“Тархины тураал”-тай vхэр Монгол хvv Япон эгч рvvгээ захиа илгээх нь

2011-05-29 Think Twice бичсэн.
Саяхан интернэтээр жич танилцсан нэгэн найзаас и-мэйл ирлээ. Нэгэн япон судлаач бvсгvйн бичсэн "Тархины тураал" нэртэй нийтлэлийг хавсаргасан байсан. Аяако гэж єхєєрдєм нэртэй энэ бvсгvй монголд 10 жил амьдрахдаа монголын соёлыг судалсан юм байна. Бас шаггvй хэлний авъяастай нэгэн болохыг тvvний монгол бичлэгvvдээс тєвєггvй харж болохоор юм. Монголчууд "Тархины тураал"-тай болохыг нийтлэлдээ онцолж ээ. Яахав муу нуухаар сайн илчил гэж, тvvний бичсэн зvйлvvд муухай монгол хvний тухай, яг л миний дотор, бидний дотор байдаг тэр л араншинг яруу тод дэлгэсэн байна билээ л дээ.

Муугаа дуудуулах, муухайгаа илчлvvлэх ямар олиг байхав. Монгол овогтой хvн бvр л vvнийг уншаад эрхгvй цєс нь хєєрч, элэг нь оволзох биз. Гэвч vнэн vг хvчтэй байдаг тул, тvvнийг давж биесийг ємєєрєх гэх нь бас жаахан явуургvй юм.

Vнэндээ алив улс vндэстэн бvрт "тєрєлх араншин" гэж байдаг тухай саяхан нэг номноос уншиж суусан юм байна. Магадгvй та ємнє нь "хvйтэн хєндий Англи бvсгvй", "Эрх чєлєєт Америк эр", "Цаг хатуу баримтлах Герман хєгшин", "Хэзээд элгэмсvv Орос ах", "Язгууртаны ихэмсэг соёлт Франц чавка", "Халуухан Бразил залуу","Санаа муутайхан Хятад худалдаачин", "Цаанаа л гvн бодолтой Япон євєє", "Дээрэнгvй Солонгос уба" гээд л сонсч эсвэл єєрєє учирч ч байсан байх. Зарим хvн дээрхтэй санал нийлэхгvй байгаа нь мэдээж. Учир нь энэ бол би л єєрийн ойлголт бас туршлагаараа vндэстнvvдийн ерєнхий араншинг бяцхан дvрслэсэн байдал шvv дээ.


Гэвч vндэстний тєрєлх чанар, зан араншин ямар байлаа ч гээд уулын мод урттай богинотой тул хэн нэгэн Монголд тєрсєн гэдгээрээ заавал ч "Vхэр монгол" байх албагvй, эсвэл хэн нэгэн Японд тєрснєєрєє "Гэмгvй цайлган буянтан" байх албагvй л дээ.

Тиймээс эрхэм судлаач Аякогийн бичсэнчлэн Монгол хvн бvр "Тархины тураал"-тай бас ч биш л дээ. Биднийг санаасай, сэхээрээсэй гэж хvсдэг учир энэ хvн ийм нийтлэлvvдийг бичдэг гэж би уншиж байсан юм байна. Сайн л хэрэг. Маш сайн хэрэг. Гэвч єєрийн биеийг магтаад бусдыг доош хийх бас сайн хvний явдал биш л дээ. Ээж надад тэгж сургасан. Миний ээж монгол хvн л дээ. Япон хvн биш. Ээж намайг дэлхийн энх тайван сайн сайхны тєлєє бас хорвоогийн амьтай амьгvй хамаг бvхний тєлєє амьсгалах тоолондоо буян бодож, ачийг санаж бай гэж сургасан.

Эрхэм судлаачид ийм нэгэн захиаг цагаан тагтаанд дайж илгээлээ.

"Эрхэм КИМYРА АЯАКО" судлаач авхайд:

Таны гэрээс хєрш айлын Монгол хvvхдvvд бид байнга л vнэгvй идэж уугаад байгаагаа ойлгож байгаа. Парлиамент аав цалингаа гэртээ авчрахгvй, Засгийн газар ээж хичнээн vглээд ч нэмэргvй тул бид танайхаас идэхээс єєр аргагvй байна. Энэ хvртэл биднийг тусалж дэмжиж, хааяа ч гэсэн цагаан будаа, элчин чихэр бас хуучин хувцасаа єгдєгт тань талархаж баярлаад ханашгvй.

Гэвч эгч минь, нэгэн зvйлд муу дvv нь учиргvй эмзэглэж бас гайхашаа барж байна. Амьдрал хэцvv айлын хvvхдvvд єлсєє л биз, єлєн царайлаа л биз, сургуульд сураагvй эрдэмгvй л байгаа биз. Танай хоолноос их хороолоо гээд та бид бvгдийг яагаад "Тархины тураалтай" гэсэн юм бэ? Уг нь та бас таны аав ээж их л ёс суртахуун, хvний эрхийг дээдэлдэг хvмvvс сэн. Хооллож хувцасласан гээд бусад олон айлын хvvхдvvдийн дэргэд биднийг ингэж доромжилж муу шаана чинээ санаагvй шvv. Vнэхээр би жаахан гайхсан. "- Хариу хэрэггvй ээ, чин сэтгэлээсээ туслахыг хvсдэг шvv, сайхан идээд ав, сайхан уугаад ав гээд нvvрэндээ хачин дулаахан инээмсэглэл дотруулан ямар дотно хэлдэг байсан билээ дээ. Одоо яагаад ингээд хамгийн хэцvv vед хариу нэхээд ундуйцаад байгаа юм бэ дээ?". "Эсвэл танай аав чинь бас манай аав шиг гэртээ хоол авчрахаа байж, бидэнд єгєх хоолгvй болохдоо ухаант ээж чинь таниар энэ vгийг дамжуулсан юм уу?"

Эгч минь. Эр єсч эсгий сунадаг гэж монгол ардын зvйр vгийг та биднээр заалгаж байсан санагдана. Бидний єрх гэрээ хvн шиг авч явах цаг тун удахгvй ирнэ. Бид итгэж байна. Бидний "Тархи"-ны хэвийн ажиллагаанд ингэтлээ санаа зовох хэрэггvй дээ. Харин таны бие лагшин тунгалаг байж, єєрийн зарим хvvхдvvдээ "Тархи"-ны тураалд єртvvлэхгvй байх талаар илvv их санаа тавиасай гэж бид чин сэтгэлээсээ зєгнєн хvсч байна.

Учир нь єнгєрсєн долоо хоногт танай нэг хvvхэд манайд урилгагvй орж ирсэн юм. Надтай нэг сургуульд сурдаг Ошиэ гээд охин. Тэр таньд болон євєє эмээдээ жаахан дургvй байдгаа хэлсэн.

Тэр хэлэхдээ: "Японд олон хvн, тэр тусмаа насанд хvрсэн хvмvvс, томчууд єєр хоорондоо дандаа худлаа инээмсэглэн харьцдаг. Тэд vнэнээсээ инээж чаддаггvй. Бас хэзээ ч чин сэтгэлийн vгээ хэлдэггvй юм. Одоогийн залуучууд харин арай єєрчлєгдєж байгаа" гэсэн.
Тvvний энэ vгс болон тvvний тэр орой гаргасан авир намайг баахан зовоосон. Тэр миний чихмэл тоглоомыг авмаар байна гэсэн. Яагаад гэж асуутал, хааяа тvvнийг цохиж стрессээ тайлахын тулд гэсэн. Тэр бас миний хамгийн хайртай улаан дэвтэрийг зєвшєєрєлгvй авч дээр нь аймшигтай царайтай хvн зурсан. Тэр бас миний хувцасны шvvгээнд ямар хувцас байгааг сонирхохыг хvссэн. Тэгээд бас надад "Saw" нэртэй аллага аймшгийн тухай кино vзvvлсэн. Тэгээд бас миний єрєєнєєс гарахгvй шєнийн хоёр цаг хvртэл ижил хvйстний тухай сонин тvvхvvд, бас нохой минь vхсэн гэж худал жvжиглээд хичээлдээ явахгvй байх тухай, бас цонхны цаанаас манай сургуулийн банди нар охидыг нууцаар хардаг тухай гээд,,,,,бурхан минь,,,, би тvvнд санаа зовж байна.

Таныг энэ хvvхддээ илvv их цаг гаргахыг хvсч байна. Бид ч нэгэнт єнгєрсєн хєєрхийс. Эцэг эх маань биднийг нэгэнт гудамжинд хаясан. Харин таны хvvхдэд та байна. Тиймээс тvvнийг бидэнтэй адил "Тархи"-ны тураалд орохоос ємнє зєв замд нь оруулахыг хичээнгvйлэн хvсье.

Таныг хvндэтгэсэн,
Энхтайваны Эрдэнэсувд


Тархины тураал - КИМYРА АЯАКО
Япон судлаачын бичсэн нийтлэл нь...

