2008-02-28 uundaa бичсэн.
Уучлаараи, uundаа нь сүүлиин үед маш ажилтаи, завгүи баигаа учраас блог дээрээ мэдээллииг нэлээн удаан тавьж баина. Гэхдээ хүндэтгэх шалтгаантаиг маань мэдэж баигаа учраас оилгоно гэж итгэж баигаа... Удахгүи хэвиин үил ажиллагаандаа орно гэдгииг амламаар баинаа... Төөгөө маань ч хагас саин өдөр бүжгиин тэмцээнтэи гээд, харин ЛМО маань хамар нь өвчтэи гээд л ер нь админууд нь жаахан зав муутаи баигаа учраас та бүхнииг форум дээр ороод, өөрсдөө санал бодлоо, шинэ зургуудаа хуваалцаасаи гэж хүсч баинаа...

Зугаалгаар pаrt-1

uundaa бичсэн.
Энэ Золжаргалаас ирүүлсэн өнгөрсөн зугаалгин үеиин зургуудин эхнии хэсэг бнаа, за тэгээд үлдсэн ноцтои зурагнуудиг форум дээр тавинаа за!








11г ноёрхсон хөлбөмбөгиин тэмцээн...

uundaa бичсэн.
2 сарин 17-ноос 2-р сарин 27 өдөр хүртэл үргэлжилсэн сургуулиин аварга шалгаруулах футзални тэмцээн өнөөдөр дүнгээ гаргалаа... Эхлээд болсон хүрэл медалиин төлөө тоглолт 9г болон 10г ангиин хооронд болон 10г анги Түвшинтөриин хиисэн 4 гоолин ачаар 7:3-аар хүрэл медаль хүртэх эрхтэи болсон баигаа. Үүнии дараа жинхэнэ аваргиг тодруулах шувтаргин тоглолт эхэлсэн баигаа...
11г-1 7:1 11г-2
Гоолууд: Г.Зол-Эрдэнэ /4 гоол/, Б.Очгэрэл, Д.Батцэнгэл, М.Өлзиихутаг
Д.Яруу
Тоглолтонд 2-р багиин цөм болсон Бямбажав, Билгүүн, Энх-Оргил нар Азиин физикиин олимпиадин бэлтгэлиин сорил өгөх болсон учраас тоглох боломжгүи болж түүнии оронд талбаид Баттөр гарч тоглон, үүргээ тун дажгүи биелүүлэн хэд хэдэн аюултаи довтолгоог хиисэн юм... 1-р багиин Очгэрэл тоглолтин эхнии минутанд өөриин талбаидаа гар хүрэн 2-р баг торгуулиин цохилт гүицэтгэн, улмаар оноогоор илүү гарах боломжтои болсон боловч багиин ахлагч Д.Яруугиин цохилтиг хаалгач Түвшинбаяр хааснаар тэднии горьдлогииг тасласаан. Гэвч 1-р багиинхан хаалга руу маш олон удаа аюултаи довтолсоор баисан боловч 2-р багиин хаалгач Оргил удаа дараа гаихамшигтаи хаалтиг хииснии үр дүнд эхнии үе 0:0-ээр өндөрлөлөө...
Харин 2-р үе эхлэнгүүт 1-р баг сэлгээ хиин, Зол-Эрдэнэ гарч ирэн 4 гоолииг хаалганд хиин, 1-р баг оноогоор тасарч эхлэсэн. Оноо 6:0 баихад Д.Яруу багиинхаа нэр төриин гоолиг хииснээр энэ тоглолт 7:1-ээр өндөрлөн 11Г-1р баг сургуулиин аваргаар 6 дахь удаагаа шалгарлаа... Харин 2-р баг өнгөрсөн жилиин хүрэл медалиа солин мөнгө болгож чадсан... Мэргэжилтнүүд тэднии 3 тоглогч ирсэн бол араи өөр тоглолтиг үзүүлэх баисниг онцлон 2-р багииг ирээдүитэи баг баинаа гэж дүгнэж баина... Удахгүи блог тэмцээнии тухаи дэлгэрэнгүи мэдээг тавих болноо...

