Энэ өдрийн онцлох хүүхэд- Э.Мөнхзаяа

2008-07-31 uundaa бичсэн.
Өмнө нь олон удаа өрсөлдүүлж байсан шиг энэ удаа ч бид онцлох хүүхдүүдээ шалгаруулахын тулд санал асуулга явуулах болноо. Тэгвэл энэ удаа Оритой өрсөлдөх эхний өрсөлдөгч нь Мөнхзаяа байх боллоо...
Бүтэн нэр: Эрдэнэбаатар Мөнхзаяа
Төрсөн он сар өдөр: 1990.08.16
Ам бүл- Ээж, эгч, дүү
Төрсөн газар: Монгол
Хобби: greetings цуглуулах
Сонирхол: дуу сонсох, клип үзэх
Дуртай өнгө: Саарал, улаан, хар
Дуртай хоол: Салат, зуушнууд
Дуртай хамтлаг дуучин: Justin Timberlake, Fergie, Rihanna, P.Diddy, 50 cent, Timbaland
Үзэх дуртай кино: Harry Potter series, Миний байшин
Хэлэх дуртай үг: Хамгийн ухаалаг хүн гэж хүмүүсийг хамгийн сайн ойлгож, мэдэрч чаддаг хүнийг хэлнэ.
Мөнхзаяа гэж нэг буржгар үстэй охин 131dg-ийн гишүүн болохоор 10г ангид тэр нэгэн өдөр орж ирснээсээ хойш ангийн түүхийг бүтээлцсэн жинхэнэ гишүүн нь нэгэнт болжээ. 78-р сургуульд суралцаж байх хугацаандаа ангийн даргаар олон жил үр бүтээлтэй ажиллаж, ангиа манлайлан олон олон тэмцээн уралдаанд амжилт гаргадаг байсан тухай тэмдэглэл хувийн хэрэг дээр нь байдаг.
Ангийн цагаан хоолтнуудын нэг, ангийн шинэ жилээр тодруулж байсан миссээр шалгарч байсан гэдгийг санаж байгаа байх. Мөн тэрбээр бүжгийн авьяастай гэдэг нь сургуулийн аваргаар шалгарсан Arctic Penguins багийн бүрэлдэхүүнд байснаас харагдана.
Хувь хүнийх нь тухайд бас ч гэж нууцлаг хүн шиг санагддаг. Гэхдээ хэнийг ч ялгаж харьцдаггүй, нийтэч, бас хүлээцтэй, мэдээж нягт нямбай, хөгжилтэй гээд сайн зан чанаруудыг нь дурьдаад байвал дуусахгүй нь тодорхой.
Бидний мэдэхгүй нууц авьяасууд түүнд байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна, ЛЕМОНС студын бичлэгэнд орсон, тэр юу байсан, яасан эсэх нь оньсого болон үлджээ.
За өнөөдөр 7-р сарын 31, манай дүү, найз 2-ын маань төрсөн өдөр бас 7+3+1=11 гэсэн олон олон билэгшээлтэй зүйл давхацсан өдөр ангийнхаа "хөөрхөн" бас "од" охидын нэг Мөнхзаяаг энэ өдрийн онцлох хүүхдээр тодрууллаа.

Ay Yo

Happy Feet бичсэн.
Ay yo yu baitsgaana angiinhoon... angiinhaniigaa bur aimar sanah n ch haashii iin... er n thde bugdeeree haa saigui shuugildaad l hicheel ntr taslaad l hicheel deer untaad l ter ueiig bolj uguulj bna oo...

za ter ch yhv... tsaadah chin yg yu bichih geed bna ve gvl
zugeer l amarsanaas hoish yu hiisen yu hiih gj bgaga l bichii gj bodood...
Tgher City Ballet-d 1deh udur bolgon ugluu 11-s, udur 5-as bagshilj bga, busad udruuded n huuhduudtei bujgee davtaj beldeed l... sungalt, handstand ntr hiigeed l ali boloh iluu yum surah geed l uzeed l bna.
Say neg AS-n Mega Hip Hop Party bolood K-Squad-iinhan bas AzA, SS(Sukhbat) maani tsug orson.. uul n aimar sh**s*n, daanch humuus oilgoogu, gereltuuleg ntr n joohon evgu bas G-Service gj heden yumnuud ter Show-g tuiveegeed haytsan humuus ymar ch nastrgu bsn...
Unuudur 25 tv-n zaluuchuud ch gene uu neg nevtruulgiin Let's Dance gdg bulangaar Buum Buum gdg nertei bujig zaav.(Jinhen ner n We Belong Together)... Er n dahij zaaj magadgu
za ter ch yhv dance studio n odoogiin baidlaar 2 group-tei... udq 8-10 geed Uyanga (Miss C) maani yvaad uguhuur bi tend udur bolgon bagshilna... 8-20niig hurtel gsn ug.
Uu neeree tend burtguuleed bujig surii ntr gsn hun bvl chat box-n deer yum humaa uldeegeerei... sariin 45000, doloo honogt 3 udaa...