Японд суугаа Малайзын элчин сайд «Намайг хорин настай байхад манай улс дєнгєж тусгаар тогтноод байсан бєгєєд олон асуудал тулгараад байсан билээ. Бид амжилт гаргаж, тусгаар тогтнолоо дэлхийн олон улсаар зєвшєєрvvлэх хэрэгцээ шаардлага байсан. Би Малайз эх орны тєлєє хvчин зvтгэмээр санагдаад, юуны ємнє гэр орныхныхоо бахархал болсон хvн байх хэрэгтэй юм гэж бодогдож байлаа. Эх орондоо би хэрэгтэй гэж бодож явлаа. Одоо Малайзын Засгийн газар ирээдvй vеийнхний тєлєє «Визон-2020» гэдэг тєлєвлєгєє зохион гаргаж байгаа билээ.
Улс орны хувьд Малайз амжилт олж, олон улсын тавцан дээр бол тус улс ирэх зуунд удирдагчийн байр сууринд очих ёстой хэмээн зорьж байна» гэснийг уншаад Монголын байр суурь гэдэг юу вэ гэж бодогдлоо.
Хагас жил Монголд байхгvй байгаад буцаж ирэхэд юм болгон хєгийн
харагдаад, монголчууд нэг л хєгийн санагдаад болж єгдєггvй. Олон жил хєгийн юмны тєлєє зvтгэж явсан би ч бусдад хєгийн харагдаж байгаа байлгvй дээ. Би бол япон хvн.
Гадаадын хvн Монголыг хєгийн байна гэхэд дургvйцэх нэгэн байж болно. Гадаадынхан манай Монголыг хамаагvй шvvмжилж болохгvй гэх хандлагатай хvн ч байж болно. Гэвч миний бие Монголд хєл тавьснаас хойш яг арван жил болж байна. Хэрэв «Гадаадын хvн манай орныг бvv шvvмжил» гэх юм бол би тийм хvнд «Гадаад орноос тусламж бvv ав» гэж хэлмээр байна. Эд барааны тусламж байвал аваад байна, сэтгэл санааны тусламж бол хэрэггvй гэх гээд байгаа юм уу?
Ер нь монголчууд нvдэнд харагдах ашгаас єєр сонирхолгvй, юу ч хэлээд нэмэргvй. Гэтэл нvдэнд vл vзэгдэх нэг юм л хvнийг хvн болгодог шиг санагдах юм. Сайд, дарга болохын тєлєє ёс жудгаа худалдаж чаддаг хvн, тэр хvнийг тойрон шавсан шимэгч хорхой шиг хvмvvс.
Миний бодлоор Монголд сайд дарга болсноос малчин болсон нь илvv мундаг.
Єнєєдрийн Монголд дээр єгvvлсэн Малайзын сайдын vгэнд гарсан ухаан шиг ухаан алга. Єєрєєр хэлбэл олон улсын харилцааны тавцан дээр уншигчийн байр сууринд гарна гэсэн ухаан огт алга санагдана. Малайз ч, Монгол ч ялгаагvй Азийн хєгжиж байгаа л орон.
Тєр хvчтэй байя гэвэл хууль боловсронгуй, хууль хvчтэй байх ёстой гэх хvн байдаг. Гол нь хуулиндаа биш, хуулийг зєв хэрэгжvvлэх явдал л чухал. Хуулийг зєв хэрэгжvvлнэ гэдэг сэтгэлийн сахилгатай байхыг хэлнэ. Сэтгэлийн сахилга байвал буруугаа засаж, алдсанаа нєхєн сэргээх дотоод дархлал байна. Тийм юм байхгvй бол гаднаас яаж ч оролдоод сайжруулж чадахгvй. Хятадын “Их сургаал бичиг” номын VI бvлэгт “Улс орны хувьд эд
хєрєнгийн сонирхол жинхэнэ ашиг сонирхол биш, харин ёс журам бий болгох л жинхэнэ ашиг мєн” гэж бичжээ.
Улс орны удирдагч эд хєрєнгийн талаар хvч чармайлт тавьж байгаа бол заавал хєгийн амьтсыг єєрийн гар хєл болгон ашигладаг. Тэгэхдээ удирдагч тэдгээр ашиглаж байгаа хvмvvсээ чадвартай гэж бодож байгаа бол тийм хєгийн амьтдаар тєр, засгийн эрх бариулах ба тэгж эрх бариулбал заавал хvн зоны ч юм уу байгалийн гай гамшиг учирна» гэж бичсэн байдаг.
Хятадын сургаалаас иш татвал єнєєгийн монголчууд «хятадын юм» гэсэн утгаар хvлээж авахгvй ч байж мэднэ. Дургvйцээд зvгээр сууж байснаас хятадуудаас илvv их юм уншиж, наад захын хятадын гvн ухаан мэдэж байх хэрэгтэй бус уу.
Ер нь монголчууд ном уншихгvй болсон байна. Єнєєгийн Японы нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн байгаа хvмvvс залуудаа єглєєнєєс vдэш болтол тасралтгvй ном уншиж байсан бєгєєд одоо ч япончууд маш их уншдаг. Яагаад ингэж уншдаг вэ? Єєрийн дотоод ертєнцийг сайжруулахын тєлєє л тэр.
Монголд єрнєсєн ардчиллын vйл явцыг Японы Мэйжигийн хувьсгалтай (1868 оны) зvйрлэн ярьж байсан. Монголыг Японтой зvйрлvvлээд дэмий байх аа.
Тэрхvv Мэйжигийн хувьсгалын ємнє Англи, Францад очсон япон хvн байсан, тэд тэдгээр орны байдлыг гайхаж, улмаар манай Япон хурдан сурч боловсорч, хєгжих ёстой гэж бачимдан цухалдаж байсан гэдэг. Тэр бол жинхэнэ эх оронч сэтгэлгээ юм. Бас дэлхийн II дайны vеийн Японы хямралыг ч єнєєгийн Монголын шилжилтийн vеийн хямралтай зvйрлэдэг хvн бий. Япончууд тэр vед хvн бvр хvчээ дайчлан ажиллаж, Япон орныг баян тансаг болгоё гэж бодож байснаас бус, одоогийн зарим монгол хvн шиг эх орны нэрээр хаа нэгтээгээс олж ирсэн мєнгийг єєрийн нэр дээр гадаадын банкинд шилжvvлж байгаагvй юм гэнэ билээ.
Ийм байхад манай япончуудтай єєрсдийгєє зvйрлэх гээд байгаад зэвvv хvрч байна. Ингэхдээ би манай япончууд мундаг, Монгол хvмvvс муу гэх гээгvй. Хvн л юм хойно аль алинд нь сайн муу юм бий. Гэхдээ монголчуудыг харахаар юмыг зєвхєн хэлбэрдээд л, агуулгыг орхисон шиг бодогдож, санаа зовоох юм.
Yнэхээр соёлын хямрал. Ном уншихгvй, унших ном ч байхгvй. Мэдлэг нь єєрєє олж авсан биш, дандаа бусдаас л дуулсан зvйл байдаг. Ижилхэн санаа бодолтой, нэг тєвшний хvмvvс цуглаж ярилцлаа ч хєгжиж дэвжихэд ямар ч нэмэргvй. Телевиз, радио, хэвлэл гэхэд бас л ижилхэн ухаантай, ижилхэн тєвшний хvмvvс бичиж, ярьж, нэвтрvvлж байгаа учраас ялгаагvй, тvрvvчийн л цуглаад ярьсны vргэлжлэл.
Тархины тураал. Сайн сураагvй гэж хэлvvлсэн хэрнээ, бас єєрєє тvvнийгээ мэдэж байгаа хэрнээ бодож санах юмгvй яваад л байна. Монгол хvн маш азтай юм. «Монгол vндэстэн» гэдэг нэрээр дэлхий даяарт эрхэлж, дэлхий даяараа эрхлvvлж байна. Чингис хааны нэр барьж ямар нэг юм хийх гээд байх юм уу, хэнээс ямар тусламж орж ирэх нь вэ гэж хараад хvлээгээд л суугаад байна.
Хэрэг болбол залхтал гуйж хоргооно, хэргээ бvтсэн хойно таг чиг болно.
Ер нь япончууд хvнээс юм гуйхаас ичдэг, хvний юм авахаас санаа зовдог. Хэрэг бvтсэний дараа л баяр талархал илэрхийлэхийг чухалд vзэж жин даруулдаг. Дэлхий нийтээс ялгарах монголчуудын нэг онцлог бол дээр дурдсан, хэргээ бvтмэгц таг чиг болдог зан.
Манай япон ёс ийм тийм гэвэл зарим монгол хvн «За яршиг, зvгээр. Японы ёс ямар хамаатай!» гэх нь бий. Манай япончууд зvгээр л нэг ажил хєдєлмєрт зvтгээд єнєєгийн хєгжилд хvрсэн биш, хажууд нь ёс тєр гэж чухал юм байнга хамт явдаг. Энэ бол Хятадад ч, Америкт, Европт ч бий.
Ойр дотно болох тусмаа ёс тєрийг чанд баримтлах нь чухал. Ёс тєрийг сайн сахих хэрэгтэй. Залуус бол ер нь ёс тєр гэж юу болохыг олигтой мэдэхгvй учраас тал хувь нь бvтэж байсан ажил хэргээ бvр нурааж орхих нь ч бий» гэж бид заалгадаг.
Монголчууд ёс мэдэхгvй гэдгийг тэдэнтэй нэлээд харилцсан япончууд мэднэ. Тэр ч бvv хэл зарим нь «Угаасаа байхгvй юм чи нь, ёс журмыг монголчуудаас эрээд яадаг юм бэ!» гэдэг гээд бод л доо. «Хvн гэдэг хоол, унд, хувцас хунарт зовохгvй болж байж сая хvний ёсыг бодно Монголчууд мєр бvтэн, гэдэс цатгалан болж байж ёсыг сурах байлгvй дээ» гэх хvн ч тааралддаг. Гэвч юу л бол доо.
Монголчууд хоол унд, хувцас хунарт санаа зовохооргvй болчихвол харин ч нvглийг мартах байлгvй. Монголчуудтай харилцахлаар л сэтгэл сэвтэнэ. Сэтгэлийн тусыг ойлгохгvй хардаж сэрдэнэ. Тэгээд «Ямар ч тооцоо, зорилгогvйгээр хvнд тусална гэдэг ойлгомжгvй юм. Тооцоотой, зорилготой байж л хvнд тусална гэдэг нэг талаар зєв» гэх нь урам хугална.
Монголд хvнд хариугvй тус хvргэнэ гэж байхгvй. Энэ бол ядуу байгаагийн шинж. Тулга тойрсон тооцооны богино ухаан монголчуудыг туйлдуулж байна. Миний хувьд, бvр багаасаа «Хvнд туслах бол хариу санаж тооцоололгvй сэтгэлээрээ тусалж бай» гэж сурсан билээ. Харин монгол хvн «Аав ээж намайг «хvнд туслахдаа тооцоотой хандаж бай» гэж сургасан гэхийг сонсоод, Монголын нийгэм дэх хvний сэтгэл Японыхоос эрс єєр болохыг мэдэрлээ. Танай хvмvvжлийн энэ зарчим дєрвєн уулын дундаас бvv гараасай
гэлтэй ч тийм хvмvvжилтэй хvмvvс хэдийнээ хил давж, бусдын зэвvv хvргэж яваа нь vнэхээр харамсалтай.
Єгєєш том тусмаа дэмий гэж vг байдаг. «Монголчууд юу ч vгvй юм чинь ядаж бардам зан байх ёстой» гэдэг монгол хvн тааралдана. Гэхдээ одоогийн монголчууд бардам зан гэж юуг хэлэхээ сайн мэдэхгvй байгаа учраас тэдний бардам зан гээд байгааг єєр хэлэнд орчуулбал бvдvvлэг зан гэж л буулгахаас аргагvй.
«Сул дорой хvн тvvнийгээ нуух гэж зєрvvдлээд, найр тавихыг зохисгvйд тооцон омогддог» гэсэн vг бий. Монгол залуучууд «Гадаадынхан бага юм єгч байна. Бvр ихийг єгєх ёстой. Юм єгч байгаа нь цаанаа учиртай» гэх мэт хардлага сэрдлэгийн хачин сэтгэл их гаргана. Баян ядуу гэдэг ер нь юу юм бэ. Миний бодлоор баян хvн єєрийгєє гэх аминч vзлийг дийлэн зохицуулж чаддаг байхыг хэлнэ. Сэтгэлийнх нь бvх орон зай зєвхєн «би» гэх ганц бодлоор дvvрсэн хvнийг аминч vзэлтэн гэнэ.
Миний энэ утгаар баян ядууг ойлгодог хvн Монголд хэд бол? Монголд vнэхээр баян хvн байхгvй гэж боддог. Бузар мєнгє, ариун мєнгє гэж ялгаж чадахгvй, мєнгє бол эрх хэмжээ гэж ойлгож байгаа цагт Монголд жинхэнэ баян байгаа гэж тєсєєлєхийн аргагvй. Єєрєє vл тансаглан, єрєєлийг тансаглуулагч л жинхэнэ баян хvн.
Хятадын «Мэнз бичиг» номд «Ордны дотор цэвэр тансаг боловч гадаа хог новштой, тарианы агуулах сав хов хоосон байхыг хулгайчийн тансаглал гэнэ» хэмээжээ.
Муу луйвраар залилж авсан мєнгєєр хvvхдээ гадаадад сургахаар явуулдгийг ойлгохгvй байна. Юуг нь ойлгохгvй байна вэ? Аав нь луйвраар олсон мєнгє гэдгийг мэдсээр байж, тийм мєнгєєр суралцахаар явж чадаж байгаа хvvхдийнх нь сэтгэлгээг vнэхээр ойлгохгvй байгаа юм. Би ямар мундаг хvн биш, монголчуудад сургаал айлдах чадалтай ч биш дээ.
Ер нь Монголд эхлээд хvний дотоод сэтгэлийн хувьсгал л хийх хэрэгтэй. Тэгж жинхэнэ хvн бий болгох ёстой байлгvй дээ. Жинхэнэ хvн гэдэг ямар хvнийг хэлэх вэ гэвэл худлаа хэлдэггvй хvнийг л хэлнэ.
«Монгол хvний vгэнд битгий итгэ!» гэдэг vгийг хаанахын хэнээс ч сонсож болно. Танилцах тусмаа итгэх боломжгvйг ухаарна. Монголыг сайн мэддэг хvн бол юу гэж хєрєнгє оруулалт хийх вэ дээ. Мэдэхгvй хvний толгойг эргvvлж байгаад, хэдэн цаас салгаж аваад нvvр буруулахыгаа л мєнгє оруулалт гэж бодоод ойлгуулаад байх шиг.
Тэгсэн хэрнээ хєрєнгє оруулагч Монголд бус, єєрт ашигтайг бодож vvнийг хийж байгаа мэтээр сонин хэвлэлээр шуугиулах нь дэндvv. Хятадын зохиолч Ро жин, «Усанд унасан нохойг нэрмэж зод!» гэж бичсэн байдаг. Ёс журам эс мэдэх нохойг авартал хэн нэгнийг зууж мэдэх юм шvv гэсэн утгатай энэ vгийг олж уншаад хvчтэй цохилт авсан.
Би багаасаа «Хvн болгонд тусалж бай» гэж хvмvvжсэн. Гэхдээ
монголчуудтай харилцаж явахад Ро жингийн энэ vг орой руу орж билээ. Ер нь Монголд зовлон багадаад байх шиг. Зовж л байж юманд хvрдэг хорвоо доо. Ардчилал иймэрхvv замаар явж байгаагийн хариуцлага ард тvмэнд бас бий.
Монголын ард тvмэн єєрєє хийх ёстой гэж бодохгvй, хэн нэгэн хvн хийж єгєєсэй гэж хvлээгээд сууж байна. Хэн Монголын нийгмийг гайгvй болгох ёстой юм бэ? Дандаа хvний гар харна. Єєрт хамаатай юмыг єєрєє л хийх ёстой гэдэг зарчим алга.
Гадаадад сурч байгаа хvмvvс, гадаадад гарсан хvмvvс монгол орноо хаяагvй байх аа. Гэхдээ тэд «Монголыг гайгvй болохоор нь очно» гэж ярьдаг.
Бас л хvний гар харсан сэтгэлгээ. Монголчууд гадаад хэл их сурч байна. Тэгж сураад юунд хэрэглэх, ямар зорилготой вэ? Бизнес, мєнгє, нэр алдар бодохоос бус, эх орондоо хэрэгтэй хvн болмоор байна, эх орны тєлєє сурах ёстой гэж бодох хvн байхгvй. Юуны ємнє єєрийн амьдрал байдлыг сайжруулаад, дараа нь эх орноо гэж боддог, бас тэгж хэлдэг хvн олон.
Єєрийн амьдрал байдлыг сайжруулах гэсэн хvний хvсэлд хэр хэмжээ гэж байхгvй. Монголчуудтай харилцах бvрт, сvvлийн vед «Арсланг дийлэх гэж оролдоод оролдоод яаж ч чадаагvй єчvvхэн хулгана хавханд хавчуулж шархалсан євдгийг нь хазаж орилуулсан гэнэ ээ» хэмээх нэгэн vлгэр санаанд орж ирээд, тэр арслангийн євдєг нь би юм шиг санагдаад болж єгдєггvй.
Монголд байх тусмаа монголчуудтай харилцах талаар их юм сурлаа. Амин хувиа хичээгчдийн дунд байх тусам алаг хорвоогийн хоосон чанар илvv тод харагдах аж. Хорвоо ертєнц дандаа нэг янзаараа байхгvй. Цэцэглэсний эцэст хагдрах зайлшгvй. Алдар нэр, албан тушаал гэгч нэг л бодит чанартай биш санагдаад байх юм.

КИМYРА АЯАКО.

Энхтайваны Эрдэнэсувд
greentara.miniih.com
2009 оны 11 дvгээр сарын 23 єдєр 02:40, Шанхай хот.

Гвинэйчүүд удахгүй төв талбай дээрээ сармагчингаа унаж ирэн цуглах болно. Өө нээрэн, сармагчин унаж болохгүй шүү дээ, тэгэхээр хөтлөөд ирэх юм байна.

2011-05-18 Think Twice бичсэн.
Бүгд найрамдах Гвинэй улс гэж бий. Баруун Африкт. Конакри нийслэлтэй Гвинэй ч гэдэг. Учир нь хажууд нь Биссау нийслэлтэй Гвинэй гэж бий. Тэр байтугай Азид Папуа Гвинэй хүртэл бий. Бөөн гвинэйчүүд. Конакрийн Гвинэй Африктаа хамгийн анх тусгаар тогтносон. Бандунгийн бага хуралд оролцсон Сэкю Тюрье гэгч тэндэхийн нэг хөөрхөн хар Жоу Эньлай, Нэрү, Сукарно нараас империализмын эсрэг, социализмын тухай олон зүйл сурч очоод анхны ерөнхийлөгч нь болсон юм. Кремлийн ганц хайртай үлгэр жишээ хүү болсон юм даа. Хар Африкт социализм байгуулаад унасан. Капитализм алгасдаг гээд Монголоос бөөн үлгэр жишээ авч байсан юмдаг. Манайхан ч тэнд элчин сайдын яамаа байгуулаад л зөвлөлтийн мэргэжилтний үүрэг гүйцэтгэж явлаа. Одоохон наадуулынхаа үхэр малыг хурааж аваад нэгдэл хамтрал байгуул гэсэн зөвлөлгөө ч Улаанбаатараас Конакрид очиж л байсан. Мань Сэкю Тюрье капитализмыг алгасч социализм байгуулах гэж алж өгсөн л дөө. Ганц намын дарангуйлал, өмчгүй нийгэм гэдгээс гадна манайхны 1937 оны явдлыг ч давтсан. Аллагагүй социализм гэж хаа байхав дээ. Үр дүнд нь дэлхийн хамгийн ядуу орон болсон доо. Гээд мань дарангуйлагч 1984 онд гэнэт нас барчихдаг байгаа. Гэхдээ 3-р сарын 26 –нд юм билээ.

Орлогч нь ерөнхийлөгч болж 2008 онд Мароккод эмчлүүлэхээр зугтаах хүртлээ энэ албыг хашсан. Бас л сайхан цуст дарангуйлагч, гэхдээ хөөрхий нутагтаа африк маягийн перестройка хийсэн эр ээ. Учир нь цэргийн дарангуйллаа зогсоогоод 1990 онд шинэ Үндсэн хууль баталсан. Мөн оноос эдийн засгийн шинэчлэл хийж, хувьчлах, төрийн эдийн засагт оролцох оролцоог багасгах, социализмаас ухрах, чөлөөт зах зээлийг нэвтрүүлэх, хувийн сонирхлыг дэмжих гэх мэт. Хашрын шинэчлэл Монголынх шиг гэхээсээ Дунд Азийнх шиг, бүр тодруулбал Түркмэнийх шиг юм уу даа. Хүний эрх, олон ургалч үзэл, олон намын тогтолцоо, ардчилал энэтэр бол байхгүй. Шинэ Үндсэн хуулиар 1994 онд чөлөөт сонгууль явуулах байсан боловч “дарга айгаад зөвшөөрөөгүй” учир тэрнийг гадагшаа хөөгдөх хүртэл гвинэйчүүд дан ганц перестройкагаар л занимаалдсан.

Ноднин Гвинэйд түүхэндээ анх удаа сонгууль боллоо. Африк маягаар ардчилж байгаа нь тэр. Африк маяг гэдэг нь тэнд сонгууль болохоор ялагдсан тал нь хүлээн зөвшөөрдөггүй, ингээд хоёр ерөнхийлөгчтэй хэсэг байгаад иргэний дайн руу гулсан ордог нигуртай. “Сонгуулийн дүнг манай нам хүлээн зөвшөөрөхгүй” гээд л мэдэгдчих нь тэр. Ингээд будилж будилж хэд дахин нахиж байж арай гэж 11-р сард Гвинэйн Ардын намын тэргүүн Альфа Кондэ нэг муу юм ерөнхийлөгч болжээ. Аль зургаан сард эхэлж хэд хэд буцан бараг хагас жил үргэлжилсэн сонгууль Гвинэйн 10 сая ард түмнийг дарвайтал нь баяжуулсан даа. Одоохондоо ам хэлээрээ шүү дээ. Шигшээд үлдсэн хоёр нэр дэвшигч нахиж байгаа сонгуульд түрүүнийхээсээ ихийг амалж, ард түмэндээ уул уурхайн бүх баялагаа үнэгүй тараах юм болоод явчихсан. Алтан дээр сандайлсан гуйлгачин гвинэйчүүд одоо л сандлаа идэж гарах бололтой. Уг нь сандал доор юу ч байж болно, дээр нь суугаа хүн гуйлгачин сэтгэхүйтэй бол ямар ч нэмэр байдаггүй юм л даа.