Багшлах сурагчдин нэрс...

2008-02-26 uundaa бичсэн.
За ирэх 3-р сарин 7-нд Сурагчиин нэг өдөр гээд болно гэнээ... Энэ өдөр багш нарин оронд хүүхдүүд хичээл заадаг шүү дээ... Манаи ангиас энэ жил баахан багш нар тодорч баинаа..
- Амартүвшин багшииг Ундрал
- Баянбат багшииг Батцэнгэл
- Бат-Эрдэнэ багшииг Гэндэнпил
- Гунгаажав багшииг Энх-Оргил
- Самданпэрэнлэи багшииг Будмаа
- Лхамжав багшииг Золжаргал
- Оргилмаа багшииг Очгэрэл
- Рагчаа багшииг Баттөр
- Оюунтунгалаг багшииг Баяржаргал
- Сүхсамаа багшиин Оюунсаихан
- Мөнхзул багшииг Мөнхзаяа
- Цогзолмаа багшииг Батмягмар
- Отгонжаргал багшииг Саруултөгс
нар тус тус орлон хичээл заах болжээ гэж... За тэгээд багшлаагүи зарим нь Цэнгэлиин цараиг 4 цаг харж суугаад, бусдадаа туслаад баих нь дээ...

Хагас шигшээ тоглолтууд...

uundaa бичсэн.
11г-1 7:3 10г
Энэ тоглолтоос хамгиин эхнии аваргиин төлөө тоглох баг шалгарлаа... 11г-1 баг аваргаа хамгаалахаар шалгарч чадлаа, тэднии хожилд ахлагч Цэнгэлиин маш саин форм, Ундралин хеттрик, Зоогиигиин зоригтои тоглолт маш их хэрэг болж баинаа...
11г-2 5:4 9г-1
Хамгиин анхни цаг сунгасан тохиолдол энэ боллоо... 9г анги ах нараа хожих маш их дөхлөө, тэд тоглолтин турш илүүрхэж, 3:1-ээр давамгаилж баисан. ГЭвч Галаагиин гоолин ачаар анх удаа тэнцэж, итгэлтэи болсон, туршлага илүү 2-р багиинхан ахлагч Yаruu-иинхаа хиисэн нэмэлт цагиин гоолин ачаар алтин төлөө анх удаа тоглох боллоо... Цаг дуусч баихад Ууганбатин торгуулиин цохилтиг хаасан хаалгач Оргил энэ тоглолтин баатар болсон билээ...

Хагас шигшээ тоглолтууд өндөрлөлөө...

uundaa бичсэн.
Сургуулиин аварга шалгаруулах тэмцээнии шилдэг 8 багиин тоглолт өчигдөр үргэлжиллээ...
Шөвгиин 8:
11г-3 4:7 10г
Гоолууд: Ө.Дагвадорж /3 гоол/ Б.Мягмаржав
11г ангиин 3-р баг харамсалтаигаар тэмцээнээ өндөрлөлөө... Бажгаа хэдиигээр саин багаа удирдсан ч хамгаалагчдинхаа алдаанаас болж хүссэн амжилтаа үзүүлж чадсангүиээ... Хаалгач Нямхүүгиин оронд 2-р үед гарч тоглосон Батмягмар үүргээ амжилттаи биелүүлсэн боловч энэ өдөр 10г анги одтои баилаа...
11г-1 12:0 10в
Гоолууд: Д.Батцэнгэл /4 гоол/ А.Ундрал /3 гоол/ Г.Зол-Эрдэнэ/3 гоол/ М.Өлзиихутаг /2 гоол/
АВаргууд үнэхээр хүчтэи баилаа... Энэ тоглолтонд хаалгач Түвшээгиин хаалга руу 10в 3хан удаа довтолсон бол 11г ангиинхан энэ удаа 12 гоолоор өрсөлдөгчдөө бөмбөгдөн хамгиин их оноони зөрүүгээр хожсон хожлиг авлаа...
9г-1 6:0 8г
11г-2 5:4 9а-2
Багиинхаа ахлагиин наидвартаи тоглолт, Билгүүн, Мөөгии нарин идэвхтэи хамгаалалт, Энх-Оргилин хэрэгтэи цохилтин ачаар 11Г-2 баг дараагиин шатанд шалгарах эрхтэи боллоо. Хаалгандаа ганц ч бөмбөг алдаагүи баисан хаалгач Оргил 4 бөмбөг алдан, шилдэг хаалгачдин жагсаалтанд Түвшинбаяриг урдаа алдчихлаа...

