North Ducks 4-р шатанд!

2009-04-28 uundaa бичсэн.
Universe Best Song-2009 уралдаанд оролцон 4-р шатанд шалгаран үлдээд байгаа манай ангийн хамтлаг North Ducks өнгөрсөн Ням гарагт 4-р шатны шалгаруулалтандаа орлоо. Тус шатны онцлог нь үзэгчдийн өмнө дуулсан бөгөөд мөн шүүгчид зөвхөн өөрсдийн дүгнэлтийг өгөн харин дараагийн шатанд үлдэх үү үгүй юу гэдгийг үзэгчдийн мессеж санал асуулгаар тодруулах байсан юм. Энэ шатанд Бажгаа тэргүүтэй, Моло, Мигаа нар маань алдарт Arctic Monkeys хамтлагийн Flourescent Adolescent дууг дуулсан юм. Шүүгчдээс муугүй үнэлгээ авсан тэд UBS TV-ээр хэдхэн хоногийн дараа гарах юм. Блог та бүхэндээ цаг алдалгүй бичлэгийг хүргэх болно. Дашрамд дурьдахад North Ducks хамтлагийн 3-р шатанд хэрхэн дуулсан бичлэгийг эндээс үзээрэй.

Хөлбөмбөгөөр манайхан!

2009-04-27 uundaa бичсэн.
Өнгөрөгч амралтын өдрүүдээр манай ангийнхан туйлын завгүй байлаа. Бажгаа маань Universe Best Songs уралдааны 4-р шатны шалгаруулалтанд оролцож, блог маань төрсөн өдрөө тэмдэглэн, эдийн засгийнхан мэдлэгээ шалгуулсан. Тэгвэл энэ хооронд хөлбөмбөгийнхөн маань зүгээр байсангүй, амжилт арвинтай байлаа!! Гадаа дулаан уур амьсгал орж, зааланд өшиглөдөг байсан бөмбөгийг гадаа талбайд тоглодог болж эхэллээ. Гадаа талбайн эхний тэмцээнүүддээ манайхан оролцож эхэллээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр МКС, МТС, ХЗС, СЗС-ийг нэгтгэсэн МУИС-ийн 3-р байрны тэмцээн, мөн эгнээндээ 20000 гаруй оюутантай, Монголын хамгийн том их сургууль ШУТИС-ийн хөлбөмбөгийн тэмцээнүүд тус тус боллоо.

МУИС-ийн 3-р байрны нэрэмжит хөлбөмбөгийн тэмцээн "Эрэл" сургуулийн хөлбөмбөгийн талбайд явагдаж өндөрлөжээ. 15 багийн тамирчид хүч, хурд, авхаалж самбаагаа сорьсон тус тэмцээнд оролцсон манай төлөөлөгчид энэ удаа ганзага хоосон ирсэнгүй. МУИС-ийн шигшээ багийн тамирчид болох М.Өлзийхутаг, Н.Бямбажав нарын бүрдүүлсэн баг тус тэмцээний хамгийн шилдэг нь байсаар, бүх өрсөлдөгчдөө бут ниргэсээр улмаар түрүүлж, аваргын алтан медаль хүртжээ. Мөн Н.Бямбажав 9 гоолоор өрсөлдөгчдийнхөө хаалгыг мялааж шилдэг довтлогчоор шалгарсан байна. Ингээд МКС-ийн 2-тоо баяр хүргэе!
Харин тус өдөр МХХ-ий ногоон талбайд явагдсан БҮХ ШУТИС-ийн АШТ-д мөн манайхан оролцжээ. Хэдийгээр манай 3 төлөөлөгч оролцох цуурхал дэгдсэн байсан хэдий ч Яруу маань ганцаараа ГХС-аа төлөөлөн тоглосон байна. Гэсэн ч ганц дайчин маань ганцаардсангүй, амжилттай оролцон, гайхалтай тоглолтыг үзүүлсээр ГХС-ийн түүхэнд анх удаагаа хэсгээсээ шалгаран шилдэг 8 багийн тоонд орсон аж. Харамсалтай нь тэднийг тэмцээний аварга болох ерөөлтэй Геологийн сургуулийн баг зогсоож, Яруу маань тэмцээнээ өндөрлөжээ. Ингээд тус тэмцээнд амжилттай оролцсон Яруудаа баяр хүргэе!

ЭЗО-ийн олимпиадад манайхан!

uundaa бичсэн.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр явагдаж өндөрлөсөн "Эдийн Засгийн Онолыг хэн сайн мэдэх вэ?" Улсын 6-р олимпиадын 1-р шатны дүн гарлаа. Энэхүү олимпиадад оролцсон манай төлөөлөгчид амжилт арвинтай байлаа, 3 хэсэгт хуваагдан орсон 60 орчим багаас шилдэг 3 нийт 9 баг дараагийн шатанд шалгарах байсан билээ. А хэсэгт орсон Будмаа, Хулан 2-ын МУИС-ын ЭЗС-ийн "Бэрс" баг 1-р байраар, Нацагдоржийн багтсан мөн тус сургуулийн "ОУХ-1" баг 2-р байраар шалгаран дараагийн шатанд оролцох эрхээ авчээ. Харин тус хэсэгт байсан ЭЗО-ийн ангийн Тэмүгэгийн "Peak Point" баг 4-р байраар, Билгүүн, Оюундарь нарын "Аргагүй Монополь" баг 5-р байраар гарч ирэн харамсалтайгаар хасагдлаа. Мөн В хэсэгт орсон Ундралын "G-5" баг бас л 4-р байрт шалгаран дараагийн шатанд орох эрхээс атгаад алдсан бол Сүхбат, Батцэнгэл нарын "Үл үзэгдэх гар", Зол-Эрдэнийн ахалсан "Залуу Менежер" багууд амжилттай оролцсон байна. Харин Хулан маань хувийн дүнгээрээ 7-р байр буюу шагналт байранд орсон амжилтыг үзүүлжээ.Дараагийн шат нь 5-р сарын 17-нд болох бөгөөд шалгарсан ангийнхандаа баяр хүргээд амжилт хүсье!!

Мэндчилгээ!

2009-04-25 uundaa бичсэн.
Сайн байцгаана уу? Нийт блогийн хэрэглэгчид болон ангийнхандаа энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр 4-р сарын 25-ны өдөр, энэ өдөр бол бидний хувьд, блогтой холбогдсон хэн бүхний хувьд, ангийн гишүүн бүрийн хувьд баярын өдөр нь билээ. Одоогоос яг 2 жилийн өмнө бидний хэсэг нөхөд 131dg нэрийг сонгон ангиа гэсэн нэгэн хүсэл зорилгын дор нэгдэн, ангийн блогийг үүсгэн байгуулж, анхныхаа нийтлэлийг бичиж байсан түүхтэй. Тэрхүү цагаас хойш олон олон тэмдэглэлт үйл явдлуудтай, бахархмаар амжилтуудтай, ололттой алдаатай 24 сарыг ангийн блог маань туулахдаа нэгэнт бие даасан, байнгын уншигчидтай чамлахааргүй амжилтанд хүрсэн байна. Энэ бүхэнд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулж, хоёр жилийн турш бидэнтэй хамт байж, нийтлэлээ бичиж, сэтгэгдлээ үлдээн, хамтдаа 1-р сургуулийн 11г ангийн түүхийг бүтээлцэж байгаа ангийнхандаа, нийт блогийн зочиддоо талархал илэрхийлье. Та бүхний хичээл зүтгэл, урмын үгс, чин сэтгэлийн чинь илчээр бид үргэлж тэтгэгдэж, шинэ эрч хүчээр цэнэглэгддэг байсан юм шүү. Хамтдаа хоёр байтугай хорь, хоёр зуун жилийг өнгөрүүлэх болтугай. Танд блог үүсгэн байгуулагдсны 2 жилийн ойн баярын мэндийг хүргэе!!!

БИД ҮРГЭЛЖ ХАМТДАА!!!

Та Бүхнийг Хүндэтгэсэн
Блогийн Удирдах Зөвлөл:
Л.Мөнх-Очир
Т.Саруултөгс
А.Ундрал

ATTENTION!!!

uundaa бичсэн.
Блог маань 2 насныхөө төрсөн өдрийнхөө бэлгийг задалж байна. 4-р сарын 25-ны 01:31-ээс эхлэн блог маань шинэ өнгө төрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Ингэснээр та бүхэн илүү хялбараар, илүү гоёоор блог дээр байгаа мэдээллийг авах, хүргэх боломжтой бөгөөд хэд хэдэн нэмэлт боломжууд бий болсныг анзаарсан биз ээ. Энэхүү ажлыг гүйцэгтэсэн блогийн админ ЛМО-доо талархал илэрхийлье!!

Харин өнөөдөр орой 16:00 цагаас 1-р сургуулийн урд ангийн нийт гишүүдийг цуглахыг урьж байна. Уншсан нь уншаагүйдээ тарааж, зарлан, утасдуулан, хөтлөөд аваад ирээрэй. Блогийнхоо 2 жилийн баярыг бүгдээрээ сайхан тэмдэглэе, ирнэ гэдэгт найдаж байна. Энэ баяр зөвхөн админуудын баяр биш, энэ бол чиний, таны бас чиний баярын өдөр, нийт 131dg-ийнхний, нийт уншигчдын баярын өдөр билээ. Танд блогийн 2 насны төрсөн өдрийн баярын мэнд хүргэе!!
Мөн блогийн 2 жилийн ойд зориулсан шилдэг нийтлэлийн уралдааны хугацааг зарим оролцогчдын хүсэлтээр 7 хоногоор сунгаж байгааг зарлаж байна. Та энэ хугацаанд өөрийн хүссэн сэдвээр оролцох боломжтой болж байгаа бөгөөд бид ирүүлсэн нийтлэлүүдийг блог дээр тавих болно. Хэрвээ та блог дээр уралдаанд зориулан нийтлэл бичиж байгаа бол УРАЛДААНД гэсэн үгийг гарчгандаа хавсаргахыг хүсье!! Танд боломж гарлаа, амжилт хүсье!!!

NEWS AT 131DG

uundaa бичсэн.
Ангийнхнаар сонин юутай вэ? Хаагуур юу хийгээд завгүй гүйцгээгээд байна? Хэн хамгийн сүүлд ямар амжилт үзүүлэв? Ойрын үед ямар тэмцээн уралдаан биднийг хүлээж байна вэ? Энэ бүхнийг хариу та эндээс, 131dg-ийн мэдээ!!