Алтан дээр сандайлсан нь харин үнэн юм шүү. Хөнгөн цагааны хүдэр буюу бокситын нөөцөөр дэлхийд тэргүүлдэг. Дэлхийн бүх нөөцийн хагас нь манай ганц Өмнөговь шиг энэ жижиг оронд байдаг гээд бод доо. 25 тэрбум тонн боксит, дөрвөн тэрбум тонн дээд зэрэглэлийн төмрийн хүдэр, дээр нь зэсийн асар их орд, тэгээд болоогүй алмааз, алтны мундаг нөөцтэй энэ жижиг орныг уг нь бурхан харж үзсэн шиг гялтайтал нь мялаасан байгаа юм даа. Перестройкагийн үед мань нөхөд Украин, Орос болон Зүүн Европын орнуудтай хамтран ажилласнаар уул уурхай хөгжүүлж эхэлсэн. Гэхдээ хүн амын 75 хувь нь бичиг үсэггүй энэ хөөрхий орны ард түмэн уул уурхайгаас юу ч олж долоосонгүй. Өөрснөө ярихдаа, ялангуяа сонгуулийн үеэр сурталдахдаа гадаадынхан тоноод юу ч үлдээгээгүй гэх аж. Үнэндээ дотоодын авилгадаа л идэгдчихсэн хэрэг шүү дээ. Юу л боллоо гэж гадныхан (Орос, Украин ч гэсэн) зүв зүгээр аваад явчив гэж. Гэхдээ ойлгоц муутай хар толгойд ийм үг их наалдацтай байдаг бололтой. Гвинэй ийм их баялагтай учраас дэлхийн хамгийн ирээдүйтэй орны нэг гэж гадаадынхан ч, өөрснөө ч үргэлж үгэлсээр байгаад ийм яриа ард түмэнд “түргэн хэллэг” шиг болсон. Гэхдээ тэр ирээдүйг нь хэн ч нүдээрээ олж хараагүй. Баян л гээд байдаг, турж үхээд л байдаг. Буруутан нь мэдээж гадаадынхан л байх л даа.

Гвинэйн өмнөд үзүүрт 110 км урттай 10 км өргөнтэй Симанду хэмээх байгалийн үзэмжит газарт асар их төмрийн орд олджээ. Гвинэйчүүд сүүлийн арав гаруй жил энэ тухай л ярилцаж байна. Симандуг ашиглаж эхлэхэд тэд маш их баяжих учир хөөрхий америкчуудыг харж үзэж хоолны үлдэгдлээрээ дайлах бололтой. Симанду нь үнэхээр гайхалтай орд л доо. Өндөр нягтаршилтай (70%-ийн төмөртэй) 2,3 тэрбум тонн төмрийн хүдэр байгаа ба үүнийг ашиглахад 17-19 тэрбум доллар шаардлагатай аж. Симандуг ашиглах төсөл нь өөрөө Африк тивд хэзээ ч байгаагүй том далайцтай эд.


Энэ ордыг анхлан Англи-Австралийн Рио Тинто компани сонирхжээ. Тэдний геологичид хориод жилийн өмнө анх нээсэн юм байна. Ийм өндөр концентрацитай их хэмжээний төмрийн орд геологийн түүхэнд урьд нь тааралдаж байгаагүй аж. Ингээд 1998 оноос эхлэн удтал ярилцаж байгаа 2003 онд Рио Тинто Гвинэйн засгийн газар хоёр гэрээ хийж хөрөнгө оруулалтыг уг компани гаргахаар болжээ. Хүн амдаа харьцуулахад арай ч томдочихов уу гэмээр ийм их баялагийн сургаар Гвинэйн төр самуурч, хүн ард нь харамлаад эхлэхгүй юу. Өөрснөө ашиглана гээд л. Юун геологийн ухаан, зүгээр л бичиг үсэг тайлагдаагүй ард түмэн шүү дээ. Тэгээд ч ашиглалтад гаргах олон тэрбум доллар байтугай ходоод руугаа хийх хоол олддоггүй газар.

Францын колони байсан, албан ёсны хэл нь франц, Франц улс өдий болтол тусалж тэжээж явдаг, тэгэхээр Сорбон энэтэр төгссөн тэрбайтугай доктор болсон харууд нэлээдтэй. Өнөөдүүл нь гвинэй ухаан гэгчийг ярьж тооны машинаар бичиг үсэггүй ард түмэн нь байтугай өөрснөө ойлгохгүй олон оронтой тоо гарган түүнээ доллароор нэг тооцоод л, еврогоор нэг тооцоод л, япон иенд хувиргаад л, орос рубль, хятад юаниар хариуг нь гаргаад л. Аль болох болох олон тэгтэй тоо гаргаад л. Сорбонд таван жил сураад тогтоосон юм нь энэ! Ингээд гвинэй ориг ухаанаар бодсоны эцэст Рио Тинтогоос салах, байгуулсан 2003 оны гэрээгээ цуцлахаар 2010 онд тогтжээ. Төмрийн хүдрийг хүрздээд л 650 км-ийн цаана орших далайн боомт руу шидээд байх бололтой юмаа. Хэдэн ачааны машин байхад л болно гэнэ. Гвинэйг тойроод баахан ядуу орнууд байгаа шүү дээ, бүгдэнд нь дайсагнаж эхэлсэн. Огт ашиглаж эхлээгүй баялагаа харамлан, тэднийг ирж хөрөнгөнөөс нь хуваалцаж магадгүй гэж урьдчилан хардаж эхэлж байгаа нь тэр. Гвинэй эх орондоо хэн нь илүү хайртай вэ гэсэн уралдаан орон даяар өрнөв. Мэдээж энэ далимд хэн урвагч, гадаадын хөлсний нохой болохыг тогтоож таарна. Уншиж бичиж чадахгүй хэвтэж улс орон даяараа геологи менерологи, уул уурхайн дээд зэргийн мэргэжилтэн болох нь тэр. Орон оронгоор нь алдах боловч таслалаас хойш олон тэг бүхий нарийвчлалтай тоог үсэг таньдаг болгон тооцоолон бодно. Хүн бүрийн хариу олон оронгоор хоорондоо зөрнө. Гайхамшигт ориг гвинэй хар ухаан. Тэд лав тэнгэрээс гаралтай байх. Албан ёсны шашин нь лал мөргөл, гэхдээ амьдрал дээр бөө ноёрхдог.

Хэдхэн хоногийн өмнө Гвинэйн засгийн газар Рио Тинто болон Хятадын Чиналко компаниудтай Симандугийн төмрийн ордыг ашиглах гэрээ байгууллаа. Тэднийг энэ алхам руу эрүүл ухаан биш бодит байдал шахсан юм. Гвинэйчүүд шороогоо шуудайлж үүрээд 650 км газар далайн боомт хүртэл алхаад алхаад олигтой их юм зөөж чадахгүй юм байна гэсэн арифметикийн тооцоог гаргаж чадсан байна. Энэ бол тэдэндээ сэтгэлгээний том дэвшил. Богооноор тээвэрлэбэл жилд 70 сая тонн зөөж чадна гэдгийг мэргэн ухаандаа тунгаан үзээд нийтээр зөвшөөрчээ. Ингэвэл ордыг 40 жил зөөх юм. Ингэхээр хагас зуун жил идэвхитэй ажиллах асар том бүтээн байгуулалт. Ардчилсан улс болчихсон, сонгуулиар хүн үнэмшмээргүй юм ард түмэндээ амалчихсан, ингэхээр дараагийн дурак төрийн эргэлт хийхээс өмнө амжиж хүмүүст мөнгө тараах хэрэгтэй. Иймээс шинэ засгийн газар гэнэт яаравчилсан хэрэг.

Алив засгийн газар бол уурхайчин ч биш, төмөр замчин ч биш, нийгмийн мэнэжмэнт хийдэг газар. Боловсрол соёл шинжлэх ухаан, эрүүл мэнд, дэд бүтэц, төрийн алба, шүүх цагдаа, арми гээд төрд анхаарах юм хүзүүгээр нэг. Энэ болгонд мөнгө хэрэгтэй. Тухайн улс байгалийн баялагтай бол чаддаг нэгнээр нь ухуулж зөөлгөөд татвараа л авдаг. Төр тэр шороо мороог авах гээд байгаа юм биш, эцсийн бүлэгт буй болох мөнгийг нь л авах гэсэн хэрэг. Чаддаг нь эзэмшлээ, ашиглалаа, зөөлөө, улсад нь татвараа өглөө, харин Засгийн газар нь тэр мөнгөө лаа болгоно уу, лууван болгоно өөрөө мэднэ. Дэлхийн стандарт энэ. Ийм жишгээр явахад баялаг эзэмшигч орон ямар ч эрсдэл хүлээлгүй олдох мөнгөний 50 хувиас дээшихийг хуруу хөдөлгөлгүй зүгээр суугаад авдаг. Ямар түүхий эд гэдгээсээ хамаараад янз бүр байдаг ч ерөнхийдөө ийм жишигтэй.

Харин гвинэйчүүд витамин зитамин ойлготол мөн ч хол бололтой юм. Өөрөө орж ухалцаж зөөлцөх гэнэ. Соёлтой орнууд ингэдэггүй юмаа, Норвеги, Австрали, Канадыг хар гээд хэлчихсэн чинь соёлгүй гэлээ гээд өнөө харууд чинь хөөх туух дээрээ тулдаг байгаа. Ингээд Гвинэйн засгийн газар ордын 20 хувьд хувьцаа эзэмшигч болох ба тэр нь явсаар ирээдүйд 35 хувьд хүрэх юм байна. Орд ашиглалтын эхний 12 жилд 10 тэрбум доллар гаргах юм байна, үүний хоёр тэрбумыг энэхүү дэлхийн хамгийн ядуу орон зээлээр гаргана. Нэг үгэндээ ямар ч туршлагагүй, мэдлэггүй, ойлголтгүй гвинэйчүүд дэлхийн хамгийн том уурхайн тавны нэгд нь хариуцлага хүлээж буй нь тэр. Нийт ашигийн 55 хувь нь элдэв татвараар тэдэнд ноогдож байгаа, дээр нь ухалцахаар хувь оруулснаа нэмэхээр 65 хувь хүрэх бололтой. 650 км төмөр зам бариулна, уурхай ашиглаж дууссаны дараа Гвинэйн ард түмэнд үнэ төлбөргүй очино. Юутай ч өнөөдөртөө гэрээнд ингэж тусгажээ. Цааш нь найман жил татвар авахгүй ч гэх шиг, роялти 3.5 хувь ч гэх шиг зөндөө олон юм байна, үүнийг нь гвинэй хүн байтугай зүгээр хүн ойлгохгүй юм билээ.

Нэг л юм дэндүү ойлгомжтой нь энэ гэрээ дэлхийн стандартаас шал өөр. Соёлтой орнуудад засгийн газар нь хувь авч шороо ухдаггүй, зүгээр л ашиглалт, ашиг, роялтийн татварын мөнгөө ахиухан авах дээр анхаардаг. Одоо яая гэхэв гвинэйчүүд шороо ухах дуртай юм байлгүй. Нэгэнт олон улсын стандартаас шал өөр юм болохоор эцсийн дүндээ энэ их тоо орсон хэлэлцээрт тоо сайн боддог нь хожиж л гарсан байж таараа. Харин гвинэйчүүдийн авсан энэ хорин хувь энэ орныг ална даа. Угаасаа ч авилгад гүн идэгдсэн орон, одоо бол авилгын хэмжээ тэрбумаар л яригдах байх. Чааваас даа, гадил, тоор, газрын самар, ургамалын тос, кофе экспортлож жаахан мөнгө олдог байсан дээрээ алалддаг байсан, одоо ч ланзгар юмны ард сууж авсан, авдар авдараар нь л өгөлцөж аваад байж дээ. Төр эзэмшинэ, төр мэднэ, төр ашиглана л гэнэ, үнэндээ түрий бариад байгаа тэр төрийг чинь төлөөлөөд долийсон далийсан цэцэн цэлмэг яриатай үмбүүнээс дор ухаантай муусайн хулгайч нар л сууж байгаа шүү дээ. Төрийн хорин хувийн нэрээр эзэн суух, улмаар шунаг зан эрх мэдлээрээ зүгээр явах байсан бүтээн байгуулалтыг нурааж уурхайг ашиггүй болгож байж л санаа нь амрана. Хаанахын ч төр ачир дээрээ эзэнгүй байдаг. Хаанахын ч төр, тэр дундаа Гвинэйн төр бизнес хийж дөнгөхгүй, харин хулгайг бол сайн чадна. Симандуг төрийн нэрээр хянахын тулд хоорондоо алалдана, ялагдсан тал нь нөгөөгөө чадахын тулд аягүй бол очиж дэлбэлнэ, хүмүүсийг тухирч дайралт дээрэм зохионо, янз бүрээр хорлоно, харж л байгаарай. Гэрээг харж байхад сайн тал нь тун удахгүй Симандугаас болж 10 мянган ажлын байр шинээр гарах юм билээ. Энэ л уг нь Засгийн газрын хамгийн анхаарах олз юм л даа.

Өөр нэг ойлгомжтой юм гэвэл илүү гарсан гадилаа гадагш зараад тарчигдуухан ч гэсэн тайван амьдарч байсан гвинэйчүүдийн амьдрал там болно. Өнгөрсөн сонгуульд ялагдсан эр одоо Симандуг 10 сая иргэндээ тэнцүүхэн хувааж өгнө гээд дайрчихсан. Гадаадынхныг хөөж гаргана гэсэн. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг нь шинэ ажлын байр, шинэ технологи, шинэ техник, шинэ дэвшил, шинэ хөгжил авчирдаг, эрүүл саруул орнууд гадаадын хөрөнгө оруулалтын төлөө хоорондоо өрсөлдөж сүйд болдог гээд тэд нарт ярих юм бол алуулна. Шууд л тагнуул урвагч гэж хараан зодох ба “эдийн засгийн алуурчин” хэмээх хоч духан дээр чинь наана. Гадаадын империалистуудыг зүхээд эхэлчихсэн. Ардчилсан орон болсон болохоор ардын бослого эсэргүүцэл өдөр алгасахгүй нь мэдээж. Улс баяжсан болохоор хэн хүнгүй төрд гарч ирэх гэж үхэлдэнэ. Авилга цэцэглэж навчлахаас гадна улс орныг нь залгина. Тэгэх тоолонгоор ард түмнийг хөөрөгдөн иргэний дайнд өдөөгчид улам олшроно. Үүнийг л байгалийн баялагийн хараал гэдэг юм билээ. Баялаг нь биш тэндээс буй болох мөнгө нь хоосон хөндий толгойд хараал болон тусдаг аж. Гвинэйчүүд удахгүй төв талбай дээрээ сармагчингаа унаж ирэн цуглах болно. Мэдээж империализмын эсрэг. Өө нээрэн, сармагчин унаж болохгүй шүү дээ, тэгэхээр хөтлөөд ирэх юм байна. Харин хоорондоо ялгагдах юм болов уу даа.

Baabar

ЭХ ОРОНЧИЙН ТӨРХ

2011-05-16 Think Twice бичсэн.
Нэг гоё мэдээ олж үзлээ. Сонгинохайрхан дүүргийн 25-р хороон дээр “улсаас харж үзэн” тарааж байгаа 500 мянган төгрөгөө авах гэж очсон иргэдэд “хог цахилгааны мөнгөө төлчихөөд эх орны хишгээ ав” гэж буцаажээ. Ард түмнээ үргэлж боддог сэтгүүлчид маань хөөрхий иргэдээ өмөөрөн тус хороон дээр тоос татуулан очиж хүнд сурталтнуудыг байцаасан чинь “төр мөнгө тарааж үүргээ гүйцэтгэж байхад иргэд үүргээ гүйцэтгэхгүй үргэлж л юм нэхэж байдаг” гэж хариулжээ. Зөв, эр хурга! Үнэн шүү дээ, харилцагч хоёр субъект үргэлж биенийхээ өмнө их бага ямар нэг хариуцлага хүлээдэг. Энэ нь хүний нийгмийн зайлшгүй шаардлага. Иргэн ядахнаа хог цахилгааны төлбөрөө өгч иргэний үүргээ биелүүлэх ёстой. Хэрэглэчихээд төлбөрөө өгөхгүй байх нь нийгмийн өмнө төдийгүй өөрт нь үйлчилсэн компаний өмнө үйлдэж байгаа гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Шулуухан хэлэхэд дээрэм тонуул. Хогоо зөөлгөж, тогийг нь хэрэглэчихээд гөлийгөөд байна гэдэг нь! Авах болохоороо уургын морь шиг, өгөх болохоороо ургаа хад шиг.