1-р сургууль 9:7 58-р сургууль

uundaa бичсэн.
Гоолууд: М.Өлзиихутаг /1:0/ Д.Батцэнгэл /2:0/ А.Ундрал /3:0/ М.Өлзиихутаг /4:2/ А.Ундрал /5:2/ Д.Яруу /6:3/ Б.Очгэрэл /7:3/ М.Өлзиихутаг /8:4/ Д.Батцэнгэл /9:4/
Дуулиан 2020 тэмцээнии хасагдах шатни эхнии тоглолтууд өнгөрсөн амралтин өдрүүдээр өнгөрлөө... Манаи сургуулиин баг 58-р сургуулиин багиин талбаи дээр зочилж тоглолоо... 58-р сургууль нь хэсгиин тоглолтондоо 2хон тэнцээгээр хэсгээсээ нэгдүгээр баираар шалгарч, өөриин нутаг дээрээ дунджаар 10 гоол хиисэн хүчтэи баг баисан боловч Батцэнгэл ахлагчтаи манаи баг итгэлтэи тоглолтинхоо ачаар 9:7-оор хожиж чадлаа... Хариу тоглолт 3 сарин 1-ни өдөр болох бөгөөд хэн хожсон нь 14-р сургуультаи шилдэг 8 багт багтахин төлөө тоглох билээ...

Оирин үед ангид...

uundaa бичсэн.
За тэгээд өнөөдөр л нэг юм блог луугаа орлоо, тэгээд баахан юм бичих болноо гэж, тэгээд сэтгэгдлээ үлдээнэ гэж наидаж баинаа... Юу ч гэсэн оирин үед сургууль хавиар болж бгаа юмаа тоимлоод хүргэе...
- Сургуулиин Аварга Шалгаруулах тэмцээнии шувтаргин тоглолтууд маргааш юм уу Пүрэв гарагт зохиогдох юм баинаа... Аваргин төлөө 11г-1 баг 11г-2 багтаи тоглох билээ...
- Манаи олимпиадинхан өнөөдөр сургууль дээр цуглалаа. Шалтгаан нь хүндэт самбарт зургаа авахуулах баилаа... Бид удахгүи 2 давхраас ангиинхнаараа дүүрсэн хүндэтгэлиин зургуудиг харах нь ээ...
- Энэ жил заслаа хиилгээгүи морь жилтнүүдэд халтаи баих шиг баинаа... Эхлээд Бажгаа, Зоогии 2 маань гараа хугалч салхииг нь хагалсан бол Дагваа мөн л гараа гэмтээн, Билгүүн хамраа муриилгасан бол өнгөрсөн амралтаар ЛМО маань хамраа гэмтээн, дээрээс нь утсаа хаячихлаа гэж тэгэхээр бүгдээрээ /морь жилтнүүд/ заслаа хиилгээрэй гэж уриалмаар баинаа..
- Цэрэнлхам гуаи өнөөдөр нэг дууриин билет шахчихлаа, ёстои дургүи хүргэж баинаа... За тэгээд билетээ аль нэг учир шалтгаани улмаас аваагүи нөхдүүд нь надаас УЧИРТАИ ГУРВАН ТОЛГОИ дуурииг 2 сарин 29 нд үзэх хүн баивал холбоо бариараи за...
За нэг иимэрхүү, бусдиг нь дэлгэрэнгүи мэдээлэх болно, удахгүи зугаалга, ДУУЛИАН, Сурагчиин Нэг өдриин тухаи мэдээг аваараи...