Er n uldsen heden honogt yu hiih ve gher
1. City Ballet (Dance Studio)-n neremjit maygiin tiim neg jijken clip garna... Streetdance chigleleer...terend n bas beldeed l bga, garah l yum bol bi shuud youtube deer taviad uzuulne ee
2. USA-d bdg heden garuudiin unen tas duunii clip-nd togloh gj bga... ter duug mongold HIT bolno gj naidaj bna... beat n unen tas yum bna lee, margaash nuguudur zurag avalt n bolno, unuu shunujinguu beldehees... ter duug n uul n sonsgomoor l bna... tghde bitgii hun amitand zadlaarai gsn... neg musun but avahiin bh...
Neeree umnuu neg zorilgo tavisan... odoo So yvaad irehdee helee ch sain suraad bujgee ch aimar bolgood irne... lav backflip hiideg bolchood irne gj amlii.
ok za tur bye

Happy Birthday, LMO!!!

uundaa бичсэн.
Тиймээ, шинэ өдөр ирлээ, 7-р сарын 31... Энэ өдөр бол бидний дотны анд, 131dg-ийн хөдөлгүүр Мөнх-Очирын маань нарт хорвоод мэндэлсэн учиртай өдөр юмаа... Найзууд чинь чамаар үргэлж бахархаж, чиний хийсэн бүхэнд чинь талархаж, сайн явахад чинь баярлаж, үргэлж сайн сайхныг хүсч байдаг юм шүү... Ингээд ЛМО-доо ахиад хэзээ ч олдогүй арван наймаа нас хүрсэнд чинь хамгийн түрүүнд баяр хүргээд аз жаргал, амжилт бүтээл гээд юу хүссэн бүхнийг чинь биелээсэй гэж хүсч байна. ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ...


Veels geluk met jou verjaarsdag!
Urime ditelindjen!
Gueter geburtsdaa!
Melkam lidet!
Ois guade winsch i dia zum Gbuadsdog!
ParabŽns a voc!
qu ni sheng er kuai le
Happy Birthday!
Joyeux Anniversaire!
Alles Gute zum Geburtstag!
Eytyxismena Genethlia!
Compleanno!
Otanjou-bi Omedetou Gozaimasu!
Saeng il chuk ha ham ni da!
Төрсөн өдрийн мэнд хүргэе!
S dniom razhdjenia!

I Love MGL!

2008-07-30 Baatka бичсэн.
Nutgaas garaad oloon honog bolloo.Yoronhiidoo amidral dajgui bna.Dutah zuil alga,iluu zuil ch bas alga erdem nomoo suraal enh taivan nairamdal bodool tom tsunh uurch toli bichig tsunhleel iimerhuul bna. Huuhduudiin torson odor bolool bi endees torson odoriin duu amandaa aylaal toorog tavilandaa itgeel ,nuulgui helhed ih sanaj bna ta nariigaa .

Ogloo boch chadahgui hotsroodol odor bos ch chadahgui suugaad l hool gedeg nertei zuiliig chiheel, minii amidral yag unendee uitgartai bna .HIcheel deeree ochino shan gadaaduud dandaa arab ted hoorondoo oorsdiihoo heleer yrial bi angaigaal haya neg mongol ug helne ted nar angaigaal .oor yrih hun bhgui shuleg garchiglana chadahgui bj nutag enee teriin shuleg zohionoo neg iim yum bichsen ner ogch chaddaggui ta nar mini ogno biz .Unshaad daraa in setgegdelee savaarai . hehe








"no name"
Aduuchinii gert torj
Argal ugalz harj osson
Asaasan galaa untraai uzeegui
Arslangiin amand garaa hiihees butsaagui
Avraga arslangiin uye udam bid
Araas chini bid yvj uzeegui
Araasaa yamagt daguulj yvsan
Ar mongoliin halhchuud bid
Als holiin bodoltoi
Arga meh olontoi
Atriin tovd nutagtai
Aragmag hulgiin ezed bid
Arilsan dotortoi baychuud bish
Aaviin geriin tanhiluud gey.
Bocoo zayat hunii huu
Bosoo tort mongoliin huu
Budda busadad in zalbirch osson
Burhanii tahilaa onjooj uzeegui
Bolohgui buheniig buteej uzsen
Bogd Zonhoviin daatgalt humuus
Boloogui mah idej uzeegui
Bosoo oroolong darji yvsan
Busdiin door orj uzeegui
Baishin barilga nam ch gesen
Busdaar bud hunees iluu
Bayrllaa gej boholzdog hyataduud bish
Bayrtai gej gololzdog solongosuud bish
Bayn namsrain nutagt bid
Bahdam amidarch chadnaa gey.
J. Batmyagmar

Imerhuul yum hiij suun shuu dee anduud mini za tegeed medeh in dandaa chatalj bgaarai medehgui in harin uuniig add hiigeerei baatka_cool@yahoo.com shuu zaza daraagiin niitleleer dahin uulzii tur bayrtai.

