Энэ өдрийн онцлох хүүхэд- Б.Мягмаржав

2008-01-08 uundaa бичсэн.


Олимпиадынхны 7 хоногийн 2 дахь оролцогч бол Мягмаржав. За тэгээд түүнтэй танилцацгаая...
Бүтэн нэр: Болд Мягмаржав
Төрсөн он сар өдөр: 1990.05.22
Төрсөн газар: Монгол, Дундговь
Хоч: Мигаа
Хобби: гитар тоглох, хөгжим сонсох, зурагт үзэх
Дуртай өнгө: Цагаан, цагаавтар, цайвар
Дуртай хоол: Цуйван / гэхдээ зөвхөн гоё цуйванд л /
Дуртай кино: The Lord Of The Rings, The Matrix, Forrest Gump….
Дуртай хөгжим: Рок, Классик, Жазз
Дуртай хамтлаг: :Linkin Park, Arctic Monkeys, Greenday, Keane


Бага нас:
За тэгэхээр мань хүн дүүгээ хараад ахын үүргээ онц гүйцэтгэхийн тулд цэцэрлэг энээ тэрээгээр явж сүржигнээгүй гэж байгаа. Тэгээд Дундговь аймагт 1-р сургуульд нь 1-р ангид нь ороод л 10 сарын үед Улаанбаатар хотын 84-р сургуульд элсэн орсон юм. Тухайн үед хоцрогдол арилгах гэж багшид очиж байсан тэр хүүг хожмын их математикч, 131dg-ийн хүндэт гишүүн байсан гэдгийг хэн нэгэн мэдэж байсан болов уу?


131dg-д
Ер нь бол манай хүн бусдад их туслах дуртай, хөгжилтэй, нийтэч залуу. Ангиараа байх дуртай ангич хүүхэд. Хичээлдээ хянамгай, нямбай, хэрсүү сурагч. Дайчин, шургуу, зори
гтой хөлбөмбөгчин.
Мигаа бол Монголын математикийн ертөнцөд гялалцах бас нэгэн манай ангиас төрсөн од мөн юм. Тэрбээр улсын математикийн олимпиадын мөнгө, хотын 2 удаагийн аварга, дүүргийн 2 удаагийн аварга, П.Энхболдын нэрэмжит олимпиадын дархан аварга. Бусад нэрэмжит тэмцээнүүдээс 50 гаруй медалийг нэгэнт цуглуулчихаад байгаа гавьяатан. Физикээр ч хотын аварга болж, бусад олимпиадуудаас ч олон медаль цуглуулсан. Өөрийнх нь хэлснээр бүх өнгөнд дуртай болохоор бүх медалийг авах гэж цуглуулдаг гэх.
Ангийн хөлбөмбөгийн 2-р багийн гишүүн. Сургуулийн спартакиадаар тоглон мөнгөн медаль хүртсэн. Спорт сонирхогчдод өөрийн зоригт үйлдлүүд, гайхамшигт пасс, мөргөлтөөрөө танил болсон тамирчин.

Ширээний теннисны спортын агуу тоглогч. Сургуулийн аварга энээ тэрээгээс бас зөндөө медаль хүртэж байсан, шалтгаан нь бас л бүх өнгөнд дуртайгаасаа болж.
Урлагийн үзлэгт 2 жил гитар барин хамтлаг бүжигт ангиа авч гарсан гавьяатан. Бас л дүгнээд хэлэхэд ирээдүйтэй гитарчин.

Ойрын үед
Манай хүн өнгөрсөн жил амжилтаар хахаж цацаж байлаа. Тэгээд энд эхлээд Беларусьт болсон Олон улсын хот хоорондын математикийн олимпиадад оролцсон гэдгийг нь бичих хэрэгтэй байх. Дараа нь рс аймар тоглож сурсныг нь, түүний удаад ДҮҮРГИЙН ШИЛДЭГ СУРАГЧ болсон нь жагсана байхаа.
Удахгүй Мигаа маань Казахстан улсад болох олимпиадад /хэний ч нэрэмжит билээ дээ байз,/ сургуулиа төлөөлөн оролцох гэж байгаа, түүний дараа дүүрэг, хотын олимпиадууд үргэлжлээд явна, бүгдэд нь амжилт үзүүлэхийг чин сэтгэлээсээ хүсч байнаа.
Эцэст нь хэлэхэд Мигаа бол агуу хүн чанартай, жинхэнэ сайн найз болж чадах, итгэлтэй, ирээдүйтэй залуу юм аа...

7 сэтгэгдэл:

Anonymous said... ( 8/1/08 19:34 )

Gaihaltai huuhed deeee. Amjilt!!!!!!

Bilguun said... ( 8/1/08 19:43 )

Za migaadaa ch yu helhev de! Yuny umnu ontsloh bolsond ni bayar hurgeye.!!! Sain nz shuu. Kazakstanaas medali avchraarai.Olon ungund durtai yum chini yamar ch bsan medali avchrah l blgui.Diplom ene ter hereggui shd.Uchir ni ungugui.hehe

Bilguun said... ( 8/1/08 19:45 )

AMJILT HUSII.

Anonymous said... ( 8/1/08 21:10 )

aimar sain huuhed za yu.yasan geheer aimar sain huuhed za.tged neg muuhai yum n yu geech aimar goy untaj bhad ugluu honh darj sereedeg n>>haha>hudlaa hudlaa>>hichneen ch tsag gadaa taxi barih gj hamt zogsloo,heden ch jil neg angid hamt surlaa SAIN NAIZ za yu.Tged boloo za yu

Anonymous said... ( 8/1/08 21:11 )

migaagiin hulbumbug deer unaj tatdag n LAITAI tee

Anonymous said... ( 9/1/08 10:47 )

hi neeree sain huuhed shuu yostoi dajgui olon ch zuild bs avyasta yu bilee amjilt husye

Anonymous said... ( 10/1/08 21:05 )

miigaadaa bayar hurgey bas amjilt husey.uneheer sn nz, angiin and shuu. ih uhaalag

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...