Зарлал

2008-02-25 uundaa бичсэн.

Манай ангийн форумд Internet explorer-оор орох гэхээр орохгүй харин Mozilla Firefox-оор орж байна. Гэртээ Mozzila Firefox-гүй хүмүүс ЭНЭ хаягаар татаж аваарай.

Ш.Лхамноржмаа- Газрын үг

2008-02-23 uundaa бичсэн.
/энэ лав уран зохиол дээр хэрэг болох баих гэж наидаж баина, ер нь бол Болор Цом-2008ииг эзэндээ авчирсан л шүлэг юм гэсэн.../

Эх орондоо харьж урсдаг
Халхын гол сэтгэл минь билээ
Их л хол харьд суугаа миний төрлүүд элгэн минь дээ
Сэлэнгэ минь байгаль руу яарсан ч гэлээ
Сэвх нь ногоо болж ургадаг
Орчлонгийн хамаг амьтныг
Олсон гээсэн нүгэл буянтай нь
Хорол газар минь хотойж даасан юм

Жигүүртэн жигүүртэн гээд
Тэнгэрт өндөглөх биш
Жиргэж жиргэж газарт буудаг
Тал наргүй бүтэн дэлхийн
Татах хүч нь газар
Тэнүүн талын минь гар дэлхийн алд болно
Тэндээс хумсын чинээ бүү хороо
өндөлзөнхөн ургаа уулс бүхэн минь амьтай юм
үрсийг минь битгий зовоо
Давж ургадаг түүх минь ертөнцийх билээ
Давж заалдсан хорвоо минь дээ
Ханцуй наймаа омог огшуун байсан ч гэлээ
Халхын нутаг гэрэл болж зураг ээ
Гэрийн буйр, хонины бууц, хүйн чулуу
Ганцыг нь ч бүү хөнд дөө, ертөнц хөлсөнө
Хот балгадаар орчлонг дүүргэвэл
Хаана нь бид амьдрах юм бэ?
Юу ч үгүй ирсэн, юүдэнгүй цувгүй
Юндэн Балган нөхөр ч үгүй
Газартаа газар болох гэж
Ганцхан түүндээ эзэн байх гэж
Гавьяаг нь ардаа үлдээх гэж
Гавьж төрсөн юм, гийж төрсөн юм, бид
Элгийг нь эмтэлбэл элэг
Эмжээрийг нь ханзалбал элэг
Дотроос нь уудалбал элэг
Довыг нь сэндийлбэл элэг
Эмтэрнэ ээ эмтэрнэ
Эхлэл гэдэг төгсгөл байдаг шиг
Тэр цагт
Зөнөсөн хорвоо бүгдийг сэгсэрнэ
Зоосондоо дэлхий дарагдаж бөхнө
Газрын үг үнэн билээ
Гашуун ч гэсэн мэдтүгэй
Гаравын галавт дагасугай

ДУУЛИАН 2020 оноолт

uundaa бичсэн.

За энэ дуулиан 2020 тэмцээнии хасагдах шатни тоглолтуудин оноолт бнаа...

Good Luck Purevdаsh!!!!

uundaa бичсэн.
131dg-иин жинхэнэ гишүүн, биднии "ах" Пүнтүүз хочит Пүрэвдаш маань алс холин Солонгос орноос эрдэм сураад өвөртөлж ирэхээр маргааш нисэх гэж баина... Сөүлиин их сургуульд суралцах гэж баигаа залуудаа бидэнтэигээ үргэлж холбоотои /юуни тулд блогтои билээдээ/ баигаад, ихииг сураад ирээрэи гэж ерөөхиин далимд аз жаргал энээ тэрээ гээд бүх саин саихан зүилииг нь хүсье...

"ЦАСНЫ БАЯР-2008" маргааш....