АНУ байгуулагдсаны дараагаас бүх иргэд сонгуульд ордоггүй байжээ. Эмэгтэйчүүд санал өгөх эрхгүй байж. Боолчууд өгдөггүй байж. Эхлээд сонсоход дэндүү шударга биш байгаа биз? Тайлбар нь их шудрага: Төр гэдэг бол иргэд хамтарч байгуулж өөртөө үйлчлүүлдэг институци. Төр нь аюулгүй байдлыг хамгаална, гэмт хэрэгтнийг нийгмээс салгана, иргэдийн хоорон дахь хэрүүл маргааны асуудлыг шийдэж өгнө, эмх журмыг сахиулах ба үүний тулд олонхид таалагдах хууль дүрмийг гаргана. Үүнд асар их мөнгө орно. Нэгэнт үйлчлүүлэх гэж байгаа бол иргэд үүндээ төлбөрөө төлөх ёстой. Татварт тав ба түүнээс дээш доллар (тэр үеийн таван доллар ч дажгүй мөнгө байсан юм шүү) өгсөн хүмүүс сонгууль өгөх эрхтэй. Одоо шударга сонсогдож байна уу? Хүнийг боолчилж байсныг нь зөвтгөж байгаа юм биш, гэхдээ боолчууд татвар төлөхгүй нь ойлгомжтой. Тэр үед эмэгтэйчүүд алба ажил хашдаггүй гэртээ үр хүүхдээ өсгөдөг учир татвар бас төлдөггүй байж. Нийгэм өөр болж өнөөдөр бүгд л сонгуульд ордог л доо. Гэхдээ анхны сонгуулийн зарчим тийм ч зэрлэг бүдүүлэг юм биш байгаа биз?

Өнөөдөр дэлхий даяараа насанд хүрсэн хүн болгон сонгуульд саналаа өгөх эрхтэй, зарим оронд бүр үүрэгтэй байдаг. Сайхан л байна. Гэхдээ хоцрогдсон ядуу орны иргэдийн ихэнх нь татвар төлдөггүй давхрагынхан. АНУ-ын төсвийн үлэмж дийлэнх хэсгийг иргэний орлогын татвар бүрдүүлдэг учир иргэд нь бүгд төрөөр үйлчлүүлэх эрхтэй ажгуу. Гэтэл жишээ нь манайд иргэний орлогын татвар төсвийн ёстой үл үзэгдэх хэсгийг бүрдүүлмэр аядана. Төрийн мэнэжмэнтийг хийх хэсэг хүмүүсийг сонгон шалгаруулахын тулд сонгууль болдог. Санал өгөгчдийн дийлэнхид сонгогдогч таалагдах ёстой. Татвар төлдөггүй, өөрөөр хэлбэл нийгмийн өмнө хариуцлага хүлээгээгүй хэсэг хүн амд ихэнх нь байвал дивтаат болохыг сонирхогч тэдэнд л ээлтэй амлалт өгөх шаардлагатай болно. Эцсийн дүндээ нийгмийн дундын хөрөнгө хий цацагдсан, үрэгдсэн, аманд ч үгүй хамарт ч үгүй болохын эхлэл энэ. Дундаа нэг сайхан хурдны замтай болох уу, тэтгэмжийн жаахан мөнгөө хувь хувьдаа аваад архи гудрах уу гэвэл нийгмийн өмнө хариуцлага хүлээдэггүй тэр олонхи масс хоёр дахийг нь сонгох нь дэндүү ойлгомжтой. Ийм нийгэмд үнэндээ шудрага ёс ноёлож чадах уу?

Английн аугаа философич Локкэ “Өлсгөлөн хүн Үндсэн хууль гэхээсээ үмх талхыг дээрд үздэг” гэжээ. Америкийн нэрт социологич Маслоу “шатлан нэмэгдэх хэрэгцээний тухай” бүхэнд зөвшөөрөгдсөн онол гаргасан юм. Хүний хэрэгцээ олон шатлалтай байдаг гэнэ. Доод хэрэгцээ хангагдаагүй байхад дээд шатны хэрэгцээ буй болдоггүй аж. Доод Шатны хэрэгцээ нь илүүтэй биологийн шинж чанартай. Идэж уух, үржиж олшрох, байгалийн эрхшээлээс ангижруулах оромж зэрэг нь доод шатны хэрэгцээ юм. Ийм хэрэгцээ хангагдаагүй байхад эх оронч мэдрэмж, яруу найраг, гоо сайхан, буян үйлдэх, сайн сайханд тэмүүлэх, хамтын жаргалд хүрэх зэрэг үй олон дээд шатны хэрэгцээ утгагүй байдаг аж. Хэрэв доод шатны хэрэгцээ хангагдаагүй хүн дээд шатны юм нэхэж байгаа бол үнэндээ доод шатны юмаа л илүү “эх оронч” байдлаар шаардаж байна гэсэн үг. Амархан тайлагдана.

Манай орон өргөн дэлгэр нутагтай, хүн ам цөөн, ам км талбайд ноогдох хүний тоогоор дэлхийн хамгийн сийрэгт багтах боловч энэхүү сая таван зуун мянган ам км нутагт эх орончид нь багтахгүй чихэлдэж, саваа халин сагаж байна. Ажаад байхад хоёр төрлийн “эх орончид” байна. Нэгдэх хэсэг нь мэдээж өөрийн биологийн хэрэгцээгээ бүрэн дүүрэн олон зуун хувь давуулан биелүүлсэн эрс. Голдуу булхай луйврын аргаар нэг байтугай биед ахдах их хоол цуглуулсан улс. Тэд идэх хоолтой өмсөх хувцастай олон авгайтай мөртөө дээд шатны олон янз хэрэгцээнээс нэг хоёрыг нь л ойлгоно, түүндээ онцгой шунана. Идэж уух хүсэлд нь хязгаар байдаггүй учир эрх мэдлээр биеэ зузаатгахын тулд нийгмийн өмнө хариуцлага хүлээдэггүй олонхи массад таалагдах гэж хайран сайхан цээжээ хонхойж хотойтол нь нүдэцгээнэ. Бүр олны өмнө гээ. Нэг мундаг том бөх, наймаагаар сүрхий хөлжсөн нэг лухгар эр, эрх мэдлээ алдаж унтах нойргүй болсон хэсэг хэнхэг гээд иймэрхүү эх оронч хүмүүс аль ч зурагтын суваг асаахад лүглийгээд л, уйлагнаад, эрүүл хүний бөөлжис цутгамаар юм донгосоод л сууж байдаг. Буяны таргаа дийлэхээ больж малийж манцайсан эд өлсөж байгаа ард түмнээ өрөвдөнө гэж яав аа!

Нөгөө хэсэг эх орончид нь амьдралаа авч явах арчаагүй учир биологийн хэрэгцээгээ хангаж чадахгүйдээ дээд шатны юм нэхэж доод шатны хэрэгцээгээ хангах гэсэн сайхан гарууд. Тэд ажил эрхлэх байтугай усанд ч ордоггүй. Тогтмол ямар ч орлогогүй. Юун татвар төлөх вэ! Ямар үлийний чинь нийгмийн өмнө хүлээх хариуцлага! Ажилд авах зар сонин болгоноор дүүрэн. Эд очихыг хүсдэг ч үгүй, очоод ч шууд гологдоно. Хаана ч юу ч хийж чадахгүй хүмүүс. Нэхэл нь тун хатуу, яая даа гэсэн дэндүү эх оронч. Хөдөлмөрийг бол ерөнхийдөө жигшдэг. Ийм хүмүүс дэлхийн хаана л бол хаана бий. Нью-Йоркийн гол гудамжаар нэг байдаг юм билээ. Гэхдээ тэдний эх оронч дуудлагыг тэр эрүүл нийгэм огт сонсдоггүй, тоодоггүй. Харин Монголд бол од. Яагаад гэвэл манай нийгмийн иргэдийн ихэнх нь нийгмийнхээ өмнө хариуцлага хүлээдэггүй. Хогны болон хэрэглэсэн цахилгааныхаа мөнгийг төлдөггүй. Бүр ядаж л!

Нэг талаас бүх юмыг мөнгөөр хэмжиж болдоггүй. Гэхдээ л мөнгө бол зөвхөн солилцооны хэрэгслэл төдий зүйл биш, маш олон юмны хэмжүүр. Сайхан хоолой гэдэг шууд мөнгөөр хэмжигдэхгүй ч концерны билет нь аль зэрэг борлогдож байгаагаар бас хэмжиж болно. Эх оронч гэдгийг яаж хэмжих вэ? Орилдогоор нь уу? Дуу чангаар нь уу? Цээжээ аль зэрэг чанга нүдсэнээр нь үү? Хэмжүүр байхгүй юу? Үхсний чинь Үндсэн хуулийг сахиулах, улс орны аюулгүй байдлыг хангах, нийгэмд шудрага явдал тогтоох вэ! Татвар төлж бусдыг тэжээх маань ч яамай, ядахнаа хүүрэн биеэ хүн шиг аваад явж чадахгүй байж! Нийгмийн өмнө хариуцлагаа мэдэрч хуулийн дагуу татвараа төлөөд явдаг иргэнийг л хамгийн их эх оронч гэмээр санагдах юм. Эх орончид мандтугай.

Baabar

Авах болохоороо уургын морь шиг, өгөх болохоороо ургаа хад шиг.

Think Twice бичсэн.
Хувь хишгийн эрэлт ихсэв
Өнөө өглөө нийслэлийнхний нүдэнд банкуудын үүдэнд Хүний хөгжлийн 21 мянган төгрөгөө авахаар зах замбараагүй шаваарсан хүмүүс хамгийн түрүүнд тусав. Уг мөнгийг тараах эрх авсан ХААН, Хадгаламж, Капитал гэсэн гурван банкны Засгийн газартай байгуулсан гэрээ дуусгавар болж байгаа тул ХААН банк хувь хишиг олгох ажлаа түр зогсоосноос дээрх байдал үүсчээ. Учрын лавласан сэтгүүлчийн асуултад Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хэлтсийн дарга Ч.Ганхуяг “Өнөөдрөөс эхлээд бүх банкууд 21 мянган төгрөг олгох ажлыг хэвийн үргэлжлүүлнэ” гэсэн хариулт өгсөн байна. Ямар боловч ХААН банк иргэдэд халамжийн мөнгө тараах үйлчилгээгээ ирэх долдугаар сар хүртэл үргэлжлүүлэхээр болсон тул удахгүй хөл хөдөлгөөн татрах бололтой.

Мөн өдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдав. МАН-ын бүлэг хурлаараа Цол, одон медалийн дүрмийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төсөл хэлэлцжээ. УИХ-аас баталсан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд Эхийн алдар I одонг зургаа, II одонг дөрвөн хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд олгохоор заасан юм. Гэхдээ төрүүлж өсгөсөн хүүхдүүд нь одон авах тухайн үед бүгд эсэн мэнд байхаар заасан нь хүүхэд нь эндсэн эхчүүдээс гомдлын үг дуулахад хүргэсэн. Тиймээс энэ удаа тогтоолын төсөлд хүүхдийг гурав ба түүнээс дээш насанд нь үрчилж авсан, төрүүлж өсгөсөн ч гурваас дээш насанд эндсэн, сураггүй алга болсон эхэд Эхийн алдар одон өгөх ёстой гэж оруулжээ. Эх үрсийн баяраар болзол хангасан ээжүүд одон авах учраас түүнээс өмнө асуудлыг шийдвэрлэх ёстой гэж бүлгийн гишүүд үзжээ. Мөн хурлаар Газрын тухай, Газрын кадастрын тухай, Геодези зураг зүйн тухай, Газрын төлбөрийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжсэн байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг гишүүд хэлэлцээд буцаах санал гаргажээ. Төсөлд говийн болон алслагдсан бүс нутагт амьдарч байгаа төрийн албан хаагчдад таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгох, тухайн бүс нутагт амьдарч байгаа төрийн албан хаагч НӨАТ-аас чөлөөлсөн будаа, бензин, шатахуун хэрэглэнэ хэмээн заагаад байгаа юм. Ардчилсан намын бүлгийн гишүүд иргэдээ төрийн албан хаагч, хувийн хэвшлийн гэдгээр ялгаварлах нь өрөөсгөл төдийгүй хууль батлагдвал араасаа хэл ам дагуулах тул төслийг санаачлагчдад нь буцаах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн байна. Хурлаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтэд үнэлэлт дүгнэлт өгөх байсан ч уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх төлөвлөгөө гарсны дараа хэлэлцэхээр хойшлуулжээ.

Өнөөдөр нэгэн таатай мэдээ дуулдав. Монголд шатахуун, дизелийн түлшний хомсдол үүсээд буй. Иймд асуудлыг шийдвэрлэхээр Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсангаар ахлуулсан ажлын хэсгийнхэн ОХУ-д ажиллаад ирсэн байна. Айлчлалын явцад ярилцаж тохирсны дүнд ОХУ-ын “Роснефть” компани 30 гаруй мянган тонн дизель түлшийг ойрын хугацаанд Монголд нийлүүлэхээр болжээ. “ТНК” компани 13 мянган тонн түлш нийлүүлэх боломжтой хэмээн мэдэгдсэн байна. Ийнхүү нийт 40 гаруй мянган тонн түлшийг энэ сард багтаан авахаар болжээ. Албаны хүмүүсийн үзэж буйгаар ийм хэмжээний түлш Монгол Улсын газар тариалан, барилга бүтээн байгуулалтын ажилд хүрэлцэх ажээ.

Д.ОЮУН

МАНАЙ ТӨРИЙГ АГЛУУ АЛАВ

Think Twice бичсэн.
Жүжигчин Сосорбарамыг гурван зуу шахам хүний нүдэн дээр алж орхилоо. Буудчихсан. Харин хэн алсныг ёстой бүү мэд. Икс түцийн хэдээс гарцаагүй, гэхдээ яг хэн нь гэдэг нь мэдэгдэггүй. Аглуу юу, Нарансолонго уу, Тэмүүжин үү, Төөгий юу, Онон уу, Онон гэхэд эрэгтэй нь үү, эмэгтэй нь үү? Сосорбарамыг үхчихээр энэ хэд цөмөөрөө баярлаж байгаа юм. Мөрдөн байцаагчид өчихдөө бүгд өөрсдийгөө Сог алах шалтгаантай байсан гэдэг байгаа.

Гэтэл Со ямар сайн хүн гэж санана! Баян, гэхдээ хамаг хөрөнгө мөнгөө ард түмэндээ зориулдаг эрхэм хүн. Хүмүүс түүнд хайртай, бүгд л дараагийн ээлжинд тараах зүйлийг нь сэтгэл догдлон хүлээж байдаг. Эмнэлэг сургуулийг үнэгүй болгосон, гэрэл цахилгааныг төлбөргүй болгосон, авъяас чадвартай хүмүүсийг олж мэргэжилд сурган ард түмний төлөө үйлчлүүлдэг. Тэр байтугай сайхан театр байгуулаад хүмүүст үзүүлэн зардлыг нь өөрөө даадаг. Энэ театрт л гэхэд сардаа 100 мянган доллар гаргаад шидчиж байгаа юм. Сосорбарам асар том нээлт хийжээ. Ямар юм нээснийг нь ойлгосонгүй, лав л тэр нь хэдэн арван тэрбумаар үнэлэгдэх, хүн төрлөхтний ирээдүйг өөрчлөх хувьсгалт том нээлт юм байна. Миний ойлгосоноор таван толгой ч юм уу, оюу толгой хавьцаа л юмуу даа.

Со шинэ нээлтээ ард түмэндээ бэлэглэхээр шийджээ. 100 хувь ард түмэндээ өгнө гэв. Ямар ч үнэ төлбөргүй. Хичнээн их хөрөнгө мөнгө, цаг зав, хөдөлмөр, оюун орсон тэр гайхамшигт бүтээлээ 100 хувь ард түмэндээ сохор зоос авалгүйгээр үнэгүй өгнө гэдэг ямар аугаа сайхан сэтгэл вэ! Ийм буянг бурхан ч үйлдэхгүй. Иймээс Сосорбарам бол дээдийн дээд Бурхан. Ийм сайхан хүний дээдийг икс түцийнхэн алчиж байгаа юм даа! Гэтэл Со тэдэнд бүгдэд нь тусалсан, аварсан, шагнасан, халамжилсан... Төөгийгийн эхнэр нас бараад тахир дутуу өнчин хүүхэдтэй хоцроход нь хүүг нь өргөж авсан байна. Аглууг туслахаараа авч эрдэмтэн болгож. Баттөмөрийг ажилтай болгож хүүдийнхээ гэрийн багш болгож. Тэмүүжинг бүх зардлыг нь дааж мундаг мэс засалч болгосон байна. Эхнэртээ зориулж эдлэн бүхий том байшин бариулж бүх дизайныг нь өөрөө шийдээд гар нүүрийн саванг нь хүртэл бэлдээд бэлэглэж байгаа юм даа. Эмэгтэй Ононг театрын жүжигчин болгон бүхний танил сүпэр од болгосон гээд бод доо. Гэтэл үхчихээр нь энэ өөдгүй амьтад цөмөөрөө баярлаж байгааг нь ээ! Сосорбарамыг алах шалтгаан бүгдэд нь байсан болж таарлаа. Шүүхэд очоод хэргээ хүлээхэд ч бэлэн гэцгээнэ. Харин яг алсан хүн нь олддоггүй ээ.