  • 4-р сарын 25-ны өдөр манай ангийнхан тун завгүй байх нь. Зөвхөн нийлбэр нь 11 гэсэндээ ч биш, аль эсвэл блогийн төрсөн өдөр тохиож байгаадаа ч биш. Хэд хэдэн чухал тэмцээнүүд болох гэж байна. Манай ангийн эдийн засгийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд ЭЗО-ыг хэн сайн мэдэх вэ? Улсын 6-р олимпиадад маргааш оролцох гэж байна. МУИС, СЭЗДС, ХҮДС дээр сугалааны дагуу явагдах тус тэмцээнд тус бүрийн ангиа төлөөлөн нийт 9 эрхийн төлөө хүч үзэж буй бөгөөд А хэсэгт БЕК, Оюундарь нарын “Аргагүй Монополь” баг, Тэмкагийн “Peak Point”, Нацгаагийн “ОУХ-1” баг, Будмаа, Хулан нарын “Санхүү-1” багууд хоорондоо өрсөлдөх бол, B хэсэгт Ундралын “G-5” баг, Зоогийгийн “ЭЗМ” багууд, С хэсэгт Сүхээ, Цэнгэл нарын “СЭЗДС” багууд мэдлэгээ сорихоор болоод байна. Ингээд эдгээр залуустаа амжилт хүсье, өндөр өндөр амжилт үзүүлэх болтугай.

  • Маргааш МКС, МТС, ХЗС болон Сэтгүүл зүйн сургуулиудыг хамарсан 3-р байрны хөлбөмбөгийн тэмцээн болох гэж байна. Уг тэмцээнд манай ангийн МУИС-ийн шигшээ багийн тамирчид болох Өлзий, Бямбаа нар нэг баг болон оролцох бөгөөд Нямхүү мөн тоглох бололтой. Ингээд тамирчиддаа амжилт хүсье.

  • Харин өнөөдөр СЭЗДС-ийн хөлбөмбөгийн тэмцээн болсон бөгөөд сургуулийн шигшээ багийн гол тоглогч Батцэнгэл бэртлийн улмаас өнжсөн аж. Харин Энхүүшийн орон тоглосон баг хэсгээсээ шалгарсан боловч харамсалтай хожигдон, Түвшээгийн ахалсан баг хэсгээсээ гарч чадаагүй мэдээ ирлээ. Тун удахгүй болох Бүх ШУТИС-ийн АШТ-нд БИС-аас Дагваа, ГХС-аас Яруу, КТМС-аас Чой нар оролцон тоглох бололтой.

  • Мөн өчигдөр СЭЗДС-ийн Эдийн засаг Эконометрикийн танхимын нэрэмжит ЭЗО-ын тэмцээн болж Батцэнгэл, Сүхбат нарын баг амжилттай оролцон 3-р байрт орон, бонусны нэлээн оноогоор шагнуулжээ.

  • Маргад маань хөлөө гэмтээжээ, сагсны тэмцээнд оролцож байгаад шагайгаа гэмтээсний улмаас хөлөө хөдөлгөлгүй гэртээ байгаа бөгөөд төрсөн өдрөөр нь манай хэсэг нөхөд гэрт нь биечлэн очиж баяр хүргэсэн байна.

"Блогтоо" төрсөн өдрийн мэнд хүргэе!

Tsengel бичсэн.
Блог

Блог блог блог
Энэ ертөнцийн түмэн блог
Түүний доторх чухам блог
131dg-ийн нэгэн блог

Блог хэрвээ шинэчлэгдэж байвал
Өдөр бүр амгалан
Нэг өдрийн амгалан
Мянган жаргалангийн үүд...

(Д.Батцэнгэл 2009 он нтр... хэхэ)

Хавтгай дэлхий

Tsengel бичсэн.
Хавтгай дэлхий гэсэн энэ гарчгийг уншаад толгойд чинь юу орж ирж байгааг таах гээд нэг үзье.Мэдээж “хавтгай” гэсэн үг орсон байгаа тул шууд л зэрлэг тэмээ болох хавтгай эсвэл геометрийн нэгэн нэршил болох хавтгай эсвэл тэгш гадаргууг ерөнхийлөн хэлдэг хавтгай гэх эдгээр бодлоос өмнө 131-ийн нэгэн гишүүн болох “Хавтгай” шууд л толгойд чинь буужийж магадгүй юм... Энэ бол наргиа байлаа . Үг олдож, үхэр холдлоо гэдэг биз дээ,тэгэхээр гол ажилдаа оръё.

Бид бөөрөнхий биш хавтгай дэлхий дээр амьдарч байна гэвэл та итгэх үү ? Та үүнийг сонсоод дундад зууны харанхуй бүдүүлэг нийгмийн үед амьдарч байсан нэг ламтны хойд дүр нь тодорч байгаа юм биш биз дээ гэж бодох вий ! Гэвч дэлхий бөөрөнхий гэдгийг найман настай балчраас наян настай өтгөс хүртэл бүгд мэддэг. Үүнийг аль дөрөв таван зууны өмнө суут эрдэмтэд нээж олоод баталсан билээ. Гэхдээ дэлхий эргэдгээрээ эргэж , дэлхий бөөрөнхийгөөрөө байвч бидний амьдарч буй дэлхий маань “ мөн чанар”-ын хувьд аль хэдий нь хавтгай болсон байгаа билээ.

Өнөө үед бид мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа гэдгийг хүн бүхэн сайн мэдэж байгаа.Иймдээ ч бидний өвөг дээдсийн 5000 жилийн турш солилцож байсан мэдээлэлтэй тэнцэхүйц мэдээллийг бид ердөө л ганцхан өдрийн дотор хоорондоо солилцож байна. Даяаршиж “индукцлэгдэж” ерөнхий нэг зүйл рүү тэмүүлж байгаа өнөөгийн нийгмийн нэг гайхалтай зүйл нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст аливаа мэдээлэл хэдхэн секундийн дотор хүрч байна. Мэдээллийн энэ өндөр хурдыг өвөг дээдэс маань мөрөөдөж ч байгаагүй , бүр үлгэр домогтоо ч энэ тухай дурдаагүй байдаг билээ.
Аливаа хөгжил дэвшил эерэг сайн үр дагавар авчрахаас гадна сөрөг муу үр дагаврыг мөн л араасаа дагуулдаг . Бидний амьдарч байгаа хялбаршуулагдаж хавтгай болсон дэлхий маань хүртэл олон олон эерэг үр дагавар авчирж байгаа төдийгүй сөрөг үр дагаврыг ч бий болгож байна.

Бидний хүртэх үр шим:

Өнөө үед юм бүхэн (нохойн битүү туурай, ногоон хурганы арьс хүртэл) интернетэд байрлаж бид хаанаас ч юуг ч худалдан авч , худалдах болсон нь арилжаа наймаанд гарч буй маш өндөр дэвшил юм.Мөн бидэнд сурах хүсэл байх л юм бол зүгээр л гэртээ хэвтэж байгаад л алсын зайн сургалтад хамрагдаж эсвэл өндөр үнэтэй ном авч “шатаад” яахав гэж бодож байвал ихэнх ном нөгөө гайхал интернетэд байгаа гэдгийг санаад ердөө л зөв хайлт хийгээд , татаад авах гэх мэт бидний сурч мэдэж, боловсрох боломж өндөр түвшинд очсон явдал . Хэрвээ сурч боловсорж чадсан бол та ажил хайж энд тэнд очиж очер дараалалд зогсолгүй мөн л гэртээ хэвтэж байгаад дэлхийн хаана ч ажиллах боломжтой болсон нь юутай гайхамшиг билээ !!! Хавтгай дэлхий бидэнд өгөх үр шим тоо томшгүй их бөгөөд бүгдийг бичвэл цаас үзэгний гарз болох тул ингээд түр орхъё.

Бидэнд тулграх бэрхшээл:

Мэдээллийн тэр өндөр хурдаар зөвхөн сайн сайхан мэдээлэл тархаж байна гэвэл ямар ч үнэмшилгүй сонсогдож байгаа байх , яг л коммунизмын үеийн “тархи угаалт” шиг.Дэлхийн түүхэнд хар толбо үлдээсэн дэлхийн II дайныг дэгдээгч А.Гитлер цэргүүддээ тухайн үеийн дэвшилтэд технологи болох “Барс” танкны оронд нум сум бариад түйвээгээд өг гэж тушааж байсан уу? гэвэл үгүй шүү дээ. Мөн нөгөө алдарт терористууд цэрэг дайны дэвшилтэд технологийг ашиглалгүй чулуун зэвсэг барьж гүйгээд терорист үйл ажиллагаа явуулдаг уу? гэвэл бас л үгүй .Ер нь ч аливаа дэвшил муу хүмүүсийн гарт орвол угаасаа их хохирол авчирдэг жишээ захаас аваад олон байдаг .Хавтгай дэлхий бидэнд нийгмийн дундах зандалчлал,садар самуун, алан хядлага,никрофилын үзэл ,үймээн , айдас гэх мэт олон сөрөг үр дагаврыг авчирж мэдэхээр байгаа билээ. Нэг “ёоёо”-той нөхөр нь news.mn дээр Осама Бин Ладен Монголд албан ёсны төрийн айлчлал хийж байна гэсэн мэдээ тавибал яах бол гэж? Нийгмийн дунд эмх замбараагүй байдал үүсэхээс гадна зарим “шизо”-той гудамжны баатрууд 76 “илжиг”-ийн хийж байгаа ажил гээд л улс төржүүлээд авах байх даа.Тэгэхээр мэдээлэл гэдэг асар чухал зүйлээс гадна хэрвээ үүнийг цалгардуулж буруугаар ашиглавал мөн төдий хэмжээний хохирол учруулдаг онцгой эрсдэлтэй зүйл билээ. Мөн хавтгай дэлхийг дагалдаж буй бас нэгэн муу үр дагавар бол pc-ний “ёоёо”-той залуу үеийг үйдвэрлэж байгаа явдал .Тэрхүү “ёоёо”-той нөхдүүдэд хайран цаг, хайран мөнгө гэж хэлмээр байна , бас төр нөхдүүдээс “алдагдсан боломжийнхоо өртгийг” тооцож үзсэн үү ? гэж асуумаар л байна! Уг нь дэмий юманд үр хойчоо донтуулж байхаар оюунлаг , гэгээлэг талыг нь хөгжүүлэх , сэтгэлгээ логикыг нь задлах тийм л зүйлийг бүтээгээд залуу үедээ “шахвал” зүгээр баймаар юм даа !

Төгсгөлд нь :

Хавтгай дэлхий бидэнд “хүн болгон тэгш боломжтой байх “ эрхээ хэрэгжүүлэх боломжийг урьд өмнө нь хэзээ ч байгаагүй түвшинд олгож буйд бид талархах ёстой !! Гэхдээ бид энэ бололцоо муу хүмүүст ч бас бий гэдгийг мартах ёсгүй !

Анд нөхрийн тухай

2009-04-24 Tsengel бичсэн.
Анд нөхөр болон найзын тухай сийрүүлж бичих нь.