2008-02-22 uundaa бичсэн.
За тэгэхэрээ манай ангийнхан маргааш уламжлалт "ЦАСНЫ БАЯР"-аа тэмдэглэхээр өнөөдөр шийдвэрлэлээ. Маргааш буюу 2-р сарын 23-нд Баянбулагийн ойролцоо амралтанд явах гэж байна... Багш, эцэг эхийн төлөөллийн хамтаар өглөөний 8:00 цагт сургуулийн урд хөдлөх болно... Тэгэхээр та бүхэн 5000 төгрөг болон өөрсдийн хоолнуудын дундуур идэх жижиг хоол, ундаа энээ тэрээ, дулаан хувцас гээд хүссэн бүхнээ цүнхэлж авчрах үлдээд байна. Өглөө эрт цуглахыг, хоцрохгүй байхыг хүсье, учир нь 10:00 цагт 58-р сургууль дээр манай хөлбөмбөгийн багийнхны тоглолтыг үзэж сонирхох билээ.... ЗА тэгээд бүгдээрээ маргааш 8:00 цагт цуглацгаая...

Шуурхай хуралдаан боллоо

uundaa бичсэн.

Өнөөдөр 14:00 цагт номын санд нийт 131dg-ийнхэн цасны баяртаа явах болон, түүнд холбогдох бэлтгэл ажлын талаар шуурхай хуралдаан хийлээ. Шуурхай хуралдааны шийдвэрийг удахгүй мэдэгдэх болно оо.




Техникийн алдаа

2008-02-21 uundaa бичсэн.
Техникийн алдаанаас болж форумд зөвхөн бүртгүүлсэн /бичлэг бичээгүй/ хүмүүсийн бүртгэл устсан тул хүлцэл өчье. Та ахин бүртгүүлнэ үү?
uundaa бичсэн.
ХЭХЭ Форумд түрүүлж 50 бичлэгтэй нь шагналтай шүү. 10 гэсэн чинь харин арай л бага юм байна. арасо?

Британи шилдэг 50 цомог

uundaa бичсэн.
Q mаgаZine Британии шилдэг 50 цомгиин жагсаалтиг интернетээр явуулсни үндсэн дээрээс зарлалаа... За тэгээд үүнииг та бүхэнтэи хуваалцахгүи бол болохгүи нь.. Британичууд аргагүи л Рок, альтернатив төрлиин дуунууд сонсдог нь эндээс харагдаж баинаа... За тэгээд та сэтгэгдлээ үлдээгээрэи, тани дуртаи хамтлаг дуучин энд баивал...

1. Definitely Maybe - Oasis
2. (What's The Story) Morning Glory? - Oasis
3. OK Computer - Radiohead
4. Revolver - The Beatles
5. The Stone Roses - The Stone Roses
6. Sgt Pepper's Lonely Hearts Club Band - The Beatles
7. London Calling - The Clash
8. Under The Iron Sea - Keane
9. Dark Side Of The Moon - Pink Floyd
10. Urban Hymns - The Verve
11. The Bends - Radiohead
12. Abbey Road - The Beatles
13. Hopes And Fears - Keane
14. Don't Believe The Truth - Oasis
15. Violator - Depeche Mode
16. The Queen Is Dead - The Smiths
17. A Night At The Opera - Queen
18. Whatever People Say I Am - Arctic Monkeys
19. The White Album - The Beatles
20. Never Mind The B******s - Sex Pistols
21. Rubber Soul - The Beatles
22. Be Here Now - Oasis
23. Absolution - Muse
24. Rio - Duran Duran
25. Parklife - Blur
26. A Rush Of Blood To The Head - Coldplay
27. The Holy Bible - Manic Street Preachers
28. Origin Of Symmetry - Muse
29. IV - Led Zeppelin
30. The Wall - Pink Floyd
31. Up The Bracket - The Libertines
32. X&Y - Coldplay
33. Who's Next - The Who
34. Black Holes And Revelations - Muse
35. Back To Black - Amy Winehouse
36. Songs Of Faith And Devotion - Depeche Mode
37. Word Gets Around - Stereophonics
38. The Fat Of The Land - Prodigy
39. Different Class - Pulp
40. In Rainbows - Radiohead
41. Hunky Dory - David Bowie
42. Favourite Worst Nightmare - Arctic Monkeys
43. Everything Must Go - Manic Street Preachers
44. Wish You Were Here - Pink Floyd
45. Behaviour - Pet Shop Boys
46. Ziggy Stardust - David Bowie
47. Parachutes - Coldplay
48. Exile On Main Street - Rolling Stones
49. Unknown Pleasures - Joy Division
50. Let It Bleed - Rolling Stones
uundaa бичсэн.
ӨӨ зарим нэг интернэт кафегаас манай форум орохгүй байна. ЖИШЭЭ нь КИБЕР...

