Энэ өдрийн онцлох хүүхэд- Э.Мөнхзаяа

2008-07-31 uundaa бичсэн.
Өмнө нь олон удаа өрсөлдүүлж байсан шиг энэ удаа ч бид онцлох хүүхдүүдээ шалгаруулахын тулд санал асуулга явуулах болноо. Тэгвэл энэ удаа Оритой өрсөлдөх эхний өрсөлдөгч нь Мөнхзаяа байх боллоо...
Бүтэн нэр: Эрдэнэбаатар Мөнхзаяа
Төрсөн он сар өдөр: 1990.08.16
Ам бүл- Ээж, эгч, дүү
Төрсөн газар: Монгол
Хобби: greetings цуглуулах
Сонирхол: дуу сонсох, клип үзэх
Дуртай өнгө: Саарал, улаан, хар
Дуртай хоол: Салат, зуушнууд
Дуртай хамтлаг дуучин: Justin Timberlake, Fergie, Rihanna, P.Diddy, 50 cent, Timbaland
Үзэх дуртай кино: Harry Potter series, Миний байшин
Хэлэх дуртай үг: Хамгийн ухаалаг хүн гэж хүмүүсийг хамгийн сайн ойлгож, мэдэрч чаддаг хүнийг хэлнэ.
Мөнхзаяа гэж нэг буржгар үстэй охин 131dg-ийн гишүүн болохоор 10г ангид тэр нэгэн өдөр орж ирснээсээ хойш ангийн түүхийг бүтээлцсэн жинхэнэ гишүүн нь нэгэнт болжээ. 78-р сургуульд суралцаж байх хугацаандаа ангийн даргаар олон жил үр бүтээлтэй ажиллаж, ангиа манлайлан олон олон тэмцээн уралдаанд амжилт гаргадаг байсан тухай тэмдэглэл хувийн хэрэг дээр нь байдаг.
Ангийн цагаан хоолтнуудын нэг, ангийн шинэ жилээр тодруулж байсан миссээр шалгарч байсан гэдгийг санаж байгаа байх. Мөн тэрбээр бүжгийн авьяастай гэдэг нь сургуулийн аваргаар шалгарсан Arctic Penguins багийн бүрэлдэхүүнд байснаас харагдана.
Хувь хүнийх нь тухайд бас ч гэж нууцлаг хүн шиг санагддаг. Гэхдээ хэнийг ч ялгаж харьцдаггүй, нийтэч, бас хүлээцтэй, мэдээж нягт нямбай, хөгжилтэй гээд сайн зан чанаруудыг нь дурьдаад байвал дуусахгүй нь тодорхой.
Бидний мэдэхгүй нууц авьяасууд түүнд байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна, ЛЕМОНС студын бичлэгэнд орсон, тэр юу байсан, яасан эсэх нь оньсого болон үлджээ.
За өнөөдөр 7-р сарын 31, манай дүү, найз 2-ын маань төрсөн өдөр бас 7+3+1=11 гэсэн олон олон билэгшээлтэй зүйл давхацсан өдөр ангийнхаа "хөөрхөн" бас "од" охидын нэг Мөнхзаяаг энэ өдрийн онцлох хүүхдээр тодрууллаа.

3 сэтгэгдэл:

Bilguun said... ( 1/8/08 00:36 )

Uundaa Lmo-d tursun udriin mend hurgetsiimuu da.Za Munhzaya ch sn ohin shuu.Neeree ih nuutslag shuu.

Anonymous said... ( 1/8/08 04:27 )

ontsloh bolsond bayar hurgii! shildeg ontsloh bolooroi!!

Anonymous said... ( 13/8/08 18:36 )

munhzaya minii naizaa, chamd gj helhed chi minii meddeg hamgiin sain ohin shuu. Uuriinhuu sain chanaruudaar urgelj baharhaj yawaarai, hun bolgon cham shig baij chaddaggui yum shuu. Amjilt husyee..

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...