SPAIN - THE EUROPEAN CHAMPIONS

2008-06-30 uundaa бичсэн.
Бүхэл бүтэн 3-н долоон хоногийн турш найман настай балчраас эхлээд наян настай буурлыг хүртэл зурагтны өмнө нойрыг нь алдуулан байж уясан 2008 оны Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн өнөөдөр Испаний шигшээ багийн ялалтаар өндөрлөлөө...
1964 онд анх Европын аварга болсноосоо хойш томхон тэмцээнүүдэд байнга азгүйтсээр ирсэн "Ялагдашгүй Армада"-чууд энэ жил "өвгөн" дасгалжуулагч Арагонесийн авчирсан мөнхийн лидер Раульгүй багаараа 44 жилийнхээ хүлээлтийг эцэс болголоо. Тэд аварга болох замдаа Европын аварга Грекийг, том багуудын эрлэг Шведийг, дэлхийн аварга "Скуадра Аззура"-г торгуулийн цохилтоор, Хиддинкийн орос шавь нарыг 2 ч удаа ялан , финалын тоглолтонд Германы хүчирхэг машиныг үнэнхүү хүчээрээ ялан олон ч фенүүдийг гомдоосон шигээ гайхалтай үзүүштэй тоглолтийг үзүүлсээр хүссэн амжилтандаа хүрлээ.
Ф.Торрес-Д.Виллагийн довтолгооноос ямар ч хамгаалагчид айж, Барсагийн хослол А.Иньеста- Хави нарын хурц хараа, үзүүштэй тоглолт, найруулал ямар ч багийн дундын шугам, тактикийг нурааж, М.Сенна болон хамгаалалтын баг хаалгандаа 2-хон бөмбөг алдаж, багийн ахлагч И.Кассильяс найдвартай тоглолтоороо багаа аварга болголоо.
Тэд үнэхээр энэ тэмцээний аваргууд болох гавьяаг байгуулсаан, баяр хүргэе, VIVA ESPANA!
Герман машин унтрах болоогүй гэдгээ үзүүлсээр байсан ч тэдэнд Г.Мюллер шиг довтлогч энэ удаа байсангүй. Багийн ахлагч М.Баллак 6 жилийн өмнөх гашуун туршлагаа давтахгүйг хичээн, /тэр Б.Леверкузен багийн хамтаар Бундеслига, Германы цом, Аваргуудын лигт финалын тоглолтуудад хожигдон Германы үндэсний шигшээ багийн хамтаар Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн билээ/ задарсан хөмсгөө үл хайхран тоглосон ч харамсалтайгаар азгүйтэн "мөнгөн" медалийн цуглуулгаа дахин нэгээр нэмлээ. Ф.Лам гэмтээгүй бол, М.Гомеш азгүйтээгүй бол, И.Леманн жаахан ухаантай байсан бол тэдэнд аваргын цом ойрхон байлаа. Гэхдээ энэ бол жинхэнэ хөлбөмбөг, ялагч ялагдагч гэж байдаг, та нар үнэхээр сайн байлаа, К.Роналдог уйлуулан нутаг буцааж, Туркийн гайхамшгийг зогсоосон гавъяа та нарынх... Браво Баллак, Браво Лам, Браво Швайни, Браво Полди, Браво Манншафт...
Дараа жилийн наадам даанч хол байна даа гэгчээр бид дахиад 4 жил хүлээх хэрэгтэй боллоо. Дараагийн тэмцээн 2012 онд Польш, Украйнд болно. Гэхдээ түүний наана 2010 оны ДАШТ хүлээж байна...

Зугаалгаар.../ТАТАХ/

uundaa бичсэн.
За манайхан сайхан амарч байгаа биз дээ, тэгээд BD маань ч биднийгээ сайхан шүүмжилж өгчээ... Үнэн шүү, та нар сэтгэгдэл энэ тэр, бас энэн шиг хурц үнэн шүүмжлэлээ хэлэхгүй болохоор чинь блог сөнөх гээд байна ш дээ. Харин энэ бол амь оруулах эхний эм юм шүү, Сэлбэ рүү явсан зугаалганы үеэр Бямбаагийн камераар авсан зурагнууд...







Мэдээж олон зураг байгаа учраас татахаар тавьлаа... Энд дарж татаарай. Тэгээд мэдээж нууц үг нь манай ангийн уриа шүү дээ. За тэгээд бүр болохгүй бол сэтгэгдэл энэ тэр бичээрэй.../******_*****/

IMO-49-д оролцох Монгол Улсын Шигшээ баг

uundaa бичсэн.
7 сарын 10-23-ны өдрүүдэд "Европын аварга" Испани улсын нийслэл Мадрид хотноо зохиогдох Олон Улсын Математикийн олимпиадад оролцох Монгол Улсын Шигшээ багийн мэдүүлгийн зургийг болон бүрэлдэхүүнийг та бүхэнд хүргэж байна... Манай ангийг төлөөлөн оролцох 4-төө амжилт хүсч байнаа...


1.Oyundari Gerelt (Contestant 1)

2.Temuge Enkhbaatar (Contestant 2)

3.Byambajav Namsraijav(Contestant 3)





4.Enkhzaya Enkhtaivan(Contestant 4)

5.Myagmarjav Bold(Contestant 5)

6.Zorigoo Ochirkhuyag(Contestant 6)





7.Battsengel Baasanjav(Deputy leader)

8.Dashdorj Tserendorj(Leader)

ЭЕШ-ын байр эзлэлт

2008-06-26 uundaa бичсэн.
Боловсрол Үнэлгээний төвөөс ЭЕШ-д оролцогчдыг онооны дарааллаар байр эзлүүлсэн байна. Ингээд бүгдээрээ байраа хараад, уг жагсаалтанд тохирсон сургуульдаа өргөдлөө өгөх боломжтой болж байна.
Энд дарж жагсаалт руу нэвтэрнэ үү.

Их дээд сургуулиудын оюутан элсүүлэх журам

2008-06-23 uundaa бичсэн.
За ЭЕШ-ын оноо гарч дууссантай холбогдуулан блог маань сургуулиудын босго онооны жагсаалтыг тавьж байна. Та бүхэн тухайн сургуулийн линкэн дээр даран орж оноогоо тулган шаардлагыг хангаж буй эсэхээ үзэх боломжтой...

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн Оюутан элсүүлэх журам
Монгол Улсын Их Сургуулийн Оюутан Элсүүлэх журам
Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Оюутан Элсүүлэх журам
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Оюутан элсүүлэх журам
/Эдгээр журмуудыг таны компьютер нээж, уншиж чадахгүй байгаа бол энд дарж татаж аваарай/

Сэлбэ - 4

uundaa бичсэн.









Сэлбэ - 3

uundaa бичсэн.
Хэн нь зузаан байна?


Hip Hop хос
GD дууссаан...



Сэлбэ - 2

uundaa бичсэн.
Woah!!!



Орой нь
WTF?
Өглөө нь




Сэлбэ - Эхний өдөр

uundaa бичсэн.
We Love New UB


Хоолоо хүлээгээд суужийгаан
Хийх юмгүй хэвтэж байгаа нь
Хоолоо идээл шууд хөлбөмбөг

Hэдэн хийх юмгүй нөхдүүд ...