Эхлээд яг юуны тухай бичих гэж байгаагаа товч тодорхой тодорхойлсон нь зүйтэй болов уу.

Миний бодлоор:

Хэдийгээр дээрх 2 үг нэг талаар ижил утгатай нь утгатай боловч нөгөө талаар агуулга цар хүрээний хувьд тэс өөр 2 ойлголт юм.

Найз гэдэг нь: Хоёр хүн нэгнийгээ нэгнийгээ таньдаг бөгөөд үл дайсагналцах харилцаатай л бол тухайн 2 хүнийг найз гэж ойлгож болно.

Харин анд нөхөр гэдэг бол: Нэгэн эрхэм хүн энэ үгийг тодорхойлохдоо "Жинхэнэ анд нөхөр гэдэг бол байнга уулздаг хүнийг хэлнэ гэвэл бас учир дутагдалтай юм.Харин уулзаагүй , дэргэд чинь байхгүй бол амьдрал чинь үгүйрээд хоосроод байдаг тиим л хүнийг анд нөхөр гэдэг юм а" гэсэн байдаг. Энэ тодорхойлолт үнэхээр үнэн шүү , та нар нэг бодоод үзээрэй.

Би яах гэж энэ 2 үгийг тодорхойлов гэхээр нэг ширээнд тохой ниилүүлэн сууж байсан та нөхөд миний хувьд энэ 2ын алинд орох вэ гэдгийг та нөхөддөө хэлэх гэсэн юм.

Тэгэхээр миний хувьд Та нар минь "Жинхэнэ анд нөхөд" минь юм.

Та нөхөдтэйгээ уулзахгүй удахаар амьдрал минь нэг л юмаар дутаад байгаа юм шиг санагдаж, харин уулзахаар эхиийгээ харан баярлан майлж буй төл мал адил болох юм даа.

Ийм л болохоор та нөхөд миний, Батцэнгэл гэдэг хувь хүний Насан туршийн Жинхэнэ анд нөхөд юм а!!!!!!

Эцэст нь нэг юмыг нэмж бичихэд " Найз болгон Анд нөхөр биш харин Анд нөхөр болгон найз юм."

I love 131dg

Tsengel бичсэн.

Тиим ээ, би ангийнхандаа хайртай...

За юуны өмнө та бүхэндээ энэ сайхан бэлэгт өдрийн мэндийг хүргэе. 131dg ийн нэгэн гишүүн миний бие өнөөдөр блог дахь анхныхаа нийтлэлийг бичиж байна.

Бид бүгдээрээ саяхан л "үхрийн эврэн угжны хүүхдүүд" байж билээ... Харин ямар азтай , гайхалтай хувь тохиол учралаар нэг ангид тохой нийлүүлэн суусан юм бол...?

Та бүхэн, яагаад энэ нарны зургийг нийтлэлийнхээ хамт тавьсан юм бол ? гэж гайхаж магадгүй... Яагаад гэвэл бид бүгдээрээ " ЭНЭ МАНДАЖ БУЙ НАР"-н адил цахилж,цэцэглэж яваа болохоор юм а.
Гэвч мандаж буй наран нэг л мэдэхэд жаргадагтай адил бид бүхэн нэг л мэдэхэд" насныхаа намартай" золгосон байх болно.
Нэгэнтээ XIV Далай лам " Ганц олдох амьдралдаа нэр хүнд, алдар гавьятай , хангалуун сайхан, гол ньХҮН шиг амьдарч чадвал , насны эцэст эргээд нэг туулсан амьдралаа бодохын цагт << Хоёр удаа амьдарсан мэт таашаал, сэтгэл ханамж авна >> " гэж Шинэ мянганы 17 сургаалдаа айлдсан байдаг.
Ийм болохоор бид "насныхаа намартай"-аа золгохын цагт , эргээд нэг туулсан амьдралаа бодохын цагт тэр гоё, саихан, аугаа таашаал мэдрэмж, сэтгэл ханамжийг мэдэрч үзэхийн төлөө зүтгэе , тэмүүлье ......!!!!!!!!

Өглөө шиг цэцэглэж буй Эх орныхоо МАНДАЖ БУЙ НАР НЬ БОЛЦГООЁ !!!!!!!!

Манайхан Оюутны Спортын Наадамд!!!

2009-04-21 uundaa бичсэн.
4 жилд нэг удаа зохиогддог Монголын Бүх Оюутны Спортын наадам орон даяар үргэлжлэн дүнгээ гаргасаар байна. Спортын 28 төрөлд хүч үзэж байгаа 70 гаруй их сургуулиудын тамирчин оюутнуудын дунд манай ангийнхан мөн байлаа. Нэгэн үе заалны хөлбөмбөгөөр өрсөлдөгчдөө чичрүүлж явсан 1-р сургуулийн багийн ахлагч Д.Батцэнгэл СЭЗДС-ийн багийн хамт, Н.Бямбажав, Г.Зол-Эрдэнэ, М.Өлзийхутаг, А.Ундрал нар МУИС-ийн багийн хамтаар тус тэмцээний хөлбөмбөгийн төрөлд оролцлоо. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Улаанбаатар ДС-ийн зааланд болсон тус тэмцээнд манай төлөөлөгчид давгүй амжилтыг үзүүлж СЭЗДС-ийн баг Цэнгэлийн удирдлаган дор 4-р байр эзэлж, МУИС-ийн баг 5-р байрт орсон байна. 2 баг хоёулаа тэмцээний аварга болсон Улаанбаатар ДС-ийн багт хожигджээ. Ингээд тус тэмцээнд амжилттай оролцож, их сургуулийнхаа, ангийнхаа нэрийг гаргасан найзууддаа баяр хүргэе!!!

Happy Birthday, Margad!!!

uundaa бичсэн.

Өчигдөр буюу 4-р сарын 20-ны өдөр манай ангийн "хөөрхөн" охидын нэг, Анагаахын их сургуулийн шилдэг оюутан Э.Маргад-Эрдэнэ маань 19-ны насны төрсөн өдрийн баяр тохиолоо. Тэмдэглэлт сайхан төрсөн өдрийн гал халуун мэндийг хожимдож блогоороо дамжуулан хүргэж байгаадаа хүлцэл өчөөд, түүнийгээ цайруулахын тулд зөндөө зөндөө аз жаргал, сайн сайхан, эрүүл мэнд гээд бүх хүссэн зүйлийг чинь биелээсэй гэсэн чин сэтгэлийн ерөөлтэй хамт хүргэж байна. ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!!!

Блог байгуулагдсаны 2 жилийн ойн нэрэмжит
"Шилдэг нийтлэл"-ийн уралдаан!!!

2009-04-19 Админ бичсэн.
Тун удахгүй тохиох гэж байгаа блог байгуулагдсаны 2 жилийн ойг тохиолдуулан нийт 131dg-ийн гишүүд болон нийт уншигчдын дунд "Шилдэг нийтлэл"-ийн уралдааныг зарлаж байна. Уралдаанд оролцохыг хүсэгчид тус блогтой хамаатай сэдвийн хүрээнд дурын нийтлэл бичих бөгөөд, нийтлэлийг 24-ны 22 цаг хүртэл шууд нийтлэх эсвэл uundaa_mn@yahoo.com,lmo_0731@yahoo.com хаяг руу майл бичих замаар оролцох боломжтой юм.

Уг уралдааны шагналын сан:
  • 1-р байр - Өргөмжлөл, үнэ бүхий зүйл болон 4GB багтаамжтай оригинал флаш
  • 2-р байр - Өргөмжлөл, үнэ бүхий зүйл болон 2GB багтаамжтай хулхи флаш
  • Уншигчдын таашаалд нийцсэн 1 нийтлэлийн эзнийг шалгаруулж дурсгалын зүйлээр тус тус шагнаж урамшуулах болно.


Блогийн Удирдах Зөвлөл

Breaking News: Н.Баянбат 2-р байранд!!!

2009-04-18 uundaa бичсэн.
Өнөөдөр манай 1-р сургууль дээр явагдаж байгаа С.Цагааны нэрэмжит Улаанбаатар хотын математикийн олимпиадын эхний өдрийн дүн дөнгөж саяхан гараад байна. Энэхүү олимпиадад хэдийгээр манайхан оролцоогүй ч гэсэн ангийн багш Н.Баянбат маань "дунд ангийн багш"-ийн төрөлд оролцон эхний өдрийн дараах байдлаар 14 оноотойгоор 2-р байранд бичигдэж байгаа талаар мэдээ дөнгөж сая ирлээ. Олимпиадын 2 дахь өдөр маргааш явагдаж, улмаар дүнгээ гаргах бөгөөд манайхнаас Э.Тэмүгэ маань олимпиадын засалтанд ажиллаж байгаа бололтой. Энэхүү олимпиад нь цаг агаарын тохиромжгүй байдлаас болон хойшилсоор энэ долоо хоногт зохиогдож байгаа бөгөөд дашрамд дурьдахад маргааш манай Н.Бямбажав маань математикийн Оюутны улсын олимпиадад оролцох гэж байнаа. Ингээд Баяка багшдаа амжилт хүсч, медаль хүртэн аварга болоорой гэж ерөөгөөд Бямбаадаа амжилт хүсье!!! Блог шуурхай мэдээллийг цаг алдалгүй хүргэж байх болно.

Breaking News: Л.Мөнх-Очир мөнгөн медаль хүртлээ.

2009-04-14 uundaa бичсэн.
Өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн Оюутны Програмчлалын Үндэсний Олимпиадад оролцсон манай төлөөлөгч Л.Мөнх-Очир маань амжилт арвинтай тус олимпиадад оролцсон мэдээг хүргэж байна. Их дээд сургууль, коллежийн 3 оюутны бүрэлдэхүүнтэй 18 баг оролцож баг бүр нэг компьютер дээр 5 бодлогыг 5 цаг бодож, оюун ухаан, мэдлэгээ сорьсон тус олимпиадад МУИС, МКС-ийн 1-р багийн бүрэлдэхүүнд багтан оролцсон ЛМО маань багийн хамтаар Мөнгөн медалийг хүртсэн бахдам амжилт үзүүлжээ. 2-р байр эзэлсэн багийн гишүүн бүрийг өргөмжлөл, мөнгөн медаль, өнгөт принтер, CD бичигч зэргээр тус тус шагнасан бөгөөд уг олимпиадын эхний 2 байрт орсон багууд энэ оны 11-р сард Бээжин хотноо зохиогдох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон байна. Ингээд уг олимпиадад амжилттай оролцож, сургуулийнхаа, ангийнхаа нэрийг гаргасан ЛМО-доо баяр хүргээд, цаашдын уралдаан тэмцээнд нь амжилт хүсье!!! Дэлгэрэнгүйг эндээс...