News at 131dg

uundaa бичсэн.
Зуны сар дуусах гээд, билгийн тооллоор бүр намрын дунд сар эхэлчихсэн энэ өдрүүдэд хэн, хаагуур, юу хийгээд яваад байгаа талаар блог та бүхэндээ хүргэж байна...Гадаадад, хөдөө, хотод байрлан ажиллаж, сурч, амарч яваа 131dg-ийн нийт гишүүд унштугай, бас сэтгэгдлээ үлдээсүгэй...
- Манай ангийнхан хөдөө явж амарсаар байгаа бололтой, албан ёсны мэдээгээр Мигаа маань лав ирснээсээ хэдхэн хоногийн дараа аяллаар явсан бөгөөд 27-ны өдөр Өндөрхаан хотод явж байлаа. Харин Сүхбат маань AS партид оролцон бут авсныхаа дараа Архангай руу хүлгийн жолоо залж, 8 хоногийн дараа хотдоо эргэн ирэх гэнэ. Харин албан бус мэдээгээр Нямхүү, Чойсүрэн нар маань Монгол орны хаа нэгтээ, /лав UB-д биш/ хэрэн хэсүүчилж, зуны амралтаа өнгөрүүлж байгаа бололтой.
- Аа харин ангийнхны маань зарим хэсэг нь зуслангуудаар байрлаж байна. Гээдээ л гэхэд карантин тавигдангуут уяанаасаа алдуурсан "робот" шиг Найрамдал руу амрахаар явсан байна. Нэлээн олон хүүхэд лагерьт гарсан байгаа бөгөөд Бямбаа л гэхэд зуслангийнхаа "3 хүү" дэлгүүрийн худалдагчаар ажиллан, Цэцэнэ маань Сүхээ хурдан ирээсэй гээд байшиндаа хэвтэж байгаа нь дамжиггүй.
- Хүмүүс амраад байхад ажиллаад байдаг хэдэн нөхдүүд бас байна. Очки маань аавынхаа ажилд туслан хөлбөмбөг ч тоглох завгүй барменаас эхлүүлээд захирлын ажил хийж байхад Мядгаа маань "Хэрлэн" зоогийн газар ажиллаж байгаа сурагтай байна. Харин Түвшээ маань нетээ ажиллуулсан шигээ, Төөгөө хааяа бүжгийн хичээл заасан шигээ амралтаа өнгөрүүлж байна. Дашрамд дурьдахад Төөгөө маань ирэх даваа гарагт мэргэжлийн бүжигчдийн дунд зохиогдох "Мөрөөдлийн Бүжиг" нэртэй тэмцээнд оролцох болсон бөгөөд бэлтгэл сургуулилтаа эрчимтэй базааж эхлээд байна.
- Завгүй хүмүүсийн жагсаалтыг манай хөлбөмбөгийнхөн үргэлжлүүлж байна. Цэнгэл, Зоогий, Өлзий, Яруу нар Мазаалай багийн бүрэлдэхүүнд "Идэрчүүдийн Лиг"-т оролцож байгаа билээ. Одоогоор 4 тоглолт хийн 2 хожил, 1 тэнцээ, 1 хожигдолтой яваа бөгөөд Өлзий маань 2 гоолтойгоор "ангийнхаа" мэргэн буучаар одоогоор тодроод байна.
- Амар гээд амралт өгөөд байхад сурна гээд сураад байдаг хүмүүс бас байдым байна. Галаа л гэхэд өөрөө хүсээгүй аргагүйн эрхэнд Орос хэлийг өдөрт 5-6 цаг үзэж байхад БЕК хотын гудамжаар 2 охин хажуудаа суулгачихаад жолооны курсынхээ дадлаганд яваа гэнэ. Албан бус мэдээгээр Хулан ч гэсэн жолооны курст сурч байгаа бололтой.
- Нээрээ 7 сар дуусах гээд байдаг, гэтэл 7 сарын сүүлчийн өдөр манай админ ЛМО маань төрсөн байдаг шүү дээ /мартчихаагүй биз/, тэгэхээр бүгдээрээ бас нэг юм бодох хэрэгтэй байх шүү...Төрсөн өдөр гэснээс 7 сарын 26-нд манай "тарвага" Дагваа маань мэндэлсэн бөгөөд төрсөн өдрийг нь тэмдэглэх гэтэл мань нөхөр хөдөө явчихсан байлаа гэж... Юутай ч өнгөрсөн ч гэсэн баяр хүргээд дуу дуугаа амандаа дуулцгаая даа...
За тэгээд бодоод байхаар хамгийн хийх юмгүй хүмүүс чинь үүнийг бичсэн хүн нь, тэгээд бас түүний бичснийг уншиж байгаа уншигч та бүхэн минь л болж байх шив дээ...
Юутай ч манайхаан, амралтаа аль болох үр дүнтэй өнгөрүүлээрэй гэж хүсч байнаа, бас сэтгэгдэл дээр энд бичигдээгүй шинэ мэдээнүүдийг бичнээ гэж найдаж байна.