Ийм сайн хүнийг үхчихээр тэд яагаад баярлаад байгаа юм бэ? Бархүү мөрдөн байцаагчаар томилогдоод Сосорбарамыг хэн алсныг тодруулахаар байцаалт явууллаа. Төөгийгийн хувьд ядарч явахад нь өнчин өрөөл татуу хүүхдийг нь өргөж авч хүн болгосон Сосорбарамыг үзэн яддаг юм байна. Учир нь хүү нь шинжлэх ухаан арай баталгаа гаргаж чадаагүй байгаа шинэ аргаар эмчлүүлэх гэхэд Со үүнийг аюултай гэж үзээд хориод байгаа аж. Хүү болохоор эсвэл босъя, эсвэл үхье гээд энэ эрсдлийн төлөө амиа золиход бэлэн. Нарансолонго гоё байшинтай болохыг мөрөөддөг, бүх дизайныг нь өөрөө зохиож өөрийн гэсэн бүтээлтэй тэндээ жаргалтай амьдармаар байтал Со гар нүүрийн саванг нь хүртэл бэлдчихсэн бэлэн байшин бэлэглэжээ. Тэмүүжин хөгжимчин болох үнэн хорхойтой, насны мөрөөдөл нь атал Со хурууг нь хараад сайн мэс засалч болох юм байна хэмээн сургуульд оруулж мундаг эмч болгочихжээ. Эмэгтэй Онон бүр өрөвдмөөр. Тэр жүжигчин болгоны мөрөөдөөд хүрдэггүй од болсон ч гэсэн ард түмэндээ үлгэр жишээ үзүүлэхийн тулд дандаа гэгээлэг сайхан дүр бүтээдэг үйлтэй. Ингэж байхаар бүтэлгүйтээд гудамжны янхан болсон ч яадаг юм гэсэн бодолтой аж.

Нэг л үгэндээ Сосорбарам бүгдэд нь үнэгүй сайхан амьдрал хайрласан боловч хүсэл мөрөөдлийг нь булаагаад авчихсан юм байна. Муу явах, архичин тамхичин болох, бүтэлгүйтэх, өлсөж даарах эрхийг нь хүртэл булааж авчээ. Мөрөөдөлгүй хүн хүн мөн үү? Амьдрал гэдэг өлсөж даарахгүй л байвал болчихдог эд үү? Тийм бол хүний амьдрал тэжээвэр гахайныхаас юугаараа ялгаатай юм бэ? Хүн алдахгүй юм бол онохын жаргалыг мэдрэнэ гэж үү? Жаргал гэж ерөөсөө юу юм бэ? Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэж үг бий. Тэгэхээр заримдаа зовох нь өөрөө жаргал юм биш үү? Жамын юм жамаараа ч гэж үг бий. Жам ёсны урсгалыг хэн нэг сайхан сэтгэлтэй хүн таслан зогсоож нийтийн эрх ашиг, нийтийн ашиг тус, нийтийн сайн сайхан руу урсгахаар хорвоогийн мөн чанар юу болж хувирах вэ?

Английн нэрт философич Бантам гэж байлаа. Хорвоогийн жаргал зовлон тэнцэл барьж байдаг гэж сургасан юм. Нэг нь хэт их жаргаад эхэлбэл нөгөө талд нь хэн нэг нь хэт их зовоод эхэлдэг аж. Тэгээд түүний онолоор жаргал зовлон заавал хосолдог аж. Яг л манай цагаан сарын ул боовны өрөлт шиг. Бантамаас хоёр мянган жилийн өмнө Сиддахарта ч ингэж сургасан. Одоо түүнийг бид Будда гэх болсон. Харин бүх хүнийг тэгш жаргааж болно гэж Германы философич Маркс сургажээ. Энэ номлолыг амьдралд хэрэгжүүлэх гэж хүн төрлөхтөн зуун жил зүтгээд эцэст нь хэмжээлшгүй зовлонд бүх хүнийг аваачсан даа. Хүн болгон өөр өөрийн хүсэл эрмэлзлэл таашаалтай байдаг. Харин марксизмыг хэрэгжүүлэгчид хүний энэхүү хувьлаг шинжийг огоорч хүчээр жаргуулах гэж зүтгэсэн юм. Жаргах дургүй нэгнийг нь буудсаар байтал Орост 40 сая, Хятадад 75 сая, Монголд насанд хүрсэн эрчүүдийн 20 хувь нь диваажин руу одсон. Бүх ард түмнээ жаргуулах гэсэн чинь улс орноо тэр чигээр нь шорон болгосон гэсэн үг. Аймшигт дарангуйлагч махчин ороолон чухам энэ нийгэмд л төрсөн. Өнөөгийн философичид марксизмыг хүний сэтгэлгээнд гарсан хамгийн том алдаа гээд үүгээр алдааны дээд хэмжүүр хийх саналтай байдаг. Баримжаа авч байгаа нь тэр.

Ингэхээр Сосорбарам бол тийм сайн хүн биш бололтой. Жаргалын түлхүүрийг атгасан түүнд ард түмэн өртэй. Өртэйн хэрээр түүнээс хамааралтай. Хамааралтайн хэрээр тэжээвэр гахайтай төстэй. Гахайрхуу болохын чинээгээр сэтгэлгээгүй болно. Сэтгэдэггүй бол хүн биш. Ийм хүн бишүүд эцэст нь Сосорбарамд л хэрэгтэй. Ингэхээр Сосорбарам бол хамгийн адгийн дарангуйлагч, хууран мэхлэгч, ороолон, чөтгөр шулам.

Аглуу бол ярианы өнгөнөөсөө өөдгүй нөхөр. Дандаа мөнгө, ашиг хонжоо ярина. Амиа бодно. Ард түмнээ хайрладаггүй. Нөгөө олсон оюутолгой, тавантолгойнуудыг чинь зарна, тэгээд өөртөө мөнгө олно гэж солиорно. Дотроо зовж шаналж яваа хөөрхий эмэгтэй Ононг даапаална. Хүний зовлонгоор жаргагч. Тэр л Сосорбарамыг алсан байх. Мэдээж бүх сэжиг Аглуу дээр тусаж таарнаа даа. Харин мөрдөгч Бархүү их ухаантай. Логик гаргалгаа л сайтай юм даа. “Бүх хүн мөнгөнд дуртай, Аглуу бол тэрийгээ ил илэрхийлдэг нэгэн. Харин мөнгийг жигшээд ард түмнээ хайрлаад байгаа хүн л хамгийн сэжигтэй” гэсэн үнэн гоё үнэн логик хэлж байгаа юм даа.

Анн Рэндийн “Сайтар тунгаа” нэртэй жүжиг ийм л юм байна. Үүнийг ард түмнээ боддогүй Алтан тариагийн Цэнгүүн санаачлан зохиолын эзэмшигчээс эрхийг нь худалдан авч, жүжгийн хөрөнгө мөнгийг нь даажээ. Философийн багш Батчулуун гээд бас нэг ард түмнээ боддогүй нөхөр жүжгийг орчуулсан байна. Тайзан дээр л ард түмэн гээд үхчих гээд байгаа болохоос амьдрал дээр ард түмнээ боддоггүй Сосорбарам жүжгийг найруулжээ. Улсын драмынхаа театрт ямар ч ашиг завшаан бодолгүйгээр ард түмэндээ үйлчлээд төрийн албан хаагч - жүжигчин болохын оронд амин хувиа бодон мөнгө хөөдөг ард түмний дайсан гэмээр Х - ТҮЦ хамтлагийнхан уг жүжигт тоглож билетээ 15 мянгаар худалдаж байна. Жүжиг дууссаны дараа болсон яриан дунд эдгээр амиа бодогчид тоглолтоо улсын их хурлынхан болон засгийн газрынханд үзүүлье гэсэн эх оронч санаачлага гаргаж байна. Жүжгийн уг нэр нь Think twice. Давхар бод гэсэн үг юм уу даа. Тэгэж чадах юм болов уу! Ард түмнээ бодоод завгүй байгаа шүү дээ, тэд чинь. Зуун хувь зуун хувь, үнэ төлбөргүй үнэ төлбөргүй... шилооий шилооий...

АЛБАН ЁСНЫ СУПЕР ГЕНtei Mongolchuuddaa

Think Twice бичсэн.
Нийслэлийн Боловсролын газрын портал eeoc.mn гэсэн сайт дээр “Монголын түүхийн ам шалгалтын сэдвийн агуулгын хүрээ” нийтлэгджээ. Тэнд “Чингис хааны супер ген” гэсэн асуулт цохиж явах юм. Энэ бол хотын Боловсролын газраас гаргасан шалгалтын албан ёсны агуулга юм байна. Монгол хүний онцгой генийн тухай, монгол хүн тэнгэрээс гарал үүсэлтэй тухай, дэлхийн мөхөл сөнөлийг монгол ген зогсоож аврах тухай, Бурхан монголчуудыг тусад нь бүтээсэн тухай, монгол үндэстэн дэлхийг удирдах тухай, хүн хэмээх бодгал анх Монголд үүссэн тухай, цэнхэр хошного нь дээд тэнгэрийн лого болох тухай, Чингис хааны дээд философийн тухай гэх мэтээр галзуу солиотой улсын яриа, ярилцлага, номлол, ном, сургаал замаа алдсан л даа. Иймэрхүү эрүүл бус санаа нь гагцхүү мэдрэлийн гажигаас ч үүдэлтэй төдийгүй, мөн зальхай луйварчдын мөнгө олох арга барил байдаг нь илэрхий болсон зүйл. Харин ийм солиорлыг албан боловсрол руу оруулж шинэ үеэ хордуулах хэмжээнд аваачдаг нь юу болж байнаа?

Ген гэдэг бол шинжлэх ухааны тодорхой ойлголт. Хромосомын тухайн байрлал дахь удамшлийн нэгжийг ген гэдэг. Ген нь генийн код болох ДНХ болон РНХ-аас бүтнэ. Хүнд 30 мянга орчим ген буюу удамшлийн нэгж бий. Хүмүүн нь хэдэн тэрбум эсээс бүрдэх ба эс болгон иж бүрэн удамшлын мэдээллийг агуулдаг. Эцэг эхээс ирэх генийн нийлбэр хольцоос дараагийн удам тогтдог авч янз бүрийн шалтгаанаар генийн дараалалд өөрчлөлт орно. Үүнийг мутац гэнэ. Мутац нь ихэнх тохиолдолд гажиг шинж чанарыг үүсгэдэг. Нэг үгэндээ мутац ашиггүй. Организмын мутац бараг бүх тохиолдолд эзнээ үхэлд хүргэдэг. Гэвч хэдэн сая мутац дундаас ганц нэг нь илүү дэвшилтэт шинж чанарыг бий болгодог. Чухам энэ нь хувьсан өөрчлөгдөх дэвшлийн шалтгаан болдог. Дэлхий дээр амьдрал үүсээд 3,5 тэрбум жил болоход чухам мутацийн хүчээр анхны бүдүүлэг организм хөгжин хөгжсөөр өнөөгийн хөхтөн хүртэл зам туулжээ. Гений өөрчлөлт нь биологийн шинэ зүйлийг үүсгэдэг. Өдгөө манай дэлхий дээр 1.5 сая зүйлийн организм амьдарч байна гэж үздэг. Энэ хөгжлийн замыг эволюци гэдэг. Хүний генээс ялгаатай “супер ген” гэгчтэй юм бол монголчууд нь биологийн хувьд хомо сапэнсаас өөр зүйлд хамаарах организм болж таарна.

Иймэрхүү анхны ойлголтыг дунд сургуулийн ахлах ангид Ерөнхий биологи гэсэн хичээлээр “албан ёсоор” зааж байгаа. Энэ бол шинжлэх ухаан. Гэтэл нөгөө талд нь түүхийн хичээлээр “супер ген” гэсэн асуултаар бажгадуулж, тэр аймаар юмыг нь Чингис хаан эзэмшиж байсан мэтээр багш нь солиороод унахаар хүүхдэд ямар ойлголт үлдэх вэ? Супер ген гэж лав л шинжлэх ухааны ойлголт байхгүй. Шинжлэх ухаанд Хомо сапэнс сапэнс гэж нэрлэгддэг зүйл болох ухаант хүн нь бүгд ижил генийн бүрэлдэхүүнтэй. Асар том, үнэ өртөгтэй судалгааны эцэст саяхан хүний гений бүх дарааллыг тодорхойлж дуусгасан. Хүний генээс өөр бүтэц зохион байгуулалттай организмыг бид хүмүүнээс ялгахын тулд “амьтан” гэж нэрлэдэг. Хэрэв тэр нь ургамалын аймагт багтаагүй бол шүү дээ. Мөн адгуус, араатан, хөхтөн ч гэж нэрлэх нь бий. Монголчууд болон Чингис хаан нь хомо сапэнс хэмээн шинжлэх ухаанд нэрлэдэг тэр зүйлд багтдаг нь маргаангүй юмдаг. Өвчин зовлонтой, сэтгэцийн гажигтай хүмүүс өвөр хоорондоо л тэр супер генээ ярилцаж таашаал авна уу гэхээс ирээдүйгээ хорлож өвчнөө халдааж нийгмээ хорлох ямар хэрэг байна! Солиорлоо илэрхийлж олонд хүргэх мэдээллийн хэрэгслэл манайд төрөл төрлөөрөө хангалттай олон байгаа шүү дээ.

Боловсролын газрын мөнөөх шалгалтын албан ёсны агуулга дотор “Монголчуудын Европ, Америк руу хийсэн нүүдэл?” гэсэн асуулт бас байх юм. Монгол үндэстэн хоёр мянга, за цаашлуулж бодоод гурван мянган жилийн өмнө бүрэлдэн буй болсон. Яг хэзээ гэдэг нь тун маргаантай хэрэг. Харин Азиас Америк руу хийсэн хүний нүүдэл наанадаж 20 мянган жилийн өмнө болжээ. Энэ бол үндэстэн байтугай орчин цагийн хэл буй болоогүй байсан үе. Судлаачдын үзэж байгаагаар хавсарсан нийлмэл үг бүхий орчин цагийн харилцааны хэлний анхных нь өдгөөгөөс 15 орчим мянган жилийн өмнө буй болжээ. Өмнө нь хүмүүс тодорхой зүйлийг нэрлэх нэршлээр харилцдаг байсан бололтой. Хэлээ дагаад үндэстэн буй болдог. Америк руу нүүдэллэсэн хүмүүсийн гарал үүсэл одоо ч маргаантай хэвээр. Сүүлийн үеийн генетикийн судалгаагаар орчин үеийн монгол үндэстэн ба хойд Америкийн индианчуудын гений нэлээд факторууд ижил байгааг тогтоожээ. Энэ нь монголчууд ба индианчууд цугтаа нэг гарал үүсэлтэй байж болохыг хэлж буй хэрэг юм. Тийм ч байж болно үгүй ч байж болно. Юутай ч 20 мянган жилийн өмнө монголчууд Берингийн хоолойг гаталж Америк тивд суурьшжээ гэсэн өгүүлбэр зохиох гэж байгаа бол үүн шиг инээдтэй тэнэг нотолгоо үгүй. Тэр үед монгол үндэстэн байтугай өнөөгийн алтай овгийн өвөг хэл ч бүрэлдээгүй байсан.