Монгол 3:1 Макао: Талбай дээрх анхны хожил!!!

uundaa бичсэн.
Азийн Хөлбөмбөгийн Холбооноос чансаа доогуур багуудын дунд зохиодог Challenge Cup тэмцээнд оролцох эрхийн төлөөх Монгол болон Макаогийн багийн хоорондох тоглолт өнөөдөр Монголын Хөлбөмбөгийн Холбооны ногоон талбайд болж өндөрлөлөө. Цаг агаарын хүнд нөхцөлд, хүйтэн салхитайд тоглосон шигшээ багаа дэмжихээр ойролцоогоор 5000 хүн цугласны дотор манай 10 гаруй төлөөлөгчид байлаа. Манай улсын шигшээ баг ч хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг хугалсангүй 3:1-ийн харьцаатайгаар буулган авч, талбай дээрх анхныхаа хожлыг авсан юм. Хэдийгээр А.Мөрөн чадварлаг гоол хийн, улмаар Макаогийн багийн ахлагч автогоолдон, эцсийн мөчид манай багийн ахлагч Д.Лхүмбэнгарав гоол оруулан найдлага төрүүлсэн ч нийлбэр дүнгээр манай баг өөрийн талбайд гоол алдсан шалтгаанаар тэмцээнд оролцох эрхгүй боллоо. Энэ сарын 7-нд болсон 2 багийн эхний тоглолтонд манай баг 2:0-ээр хожигдоод байсан юм. Гэсэн ч та нар эх орондоо, эх орон нэгтнүүдийнхээ өмнө ялалт байгуулж чадлаа, бидэнд гоё хөлбөмбөг үзүүлж чадлаа, баярлалаа, Монгол улс үүрд мандан бадраг!!! Дэлгэрэнгүйг эндээс...

Монгол vs Mакао: БӨӨНӨӨРӨӨ ДЭМЖИЦГЭЭЕ!

2009-04-13 uundaa бичсэн.
Маргааш 14:30 минутаас Монголын Хөлбөмбөгийн Холбооны ногоон талбайд болох Монголын үндэсний шигшээ болон Макаогийн багийн хоорондох хөлбөмбөгийн тоглолтыг бөөнөөрөө үзэхийг уриалж байна. Чансаа доогуур багуудын хооронд зохиогддог Challenge Cup тэмцээнд оролцох эрхийн төлөөх 2 багийн хариу тоглолт манай улсад зохиогдож байгаа бөгөөд өмнө нь Макаод тоглон 2:0-ээр хожигдоод байгаа юм. Иймд талбайн эзнээр тоглож байгаа Монголын багийнхаа төлөө бүгдээрээ хамтдаа хөгжөөн дэмжээд багаа хожуулцгаая. Маргааш 13:30 минутанд МУИС-ын 1-р байрны урд хичээлтэй байгаа бол хичээлээ таслаад, шалгалттай байгаа бол шалгалтаа зохицуулаад, найз охиноо авчирвал авчраад авчирахгүй бол гэрт нь хүргэж өгчихөөд, аав ээжээсээ ахиухан мөнгө салгаад хүрээд ирээрэй. Маргааш МОНГОЛын шигшээг хамтдаа дэмжицгээе!!!

Happy Birthday, Oyunaa!!!

2009-04-11 uundaa бичсэн.
Өнөөдөр 4-р сарын 11-нд манай ангийн дарга, ангийн хөөрхөн охидын нэг Оюунсайханы маань төрсөн өдрийн баяр болж байна. Ингээд 18 насны босгыг алхаж байгаа Оюунсайхандаа аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөн, хүссэн бүхэн чинь биелэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Төрсөн өдрийн мэнд хүргэе!! За алив бүгдээрээ төрсөн өдрийн дуугаа дуулаарай хэхэ...

Арктикийн Сармагчингуудтай нэг оройг!!!

uundaa бичсэн.
Өнөөдөр UB PALACE-ийн Red Club-т Arctic Monkeys Night болох гэж байна. 19:00 цагт эхлэх тус тоглолтонд Моханик, North Ducks, Simpsons хамтлагууд оролцох бөгөөд бөөнөөрөө хүрэлцэн ирж, амьд хөгжмийг энэ биеэрээ мэдэрцгээе залуус аа...Арктикийн Сармагчингуудтай нэг оройг хамтдаа өнгөрүүлцгээе, сонирхолтой олон олон сюрпризүүд таныг хүлээж байна, ангиараа, бөөнөөрөө цуглан, алжаалаа тайлж, амьд хөгжмийн аялгуунд үсрэн наадацгааяаа!!!

Video: North Ducks at Universe Best Song!

uundaa бичсэн.
UBS TV-ээс зохион байгуулан үзэгчдийг байлдан дагуулж байгаа Universe Best Song-2009 уралдаанд манай гишүүн Бажгаа маань амжилттай оролцож байгааг бид үргэлж мэдээлж байгаа билээ. Тэгвэл энэ удаа бид түүний 2-р шатанд North Ducks хамтлагийн хамтаар Simple Plan хамтлагийн Welcome to my life дууг хэрхэн дуулсан бичлэгийг хүргэж байна. Мигаа, Моло 2 ч янзтай байна шүү, дээрээс нь шүүгч нар магтаад л. Дашрамд бидэнд энэхүү бичлэгийг явуулсан Яруудаа талархснаа илэрхийлье!!! Enjoy!!


Happy Birthday, Tsetsene!!

2009-04-09 uundaa бичсэн.
Өнөөдөр, 4-р сарын 9-ний өдөр манай ангийн хөөрхөн охидын нэг Цэцэгдэлгэр маань хорвоод мэндэлсэн баярын өдөр болж байна. Энэ жил 19 нас хүрч байгаа Цэцэнэдээ аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн, хүссэн бүхэн чинь биелэхийн ерөөлийг дэвшүүлье. Төрсөн өдрийн мэнд хүргэе!!!
Happy Birthday to you!!!
Happy Birthday to you!!!
Happy Birthday dear Tsetsene!!!
Happy Birthday to you!!!

CL Review: Барса vs Челси???

uundaa бичсэн.
Хөлбөмбөг сонирхогчдын хамгийн хүлээж, хамгийн шимтэн үздэг Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын Лигийн тэмцээний дунд шөвгийн 8 багийн сүүлийн 2 тоглолт өчигдөр явагдаж өндөрлөлөө. 131dg.blogspot.com уламжлал ёсоороо та бүхэнд уг 2 тоглолтын тоймыг товчлон хүргэж байна.