Энэ өдрийн онцлох хүүхэд- Н.Оргил

2008-07-29 uundaa бичсэн.
За тэгээд ойрд блог дээр бичигдээгүй блогийн хамгийн их хүн уншдаг, мөн хамгийн их сэтгэгдэл бичигддэг булан болох Энэ өдрийн онцлох буландаа бид салхи оруулахаар шийдлээ. Тэгээд хэдхэн хүүхэд л үлдчихсэн байгаа учраас бид эхлээд Монгол улсын аварга Оргилыг та бүхэнтэй уулзуулъя.

Бүтэн нэр: Ноож Оргил
Төрсөн он сар өдөр: 1990.08.21
Төрсөн газар: Монгол
Хобби: Swimming, Running, Biking
Сонирхол: Athletic Life
Дуртай өнгө: Улаан, хар, ягаан
Дуртай хамтлаг, дуучин: A Sound, Mohanik, North Ducks, Keane, Greenday, Paul McCartney, The Beatles
Дуртай кино: AVSP, Ну Погоди!!!,
Хэлэх дуртай үг: Атгасан гар шиг байя!!!, Fast!!!
Би Оргилын талаар тийм ч ихийг нуршмааргүй байгаа ч хэдэн зүйл хэлэхгүй бол болохгүй нь ээ. Оргил бол спортсмэн. Гэр бүлээрээ жинхэнэ спортын хүмүүс. Тэрбээр сагсаар ч тэр, хөлбөмбөгөөр ч тэр ангийнхаа шилдэг тоглогчдын нэг. Спартакиадад манай ангийн амжилт гаргадаг байсны түлхүүр нь чухам Оргил байсан. Гүйж, сэлж, жийдэг тэсвэр хатуужлыг шалгадаг Триатлоны спортоор Улсын Аварга болсон, сэлэлт, дуатлоноор ч чамгүй амжилт гаргасан. Түүний хатуужил, тэсвэр, авьяас чадварыг энд би магтмаар байна."Хар" гэж найзууд нь дууддаг түүний зохион байгуулах авьяасыг энд дурьдахгүй өнгөрч болохгүй. "6 хуруутай атгасан гар" баг нь блогийн тендерт ялж байлаа, олон олон шинэ жилийг зохион байгуулж, бас ч дутахгүй зугаалгыг санаачилдаг, бас санаагаа хэрэгжүүлсэн удирдагч юм аа...
Оргил бол урлагийн хүн. Урлагийн үзлэг болохоор л гол хүмүүсийн тоонд хүссэн хүсээгүй орчихдог, үүргээ ч сайн биелүүлдэг. Бүжиглэдэг, амжилт үзүүлсэн, ARCTIC PENGUINS хамтлагийн гишүүн. Бас хун ч болоод үзчихсэн гэж байгаа. Энд түүний уян хатан чанар, эвсэл, мөн эр зориг, шантаршгүй байдлыг магтан бичье.Хаана л ангийн нэр гарна, тэнд Оргил хадаастай. Ангийнхантайгаа жаргах цагтаа хамтдаа байж, тэр бүхнийг нь зохион байгуулахад үргэлж хувь нэмрээ оруулан ажиллаж байдаг цуцашгүй нэгэн. Яавал бид жинхэнэ нэг анги шиг, яавал бид хамгийн шилдэг нь байх вэ гэдэгт үргэлж санаа тавин, зовохдоо хамтдаа зовж, ангийнхаа төлөө өөрийн биеэ ч харамгүй зориулдаг эх оронч гэдэг шиг ангич хүүхэд юм аа.
Бид түүнийг дараа жилээс ШУТИС-аас хайх хэрэгтэй болох нь.. Аль эсвэл Улсын шигшээ багийн тамирчин Оргил ч гээд хайж болно.. Ирээдүйд олимпийн аварга, аль эсвэл удирдагч ч болчихсон явж байж мэднэ, тиймээ түүнийг Ноожийн Оргил гэдэг, 131dg-ийн гишүүн...
Илүү зургийг эндээс...

Asuult.cup-2008 тэмцээний шинэ аваргууд...