Албан ёсны шалгалтын асуултад “Монголын анхны төр Хүннүгийн тухай” оржээ. Хүннү бол өнөөгийн Монгол нутагт үүссэн анхны төрт улс болохоос шууд л монгол үндэстнийх гэсэн баталгаа байхгүй. Хүннүчүүд өнөөгийн монгол, хасаг, хиргис, татаар, түрэг, азербаджан, чантуу, хархалпак, башкир, уйгар, дунгаан, түркмэн, нагой, аваар зэрэг түрэг-монгол угсаатанд бүгдэд нь хамаатай. Хүннүчүүд өвөг монгол хэлтэй байсан байж болно, өвөг түрэг хэлтэй байсан байж болно, эсвэл түрэг-монголын өвөг хэлтэй ч байсан байж болох юм. Судлаачдын ихэнх нь түрэг овгийн хэлтэй байсан гэж үздэг юм билээ. Гэвч маргааны гол энд биш, өнөөгийн манай өргөн уудам нутагт үүссэн анхны төрт улс юм гэдэг нь чухал. Иймээс ч энэ жил 2220 жилийг нь тэмдэглэж байна. Атиллагийн Хүн улсын гарал үүсэл ч их маргаантай байдаг. Баруун хүннүчүүд өрнө зүг нүүдэллэсээр Төв Европт улс гүрнээ байгуулсан гэсэн таамаг нэлээд ноёрхсон ойлголт боловч өөр санал олон бий. Монгол нутагт анхны тулгар төр тогтсоны ой тэмдэглэнэ гэхээр “мөнгөн нүдтэй” галзуучуудын түрүүч нь хүннү хэлний тайлбар толь зохионо гээд мөнгө нэхсээр наагаад ороод ирдэг байх шүү.

Шинжлэх ухаан бол хүндэтгэвэл зохих зүйл мөн. Шинжлэх ухааны баталгаа нотолгоогүй зүйлийг, тэрбайтугай дээрх “супер ген” гэдэг шиг шинжлэх ухааны эсрэг юмаар ялангуяа ирж яваа ирээдүй хойч үеэ мунхруулан ташуурдах нь маш аюултай үзэгдэл. Юугаараа аюултай вэ гэхээр уг Боловсролын газрын албан ёсны шалгалтын асуултыг бэлдсэн хүмүүс шиг мунхаг хойч үе гарч ирвэл монгол үндэстэн мөддөө засарлыг олохгүй шүү дээ. Монголд олон жилийн турш шинжлэх ухаан нь үзэл суртлын зарц байлаа. Сүүлийн хорин жил үзэл суртлаасаа нь арай гэж салж байтал одоо нөгөө тал руу нь хэлбийлгэж мухар сүсэг, галзуугийн больництой холин бантанг нь хутгаж дундад зууны тайлбар руу орлоо.

Хүн үүсээд 100 – 120 мянган жил болжээ. Яг тэдэн сарын тэдэнд хүн буй болсон гэж хэлэх арга байхгүй л дээ. Гэхдээ яг 100 мянган жил болсон гэж үзье л дээ. Тэгвэл 97 мянган жилд нь сэтгэгч хүний оюуныг мухар сүсэг хөтөлсөн байна. Бөө, зайран, удган гээд мухар сүсгийн удирдах төлөөлөл нийгмийн оюуныг хөтөлдөг байжээ. Дараа нь шашин философийн эрин эхлэв. Сүүлийн гурван мянган жил гүн ухаан, шашин нь эхлээд тэргүүлэх соёл иргэншилтэй ард түмний, улмаар цааш дэлгэрэн дэлхийн ихэнх хүмүүсийн оюун санааны хөтөч болсон юм. Шинжлэх ухаан буй болоод ердөө 500 жил болж байна. Өнөөгийн хүн төрлөхтний оюун санаа, мэдлэг, ухаан, сэтгэлгээний чиг баримжаа, хөтлөгч нь шинжлэх ухаан болсон юм. Шинжлэх ухаан хэмээх аугаа зүйлд хүрэхийн тулд хүн төрлөхтөн 100 мянган жил мацжээ.

Баабар

ҮХЭР МОНГОЛchuuddaa, ҮХЭР МОНГОЛ article

Think Twice бичсэн.
“Би ерөнхийлөгч болно”

Монголын бүх хүн хар нялхаасаа л бүгд дарга болохыг мөрөөддөг. Тэдний тодорхой хэсэг нь ямар нэг байдлаар том, жижиг “дарга” болдог оо. Дийлэнх хэсэг нь нялхаасаа өвгөрч хөгшрөх хүртлээ л “тэр” том мөрөөдөлтэйгөө бодит орчинд бус амьдарсаар дуусах нь бий.

Нэгэн удаа гадаад хэлний багш маань биднээс “Мөрөөдөл чинь юу вэ?” гэж асууж байсныг санаж байна. Тэгэхэд бусад орны оюутнууд маш баян хүн, алдартай дуучин, их сургуулийн профессор, айлын сай
н эзэгтэй, нэртэй энэ тэр дуучинтай уулзаж гар барьж үзэх, сайн ресторан нээх зэрэг ийм, тийм гээд маш бодитой зүйлүүдийг мөрөөдөхдөө хүртэл төлөвлөж байгаагаа хэлж байлаа. Гэтэл манай нутаг нэгтэн маань гэнэт “БИ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛНО” гэсэн юмдаг. Тэр үед багш маань хэсэг бодолхийлснээ би монгол 5 дахь оюутнаас ийм үг сонсож байна. Яагаад заавал та нар эр, эм, залуу, хөгшингүй ийм адилхан боддог байнаа гэж билээ.

Үнэндээ яагаад монгол хүмүүс ийм байдаг юм бол? Яахав эр хүний дотор эмээлтэй, хазаартай морь багтдаг. Эм хүний дотор эмээл, хазаартай морь нь эзэнтэйгээ багтдаг гэж ер нь малтайгаа хамаатуулж бүх зүйлээ бид хэлэлцдэг л дээ. Угаасаа нүүдэлчин сэтгэхүйтэй, ганц нэг гэрээрээ нүүдэллэн байгалийн хүчин зүйлийн өмнө улаан нүүрээрээ ганцаар тулахаас өөр гарцгүй явж ирсэн өвөг дээдсийн маань сэтгэхүйн өвлөл нөлөөлдөг байж болох юм аа. Гэхдээ л онол, арга зүйн үндэслэл муутай, арга ядсан гаргалгаа.

Тэгээд ч ийм сэтгэлгээний гачааллыг үе үеийн оюуны чадвартангууд маань анзаарч нэн тэргүүнд өөрчлөх зорилт үе үе тавин ажиллаж ирсэн байдаг юм билээ түүхээс анзаарч байхад.

Тухайлбал ойрын жишээ гэвэл социализмын дундаас төгсгөл хавьцаа манай бэлчээрийн мал аж ахуйг эрчимжүүлэх, эрлийзжүүлэн ашиг шимийг нь нэмэгдүүлэх, бэлчээрийн байдлаас аль болох фермерийн хэлбэрт шилжүүлэх өөрөөр хэлбэл хөдөө аж ахуйн хүй нэгдлийн үеийн байдлыг шинэчлэх, цаад том утгаараа эдийн засгийнхаа бүтцийг өөрчлөх, хүмүүсийнхээ сэтгэлгээний хоцрогдлыг арилгах нь хамгийн зөв бодлого гэдгийг анзаарч хэрэгжүүлж эхэлсэн байдаг юм.

Үүний үр дүнд Шилмэл омгийн мал - Говь-Алтай үүлдрийн хонь, Төгрөгийн хос зогдорт тэмээ, Өлгийн улаан ямаа, казахын ууцан сүүлт хонь, цагаан толгойт үхэр, наран, саран хайнаг, Завханы Сартуул хонь, буурал омгийн ямаа, Увсын Баяд үүлдрийн хонь, Тэс хэвшлийн адуу, “барга”, “үзэмчин” хонь, Баяндэлгэрийн улаан ямаа, Галшарын адууг үржүүлж, малын үржил селекцийн ажилд эрчимтэй ашиглах арга хэмжээ авч улмаар Орхон хонь, Говь гурван сайхан ямаа, Талын улаан үхэр, гахай, шувуу зэрэг мах, сүү, ноос, ноолуурын чиглэлийн сайн чанарын малыг генийн өөрчлөлтөөр ашиг шимийг дээшлүүлж байсан байх агаад өдгөө ч үр шимээ өгч байгаа биз.

Нөгөөтэйгүүр төрөөс үүлдэр, омог, гойд ашиг шимт малыг богино хугацаанд өсгөхийн тулд биотехнологийн аргыг өргөн нэвтрүүлэх, түүхий эд, мах, сүүг нь боловсруулах, үйлдвэрлэх, борлуулах, хадгалах, тээвэрлэх гэсэн асар өргөн хүрээтэй, хоорондоо уялдаа холбоо бүхий институци-байгууламжийг байгуулж, түүндээ тулгуурласан бодлого үйл ажиллагаа авч ирсэн байдаг.

Мэдээж амжилттай болсон эсэх бол өөр асуудал бөгөөд гол нь өөрт ногдсон малаа л маллаж өсгөх үүрэгтэй, шуудхан хэлэхэд академик боловсрол байхгүй малчдад 90-ээд оны эхээр мал хувьчлах нэрийн дор төр тэрхүү бүхэл бүтэн институцийн үүрэг функцыг бүгдийг нь үүрүүлснээр сүйрэл болсон.

Тухайлбал, хүй нэгдлийн үеэсээ л эхлэн бидний амь зуулга мал байсан, түүнийхээ түүхий эдийг арилжиж, таваар солилцооны хэлбэрээр амьдралаа, төр улсаа тэтгэж ирсэн. Түүнийгээ борлуулах зах зээлийг нээхийг хөрш улсаасаа гуйж нэг үзэж, дайтаж нэг нээлгэдэг байсан. Одоо хэлбэр нь л жаахан өөрчлөгдөж, Хаалган боомт нь Эрээн хот болж нэр нь өөрчлөгдөж байршил нь улам манай нутаг руу ойртсоноос өөр өөрчлөлт байхгүй ээ. Энэ утгаараа ч монголчууд бид түүхийнхээ хугацаанд ядаж малынхаа түүхий эдийг цуглуулах, борлуулах механизмыг өөрсдөө хийж байгаагүй. Хятадын данжаадууд жалгаар тарсан нүүдэлчдээс цуглуулдаг, сүүлхэнээ оросын худалдаачид цуглуулдаг, анхан шатны боловсруулалт буюу ноос угаах газруудыг байгуулж байсан байдаг. Сүүлд өөрсдөө хийснийгээ тараагаад хаячихаад эргээд л хятадуудад даатгачихсан.

Явах хүнээр ачаа бүү татуул гэдэг. Хүний хүн аваад явахаа л бодож хүнийснүү гэхээс өөриймсүү хандаж хойчийг чинь бодохгүй нь лав. Өө, Гэхдээ урд хөршийн маань иргэн–хужаа манай малын ашиг шимээр тэрбумтан болсон өвөрлөгч Журамт гэгч өнгөрсөн өвлийн зуднаар манай мал хорогдоход ихээхэн санаа зовоод хүрэлцэн ирж, малчдын ачааллыг бууруулахад зориулан Ерөнхийлөгчид 4 нисдэг тэрэг, цагдаад 50 эргүүлийн машин, Шадар сайд М.Энхболдод 7 нисдэг тэрэг, бас зуу шахам автомашин цээжний бангаар амлаад явсан юм байна. Мэдээж хөөрхий Журамт маань цас зуданд зовж байгаа малчдыг нисдэг тэргээр малаа хариулаг гэж өөрийнхөө өндөр хөгжилтэй улсын хэмжээгээр сэтгээ байлгүй дээ. Арга байж уу.

Ухааны сохор, нүдний сохороос аюултай гэх тухайд
Ганцхан хөдөө аж ахуйн салбар гэлтгүй бүхий л салбар, институцийг иймэрхүү харалган “Сохор ухаанаар” хөтөлснөөс шалтгаалж, нийгмийн байгууламжийг л татан унагах гэж байгаад давхар олон зууны турш үе үеийнхний мөрөөдөж, хэмжээ хэмжээндээ л хийхийг оролдсоор ирсэн, эдийн засгийн зовж байж босгож байсан учиртай бүтцээ сүйрэлд хөтөлж орхисон юм.

Энэхүү дүгнэлтийг хийхдээ хуучин үеийг санагалзсандаа, тэр үеийн бодлогын технологи бүгд зөв байсан гэдэг утгаар хэлсэнгүй. Тэгээд ч миний насныхан тэр үеийг сайн мэдэхгүй, урьдын судалгаанууд дээр тулгуурлаж байна. Арай өөр өргөн хүрээтэйгээр манай улсын геополитик, геоэкономикийн орон зайн хүрээлэлд тохирох байгууламжийн бүтцийн асуудлыг хөндөж тавьж байгаа болно. Мэдээж хүнд үйлдвэрлэл хөгжөөгүй, технологижсон үйлдвэр байхгүй, гол нь бүтээмж байхгүй тийм бүтцийг юуг нь тэгтлээ саймшраад байна гэж гайхах байх л даа.

Тухайлбал, нэг зүйлийг энд хэлмээр байна. 90-ээд оны үед ардчилсан хувьсгалын нөлөөгөөр манай сэхээтнүүд, ерөнхийдөө оюун санааны чиглүүлэгчид маань хүртэл маш өрөвдөлтэй нөлөөлөлд хөтлөгдсөн байсныг санаж байна. Хүн бүгд л ардчилалын тухай ярьж, цэцэрлэгийн эрхлэгчээс эхлээд манаач гээд бүх албан тушаалтан сэтэртэнг ардчилсан сонгуулиар сонгодог байлаа. Мөн үндэсний уламжлал хүчтэйгээр сэргэж байх тэр үед Шинжлэх Ухааны Академи хошуучлан Төрийн их үзмэрч, алтан цөгцтэй харь гаригийнхан, голланд дахь Чингисийн удмын Жаргалт хаан гэх мэт ямар ч утга учиргүй тэнэглэл давхар явж байсныг лав л би мэднэ. Ийм үед Дожоодорж билүү дээ тэр үеийн том гэх зохиолчид хуучин нийгмийн дарга нарын хангамж, тансаглалын талаар их олон ном бичиж хүмүүс уншдаг байлаа. Тиймэрхүү нэг номонд ЗХУ-ын нөлөөгөөр манай ариун сайхан бэлчээрийн мал аж ахуйг эрлийзжүүлэн бузарлаж малын геноцид үйлдсэн гэх ухааны юм бичсэн байсныг маш тод санаж байна. Эрчимжүүлсэн мал аж ахуйг хөгжүүлэх нь маш хортой, буруу алхам байсан. Отор нүүдлээр байх нь зүйтэй, манай эх оронч хонь, ямаа, үхрүүд Орос руу цөлөгдөж байгаа нь өр зүсч, нулимс дуслуулахад хүргэж байна гэх хошин кампанит ажил газар авч, ном зохиол, өгүүлэл нийтлэл, нэвтрүүлэг, кино их хийсээн. Эцсийн дүндээ нийгмийн тийм хаус байдал ямар үр дүнд хүргэж болдогийг зөвхөн хөдөө аж ахуйн салбараар жишээлэхэд нотолж болж байгаа.

Нэгэн удаа аав маань надад монголын төрийн байгууламж, эдийн засгийн бүтэц, загварчлалын талаар ярьж байгаад “Ухааны сохор, нүдний сохороос аюултай” гэж хэлж байсан юм.

Тэгээд Хуучин нийгмийн байгууллыг институц-байгууламжийн хувьд зайлшгүй задлах учиртай, ингэхийн тулд түүний тулгуур эд эс болсон эдийн засгийн тулгуурыг зад цохих зайлшгүй шаардлагатай. Ингэж байж тулах тулгуургүй улс төрийн байгууламж оршин тогтнохгүй. Нөгөөтэйгүүр өнгөрсөн үеэс үлдсэн саад бэрхшээлийг арилган нийгмийн шинэ байгууламж 21 зууны тэргүүлэгч хөгжлийн төвшинд нийцэх эдийн засгийн бүтэц бий болгох явдлыг Монгол Улс зорилгоо болгон ажиллах хэрэгтэй байна. Мэдээж эдийн засаг сэргэх үйл явц, хэр зэрэг цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардах нь аж ахуйн нэгжийн өөрчлөлт, айл өрхийн амьжиргааны төвшин болон Монголд хөрөнгө оруулагчдын итгэл найдвар зэргээс ихээхэн шалтгаална. Засгаас хөгжилд чиглэсэн макро эдийн засгийн уян хатан бодлого баримтлаж хөрөнгийн зах зээлийг чөлөөлөх, санхүүгийн болон аж ахуйн нэгж компаний өөрчлөлт шинэчлэлтийг эрчимтэй хэрэгжүүлэх нь зүйтэй байгаа гээд надад японы эрдэмтэн Хирона сан гуайн манай эдийн засгийн загварчлалын талаарх лекцийн эмхтгэлийг өгч байсан юм.