Ливерпүль 1:3 Челси
2007 оны сүүлээр ФА Цомын тэмцээнд Барнсли клуб Ливерпүлийг өөрийнх нь Энфилд цэнгэлдэхэд нь буулгаж авснаас хойш Энфилд Роүд цэнгэлдэхэд цугласан "улаанууд" ялагдлын гашуун амтыг мэдрээгүй байсан юм. Тэр цагаа хойш 14 сар өнгөрч 32 тоглолт явагдсан аж. Гэвч энэхүү амжилтыг тэдний гол өрсөлдөгчдийн нэг Челси баг эвдэх хувьтай байжээ, тэр тусмаа хамгийн чухал тэмцээнийх нь, хамгийн шийдвэрлэх үед.
Гүүс Хиддинк Ф.Сколаригийн халааг авснаас хойш, өөрт итгэлтэй, жинхэнэ багийн тоглолтыг гаргаж, ганцхан хожигдлыг хүлээгээд байгаа Челси энэ удаа төгс тоглолтыг үзүүлэн, хэрэгтэй хожлоо, хэрэгтэй 3 бөмбөгөө хийн ялалт байгууллаа.
Голланд мэргэжилтэн энэ удаа гэмтэлтэй байгаа Босингваг орлуулахаар талбайд төдийлөн гардаггүй залуу хамгаалагч Б.Ивановичийг гаргасан бөгөөд Р.Карвальог сэлгээнд суулган Алексийг Ж.Территэй тоглуулахаар гаргажээ. Урд шугаманд М.Эссьен, М.Баллак, Ф.Лампард гэсэн дэлхийн хэмжээний 3 супер хагас хамгаалагчдыг тавьж, довтлогоонд Д.Дрогбаг дэмжүүлэхээр Ф.Малуда, С.Калу нарыг илгээсэн байна.
Харин сүүлийн үед маш өндөр формтой байгаа "хотон шувууд"-ын дасгалжуулагч Р.Бенитез байнга тоглуулдаг бүрэлдэхүүнээ бараг хэвээр нь гаргав. Гагцхүү торгуулийн улмаас тоглолтонд оролцох эрхгүй болсон Х.Маскераногийн оронд залуу тоглогч Лукасыг гаргажээ.
Тоглолт эхлээд л "улаан"-ууд тоглолтын санаачлагыг гартаа аван, аюултай довтлогоо зохион байгуулж, дуусгахыг оролдож байв. Эхний довтлогоогоороо л Кюйт хийх боломжтой байсныг Б.Иванович толгойгоороо хамгаалан зогсоож чадлаа. Гэвч "цэнхэрүүд" удаан тэссэнгүй, тоглолтын 5 дахь минутанд тун сонирхолтой довтлогооны хувилбарыг, Челсигийн хамгаалалтын замбараагүй байдлыг ашиглан испанийн "алтан жаал" Ф.Торрес аргагүй дэлхийн хэмжээний довтлогчийн ур чадвар гарган, төгсгөл хийж гоолын салхийг хагаллаа. Гэхдээ "бадарчин баярлах болоогүй" гэдэг шиг Челси хариуг нь дор нь өгөх шахлаа, С.Калу Ливерпүлийн хамгаалагч Ф.Аурелиогийн алдааг ашиглан, бөмбөг таслан өөрөө Д.Дрогбад гоёмсог дамжуулалт өгсөн. Улмаар Дрогба Рейнагийн эсрэг сул гаран довтлосон ч энэ удаа Рейна ялалт байгуулсан юм. Ерөөс эхний үед С.Калу тун ашигтай тоглолтыг үзүүлж, довтлогоо болон хамгаалалтанд идэвхтэй оролцож байлаа. Үүний дараа Челсигийн шуурга мэт довтлогоонууд ээлж дараалан Ливерпүлийн хаалга руу чиглэсээр байсан ч төгсгөл муу байснаас гоол хийж чадахгүй л байлаа. М.Баллакын дамжуулалтаар Д.Дрогба дахиад л сул гарсан ч энэ удаа хаалгаа ч оносонгүй, шувуу буудчихав.
Дараа нь сул хаалганд цохисон ч Ж.Каррагер бөмбөгийн холдуулж амжлаа.
Хэдийгээр Ливерпүль бөмбөгийн илүүтэй эзэмшиж байгаа мэт харагдаж, тэгээд ч дамжуулалтыг илүү ихээр хийж байсан ч Челсигийн хамгаалалт энэ удаа найдвартай байсныг дурьдах хэрэгтэй. Б.Иванович, Э.Коул нар өөрсдөдөө тун итгэлтэй тоглолтыг үзүүлж байсан бол Ливерпүлийн довтлогоог эрчимжүүлэх үүрэгтэй А.Арбелао, Ф.Аурелио нарын тоглолт, хөндлөн дамжуулалт байгаа онохгүй байв.
Ингэсээр тоглолтын 39 дахь минут болж, Челси булангийн цохилт хийх боложмтой болсон. Ф.Малудагийн дамжуулсан бөмбөгийг Б.Иванович тун чадварлаг мөргөн гоол хийж, оноог тэнцүүллээ. Гайхалтай тоглолт, гайхалтай тактик. Г.Хиддинкийн бэлтгэл дээрээ бэлдсэн гэрийн даалгавар гэж хэлж болохуйц "зохиолоор" Челси тэнцээний гоолоо хийсэн. Ливерпүлийн 4 ч хамгаалагч 5 м-ийн шугамд "зүтгэсээр, зүтгэсээр" орж ирсэн цорын ганц "цэнхэр"-ийг хамгаалж чадсангүй, гоол алдчихав. Энэ серб хамгаалагчийн Челсигийн төлөө хийсэн анхны гоол нь байжээ.
Тоглолтын хэмнэл тоо тэнцснээр улам эрчимжэж эхэллээ. Ливерпүль талбай дээрээ тэнцэх нь ашиггүй учраас довтлогоо зохион байгуулахыг оролдож байсан ч багийн гол тоглогч, ахлагч С.Жеррардыг М.Эссьен тоглолтын турш даган огт тоглуулахгүй байлаа.
Харин 2-р үе эхлээд тоглолтын хэмнэл, тоглолтын байдал эсрэгээрээ өрнөж эхэллээ. Челси, хэдийгээр Ф.Лампардын тоглолт тийм ч сайн байгаагүй, мөн дамжуулалтууд нь оновчтой бус байсан ч илт илүү тоглолтыг үзүүлж байсан. Улмаар тэд ээлжит булангийн цохилтоо чадмаг ашиглан тун хэрэгтэй гоолоо оруулж, тоглолтыг тэргүүлж эхэллээ. Гоолын эзэн нь өнөөх л "ичимхий залуу" Иванович. Гэхдээ энэ удаа өөр тактикаар, Ливерпүлийн хамгаалалтын тун бүдүүлэг алдааг ашиглан ганцаараа "цойлж" гарч ирэн санаандгүй гоол хийчихлээ. Энфилдэд цугласан Ливерпүлийн хөгжөөн дэмжигчид хүнд байдалд орж эхэллээ. Хамгийн шилдэг хөгжөөн дэмжигчидийн дуу нь ч гарахаа больж эхлэхэд М.Баллак-Ф.Малуда-Д.Дрогба нарын довтлогооны сонгодог хувилбар амжилттай болсон нь нөлөөллөө. Германы шигшээгийн ахлагч бөмбөгийг уралдуулж өгөхөд энэ тоглолтонд тийм ч сайн тоглохгүй байсан Малуда доогуур хөндлөн дамжуулалтыг өгөхөд нэлээд хэдэн бөмбөг "угаагаад" байсан Дрогба оновчтой цохин гоол оруулсан юм. Онооны харьцаа 1:3. Хамгийн сүүлд лигийн аварга болсноосоо хойш анх удаа лигтээ Челсигээс бүтэн 6 оноо салгаад байсан Ливерпүль хамгийн чухал тоглолтондоо хожигдчих нь тэр. Испани тактикийн мэргэжилтэн Р.Бенитез И.Бенаюн, Р.Бабель, А.Доссена нарын "нууц зэвсгүүдээ" гаргаж ирсэн ч тэд юу ч хийсэнгүй, харин нэмж алдчих гээд байв. Энэ тоглолт хэрвээ С.Жеррард, Ф.Торрес нарыг барьж хамгаалж чадвал "хотон шувууд"-ыг хожиж болно гэдгийг бусад багуудад харуулсан жишээ боллоо. Челсигийн цорын ганц хохирол нь багийн ахлагч Ж.Терри энэ тоглолтонд шар хуудас авснаар дараагийн тоглолтонд өнжих болсон явдал. Гэхдээ хашир Р.Карвальо, залуу тоглогч М.Манчьенне нар байгаа болохоор тийм ч санаа зовох асуудал биш биз ээ.
Сүүлийн 5 жилд 4 дэх удаагаа Аваргуудын Лигт тааран, ердөө ганцхан удаа хожоод байгаа Челси энэ удаа сүүлийн 6 жилд 5 дахь удаагаа хагас шигшээд шалгарахад тун хэрэгтэй том алхмыг Энфилдэд хийлээ. Стэмфорд Брижэд Ливерпүль ямар бэлэгтэй ирэхийг харах л бидэнд үлдлээ. Браво Иванович, Браво Челси!!!

Барселона 4:0 Байерн Мюнхен
Дэлхийн хамгийн шилдэг довтлогооны хослолд зүй ёсоор тооцогдож байгаа С.Это'о-Л.Месси-Т.Анри нар тус бүр гоол хийн, гайхалтай тоглолтыг Германы үлдээд байгаа цорын ганц төлөөлөгч Байерны эсрэг үзүүлснээр өөрийн Ноу Камп цэнгэлдэхдээ тэднийг 4 гоолын зөрүүтэй хожин хагас шигшээд шалгарах "тасалбар"-аа бараг авчихлаа.
Ноу Кампад Барселона тун сайн формтой ирсэн. Тэд Аваргуудын Лиг, Ла Лигтээ тун сайн тоглож, бараг бүх тоглогчид нь гэмтэл бэртэлгүйгээр барахгүй гоолын машинууд элдэв гацалтгүй сайн ажиллаж байсан билээ. Үеийн үед уран гоёмсөг хөлбөмбөг үзүүлдэг Барсаг улам чанартай, найдвартай болгосон П.Гуардиолад ганцхан гэмтэлтэй тоглогч Э.Абидаль л байлаа. Талбайн төвд Чави, Иньеста нар довтлооны "шадар 3 цэргээ" бөмбөгөөр хангахаар гарсан бол Я.Туре К.Пуйол, Р.Маркез нарын хамт хамгаалалтын шугамд зогсож байлаа.
Харин Байерны байдал тун хүнд байсан юм. Лигтээ шинэ лидер Вольфсбургт 5:1-ээр хожигдон, 4-р байрт бичигдэж эхэлсэн. Дээрээс нь багийн хамгаалалтын цөм Лусио нь гэмтэл аван тоглох боломжгүй болж, дараагийн сонголт Ван Буюйтен нь гэр бүлийн асуудлын улмаас Испанид ирсэнгүй. Тоглолтын өмнөхөн Мессиг хамгаалах гол тоглогч Ф.Ламыг гэмтлийн улмаас бүрэн формдоо ороогүй байгаа, тиймдээ ч тоглохгүй болсныг Ю.Клинсманн гунигтайгаар мэдэгдсэн. Тэднийг залуу бразил Брено, мөн Байерны хүүхдийн багийн бүтээгдэхүүн К.Лелль нар орлолоо. Гоолын машин, тус тэмцээний мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлэгч М.Клозе гэмтлийн улмаас тоглох боломжгүй болсноос гэмтлээс эдгэрэн орж ирээд байгаа Л.Тони ганцаараа довтлон, Х.Алтинтоп, Б.Швайнштейгер нар түүнийг дэмжсэн. Тэдэнтэй хамт гол найдвар, францын "аврагч" Ф.Рибери тоглохоор болжээ.
Тоглолт германчуудын хувьд тун хүнд эхэллээ. Эхлээд л Т.Анри хоосон хаалганд цохисон ч М.Демичелис амжиж байраа эзлэсний ачаар бөмбөгийг холдуулж чадлаа. Гэсэн ч Ноу Кампад цугласан хөгжөөн дэмжигчид гоолыг удаан хүлээх хэрэггүй байжээ. Бүр бөөндөж алдах нь тэр. Л.Месси А.Иньеста-С.Это'о нарын довтлогоог дуусган өөрийн нэрийн хуудас болсон гоолыг хийлээ. Улмаар сүүлийн үед ид ажиллаж байгаа гоолын машин камерун довтлогч С.Это'о 2 дахь гоолыг оруулж, тоглолтын хувь заяаг бараг шийдчихлээ. Ф.Рибериг огт тоглуулахгүй байсны гайгаар Германчууд ямар ч довтлогоо зохион байгуулж чадсангүй. Дээрээс нь хагас хамгаалалтын шугам удаа дараалан алдаа гаргаж, гол найдвар тавьж байсан стандарт цохилтуудаа Швайни тийм ч сайн хийсэнгүй. 20 гаруй минут тэссэний эцэст Л.Месси дахиад л гайхамшгийг үзүүлж, 2 дахь гоолоо оруулан М.Ренсингийг орлон талбайд гарсан Буттын хаалгыг бүр цоолох дөхлөө. Гоол оруулаагүй үлдсэн цорын ганц довтлогч нь байсан Т.Анри ч юугаараа дутах вэ гэсэн шиг 42 дахь минутанд онооны харьцааг 4:0 болгож тоглолтын эцсийг тавилаа.
Яг үнэндээ Байерн маш муу тоглолоо. Хаалга руу 5-хан довтлож, ердөө нэг нь л хаалгаа оножээ. Барса 12 булангийн цохилт хийсэн бол Байерн ердөө ганцхныг хийсэн байна. Барсагаас Р.Маркез цаг барьсан шалтгаанаар шар хуудас аван, улмаар дараагийн тоглолтонд оролцох эрхгүй болжээ.
Дараагийн тоглолт Аллианз Аренад болно. Өмнө нь ганц ч удаа Барсад хожигдож байгаагүй гэсэн түүхэндээ засвар оруулсан Байерн өмнө нь цөөн алдаж цөөн хийдэг, гэхдээ хождог нь их байсан бол энэ удаа хэдийг ч хийж, хэдийг ч алдаж магадгүй орон гаран тоглолттой баг болсон мэт. Ю.Клинсманны ирээдүй тун бүрхэг харагдаж байгаа хэдий ч дараа улиралд ажиллана гэж клубын удирдлага мэдэгдээд байгаа. Аллианзад Байерн "гайхамшгийг, бүр агуу гайхамшгийг бүтээдэггүй л юм бол Барса дараагийн шатанд бараг шалгарлаа. Гэхдээ 2004 оны Депортиво Ла Корунья vs Миланы тоглолтыг санахад илүүдэхгүй биз. Милан Сан Сиродоо 4:1-ээр хожсон ч хариу тоглолтонд 4:0-ээр бут ниргүүлж тэмцээнээс хасагдаж байсан түүхтэй.

Live Now: Bajgaa & North Ducks on STV!