Bilguun бичсэн.
Сайн уу??? Ангийхан!!! Амралтаа сайхан өнгөрүүлж байна уу? Энэ сарын 26,27-ы өдрүүдэд "Хандгайт"-д Asuult.cup-2008 хөлбөмбөгийн тэмцээн болж өндөрлөлөө.Энэ тэмцээнд asuult.net/forum-д бүртгэлтэй гишүүд баг бүрдүүлэн оролцдог бөгөөд энэ удаад A хэсэгт Aggro's team, Gamez & Und, Collection, Марал Utd, Баталион, Б хэсэгт Архагууд, Азаргууд, Шинэ, 1-р сургууль, GUGA, Cool.shen's team багууд өрсөлдлөө.Эхний өдөр их нартай халуун өдөр байсан бол 2 дахь өдөр бороотой,хальтаргаатай нэлээн хүйтэн өдөр байлаа.Жинхэнэ "Extra football" боллоо до гэж...
За тэгэхээр манай баг хамгын эхний тоглолтоо Шинэ багтай хийлээ.Үнэхээр шинэ "битүү" баг байснаас азны гэхээр 2 ч бөмбөгийг хаалгандаа алдсан ч 2-р үед манайхан эргэн ирж зоонд нь тоглож тоог тэнцүүлж чадсан юм.Дараагийн тоглолтоо өнгөрсөн тэмцээний аварга, уг тэмцээнийг зохион байгуулагч Азаргууд багтай тоглож 1:0-ээр хожиж анхны хожлоо авлаа.Энэ өдрийн тоглолтонд Түвшинбаатар, Билгүүн, Батцэнгэл, Болдхүү, Цэнгэл, Галбадрах, Энх-Оргил, Эрдэнэ, Амараа, Яруу, Бямбажав, багийн дасгалжуулагчаар Ундрал нар оролцов.Харин дараагийн өдөр Галаагын оронд Зоогий солигдон багт тоглов.Энэ өдрийн эхний тоглолт, хэсгийн 3 дахь тоглолтоо С1 тв-ын тайлбарлагч лигийн тоглогч Батзаяа-аар ахлуулсан, Hantulga.com-ын admin Hanti нараар удаалсан Архагууд багтай багын ахлагч Батцэнгэлгүйгээр хүндхэн тоглолтыг хийн Бямбаагийн хийсэн 2 гоолын ачинд 2:1-ын харьцаатайгаар хожин ээлжит 3 оноогоо авлаа.Cool.shen's team баг ирээгүйн улмаас манайх шууд хожил авав.Хэсгийн сүүлийн тоглолтоо ОХУ-ын Санкт Петербург хотын Монгол оюутнуудын аварга GUGA багтай хийв.Хэсгээсээ гарах нь нэгэнт тодорхой болсон байсан манай баг нээх хүч гаргалгүй 1:1-ээр тэнцэж "эвийн гэрээ" байгууллаа.Ингээд манай баг 11 оноотой хэсгээ тэргүүлэн гарч А хэсгээс 2-оор гарсан Collection багтай тоглож 2:0-ээр хожин аваргын төлөө энэ тэмцээний хамгийн хүчтэй гэж хэлж болохуйц улсын лигт "Хоромхон" багийн 4 тоглогчоор хүчээ зузаатгасан Aggro's team багтай хүндхэн тоглолтыг хийхээр болов.Манайхан нягт хамгаалалт,тоглолтын удирдлагыг авсан хүчирхэг төвийн бүс, хурдаар илүүрхсэн довтлогчид, тэдгээрийг зангидсан дасгалжуулагч, хамгын гол нь багаараа 1 хүн шиг тоглож чадсанийхаа хүчинд 0:0-ээр тэнцэж 11 метрийн торгуулын цохилтоор аварга тодрох болов.Эхний цохилтыг Батцэнгэл амжилттай гүйцэтгэв.Дараагийн цохилтыг Билгүүн мөн амжилттай цохисны дараа онооны харьцаа 2:2 байлаа .3 дахийг Яруу алдаж дараагийнхийг Бямбаа амжилттай цохив.5 дахь цохилтыг Зоогий алдсан ч Түвшинбаатар шилдэг хаалгач гэдгээ дахин нотолж эсрэг багийн 3 цохилтыг хааж бид, 1-р сургуулийн баг аварга боллоо.Энэ тэмцээний шилдэг хамгаалагчаар Батцэнгэл тодорч манай багийхан Шилжин явах цомын эзэд боллоо.Тиймээ бид хийж чадлаа. Бид багийн спортод багийн тоглолт гэж юу байдгыг үзүүлж чадлаа.Бид АВАРГУУД !!!

Happy Birthday and other news!

2008-07-24 uundaa бичсэн.
7 сарын 24, Өлзийгийн маань төрсөн өдөр. Тэрбээр 18 нас хүрч байна. Биднийгээ алиа хошин зан, наргиантай яриагаараа уйдаадаггүй, Мазаалай клубын довтлогч Өлзийдөө аз жаргал, сайн сайхан гээд юу хүссэн бүгд нь биелээсэй гэж хүсч байна. За тэгээд бүгдээрээ ам амандаа төрсөн өдрийн дуу аялаарай...