Үүний гаргалгааг би олон олон судлаачдын хийсэн дүгнэлтүүдээр их олон байдлаар хардаг. Энэ нь С.Бямбасүрэн гуайн Засгийн үед маш зөв муужруулах эмчилгээг эхлүүлэхдээ ихээхэн буруу тооцоололтын алдаанаас шалтгаалж нийгмийн байгууламжийг задлах явцдаа цаашид суурь болох учиртай эдийн засгийн зөв бүтцийг сүйрүүлсэн. Үүнтэй холбоотойгоор ч П.Жасрай гуай “Хонгилын үзүүрт гэрэл харагдлаа” гэж хэлсэн нь ч ихээхэн логик гаргалгаа бүхий томьёолол юм.

Учир нь Монгол Улс нь бүхэл түүхийнхээ турш хэрэглэгч улс байсан. Юм бүтээж үйлдвэрлэж байсангүй. Дор дорноо л “ширмэн тогоогоо хайлуулж галын хайч хийнэ” гэдэг шиг л явж ирсэн. Одоо ч тийм байна. Цаашид ойрын 10 хол гаран жил бас тийм хэмжээнд явна. Харин асар олон золиосны хүчинд социализмын үед буруу ч гэсэн үйлдвэржүүлэлтээр дамжуулж эдийн засгийн зөв бүтцийн суурийг тавьсан байдаг юм. Тэрийг нь нураасныг П.Жасрай гуайн үед “Алт хөтөлбөр”-өөр дэмжүүлж үйлдвэрлэлийг сэргээх оролдлого хийн Харанхуй хонгилд сохор хүн адил тэмтчиж явахдаа тэртээд сүүмийсэн гэрэл ассаныг хэлсэн болов уу.

Харин даанч М.Энхсайхан түүнийг нь гаалийн татвар тэглэлтээр нурааж орхисон юм. Энэ нь зөвхөн үндэсний үйлдвэрүүдийн амыг бариснаар тогтохгүй шинэ үеийн бизнес эрхлэгчдийн хувь заяаг шийдэн үйлдвэрлэл-бүтээмжийн бус дамын наймаа, хар захын хэлбэр лүү түлхсэн үйлдэл болсон. Ингэснээр эдийн засгийн том утгаараа Монгол Улс 100% хэрэглэгч зах-улс болж, шинэ нийгмийн байгууламжийн үр шимээрээ тэргүүлэгч хөгжлийн төвшинд нийцэх эдийн засгийн бүтэц бий болгох явдлыг 20 жилээр ухраах үйлдэл болсон.

Энэ нь олон зууны турш чадвартануудын маань нийгмийн ямар байгууламжид харьяалагдахаас үл хамаарч дамжуулан хэрэгжүүлсэн эдийн засгийн зөв бүтэц бүрдүүлэх бодлогод гарсан жоохон ахицыг балруулдаж, цоо шинээр бий болгохоос өөр гарцгүй болгосон.

Одоо бид хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, зах зээлийг чөлөөлөх замаар байгалийн нөөцийн олзворлолтод тулгуурлаж хөгжихөөс өөр гарцгүй болсон. Энэ үйл явц геополитикийн эрсдэл л учрахгүй бол 50 жилд хэрэгжинэ.

Дараа дараагийн Засгийн газруудаас Ц.Элбэгдоржийн засаг банкны салбарын шинэтгэлийг эхлүүлсэн нь одоо эхлэх хөрөнгийн зах зээлийг суурийг тавьсан юм. Түүнчлэн Н.Энхбаярын хаанчлалын 12 жилийн үед ёстой өнөө маргаашаас аргацаасан, бүтээмжгүй, худлаа шоудсан, зогсонги царцанги байсан. Маш хайран хугацаа алдсан. Энд их өр тэглэлтийг тооцсонгүй гэх шаардлагагүй, эдийн засгийн зөв бүтцийн талаар авч үзэж байгаа болохоор хэлэлцэгдэх хэмжүүр биш. Цаашид бүтээмжтэй ажиллаж чадах эсэх, хөгжлийн сууриа зөв тавьж дахин алдаа гаргахгүй, гол нь цаг алдахгүй байх эсэхээс их хамааралтай.

Байгаль өөрөө ган, зудаар дамжуулж зохицуулалт хийж байна
Монгол улсын эдийн засгийн гол үндэс болсон хөдөө аж ахуйн салбар нь одоогийн байдлаар улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 18,8 орчим, экспортын орлогын 10,0 гаруй хувийг бүрдүүлж нийт ажиллах хүчний 36,0 гаруй хувь нь энэ салбарт ажиллаж байна. Хөдөө аж ахуйн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний 89.3 хувийг мал аж ахуйн салбар дангаараа үйлдвэрлэж байна.

Салбарын бүтцээр анхдагч салбар буюу хөдөө аж ахуйн салбар, үүн дотроо мал аж ахуйн салбар 1999 он хүртэл ДНБ-ий 30-40 орчим хувийг үйлдвэрлэж, 2000 оноос хойш хөдөө аж ахуйн салбарт учирсан байгалийн гамшиг, үйлчилгээний салбарын өсөлтөөс шалтгаалж, хөдөө аж ахуйн салбарын ДНБ-д эзлэх хувийн жин буурч, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хувийн жин өссөөр байна. Гэхдээ сууриараа цаашдаа ч манай эдийн засгийн бүтцийн үндсэн бүрдүүлэгчийн нэг байсаар байх болно.

Учир нь хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаа нь бусад хүчин зүйлээс илүүтэйгээр байгаль, цаг агаараас хамааралтай бөгөөд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь үндсэндээ хүн амын хүнсний хэрэглээ, боловсруулах үйлдвэрлэлийн болон үйлчилгээний салбарын түүхий эдийн хэрэглээг хангахад чиглэгддэг. Дэлхийн олон улс орнуудад хүнсний хомсдол асар тулгамдсан асуудал болж ирээдүйн дайны гол өгөгдэхүүн болох болно. Үүнтэй нэгэн адил манай улсын эдийн засгийн хөгжилд хөдөө аж ахуйн салбар нь ихээхэн чухал байр эзлэх ёстой юм.

Гэтэл манай мал аж ахуй малын тоо толгой өссөнөөс өөрөөр ахиц байхгүй, уналтын байдалтай дампуурлын ирмэгт байгаа. Тэгээд ч манай мал махыг аль ч орон импортлож авахгүй байна. Ямар сайндаа Ерөнхийлөгч нь хүртэл манай бэлчээрийн зэрлэг малын махыг идээч ээ. Юун нь болохгүй байгаа юм, экологийн цэвэр мах байна гэж хэрүүл хийж байх вэ дээ. Мэдээж юу идэж ууж байсан нь тодорхойгүй, газар нутаг, гол, горхинууд нь химийн хороор бохирдсон газрын махыг идэж өөрсдийгөө хэн ч эрсдэлд оруулахгүй нь ойлгомжтой биз дээ. Өөрөөр сэтгэх хэрэгтэй бид.

Малын тоо толгой бэлчээрийн даацын уялдаа зохицуулалт байхгүй, зөнд нь орхисон болохоор байгаль өөрөө ган, зуднаар дамжуулж зохицуулалт хийж өгч байна бидэнд. Өнгөрсөн зуднаар нийт малын 23 хувь нь хорогдсон нь маш сайн цэвэрлэгээ болсон. Цаашид ч цөөлөх хэрэгтэй.

Судалгаанаас үзэхэд сүүлийн 20 жилд ойт хээрийн бэлчээрийн ургац 36.1-63.7, тал хээрийн бэлчээрийнх 41.6-44.0, цөл, цөлөрхөг хээрийн бэлчээрийн ургац 68, 56, 75 хувь болж буурсан. 2010-2030 он гэхэд ойт хээрийн бэлчээр 10 хувиар устах төлөвтэй. Судлаачдын дүгнэлт, Ус, цаг уурын хүрээлэнгээс гаргасан тооцоогоор нийт нутгийн 30 хувь нь бэлчээрийн нөөц хэвийн, 70 хувь доройтолд орсон аж.

Уур амьсгалын төлөв байдлын талаар хийсэн урьдчилсан төсөөллөөс үзэхэд дулааралт улам эрчимжиж 2020, 2050, 2080 он гэхэд энэ үеийнхээс их халуун болж зарим бүс нутагт бэлчээр байхгүй болж, зундаа хүртэл мал тэжээхэд хүрнэ гэсэн дохио өгч байна. Зуншлага сайтай нутаг руугаа нүүгээд байх ирээдүй бүрхэг учир байгаа нутагтаа тогтож ногооруулахын төлөө тэмцэж, фермержин ажиллахаас өөр аргагүй болно. Маш ойрхоноос харахад Дундговь зэрэг аймагт сүүлийн 3 жилд бороо ганц дусал ч ороогүй.

Эдийн засгийн хосолмол тэтгэгч бүтэц гэх тухайд
Уул уурхайн үйлдвэрлэл хөгжиж дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь өсөж, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүний эзлэх хэмжээ буурч байгаа гэсэн тоон үзүүлэлт гардаг боловч мал аж ахуйн үйлдвэрлэлийн ач холбогдлыг хэзээ ч бууруулж болохгүй. Монголчууд газрын доорх баялгаа ухаж дууссан цагт мал аж ахуй нь ширгэшгүй ундарга хэвээр учиртай.

Өөрөөрхэлбэл эдийн засгийн хосолмол тэтгэгч бүтцийг хамтад нь авч явах учиртай юм.

Арабын Емират шавхагдашгүй газрын тосны нөөц нь дундраагүй дээрээ эдийн засгийн нөхөгч бүтцийг бүрдүүлэхийг туйлын ихээр эрэлхийлж, ухаантай, мунхаг, сохор, доголон хамаагүй арабын үр сад бүгдээрээ зөвхөн дэлхийд тэргүүлэгч ранктай 50 их сургуулиудын аль нэгэнд л бүх чиглэлээр сурч байна. Тэгээд ч өөрийн элсэн цөлдөө аялал жуучлалын эдийн засгийн хөшүүргийг татах зорилгоор далайд хиймэл арлуудыг байгуулж, дэлхийн хамгийн өндөр барилгыг барьж, хамгийн тансаг зочид буудлыг ажиллуулж, хамгийн том Duty free бүхий Дубайн нисэх онгоцны буудал зэрэг хамгийн хамгийн гэсэн тансаглал бүхий дээд зэрэглэлийн аялал жуучлалыг хөгжүүлж байна. Мөн мөнгө хүүлэлийн аргад суралцах, хөрвөхөд еврейчүүдийг араас нь гүйцэх зорилт тавиад ажиллаж байна. Энэ бүхэн нь зөвхөн юунд чиглэж байна вэ? Зөвхөн нефтийн буянаар боссон улс цаашид энэ хүрсэн түвшнээ алдахгүй хадгалж байх, гол нь одоо байгаа эдийн засгийн бүтцээ өөрчлөх зорилтын л тулд билээ.

Гэхдээ Арабын Емират тийм амжилттайгаар тэр хүсээд байгаа түвшиндээ хүрчихнэ гэдэгт би эргэлзэж байна. Учир нь Дубайд очиж энгийн ахуйтай нь танилцаж байхад тэнд хамгийн аймшигтай нь нэг ч араб хар бор гэх үү, юу гэх үү үйлчилгээний, техникийн шинжтэй ажил хийдэггүй. Зүгээр сууж байгаад л тодорхой хугацаа тутамд их хэмжээний тэтгэмж улсаасаа авдаг. Одоо хүн амын өсөлт – төрөлт ихсэж байгаатай холбоотой өгдөг мөнгөн тэтгэмж нь буурах магадлалтай болсон. Энэ жил анх удаа эдийн засгийн хувьд ганхалт мэдрэгдсэн. Өөрийн оронд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн байхгүй. Үйлдвэрлэл гэсэн ойлголт бараг байхгүй. Барилга байгууламж барих, бусад жижиг зүйлээ ч төлөвлөхдөө хүртэл гадны хөлсний этгээдээр гүйцэтгүүлдэг. Дээд зэрэглэлийн дэлгүүрүүдээс эхлээд жижиг дэлгүүрт нь хүртэл дан гадны бараа, бүтээгдэхүүн. Бараг 98% Made in China байдаг юм байна лээ. Харин өөрсдийн хэрэглээгээ гадаадаас очоод авчихдаг. Ихэвчлэн ажил хийж буй хүч нь лалын шашинт пакистан, энэтхэг, индонез болон филипин зэрэг өмнөд азийн орны хүмүүс байх. Энэ нь манай Монгол болон Манж нар хэрхэн хятадад чадуулсан нь санагдаж байсан шүү. Магадгүй энэ хэт өрөөсгөл дүгнэлт байж болох ч нийт дүнгээрээ хүн амын ерөнхий чадамж дан ганц мөнгө, өндөр боловсролоос хамааралтай байдаггүй гэж хэлэх гээд байна. Ийм байдал нь Хүн амынх нь ерөнхий чадамж, дархлааг хэт сулруулах муу талтай юм. Хүнийг хэлэлтгүй манай хүн амын ерөнхий чадамж буурч байгааг олон талын судалгаанаас харж болдог. Яагаад заавал энэ улсыг “жишиг” болгон татав гэвэл бидний ирээдүй яг ийм байх болно.
Манай улс бол төрөлхийн “Дарга улс”. Тэгээд ч бүгд дээд боловсролтой болсон болохоор, хар ажлаа хятадуудаар хийлгэдэг. Одоо бүр байгалийн баялагаас хамааралтайгаар “Том Дарга улс” болно. Тэр үед хэн гуайн ч юу гэж хэлж байсан тоож анзаарах битгий хэл сонсох хүн олдохгүй ээ. Тэгэж байгаад өнхрөөд ойчихоос өмнө шинэчлэлийг эхлүүлэгч Та сонсох хэрэгтэй байгаа юм. Арга ядаж л цаашид хөгжлийн суурийг тавихад цаасан дээр ч энэ талыг тусгаад л буух шаардлагатай.

ҮХЭР МОНГОЛ - Үхэр чинь мал биз дээ. Биш юм уу?

Бид ямар мал биш. Монгол шүү дээ. Яс юман дээрээ бол бид нарыг гадныхан

ҮХЭР МОНГОЛ гэдэг биз дээ. Үхэр чинь мал биз дээ. Биш юм уу?

Бидний монголчууд мал шигээ адил сэтгээд, дарга сэхээтэнлэг давхарга нь жилийн 365 хоногийн 100 гаруйг нь адуу гэдэг мал уралдуулаад, түүнийгээ улс төр гэж сэтгээд, ярианы сэдэв болгон “САНДАЛ ШИРЭЭНИЙХЭЭ ХУВЬСГАЛЫГ” морины уяа хавьцаа хийгээд, үхрийн явдлаар яваад байхын бол бид яах аргагүй

ҮХЭР МОНГОЛ МӨН.

Энд хүний асуудал яригдахгүй, малын тухай ярьж байна.
Маш хатуу сонсогдож байгаа биз. Биднийг хүний дайд үзэхгүй малын түвшинд хардаг байсан нь, байгаа нь үүнээс харагдана. Арга ч үгүй юм, мал аж ахуй эрхлэж амьдардаг, тэднийхээ толгойн тоогоор өөр зуураа уралцдаг амьтанлаг шинжтэй байхаар тэгэхээс өөр яах юм. Тийм болохоор л “Бид ямар мал биш. Монгол шүү дээ” гэж хэлж байна шүү дээ. Хүн гэж биш, Монгол шүү гэж хэлэх болж байна.

Үндсэн хуулийн эрх зүйн хүрээнд Институц-байгууламж гэж байгалиас заяаснаас бусад хүний бодож бүтээсэн бүх зүйлийг хэлдэг. Тухайлбал, секс үйлдэх нь байгалийн үзэгдэл байхад, гэрлэлт бол институц-байгууламж юм. Өөрөөрхэлбэл, Институц нь хувь хүн өөртөө урьдчилан бий болгосон үзэл санаа, итгэл үнэмшил, зан үйл, нийгмийн дадал билээ.

Иймээс Эрх мэдэл болон Улс төр хоорондын заагийг углуургаар нь харах хэрэгтэй. Эрх мэдэл зүгээр бодот зүйл биш. Үзэл саналга, итгэл үнэмшил, нийгмийн төлөөлөлтэй нарийн учир холбогдолтой. Харин Улс төр нь нийгмийн үзэгдэлтэй шууд холбогддогоороо адил шинжийг агуулдаг. Энэ агуулгаараа улс төрд дурлагч, явагч бүгд эрх мэдэлтэй болдоггүй. Нэг амсаад үзчихвэл амиа тавьтал зууралддаг амьтанлаг шинжтэй юм шиг байгаан.