2009-04-08 uundaa бичсэн.
Тун удахгүй болох гэж байгаа Arctic Monkeys Night тоглолтын хүрээнд уг үдэш тоглох хамтлагууд болох Mоханик, Норт Аттакс /Дакс/, Симпсонс хамтлагууд STV-ээр яг одоо цацагдах гэж байгаа шууд нэвтрүүлэгт оролцох гэж байна. Шууд нэвтрүүлэг 23:00 цагаас эхлэх бөгөөд тоглолтын үеэр тоглогдох дуунуудаа тоглож, мөн сонирхолтой мэдээлэл сонсох боломжтой. ENJOY!!!

CL Review: Тэнцээгээр дүүрэн үдэш...

uundaa бичсэн.

Өнгөрсөн шөнө Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн тэмцээний шилдэг 8 багийн эхний тоглолтууд явагдлаа. Блог та бүхэндээ явагдсан 2 тоглолтын товч тоймыг танилцуулж байна.

Манчестер Юнайтед 2:2 Порту
Энэ өдөр цомыг хамгаалагч Манчестер Юнайтед өөрийн Олд Траффорд цэнгэлдэхдээ Португалийн аварга Порту клубыг хүлээн авч тоглосон юм. Премьер лигийн сүүлийн тойрогт Астон Вилла багтай хийсэн хүнд хэцүү тулааны дараа Сэр Алекс Фергюсоны багт өнгөрсөн тоглолтонд торуулийн улмаас оролцоогүй П.Скоулз, У.Руни, Н.Видич нар нэгдсэн бөгөөд 35 настай Уэльс эр Р.Гиггзийг энэ удаа сэлгээнд суулгажээ. Довтлогоонд У.Руниг дэмжих үүрэгтэйгээр Пак Жи Сун болон К.Роналду нар тоглож талбайн төвд Д.Флетчер, М.Каррик, П.Скоулз нарыг гаргасан байна. Хамгийн асуудалтай байгаа хамгаалалтын шугамд хашир туршлагатай Г.Невиллийн оронд Ж.О'шиг, гэмтэлтэй багийн ахлагч Р.Фердинандын оронд Н.Видич болон П.Эвра, Ж.Эванс нар хаалгач Э.Ван дер Сарын хамтаар 5 жилийн өмнөх өшөөгөө авахаар гарсан байна.
2004 онд Порту аварга болох замдаа Манчестер Юнайтедыг "мулталж" байсан, дээрээс нь лигийнхээ өмнөх тойрогт чухал ялалт байгуулснаар дараагийнхаа багаас 4 онооны илүүтэй болж, лигээ тэргүүлж буй Порту энэ удаа өмнө тоглодог байсанчлан 4-3-3 хувилбараар тоглохоор гарч ирсэн байна. Довтлогоонд бразил довтлогч Халкийг дэмжин мэргэн буучдын жагсаалтанд багтаж байгаа Лисандро болон уругвай довтлогч К.Родригез нар тоглосон бөгөөд бусад тоглогчдын байр төдийлөн солигдсонгүй.
Тоглолт хэний ч төсөөлөөгүйгээр эхэлж, Порту багийнхны эрчтэй, аваргуудаас үл зүрхшээсэн тоглолтоор эхэллээ. Улмаар Лисандро, К.Родригез нар тоглолт дөнгөж эхлээд л Ван дер Сарыг туршаад амжив. Харин сүүлийн үед тун амжилттай тоглож, Хойд Ирландын шигшээ багтаа дуудагдах болсон Ж.Эванс тун хариуцлагагүй тоглолтыг өөрийн 16-ын шугам дээр хийж, улмаар К.Родригез түүнийг нь ашиглан хаалгач Ван дер Сарын баруун доод буланд солгой хөлний гайхалтай цохилтоор гоол хийн салхийг хагалсан юм. Ерөөс энэ гоол ороогүй байсан ч Порту хэд хэдэн боломжоо ашигласан бол дахиад хэдэн ч гоолыг хийх боломжтой байлаа. Аргагүй л "Вондерсэйв" хаалгаа найдвартай манасны ачаар "улаан"-ууд ганцхан л гоол алдлаа. Харин Португалын шигшээ багт дуудагдаж байгаа Бруно Алвес хашир тоглогчоос гарамгүй хайнга алдааг гарган хаалгач Хэлтонд дутуу бөмбөг өгснийг хамгаалагчдын хойгуур "гүйж" явсан У.Руни ашиглан улмаар төгсгөлийг ч гайхалтай хийн гоол хийж онооны харьцааг тэнцүүлэв. К.Роналду болон Д.Флетчер ч нар Маню-аас идэвхтэй тоглон, довтлогоог дуусгаж байв. Илт ядралттай байгаа нь мэдрэгдэх П.Скоулз, М.Кэррик нар талбайн төвд яг үнэндээ үүргээ маш муу гүйцэтгэлээ, тэдний эсрэг Р.Мэйрэлэш болон Лучо Гонзалез нар хамаагүй илүү тоглон, тоглолтыг уншиж, найруулан, МанЮ-ийн хамгаалалтыг хялбархан сэтэлж, замбааргүй болгож чадаж байсан юм.
Тоглолтын 2-р үе эхлэхэд улаан чөтгөрүүд арай илүү итгэлтэй тоглож эхэлсэн. Гэхдээ л П.Скоулзын оновчгүй дамжуулалт, М.Кэррикийн итгэлгүй тоглолт хэвээрээ л байлаа. К.Роналду ч өнөөдөр ид шидийг бүтээх хувьгүй байсан бололтой. Гэвч тэдэнд нэг баатар байсан нь сэлгээгээр орж ирсэн К.Тевез байлаа. У.Рунигийн ухаалаг өсгийдөлтийг довтлогч хүний мэдрэмжээ ашиглан гайхалтай дуусгаж, 85 дахь минутанд гоол хийж МанЮ давамгайлж эхэлсэн юм. Яг энэ үед хүн бүхэн болдог юм болдгоороо л боллоо гэж бодож байсан биз, гэтэл Портучууд, сэлгээгээр гарч ирсэн Мариано Гонзалезын бодол өөр байжээ. МанЮ-ийн хамгаалалтын ахиад л нэг бүдүүлэг алдаанаас болж ямар ч хүнгүй ганцаараа сул үлдсэн Марианод Лисандро гайхалтай хөндлөн дамжуулалт өгөн улмаар гоол хийн онооны харьцааг тэнцүүлэх нь тэр. Олд Траффорд байтугай, МанЮ-ийн хаалганд гоол хийх хэцүү байсан цаг нэгэнт өнгөрч, Ливерпүль 4 гоолыг, Фулхэм 2 гоолыг, Астон Вилла 2 гоолыг хийсэн бол энэ удаа Порту 2 гоол хийж, давуу байдлыг өөртөө авчирч чадлаа. Энэ юу гэсэн үг вэ? Манчестер Юнайтедыг хожих тийм ч хэцүү биш болжээ!!!
Халк vs Шрек. Энэ тулаанд МанЮ-ийн Шрек арай илүү тоглосон гэж хэлж болно. Тэрбээр тун ухаалаг дамжуулалтуудыг хийж, дээрээс нь хаалгачид аюул тарихуйц олон довтлогоог хийж байлаа. Харин Халк өөрийн хүчирхэг биеэ ашиглан МанЮ-ийн "туриа" биетэй хамгаалагчдыг аргалан, 16-ын шугам дотор орж ирэн аюул тарьж байсан. Торгуулийн цохилт ч өгч болох хэд хэдэн алдааг авсан хэдий ч шүүгч тоосонгүй.
Юутай ч Порту эхний даалгавраа биелүүллээ. Тэд Английн багт талбай дээрээ хэзээ ч хожигдож байгаагүй бөгөөд Фергюсоны шавь нар түүнийг нь эвдэж чадах эсэхийг бид дараагийн долоо хоногт харах боломжтой болно.
Вийяреал 1:1 Арсенал
Эл Мадригал цэнгэлдэх хүрээлэнд Испаний Вийяреал клуб 2006 онд хожигдсон өшөөгөө авахаар Лондоны Арсеналыг хүлээн авлаа. Тэд тэр оны Аваргуудын лигт, гэхдээ хагас шигшээд хоорондоо тааран А.Хлебийн цорын ганц гоолын ачаар Арсеналчууд финалын тоглолтонд шалгарсан түүхтэй. Гэвч тэр үеэс хойш хэдхэн жил өнгөрсөн ч 2 багийн бүрэлдэхүүн аль аль нь багийн бүрэлдэхүүн бараг бүгд шинэчлэгдэн, цөөн хэдэн тамирчин үлдсэн байгаа юм. Тухайн үеийн багийн лидерүүд Т.Анри, Х.Рикельме нар багаа орхин, харин М.Сенна, Ф.Фабрегас нар тэдний орыг авчээ.
Арсеналын хувьд лигтээ сүүлийн 4 тоглолтонд дараалан хожил авч, форм сайтай байгаагаа харуулаад байгаа. Ялангуяа гэмтлээсээ эргэж ирээд л 2 гоол хийсэн Адебайор, түүнийг дэмжин мөн л гэмтлээс ирсэн Т.Уалкотт, мөн С.Насри нар довтлогоонд тоглосон. Хамгийн чухал нь багийн ахлагч Ф.Фабрегас гарааны бүрэлдэхүүнд багтсан явдал байлаа. Харин Вийярреалын хувьд бараг эсрэгээрээ. Гол тоглогчдын нэг, шигшээгийн тоглогч С.Карсола гэмтэл аван, лигийнхээ сүүлийн тойрогт бараг оутсайдер Альмериад 3:0-ээр уншуулсан гээд л. Гэхдээ багийн ахлагч М.Сенна эгнээндээ ирж, формондоо орсон байсан юм.
Тоглолт "шар шумбагчид"-ын ялимгүй давуу байдалтайгаар эхэлсэн. Тэгээд ч талбайн эзэд өөрсдийн нутагтаа Аваргуудын лигт ганц ч хожигдож үзээгүй, дээрээс нь энэ жил Манчестер Юнайтед багтай тэнцэж, басч болохооргүй өрсөлдөгч гэдгээ харуулсан билээ. Улмаар 10 дахь минутанд багийн ахлагч Испаний шигшээ багийн гол тоглогчдын нэг Маркос Сенна 25 орчим метрээс гайхалтай цохилт хийн гоол хийн тэргүүлж эхэлсэн. Үүгээр ч зогссонгүй хэд хэдэн аюултай довтлогооныг хийж байсан ч дуусгаж чадсангүй. Харин Арсеналчууд их л гарзтай нэгдүгээр үеийг дуусгалаа. Хаалгач М.Альмунья, хамгаалагч У.Галлас нар гэмтэл аван талбайг орхиж, А.Венгерийн хувьд ашиггүй 2 ч сэлгээ хийх нь тэр. Арсеналд гологдон Испанид ирсэн франц залуу Р.Пирес сэлгээнээс удаа гарч ирэн багтаа тийм ч тус болж чадаагүй ч нөлөөтэй тоглолтоороо залуусаа удирдаж байв. 2 багийн хамгаалагчид, ялангуяа Х.Капдевилла, Б.Санья нар тун сайн тоглосныг дурьдах хэрэгтэй. Залуу буучид зүгээр байсангүй, Диего Лопезыг хэд хэдэн удаа шалгаад амжив. Ф.Фабрегас хаалттай цохилт цохин гоол хийсэн хэдий ч шүгэл үлээгээгүй байсан тул түүнийг нь тооцоогүй ч Арсеналчууд хэрэгтэй нэг гоолоо 2-р үе эхлээд, 66 дахь минутанд Того довтлогч "Одбаяр" цээжин дээрээ бөмбөгөө тогтоон улмаар унаж татан гоол хийж оноог тэнцүүлсэн юм. Магадгүй энэ улирлын хамгийн шилдэг гоол болох биз ээ. Үүнээс хойш 2 багийнхан ээлжлэн довтлогоог хийж байсан ч талбайн эзэд арай давамгай тоглосоор тоглолт өндөрлөлөө.
Юутай ч залуусаас бүрдсэн А.Венгерийн баг үүргээ биелүүлсэн, тэд одоо өөрсдийн Эмирэйтс цэнгэлдэхдээ хожигдохгүй, их гоол алдчихгүй байхад л болно.