- 7-р сарын 26,27-нд Хандгайтын хөлбөмбөгийн талбайд Асуулт Кап-08 хөлбөмбөгийн тэмцээн болох гэж байна. Энэ тэмцээнд манай ангийн баг 1-р сургуулийн нэрийн дор оролцоно. Тэмцээнд 12 баг оролцож байгаа бөгөөд манай баг A зоонд эртний өст МСS, өнгөрсөн тэмцээний аварга Азаргууд, Марал Юнайтед, Гуга ФС, ФС Батальон, Коол Шен гэсэн багуудтай оржээ. За тэгээд будаа болгоод өгөх нь дамжиггүй биз ээ.
- Аа, харин нэлээн олон сарын өмнөөс эхэлсэн Бээжин хүрэх зам-2008 тэмцээнд оролцож явсан манай дайчид болох Батцэнгэл, Uundaa нар маань өчигдөр финалын тэмцээнд оролцож харамсалтайгаар ялагдаж олимпийн эрхгүй хоцорлоо. За тэгэхдээ яахав, хэдэн жилийн дараа гуйж биш гуядаж үзнээ гэж тэд мэдэгдсэн байна.

Za sain baitsgaan uu

2008-07-23 Baatka бичсэн.
Yunii omno ta buhnii amriig irj hamriig maajya . Minii biy eh nutgaasaa garaad 3 honoj bna . Udaaguich gesen ih sanagalzaj bna shuu .Daraa daraagiinhaa yvah humuus anhaarval tsohih neg zuiliig helsen deer gej bodoj bna .Ene bol naiz nohodtoigoo hamt tsagiig ongrooj ooroor helbel sain gegchini showdaarai. Ene nutagiin sonin gevel ene gazar (austriald) ovol gej bdag yum bna . Yor in ih jinduuhen uulerhen, manantai, gazaruudana ih hol hol baidag yum shig bna ed heden nohod yvah gazaraa km bish tsagaar hemjdeg yum bna. Ta heden nohodiig ih harahiig husejiin tegeed yor in ta hed maani nadruu video enee teree bichne baih gedeg bi buren bat itgejiin shuu ylanguya UUNDAA LMO nartaa helmeer bgaag tsaash in damjuulaarai za tegeed ene udaa zurag tavisangui cam asuudaltai bna za tegeed daraa dahin uulzatlaa tur bak chav taniig hundetgesen Jargaliin Batmyagmar

МАНАЙ БААТРУУД ИРЛЭЭ!!!

Админ бичсэн.
Бэрлин хотоос ОМ138 нислэгээр манай баатрууд өглөөны 5:30-д ирлээ!!! Манай ангийн төлөөлөл болсон 11н /Сүхбат, Нямхүү, Нацгаа, Гээдээ, Яруу, Дагваа, Цэцээнээ, Хулан, Билгүүн, зохион байгуулсан: Энхүүш, мэдээж бас би/ хүүхэд амалсан ёсоороо бахархалтайгаар угтан авлаа!!! /Билгүүнийг орхиод явсан нь жаахан тиймхэн юм болсоон! гэхдээ билгүүн маань таксидад хүрээд ирсэнлдээ/ Тосолт дээр хийсэн Фото сурвалжлага


МАНАЙ БААТРУУД!!!

2008-07-21 Админ бичсэн.
Нөгөөдрөөс эх нутагтаа ирэх Манай баатрууд зурагаа илгээжээ!!! Бямбаад маань ар талынх нь мод их таалагдсан бололтойдог шүү! o_0 Их зураг байгаа тул дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл эндээс татаарай!!! + толь хаяг


Зураг

Админ бичсэн.
Комоо ухаж байгаад хөгжилтэй зураг оллоо. Энд манайхан хөл бөмбөг тоглож байна. Эртээд нэг интэрнэтээр тэнэж яваад хөл бөмбөгчдийн нууц бичлэг гээд нэг юм тавигдсан байсан. Тэр нь юу гэхээр худлаагаасаа унаж алдаа авхуулдаг үйлдэлийн бэлтгэл хийж буй нууц бэлтгэлийн бичлэг юм. Яг энэ шиг манай уундаа юу хийж байгааг хардаа!!! хэхэ



BREAKING NEWS!

2008-07-20 uundaa бичсэн.
Олон Улсын Математикийн 49-р олимпиадын дүн дөнгөж сая гарсан тухай мэдээ ирлээ. Энэ олимпиадад манайхан урамтай сайхан амжилтыг үзүүлсэн байнаа...

