Энэ өдрийн онцлох хүүхэд- Д.Батцэнгэл

2007-11-22 uundaa бичсэн.
“Би төрүүлж өсгөсөн эцэг эхийнхээ, би хүн болгосон багшийнхаа, би төрж өссөн нутгийнхаа төлөө сурдаг, тэднийхээ төлөө зүтгэдэг, хичээдэг, ганцхан өөрийнхөө төлөө биш”
Д.Батцэнгэл



Бүтэн нэр: Даваасүрэн Батцэнгэл
Төрсөн он сар өдөр: 1990.01.04
Төрсөн газар: Монгол
Хоч: Зараа, Betta
Хобби: Хөлбөмбөг тоглох, үзэх
Дэмждэг баг: Арсенал FC, Мазаалай FC


Бага нас:
1-р сургуулийн хөлбөмбөгийн хөгжилд манай ангийн оруулсан хувь нэмэр их ээ. Анх шар байрны урд Мини дээр тоглоход хэн ч байхгүй, хоосон талбай байсан тэр газар өнөөдөр түм түжигнэж, бум бужигнасан их хөлийн газар болж, нэгэн зэрэг 6-7 анги тоглож байна. Тэгвэл манай ангийн хөлбөмбөгийн хөгжлийн эхийг тавьсан, тархахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол яах аргагүй манай Батцэнгэл юм.
1998 онд 52-р сургуульд элсэн ороод л ирээдүйд ихийг дуулгах хүүхэд болох нь тодорч, Хан-Уул дүүргийн математикийн олимпиадад удаа дараа түрүүлж, медальт байрт шалгарч байв, бага ангидаа. Тухайн үедээ ч анх хөлбөмбөгтэй нөхөрлөж Мазаалай клубт элсэн орж байсан ажгуу.
Улмаар 2002 онд МГС-тай ангид элсэн орж суралцаж эхэлсэн түүхтэй.

131dg-д
Цэнгэл маань хэлэх гэсэн үгээ шуудхан л хэлчихдэг, шударга, хөгжилтэй залуу. Жинхэнэ багийн ахлагч. Тэрбээр хөлбөмбөгийн спортоор шаргуу хичээллэсний үр дүнд дүүрэг, хот, улсын аварга шалгаруулах тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэн, Хүүхдийн лигт оролцож байсан багийнхаа шилдгүүдийн нэг.
Харин ангитайгаа хамт сургуулийн аваргаар 5 удаа тодорч, сагсан бөмбөг, хөлбөмбөг, волейболын спортоор ангийн шигшээ багийн юугаар ч орлуулашгүй тамирчин болж чаджээ.
Sport Passion нэвтрүүлэгт P.I.M.P.O багийн ахлагчаар оролцон дархан аварга болж байсан байна. Математикийн хичээлээр олон олимпиадаас медаль хүртэн, улсын аваргад оролцож байсан, хичээл сурлагаар тэргүүлэгчдийн нэг юм.

Ойрын үед
Өдгөө Цэнгэл хичээлээ сайн хийж, өөрийн хүссэн сургуульд орохоор зүтгэж байна. Дуулиан-2020, Сагсны тэмцээнд оролцохоор өөрийгөө бэлдэж байгаа.
Өөрийн гэсэн бодолтой, өөрийн гэсэн тэмүүлэлтэй, өөрийн гэсэн зорилготой Сангийн сайд болох /ламын хэлснээр/ залуу байгаа юм даа, манай Цэнгэл…

4 сэтгэгдэл:

Bilguun said... ( 22/11/07 19:47 )

Za Manai Tsengel chini minii hamgyn sain naizuudyn neg shuu de. Tasarhai sak zaluu shuu.Uuriinhuu shuluun, shudarga zan ni taalagddag yum. Tsaashdaa ch ene heveeree baigaarai.Chi shuu gej helii du.Bugdeeree duuliandaa laanaa.

Bilguun said... ( 22/11/07 19:50 )

Uu bas ehnii setgegdel bichigch bolchihson yum bna shd.Bayartai bainaa.Uuriinhuuruu shuluun shudarga zantai, bas zorigtoi zan ni hamgaas iluu unelegddeg shuu.Ulam hicheegeerei.

Anonymous said... ( 23/11/07 18:53 )

Za Battsengel maani er ni ih saih naiz bga yum. ER ni tuunees surah yum ih bii shuu dee,zovhon holbombog geltgui oor busad zuild ajiglagddag.
Za teged naiz daa Amjilt husie .

Anonymous said... ( 24/11/07 20:30 )

Yer ni ih sain huuhed baigaa yum.
Chamd bayar hurgey! helj baiga ug, haritsaj baigaa, zan chanar, hicheel , sport geel. uuluh yumgui sain huuheddee, Sangiin said bolooroi!(lamiin adil)

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...