Live Blogging: Бажгаа ФМ 98,9 дээр [updated]...

2009-04-06 uundaa бичсэн.
Тун удахгүй, 4 сарын 7-ны өдрийн 01:00-ээс Hi-Fi Radio 98.9-ийн "Шөнийн Нэвтрүүлэг"-ээр 4-р сарын 11-нд болох Arctic Monkeys Night тоглолтонд оролцох хамтлагууд оролцон мэдээлэл өгөн, богино хэмжээний acoustic тоглолтыг хийх гэж байна. Уг шууд нэвтрүүлэгт манай ангийн Бажгаа болон түүний ах Даваа, Моханик хамтлагийн Цогт нар оролцох ажээ. Шууд сонсохыг хүсвэл энд дарж, эсвэл зурган дээр даран контент татаж аван ажиллуулаарай. Блог дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.
- Та бүхэнтэй хамт uundaa хамт байлаа, дараагийн live bloggin хүртэл түр баяртай... 4 days ago
- ЭНЭ БОЛ МОХАНИК, NORTH DUCKS, SIMPSONS ХАМТЛАГУУД БАЙЛАА..1-нд уулзацгаая...I Bet you look good on the dancefloor дуугаар нэвтрүүлэг дуусав 4 days ago
- Хаалтын дуу- Flourescent Adolescent - Бажгаа маань дуулж байна.. 4 days ago
- Бажгаа: Арктик Монкейсыг ямар хамтлаг болохыг мэдрэхийг хүсвэл ирж үзээрэй... 4 days ago
- Бажгаа: Гитараа, миний хувьд халтуурдаж сурсандоо, ном ёсоор нь сураагүй, их сонссны хүчинд л сурсан байх, эхэндээ их сонсдог л байсан... 4 days ago
- За одоо оролцогчид яаж гитар сурсан тухайгаа ярьж, янз бүрийн туршлагаасаа хуваалцаж байна... 4 days ago
- хэхэ, Плэй Тайм 6 сарын дулаахан өдөр, 4 сарын Инди сарын сүүлчээр болох аж.. 4 days ago
- хэхэ унтах гээд унтаж чадахгүй байсан хүмүүст тус болсон байхаа гэж Бажгаа хэллээ хэхэ... 4 days ago
- Нэг охин сайхан Викидэж байгаад такс авчлаа гэж хэхэ, яг одоо Бажгаа маань Only One Who Knows дуулж байна... 4 days ago
- хэхэхэ, блогийн талаар ярьлаа гэж...асуулт их хэцүү байнаа, викигээс уншаад ярий гэвч нэгж алгадаа хэхэ.. 4 days ago
- ааааа, миний хамгийн дуртай дуу нь- THE BAKERY, лайтай шүү 4 days ago
- Норт Даксийн сонсох дуртай хамтлаг: Соль гитарчин- архаг хамтлагууд+Нисванис, Найт Трэйн гээл, Басс ч гэсэн, Бажгаагийнх нэмээд Никитон.. 4 days ago
- хэхэ, бажгаа маань сая гитарыг нь тоглож байлаа... 4 days ago
- Даваа Riot Van-ийг acoustic-аар.. 4 days ago
- Fake Tales Of San Francisco гарч байна... 4 days ago
- Дараагийн асуулт нь гараад хамгийн их борлогдсон цомог нь аль вэ, хэдэн он бэ?? whatever people say i am that's what i am not, 2006 он . 4 days ago
- Өө, Бажгаа маань дуулж байна, Oh I'm in trouble again, aren't I?.... 4 days ago
- Одоо Mardy Bum acoustic-аар тоглох гэж байна. Гайхалтай сонсогдож байна.. 4 days ago
- Утсанд нэгж байсан бол ялагч болох байлаа гэж хэхэхэ... 4 days ago
- Хэд хэдэн онд Шилдэг хамтлаг, Шилдэг Цомог шагналыг авсан бэ?????? амархан ш дээ 2007,2008 гэж хэхэ 4 days ago
- mmm, үнэгүй юманд нугасгүйн болохоор баахан баагийнууд утасдлаадаа, даанч хариулдаггүй.. 4 days ago
- За яг одоо 3 хамтлагийн төлөөлөгчид асуулт асуун, хариулбал 11-ны тоглолтын ТАКС-ыг авах боломжтой болно. 4 days ago
- Хөтлөгч Цээгий, Номио нарын хамт Шөнийн нэвтрүүлэгт Норт Дакс хамтлаг оролцож байна, дөнгөж сая This House Is A Circus гарлаа. 4 days ago
- Яг одоо This House Is Circus дэлхий даяар цацагдаж байна.. 4 days ago
- Баасан гарагийн С1 сувгийн Hello Music нэвтрүүлгээр оройн 22.00 цагт Арктик Монкейс хамтлагийн тухай нэвтрүүлэг гарах юм байна. 4 days ago
- 333989 гэсэн утсаар холбогдож болох ажээ... 4 days ago
- Өө, тэнд үсэрч, дэвхцэх үеэр маш олон тэмцээн зохиогдох ажээ, тэгэхээр юу ч болох юм билээ, очдог л хэрэг тийм ээ.. 4 days ago
- Бажгаа: 11-нд эрх чөлөөг энэ биеэрээ мэдэрцгээе гэж...хэхэ, байнга л алиалж явах юм даа.. 4 days ago
- Arctic Monkeys Night тоглолтын такс нь 3500 төгрөг бөгөөд эхний 50 хүн нь сюрпризтэй гэнэ шүүүүү.. 4 days ago
- Хөтлөгч: Хэхэ, 3 нутагтан юм байнашдээ...хэхэ нээрээ манай Бажгаа авьяатсайн байна шүү дээ, тийм ээ.. 4 days ago
- Бажгаа: Сайн байцгаан уу би North Ducks хамтлагийн дуучин байна, Моханик хамтлагт басс гитарчин хааяа хийдэг, одоо SImpsons-д vocal хийнэ. 4 days ago
- Тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсний дараа 131dg-ийн гишүүн Бажгаа маань өөрийгөө болон хамтлагаа танилцууллаа 4 days ago
- за яг одоо Хай Фай ФМ 98,9 дээр Шөнийн нэвтрүүлэг гарч байна...Live Blogging-ийг uundaa хүргэж байна. 4 days ago

Breaking News: Бажгаа 4-р шатанд шалгарлаа!!

uundaa бичсэн.
Дөнгөж хэдхэн цагийн өмнө UBS TV-ээр дамжин үдэш бүр танд хүрч байгаа Universe Best Song-2009 шоу нэвтрүүлгийн 3-р шатны шалгаруулалт дуусч, 4-р шатанд шалгаран үлдэх 40 шилдэг залуусын нэрс тодорлоо. Тус нэвтрүүлэгт оролцож байгаа манай төлөөлөгч, 351 дугаартай оролцогч Ц.Баяржаргал маань уг 40 шилдэг оролцогчдын нэг болсныг та бүхэндээ дуулгахдаа бид таатай байна. Алдарт The Beatles хамтлагийн Can't Bye Me Love дууг өөрсдийн стилээрээ дуулан хүргэсэн North Ducks хамтлагийнхан энэ өдөр үнэхээр одтой байлаа. UBS ТV дээр манай блогийн шуурхай бүрэлдэхүүн ажилласан бөгөөд тун удахгүй бичлэгийг хүргэх болно. "Жон Леннон босоод ирсэн бол өөр л юм хэлэх байсан даа" гэж ерөнхий шүүгч МУГЖ Жаргалсайхан хэлээд дараагийн шатанд шалгарах эрхийг Бажгаад өглөө. Бажгаа чи чадаж байна, чадах ч болно, баяр хүргэе, БИД ҮРГЭЛЖ ХАМТДАА!!!

Breaking News: СҮХЭЭ АВАРГА БОЛЛОО!!!

2009-04-05 uundaa бичсэн.
Манай ангийн "бүжигчин", СЭЗДС-ийн оюутан Л.Сүхбат өөрийн үүсгэн байгуулан бүжиглэж байгаа "Street Squad" хамтлагийнхаа хамтаар өнөөдөр өндөрлөсөн бүжгийн BEST OF BEST тэмцээнд түрүүлсэн мэдээ дөнгөж сая ирлээ. Манай ангийн Shock Bounce хамтлагийн оролцож, финалын шалгаруулалтанд үлдэж байсан энэхүү тэмцээнд Сүхээ маань дахин оролцож энэ удаа жинхэнэ гудамжны хип хопыг зүй ёсоор нь үзүүлэн, гайхалтай тоглолтоороо шүүгчдийг алмайруулсаар цом, мөнгөн шагнал, бас бус олон олон зүйлсээр шагнуулсан байна. Street Dance Club-ийн дэргэдэх Street Squad хамтлаг байгуулагдаад удаагүй хэдий ч ийм том амжилтанд хүрсэнд манай Сүхээгийн чамгүй гавьяа байгаа биз ээ. Бид тун удахгүй блог дээрээ дэлгэрэнгүй сурвалжлага болон тус хамтлагийн талаар танилцуулгыг хүргэх болно. Аваргадаа баяр хүргэе!!!