Манай багаас Н.Бямбажав хамгийн өндөр амжилтыг үзүүлж 29 оноогоор мөнгөн медаль, Г.Оюундарь 25 оноогоор мөн мөнгөн медаль, Э.Тэмүгэ 18 оноогоор хүрэл медалийг хүртсэн байнаа. Мөн Б.Мягмаржав маань 9 оноог авч бахдам амжилтыг үзүүллээ. Ингэснээр манай баг нийлбэр дүнгээр 29-р байранд орсон бөгөөд Оюундарь маань анхны медаль авсан эмэгтэй оролцогч болж, Бямбаа 2 дахиа мөнгөн медалийг хүртлээ. Харин Тэмүгэ маань 3 дахь оролдлогоороо медалийн болзол хангалаа. Манай баатрууд 23-нд эх орондоо ирнээ...
Дэлгэрэнгүйг эндээс үзээрэй...
Мөн эндээс үзнэ үү

Oyunsaihan in Japan!!!

uundaa бичсэн.
Ангийн дарга маань алс холын Наран улсад амарч бас сурч байгаа билээ.. Зургуудыг нь сонирхоно уу...



News at 131dg

2008-07-16 uundaa бичсэн.
Хичээл амарчихсан, ангийнхан маань тараад мэдээгээ ойрд оруулж чадсангүй. Зуны нар шарсан, бас хур бороотой өдрүүдээр ангийнхан маань хөдөө явж наадамлах нь наадамлаж, гадаад явж амарч сурах нь явж, сургууль соёлоо хөөцөлдөн бас ч гэж завгүй хүмүүс байлаа.

- Олон Улсын Математикийн Олимпиадад оролцож яваа манайхан өнөөдөр эхний өдрийн бодолтоо хийнэ. Тэд Москва, Берлинээр дайран өчигдөр Мадридад ирэн, нээлтийн ёслолд оролцсон байх ёстой. Тэдэндээ амжилт хүсье, дашрамд дуулгахад Испани дахь 131dg.blogspot.com-ийн төлөөлөгчөөр Э.Тэмүгэ ажиллахаар болсон бөгөөд блогт маань түргэн шуурхай мэдээнүүдийг дамжуулна гэдэгт итгэлтэй байна.
- Их сургуулиудын элсэлтүүд маргааш ерөнхийдөө өндөрлөж байна. Одоогийн байдлаар МУИС-д Нацгаа, Оюундарь, Зоогий, Будмаа, Uundaa нар ЭЗС-д, Нямхүү, Өлзий, ЛМО, Цэцэнэ мөн Уртаа нар МКС-д тус тус элсээд байгаа бөгөөд үүн дээр олимпиадынхан маань нэмэгдэх төлөвтэй байна. Харин СЭЗДС-д Энхүүш, Цэнгэл нар элссэн мэдээ байгаа бөгөөд ШУТИС-д одоогийн байдлаар Яруу, Оргил нар элсэх нь тодорхой бөгөөд маргааш зарим ангиудын хуваарь сонголт болох юм. Мөн MIU-д Очки, Цолмон нар, Гээдээ, Оюунсайхан 2 мөн хамтдаа нэгэн Сингапуртай хамтарсан их сургуульд /нэр нь тодорхойгүй/ элсэх нь тодорхой болоод байгаа ажээ. Анагаах Ухааны Их Сургуулийн элсэлтийн талаар мэдээлэл алга байна, урьдчилсан мэдээгээр Хулан, Цэнгүүн, Мядгаа нар орох боломжтой юм байна. За тэгээд бусад нь яасныг манайхан сэтгэгдэл дээр үлдээж тус болно гэж найдаж байна.
- Батка маань алс холын Австрали явах гэж байна. 7-р сарын сүүлээр эрдэм ном өвөртлөхөөр явах гэж буй андыгаа манайхан цөм гаргаж өгөх биз ээ.
- Харин ОХУ-д суралцах Галаа маань өдөр болгон 6 цагийг Орос хэл сурахад зарцуулан тун ч завгүй хүн явсаар, бараг л монгол хэлээ мартаж буй бололтой, манайхан түүнтэй байн байн ярьж, эх хэлийг нь сануулахгүй бол болохгүй болсон бололтойдог.
- Одоогоор Мөнхсаруул маань Солонгост, дарга маань Японд мэдлэг дээшлүүлж байна. Тэдний араас олимп үзэх гээд бас манайхан өргөн фронтоор Бээжин рүү дайрах мэдээ бидэнд бас байна.
- Харин Төөгөө маань нэг бүжгийн клубд багшлаад яваа сурагтай байна, энэ талаар баттай мэдэх хүн нь сэтгэгдэл дээр үлдээчихээрэй. Бас БЕК маань ipod-оо засуулчихсан ланжгар явж байналээ, мөн өнөөдөр манай охид уулзалт хийсэн байх ёстой, уламжлалын дагуу сургууль, кино, "Зочин Бууз" гэсэн маршруттай гэнэ лээ. Манай дотачид дотагаа тоглосоор.. Гэртээ хийх юмгүй гэчихсэн л тоглоомын газруудыг дүүргээд л сууж байх юм. Тэднийг нэг өөр юм руу уруу татацгааяа. За бас манайхан заал нэлээн авч байна. Ер нь зуны турш сул байгаа учраас бүгдээрээ хэлэлцээд, өдрөө цагаа тогтоод авч болох боломжтой...
За одоогоор нэг иймэрхүү байна. Үүн дээр нэмэх мэдээнүүдийг та бүхэн сэтгэгдэл дээр илгээх юм уу, бидэнд явуулаарай. Мөн блог дээр хүүхэд болгон нийтлэл бичдэг болох асуудлыг бид ид ярилцаж байгаа болно. Харин Uundaa нь биеийн эрүүл мэндийн байдлаас болон эмнэлэгт магадгүй урт хугацаагаар хэвтэх болсон учраас нийтлэл бичихгүй нь. Гэхдээ бидэнд дахиад 2 админ, Тэмка байгаа учраас санаа зовох зүйлгүй ээ.

