь АНУ, Европын холбооны 27 улсууд юм. 3 дугаар төрөлийн улсууд нь нэгдсэн Эдийн засгийн микро хүрээнд зөвлөх чанартай хяналт шалгалтын үндэстэй бөгөөд эдгээр улсууд нь бие даасан Эдийн засгийн макро хүрээнд зөвлөх чанартай бодлого хэрэгжүүлэх хороог байгуулсан юм. Энэхүү төрөлийн жишээ нь Унгар юм. Эдийн засгийн макро хүрээнд зөвлөх чанартай бодлого хэрэгжүүлэх хороо нь төв банкны дотор болон гадна байгуулалтаас хамаараад сул тал болон давуу тал байдаг. Төв банкны дотор байгуулагдсан хороо нь хурдан түргэн шийдвэр гаргалт, тодорхой хариуцлагын хувиарлалт болон улс төрийн болон санхүүгийн төвийг сахисан байр суурь байдаг давуу талуудтай. Харин Төв банкны гадна байгуулагдсан хороо буюу бие даасан байгууллага нь зөвхөн санхүүгийн системийн тогтвортой байдалыг хангахад төвлөрч чаддагаараа давуу талтай. Үүнийг дагаад Төв банкны найдвартай байдал баталгааждаг. 2 дүгаар хүснэгтэнд эдгээр 2 бүтэцийн сул тал болон давуу талыг харуулсан. Ямарч Эдийн засгийн макро хүрээнд зөвлөх чанартай бодлогын бүтэцийг сонгосон төв банк нь системийн эрсдэлдэлд үнэлэлт өгөх үүргээ биелүүлж байх хэрэгтгэй. Төв банк нь санхүүгийн систем болон макро эдийн засгийн өргөн хүрээтэй асуудалд тусгай мэргэшсэн хүний нөөц болон задлан шинжлэх чадвартай байдаг юм.

2 дугаарт төв банк нь зайлшгүй үед зээлэгчийн үүрэгтэй юм. Дэлхийн санхүүгийн хямралаас хойш хөгжингүй нөлөө бүхий улсуудын Төв банкны балансын тооцоо ихээр өргөсгөссөн билээ. Энэ нь Төв банк хямралын үед ямар их удирдлагын ачаа үүрч байгааг харуулж байгаа юм. 3 дүгаар хүснэгтэнд АНУ-ын холбооны нөөцийн банкны балансын тооцоо 2008аас 2009 оны хооронд 2.4 дахин өссөнийг харуулсан байна. Английн Төв банк болон Шведын Төв банкуудын хувьд балансын тооцоогоо 3.1 болон 3.3 дахин өсгөсөн байна.

3 дугаарт мөнгөний бодлого болон Эдийн засгийн макро хүрээнд зөвлөх чанартай бодлогууд нь хоорондоо харилцан бие биеэ нөхсөн шинж чанартай тул эдгээр бодлогуудын аль алийг хослуулсан зөв бодлогыг бид олох хэрэгтэй.

4 дүгээрт Төв банкны мөнгөны тогтвортой байдалыг хангах үүрэг нь санхүүгийн тогтвортой байдалыг хангаж чадах бололцоотой нь харицуулж үзвэл хязгаарлагдмал үзэл юм. Хямралгүй үед Төв банк, засгийн газар, хяналт шалгалтын байгууллагуудын хооронд хамтарсан харилцааг үүсгэх, тодорхой үүргийн хариуцлага оноох нь маш чухал юм. Хямралгүй үед санхүүгийн институтцуудын хангалттай мэдээллээр хангагдсан бол хямралын үед Төв банк нь зайлшгүй үеийн зээлэгчийн үүрэгээ хүчин төгөлдөр биелүүлж чадах юм.

Солонгосын хувьд одоогоор Эдийн засгийн макро хүрээнд зөвлөх чанартай бодлогын бүтэцийн талаар дэлгэрэнгүй хэлэлцүүлэг алга байгаа юм. Харин бид одоогийн бодлого зохицуулалтын бүтэцээ нэмж сайжруулсаар байгаа.

Солонгосын Төв банк нь системийн эрсдэлийн бололцоотой эх үүсвэрийг шалгах, урьдчилсан анхааруулаг гаргах, хямралд тодорхой бодоллогын алхамыг зөвлөх зэрэг үйл ажиллагаа явуулж байна. Солонгосын Төв банк нь санхүүгийн тогтвортой байдалыг хангах тодорхой эрх мэдэл байхгүй бөгөөд одоогийн байдлаар үйл ажиллагаанд тодорхой өөрчлөлт орох шинж алга байна.

Том 20ийн бүрэлдхүүн улсуудын дотор Солонгос болон Австраль улсууд л Төв банкныхаа хуулын гол зорилгыг санхүүгийн тогтвортой байдалыг хангах гэж тодорхойлоогүй юм. Тиимээс, Солонгосын Төв банкны хууланд гол зорилгын санхүүгийн тогтвортой байдалыг хангах гэж оруулбал санхүүгийн тогтвортой байдалыг хангах явцад хамгийн анхны алхам болох юмаа.

Би энд яриагаа дуусгалаа. Баярлалаа.

Macroprudential regulation and policy

BIS Papers No 60
December 2011


Орчуулсан Think Twice ах нь

10-р сарын 31: With A Little Help From My Friend

2011-11-01 uundaa бичсэн.
Хэдхэн цагийн өмнө үргэлж л урсан өнгөрч байдаг нэгэн өдөр өнгөрч шинэ өдөр гарлаа. Гэхдээ тэр өнгөрсөн өдөр надад нэгэн зүйлийг мэдрүүлсэн, сануулсан, дурсуулсан өдөр байсан нь зөвхөн надад ч биш, та бүхэнд бүгдэд нь хамаатай байсныг энд бичих гэж байна. 10-р сарын 31. 131. Би яг ийм утгатай зүйл 1-р сарын 31-ний өдөр бичиж байсан санагдаж байна, энэ удаад ч үүнийг бичиж байна. Бичих юм олдохгүй байгаадаа биш ч ингэж л таараад байна. Өө нээрээн, гарчиг өгсөн учир минь яг одоо сонсож байгаа дууны маань нэр юм. Сонсоод үзээрэй, надад лав таалагддаг юм :)