North Ducks at Arctic Monkeys Night!

uundaa бичсэн.
Амьд Хөгжим сонирхогч нийт охид залууст нэгэн таатай мэдээг одоо хүргэх гэж байна. 2009 оны 4-р сарын 11-ны Бямба гарагийн орой 19:00 цагаас UB PALACE-ийн RED CLUB-т ARCTIC MONKEYS NIGHT болох гэж байна. Шинэ үеийн Британы рок хөгжмийг тодорхойлж байгаа гэж хэлж болохуйц тус хамтлагийн дуунуудыг тоглох тус тоглолтонд бидний сайн танил MOHANIK, NORTH DUCKS, SIMPSONS хамтлагууд оролцох ажээ. Мөн сонирхолтой олон олон сюрпризээр дүүрэн байх бөгөөд эрх чөлөөг энэ биеээрээ мэдрэхийг хүссэн, эд эсээ амрааж, алжаалаа тайлан, амьд хөгжмийн аялгуунд мансууран, үсрэх дуртай хэн бүхнийг энэ тоглолтонд хүрэлцэн ирэхийг урьж байна!!! Бажгаатай, Мигаатай, North Ducks, Mohanik-тай тэнд уулзъя!!!

Live Blogging: Keane Live in 3D!!

2009-04-03 uundaa бичсэн.
131dg.blogspot.com та бүхэндээ Английн Лондон хотын алдарт Abbey Road Studios-оос KEANE хамтлагийн дэлхийн түүхэнд анх удаа шууд дамжуулан үзүүлэх 3D тоглолтын талаар шууд мэдээг хүргэж байна. Эндээс та тоглолтын талаарх сонирхолтой болон шуурхай мэдээлэл, тоглолтын явц, гэрэл зургуудыг хүлээн авч үзэх боломжтой. Энэхүү мэдээ байнга шинэчлэгдэх бөгөөд тоглолтыг дуусах хүртэл үргэлжлэх болно. Түүхийг хамтдаа бүтээхэд бэлэн биз дээ, залуус аа...


* @keaneofficial http://twitpic.com/2qa7k - from mongolia!!!...brilliant performance!!! 3 days ago
* Дараагийн live blogging хүртэл баяртай, та бүхэнтэй uundaa цуг байлаа... 3 days ago
* Анхны 3D шууд тоглолтыг монголд анх удаа манай блог та бүхэндээ хүргэлээ...Тоглолтын бичлэг удахгүй km.com дээр тавигдана... 3 days ago
* Том Chaplin, TIm Rice-Oxley, Richard Hughes, Jesse Quinn- KEANE!!! 3 days ago
* ...Гайхалтай тоглолт байлаа, баярлалаа KEANE!!! БИД ТҮҮХИЙГ ХАМТДАА БИЧИЛЦЛЭЭ...хэхэ.. 3 days ago
* brilliant!!!! DId you wanna be a winner, did you wanna be a president....ТОМ бусад амьд тоглолтуудаасаа хамаагүй илүү дуулж байна 3 days ago
* ...I'm waiting for my moment to come....KEANE түүхийг бичиж байна... 3 days ago
* SPIRALLING...Том дэлхийн өнцөг булан бүрд рснийхээ өмнөөс үзэж байгаа хүн бүрт HI гэж хэлээд энэ дуугаа дуулж эхэллээ: 3 days ago
* Хэхэх, ГРЭММИд нэр дэвшсэн IS IT ANY WONDER?????? 3 дахь дуу нь.. 3 days ago
* Аа, энэ студид бас зөндөө хүн байна, тэдний алга ташилтыг бид сонслоо хэхэ.. 3 days ago
* WHO ARE YOU??? WHAT ARE YOU FIGHTING FOR??? 3 days ago
* өөө, 2 дахь дуу-----ФЕРФЕКТ СИММЕТРИ.....ЦОмгийн хамгийн шилдэг дуу... 3 days ago
* http://twitpic.com/2qa7k ЭНэ 2D-ээр хэрхэн харагдаж байгаа нь... 3 days ago
* Эхний дуу THE LOVERS ARE LOSING байлаа... Гайхалтай тоглолт 3 days ago
* http://twitpic.com/2q98b Эхний дуу Better Than This Байх бололтой, тоглолт эхлэх нь эээ.. 3 days ago
* http://twitpic.com/2q7li - нэгэн фенээс ирүүлсэн бэлэг, өхөөрдмөөр байгааз... 3 days ago
* Ганцхан цаг үлдлээээ... 3 days ago
* http://twitpic.com/2q5cc- Энэ бол домогт ABBEY ROAD шүү дээ, The Beatles-ийн түүхтэй салшгүй холбоотой газар даа... 3 days ago
* km.com-ийн мэдээлснээр яг одоо хувцас солих өрөөнд хамтлагийнхан маань ПИЦЦА идэж байна гэнээ...Ёоох би бас явж юм олж идэхээс.. 3 days ago
* http://twitpic.com/2q29z Вебкамерийн харагдац-2...Өмнөхөөсөө илүү ойрхон бас тод юм шиг санагдлаа.. 3 days ago
* http://twitpic.com/2q27u Шууд тоглолтийн харагдац, гайхалтай харагдаж байна шүү... 3 days ago
* Манай блог Монгол улсын түүхэнд анх удаа Хөгжмийн тоглолтын шууд блог хөтлөлтийг хийх гэж байна... 3 days ago
* 1 цаг 30 минутын дараа KEANE 3D LIVE тоглолт Лондоны Abbey Road студиээс дэлхийд анх удаа шууд цацагдахад болно. 3 days ago

Тwitter дээр дагах | Follow me on Twitter

Preview: Keane LIVE in 3D!!!

2009-04-02 uundaa бичсэн.
Everybody's Changing, Bedshaped, Somewhere Only We Know зэрэг хит болсон дуунуудаараа сая сая шүтэн бишрэгчдийн зүрх сэтгэлд нэгэнт хоногшсон Британий хөгжмийн KEANE хамтлаг өнөөдөр Улаанбаатарын цагаар 03:00-д дэлхийд анх удаа 3D тоглолтыг интернетээр дамжуулан шууд дамжуулан цацах гэж байна.

Алдарт The Beatles хамтлагийн All You Need Is Love дуу хамгийн анх телевизээр шууд цацагдсан домогт Abbey Road Studio-оос дэлхийн өнцөг булан бүрт хүрэх энэхүү тоглолтонд KEANE хамтлаг нийт 4 дууг дуулан үзүүлэх бөгөөд 3-р сарын 16-нд худалдаанд гарсан тус хамтлагийн 3 дахь цомог Perfect Symmetry-ийн 4 дэх сингль Better Than This-ийг худалдан авахад дагалдан ирсэн тусгай зориулалтын шилээр энэхүү тоглолтыг үзэх боломжтой аж. Ийм төрлийн тоглолтыг өмнө нь алдарт U2, Jonas Brothers хамтлагууд хийж байсан боловч аль нь ч шууд цацагдаж байгаагүй бөгөөд шууд дамжуулсан гэдэг утгаараа энэхүү тоглолт түүхэнд бичигдэх юм. Брит Авардсийн шагналт KEANE хамтлаг нэг бус удаа өмнө нь РОК хөгжмийн ертөнцөд шинэ зүйлийг санаачилж байсан бөгөөд Nothing In My Way сингль нь анх удаа USB Memory stick форматтайгаар худалдаанд гарч байсан билээ. Энэхүү тоглолт нь 3D технологи гэрийн хэрэгцээнд буюу өргөн хэрэглээнд нэвтрэхэд ойрхон байгааг харуулсан технологийн дэвшлийн томоохон ахиц болох нь дамжиггүй юм. Та ч гэсэн юунаас хоцрохов, үзэхийг зөвлөе. 131dg.blogspot.com Монголд анх удаа /миний бодлоор/ KEANE 3D LIVE тоглолтыг блог дээрээ LIVE BLOGGING буюу ШУУД БЛОГ ХӨТЛӨЛТИЙГ хийн хүргэхээр бэлдэж байна. Маргааш KEANE 3D LIVE тоглолтын талаар нийтлэлээр эргэн уулзацгаая...

VIDEO: Bajgaa at Universe Best Song-2009

2009-04-01 uundaa бичсэн.
UBS TV-ээс зохион байгуулан үзэгчдийг байлдан дагуулж байгаа Universe Best Song-2009 уралдаанд оролцож байгаа манай гишүүн Бажгаагийн 1-р шатанд оролцсон бичлэгийг амласан ёсоороо блог дээрээ тавьж байна. Та түүний хэрхэн дуулахыг үзэнгээ МОХАНИК хамтлагийнхан, түүний ах Даваагийн бичлэгийг давхар үзэх боломжтой юм. Мөн энд дарж тус нэвтрүүлэгт хэнийг дэмжиж байгаа талаараа санал сэтгэгдлээ хуваалцаж болох бөгөөд энд дарж энэ өдрийн бичлэгийг бүтнээр нь үзэх боломжтой юм. Дашрамд нь бидэнд энэхүү бичлэгийг явуулсан Яруудаа талархснаа илэрхийлье!!! Enjoy!!


Сэтгэлзүйн "СЭДЭЛ" клуб нээлтээ хийлээ!

uundaa бичсэн.
СЭЗДС-д суралцаж байгаа манай ангийн хэсэг залуучууд тодруулбал, О.Энх-Оргил, Б.Оюунсайхан, Б.Золжаргал нар маань хамтран сургууль дээрээ сэтгэлзүйн таатай орчинг бүрдүүлэн, улмаар сэтгэлзүйн сэтгэлгээг хөгжүүлж, мэдлэг олгох, цаашлаад сэтгэлзүйн зөвлөгөө өгч, сэтгэлзүйн асуудлаас гарах арга замыг хайх зорилго бүхий "СЭДЭЛ" клубыг үүсгэн байгуулж нээн, өчигдөр нээлтээ хийлээ. Манай ангийнхнаас сургууль дээрээ болон нийгмийн амьдралд хийж буй хамгийн эхний томоохон алхам гэж хэлж болохуйц энэхүү клуб нь анхлан 5 гишүүнтэйгээр байгуулагдаж байгаа бөгөөд хэн хүссэн нь тэдэнтэй нэгдэн, нэгэн зорилгын дор, зөв хүн болж төлөвших, төлөвшихөд туслах талаар үйл ажиллагааг өрнүүлж, хамтран ажиллах боломжтой юм. Клубын ерөнхийлөгчөөр О.Энх-Оргил томиогдон үүрэгт ажилдаа ороод байгаа бөгөөд нээлтийн үеэр хийсэн зурган сурвалжлагыг 131dg.blogspot.com та бүхэндээ хүргэж байна.

"Ханын Самбар"УРИЛГА featured ТЭМКАҮүсгэн байгуулагч Золоо үүдэн дээрКлубын ерөнхийлөгч болон салбарын ерөнхийлөгчSpecial Guest BAJGAAСЭДЭЛ КЛУБЫГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИДКлубын нээлтэнд ирсэн бидний хэсэг нөхөд