Хүний аль ч бүлэглэлд хоёр төрлийн хүн байдаг. Нэг нь удирддаг, нөгөө нь захирагддаг, нэг хэсэг нь тушаал өгдөг, нөгөө хэсэг нь түүнийг нь биелүүлдэг, дарга болон цэргүүд, эрх баригчид болоод ард олон буюу товчхондоо Засаглагчид болон Захирагдагсадын ялгаа байдаг. Энэ үндсэн ялгаа гэр бүлд ч, социализм, капитализмд ч, улс оронд ч, эвсэл холбоодод ч, нийгэмлэгт ч, сүм хийдэд ч, сургууль цэцэрлэгт ч ажиглаж болно. Үүнээс шалтгаалан эрх баригчид, тэдний эрх мэдэл болон удирдагчид, тэдний засаглалыг улс төрийн институт-байгууламж гэдэг биздээ.

Том утгаараа Төрийн болон Улс төрийн байгууламж нь Үзэл саналга, итгэл үнэмшил, нийгмийн төлөөлөлтэй нарийн холбоо бүхий байж байнгын шинэчлэгдэх процедуртай байх ёстой.

Үүнээс харахад цаад байгуулж буй нийгмийн байгууламжийн мөн чанараа ойлгохгүй, эрх мэдлийг байгууламжийн хүрээнд цогцоор шинэчлэн бүрдүүлэхийн ач холбогдолыг мэдэхгүй, мэдсэн ч мэдээгүй царайлан зөвхөн тэнд л эрх мэдэл байгаа гэсэн хувьсгалт сэтгэхүйгээр сандал, ширээтэй дайн зарлаад өөр зуураа булаалдан “САНДАЛ ШИРЭЭНИЙХЭЭ ХУВЬСГАЛ” хийгээд байхын бол монголчууд бид хүнийн явдлаар бус, малын жимээр явахтай адил байнаа.

Тэрэлжийн тунхаг гарсны дараа хэн нэг эрх мэдлийн оргилд байгчид МАХН-ын нэр, үзэл баримтлалыг өөрчлөж болохгүй. Сонгуулийн үеэр өөрийнх нь хийсэн технологиор ард иргэдийн саналыг амлалтаар дамжуулж дандаа авдаг тогтолцоог өөрчилж болохгүй. Энэ хэвээр нь яваад байхын бол манай нам цаашид ялсаар л байх болно. Хэрэв үүнийг хайрахгүй бол та нар муусайнууд “ХАНЫН ТООСГО” болно шүү. Хохь чинь дээ гэхчээ аядана билээ.

Эндээс хийх өнцгийн дүгнэлт бол гадаад ертөнц биднийг үхэр буюу мал гэж үзэж, тийм реакц үзүүлдэг. Түүгээр зогсохгүй ижил түвшинд хүлээн зөвшөөрөгддөггүй болохоор цаашид хамтран байгуулах гэрээ хэлэлцээрүүдэд ядаж л соёлт иргэншлээс ичихгүйгээр улаан луйвардаж чадаж байна, чадах бололцоо харагдаад байна. Энд хувь хүний фактор хамааралгүй.

Тухайлбал, Улаанбаатарын Шархадны хавиас Увс аймгийн Тэс сумын Тэс багт нэг банди зуны амралтаараа очоод амрангаа тэндэхийн бацаануудыг соёл, мэдээллээрээ дарамталж, хөөрхөөн шоголчихоо мэднэ биз дээ. Харин нөхөр аймгийн төвийн хүүхэд хажууд нь ирвэл арай л өөр юм ярих хэмжээний байдаг даа.

Үүнтэй адилаар монголчууд бид бусдын нүдэнд олзлогдоод байх шиг байна. Шалтгаан нь хэт их юм мэддэг юм шиг атлаа мэдэх юмгүй, мэддэггүй гэхэд мэдээд ч байгаа юм шиг, эдийн засагч биш мөртлөө над шиг ингээд олон долоон юм бураад байх жишээний.

Өөрөөрхэлбэл, ард иргэдийг аль болох өлөн зэлмүүн байлгаж, хоногийн хоолноосоо илүүг харж, арай өөр түвшинд юм бодох хэмжээнд хүргэх зав гаргахгүйгээр хоосон амлалт, арав таван төгрөгөөр худалдан авах бодлого энэ хугацаанд эрх баригч намууд баримтлаж, цаашдын хөгжлийн эрэмбэд чиглэж байгаагүй, өөрсдийн идэж уух, хурааж хуримтлуулахад чиглэж ирсэн нь дээрхи арав гаран жил төрийн бодлогыг тодорхойлж байсан нэг нөхрийн амнаас бүр албан шаардлага хэлбэрээр гарсныг би олж аваад эгдүүцэн ийн бичихэд хүрлээ.
Нүдэндээ итгэсэнгүй, хэд дахин уншлаа. Эрх биш монголын ард түмэнд тэр мэдэгдэл гэх бичвэрийн цаад санааг гаргалгаа хийгээд ойлгочих хэмжээний биш гэж доромжилж арай бичээгүй байлтай.

Ийм л хэмжээнд тийм хүмүүс төрийн байгууламжийг төдий хүрээнд бүрдүүлж, төрийн бодлогыг тэгж тодорхойлон юун иргэдээ тэтгэх, шинэ нийгмийн байгууламжид нийцэх эдийн засгийн бүтэц, хөгжлийн хурдасгуурын тухай төлөвлөх битгий хэл тэрний эсрэг чиглэсэн бодлого, үйлдэл, үйл ажиллагаа явуулж байсан нь нотлогдож байх шиг.

Тэгэхээр гадныхан биднийг “үхэр монгол“ гэж харахаас гадна бидний нэгээхэн хэсэг биднийгээ хонь, ямаа гээд хариулахад амар бог малын хэмжээнд аваачихаар тооцдог байсан байх нь.

ХАНЫН ТООСГО БОЛНО ЧИ
Дэлхийн банк, НҮБХХ, манай Үндэсний статистикийн газраас хийгдсэн судалгаануудыг харьцуулаад харахад улсын хэмжээгээр нийт хүн амын 36.1 хувь нь ядуу байгаа бөгөөд хөдөөд 43 хувь, хотод 30 хувь нь ядуу байна. Ядуурлын гүнзгийрэлтийн индекс 11.0 хувь, ядуурлын мэдрэмжийн индекс нь 4.7 хувь байгаа нь аюулын харанга аль эрт дэлдээд зад татсан гэсэн үг. Өөрөөрхэлбэл, нэг хүнд ногдох хэрэглээний хэмжээ 24743 төгрөг байхад хүн амын 36.1 хувь нь ядуу байна. Тэгвэл судалгаагаар улсын дунджаар ядуу бус хүн ам сард нэг хүнд 47790 төгрөгний хэрэглээтэй байгаа бөгөөд хэрэв монголын дундаж өрхийн тоог 4.3 гэвэл ядуу бус нэг өрхийн доод орлого 205479 төгрөг болж байна.

Энэ тоо аймшигтай харагдахгүй байна гэж үү? Ядуу хүний хэрэглээний тооцоололтыг эрхэм баячууд тоодоггүй юмаа гэхэд нийт хүн амынх нь гол масс дундаж орлоготой хүн амын чинь нэг хүний сарын хэрэглээ 47790 төгрөг байна. Ийм үзүүлэлтээр тэднийг чинь ядуу биш чи баян болоход нэг шат дутуу байнаа гэж хуурдаг байх нь байна шүү дээ. Гэтэл энэ мөнгө баячуудын цэцэрлэгийн хүүхдийн зөвхөн өдрийн хоолны мөнгөнд л арай чүү хүрвэл их юм.

Үүнээс харахад хөрөнгийн хуваарилалтын хувьд нийт хүн амын хэдэн хувьд оногдож, хэдэн хувь нь өнөө маргаашаа яаж аргацаахаа бодолцон өлөн зэлмүүн, хоногийн хоолоо хэрхэн хүргэх тухай байнга толгойгоо ажиллуулах, яаж өөрөө идэхгүй юм гэхэд үр хүүхэддээ яаж нэг илүү идүүлчих үү гэж амьдарч байгаа нь нотлож байна. Ийм байхад ард түмэн юун маргаашийн өөхний тухай бодох, өнөөдөртөө арай гэж олдож байгаа уушигаа л идээд хаа нэг илүү юмыг уухайн тас шүүрэх нь ойлгомжтой.

Ийм учраас л эрхэмсэг дээд гурав дахь мэдэгдэлд залгамжлагчдаа захирамжлан сургаснаар бол намуудын хүүхдийн 10 мянга, гэнэт гэрлэсний 500 зуун мянга, мөн нэг сая, нэг сая таван зуун мянга гэх мэт нийгмийн халамжийн төлөө мэт харагдах амлалтуудыг орхиж болохгүй ээ. Нийт хүн ам чинь дээрх статистикийн дагуу гуйлгачин байгаа тул улам бүр туйлдуулж байгаад Африкийн Мугабей гуай шиг бидний нам насаараа эзэн болох ёстой ЖОР шүү, түүнийг муусайн малнууд битгий эвдчихээрэй. Та нарт хэрэг болохгүй ч өөр нэгэнд дараа хэрэг болно. Үг дуулахгүй бол “ХАНЫН ТООСГО БОЛНО ЧИ” гэж улаан цагаан хэлж байна гэж ойлгож болох магадлалтай байж болох юм. Тэгэж ч иргэд өөр хоорондоо ярьж, хэвлэлүүд бичиж байгааг анзаарахаас өөр яахав дээ. Түүнийг л үзэл бодлоо илэрхийлэх эрхийнхээ хүрээнд хуулийн хэмжээ хязгаар дотор ердөө ишлэл татсан төдий байгаа нь энэ.

Төр тогтохдоо, Төрийн чимгээр тогтдоггүй, Төрийн Түшээ батаар тогтдог
Нөгөөтэйгүүр УИХ-ын 2008 оны сонгуулийн яг өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байхдаа нэр дэвшигч С.Чойжилсүрэн халуун зунаар золголт хийн иргэдэд мөнгө тарааж байгааг youtube-ээс http://www.youtube.com/watch?v=HM7bTXHegFo олж харлаа. Тэрээр золгосон хүн нь мөнгө авахгүй ээ гэтэл авсан нь баярладаг байхгүй юу, аваагүй нь гомддог байхгүй юу гээд хээв нэг ярьж чихэр авч идээрэй хэмээн 20000 төгрөг өгч байх шиг байна лээ. Тэгснийхээ дараа оюунлаг хүмүүс ш дээ та нар чинь, зөв ойлгуул ойлгоцгоо гээд л маасайтал инээж байх. Худлаа гэвэл ийшээ ороод үзээрэй. Энэ асуудлыг тухайн үед холбогдох байгууллага нь шалгаад тогтоож, хариу өгсөн юм билээ. Тиймээс жишээлж байна.

Хэрэв соёлт иргэншилд иймэрхүү эрээ цээргүй, ёс зүйгүй үйлдэл гаргасан бол уг нэр дэвшигч шоронд орох нь битгий хэл түүнд итгэл хүлээлгэн ажилд томилсон, өөрийн бодлого үйл ажиллагаагаа гүйцэтгүүлж буй албан тушаалтан ч огцрох шаардлагатай болдог. Түүгээр ч зогсохгүй тухайн этгээдийн хийж буй ёс зүйгүй үйлдлийг түүний ажил олгогчийн баримтлаж буй бодлого хэмээн тооцож улс төрийн хариуцлага хүлээлгэдэг нийтлэг жишиг бий.

Үүнд өгөх өнцгийн дүгнэлт нь Үндсэн хуулийн Үндсэн бүтцийн онолын ерөнхий хүрээнд нь авч үзвэл өнөө үеийн буурай хөгжилтэй ихэнхи улс орны Үндсэн хуулийн бичвэр нь бодит байдалд оршиж буй дэглэмтэйгээ авцалдаа холбоо багатай, улс төрийн үнэн төгс төгөлдөр байгууллыг тунхагласан байдгаас Үндсэн хууль нь амьдралд хэрэгждэггүй, хөтөлбөрийн шинжтэй байгаагаас болж байна.

Түүгээр тогтохгүй манай монголчууд хошин шогийн мэдрэмж нь дэндүү хөгжсөн гэмээр ард түмэн шүү. Жишээ нь нилээн хэдэн жилийн өмнө ардчилагчдын анхдагч гэгддэг Дарь.Сүхбаатарын нэгэн сонинд өгсөн ярилцлагыг уншсанаа санаж байна. Тэр дотор сурвалжлагч түүнээс “Таныг их том лам үзээд Төрийн их том хүн болно гэсэн гэдэг билүү?” гэхэд тэрээр тиймээ, намайг төрөх үед тийм шинж тэмдэг илэрсэн ухааны юм хариулсныг санаж байна. Оносон жишээ мөн эсэхийг мэдэхгүй ч төрийн зарим нэг нь ийм түвшинд сэтгэж байдаг нь худлаа биш.

Гагцхүү Төр тогтохдоо, Төрийн чимгээр тогтдоггүй, Төрийн Түшээ батаар тогтдог билээ л.

Яг энэ агуулгаар Монгол нь монголчуудаа хонь, ямаа мэт үзэж хандах аваас гадныханы бидэнд өгсөн ҮХЭР МОНГОЛ гэх үнэлгээг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Тэгээд ч Монголчууд нь Монголыгоо өмөөрөн хамгаалах оюуны болоод эдийн засгийн, бусад бүх талын чадамжтай байж, ард иргэдийгээ ерөнхий түвшингээр нь чадамжуулах нь цорын ганц сүүлчийн дархлаа боломж шүү.

Хуучин Москвагаар дамжуулж Бээжинд үгээ хэлж, үйлдлээ зөвшөөрүүлж, зөвшилцдөг үе өнгөрсөн. Одоо тэд болоод бусад хэн ч тэгэхгүй. Дэлхий хавтгай болж эдийн засгийн сонирхол дээр нэгдэцгээж байна. Иймээс гадны хэнтэй ч бай ижил түвшинд байж, ашиг орлогоо дээрэмдүүлчихгүй харилцах нүүр бардам, нөөц бололцоотой байх ганц хувилбар чинь том агуулгаараа эдийн засгийн бүтцээ зөв бүрдүүлэх, наад ойлгоцоор бол ард иргэдийнхээ амьжиргааны болоод ерөнхий түвшинг дээшлүүлэх цогц бодлого хэрэгжүүлэх явдал юм.

Үүнийг ч төрд гарсан залуу үе, бизнесийнхэн ойлгож ядуу буурай, хүлцэнгүй ард иргэдтэй байж тэднийхээ аяган дахь хоолыг булааж идэж байх нь явуургүй, шуудхан хэлэхэд чамлагдаж байгаа болохоор тэднийгээ чадамжуулах замаар, өөрсдийнхөө чадварлаг background түшиц бий болгон гадаад зах зээлээс илүү их боломж олохыг хүсч шинэтгэл хийхийг оролдож байх шиг байна. Энэ нь туйлын зөв, эцсийн дүндээ Монгол Улс хожих болно. Хохирол гарз байхгүй. Хүн бол цаг хугацааны амьтан тул асуудал биш.

Иймээс МОНГОЛ “ХҮН” бид өнгөрсөн үеийн түүхээрээ бахархан өнгөрсөнтэйгээ амьдрах биш ирээдүйгээ цогцлоон бүтээж зорилготойгоор амьдрах нь туйлын чухал байна.

Эцсийн дүгнэлт бол хувь заяаны эрхээр шинэчлэлийн хүрдийг түлхэх боломж олдсон эрхэм Сүхбаатарын Батболд ТА: Өнгөрсөн үеийн зарим нэг болохгүй, бурангуй харанхуй бүдүүлэг жишигт хэвшлээс хойч ирээдүйнхээ сайн сайхан, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө “ХАНЫН ТООСГО” болон бат нягт зааглан зогсохыг хичээнгүйлэн хүсье.


Шагдарын Үнэнтөгс
Сөүлийн үндэсний их сургуулийн
Докторант, LL.M & MPA

http://unentogs.blogspot.com/