Идэрчүүдийн хөлбөмбөгийн лигт манайхан...

2008-07-14 uundaa бичсэн.
Өнөөдөр эхэлж байгаа Идэрчүүдийн /17 насны/ хөлбөмбөгийн лигт манай ангийн хэд хэдэн тоглогч Мазаалай FC багаас оролцож байна. Дуулиан 2020 тэмцээний Шилдгийн шилдэг тоглогч Батцэнгэлийн унаган багт өнгөрсөн жилээс Зоогий маань тоглох болсон бол энэ жилээс 1-р сургуулийн арми өргөжин Өлзий, Uundaa, Яруу нараар эгнээгээ тэлсэн юм аа.

Тэд тэмцээний нээлтийн тоглолтыг гол өрсөлдөгчдийн нэг Хоромхон багтай хийн, Батцэнгэл, Зол-Эрдэнэ, Ундрал, Өлзийхутаг нар багийн бүрэлдэхүүнд гарч тоглолоо. Улмаар тоглолтын нэгдүгээр үед Ундрал багийнхаа 2 дахь бөмбөгийн булангийн цохилтоос мөргөж хийн, 2-р үед Өлзийхутаг Батцэнгэлийн дамжуулсан бөмбөгийг амжилттай цохин гоол оруулснаар 3:0 харьцаатайгаар Мазаалай багийн ялалтаар тоглолт өндөрлөлөө. Дараагийн тоглолтоо Хараацай багтай хийх бөгөөд тэмцээний талаар, манайхны ямар амжилт үзүүлсэн талаар бид байнга мэдээлэх болноо...

Good Luck Team Mongolia!!

2008-07-12 uundaa бичсэн.
Маргааш өглөө Монгол улсыг төлөөлөн 2008 оны Олон Улсын Математикийн 49-р Олимпиадад оролцох баг Испани улсын Мадрид хот руу хүлгийн жолоог залах гэж байна. Энэхүү багт манай ангиас Гэрэлтийн Оюундарь, Энхбаатарын Тэмүгэ, Намсрайжавын Бямбажав, Болдын Мягмаржав нар оролцож, дэлхийн өнцөг булан бүрээс нэгэн зорилго, хүсэл эрмэлзлийн төлөө цугласан үеийн залуустай өрсөлдөх гэж байна.
Алтан медаль, мөнгөн медаль, хүрэл медаль гээд ямар ч өнгөөс нь авчирч болноо, бүр авчрахгүй ч байж болно, хамгийн гол нь та нар оролцсон, үүнийг хийж чадсан, гайхамшгийг бүтээсэн гэдгээ бахархаж, үүнийгээ санаарай, бид, ангийнхан чинь та нартай сэтгэл зүрхээрээ үргэлж хамт байх болно... Байж болох бүх амжилтыг чин сэтгэлээсээ хүсч байна, 42 оноо, уран бодолт аль эсвэл 4 алтан медаль, амжилтыг бас азтай нь хамт хүсье... Бөөн бөөн медальтай ирэх та нарыгаа бид тэвэр дүүрэн цэцгийн баглаатай, эх орон чинь баатрын ёсоор угтах болноо... Сайн яваарай, их амжилт та нарыг хүлээж байна!!!

Сайхан Наадарай!

2008-07-11 uundaa бичсэн.
За тэгээд өнөөдөр, маргааш, нөгөөдөр Улс хувьсгалын 87 дахь, Их Монгол Улс байгуулагдсны 802 жилийн баяр наадам үргэлжлэн явагдах гэж байна... Гэхдээ гэдсээ дүүртэл идэж, гүйлгэтлээ айраг ууж болохгүй шүү...Уясан морь чинь хурдан, дэмжсэн бөх чинь хүчтэй, харваач нь мэргэн байг!!! Бүгдээрээ САЙХАН НААДААРАЙ...

Лагер дээр...

2008-07-09 Happy Feet бичсэн.