Манай ангийн шинэхэн форум нээгдлээ

uundaa бичсэн.
kkkkkkkkk
Саяхан зөвхөн админууд л санал сэтгэгдэлээ илэрхийлдэг байсан бол харин одоо блогийн бүх гишүүд маань саналаа хуваалцах болсонд би баяртай байнаа.

Форумд гишүүн болох шаардлагатай. Гишүүнээр бүртгүүлэхдээ
Эхлээд Гишүүний ID:
Дараа нь e-Mail:
Хамгийн сүүлд нууц үгээ 2 удаа оруулна.
Тэрний дараагаар админаас гүшүүн болохыг зөвшөөрсөн хариуг авч таны бүртгэл идэвхжиж форумын гишүүн болно. Болвол ангийнханаа Yahoo_ID-аараа бүртгүүлээрэй. Тэгвэл хэн бүртгүүлж буйг мэдэх боломжтой.

Форумд маань дуртай нь бүртгүүлээсээ гэж бодохгүй байна.
Хамгийн эхэнд 10 бичлэг бичсэн хүнд шагналтай...

Асууж тодруулах зүйлсээ comment....

ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ЖУРАМ 3-р хэсэг

2008-02-20 uundaa бичсэн.
ТАВ. ЕШ-ЫН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ

5.1. Бүртгэлтэй холбоотой өргөдөл буюу шалгуулагчийн хувийн мэдээллийн зөрчлийг /овог нэр, регистрийн дугаар/ бүртгэл дууссанаас хойш ажлын 5 өдөрт багтаан хүлээн авна.

5.2. ЕШ-тай холбоотой иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй ЕШ-ын маргаан шийдвэрлэх комисс /цаашид МШК гэх / ажлын өдрүүдэд шийдвэрлэнэ.

5.3. Дүн үнэлгээтэй холбоотой өргөдлийг 6 сарын 23-27-ны хугацаанд

5.4. Шалгуулагч шалгалтын дүн, оноотой санал нийлэхгүй эсвэл даалгаврын хариулттай холбоотой өргөдлөө бичгээр гаргаж, шалгалтын дүн, оноо зарлагдсанаас хойш ажлын 5 өдөрт багтаан Барилгачдын талбай-15, Засгийн газрын Х байр, Улаанбаатар гэсэн хаягаар БҮТ-д ирүүлж болно.

5.5. Өргөдлийн хариуг 8 сарын 1-ний дотор багтаан шийдвэрлэж хариуг бичгээр өгнө.

5.6. Шалгуулагчдын буруутай үйлдлээс шалтгаалсан өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй бөгөөд шалтгаанаа тодорхой заагаагүй болон буцах хаяггүй өргөдлийг хүлээн авахгүй.

5.7. ЕШ-ын бүртгэлийн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, болон шалгалтын журам зөрчсөнтэй холбогдон үүсэх хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээнэ.

ЗУРГАА. БУСАД

6.1. Энэхүү журам нь БҮТ-ийн захирал тушаал гаргасан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжинэ.

www.eec.mn-ээс

ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ЖУРАМ 2-р хэсэг

uundaa бичсэн.

ГУРАВ. ЕШ-ЫН ХУГАЦАА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

3.1. Шалгуулагч шалгалт өгөх ЕШТ, анги танхим, суудлын хуваарийг баталсан шар өнгийн хуудас /цаашид суудлын хуваарь гэх/-ыг шалгалт эхлэхээс өмнө ЕБС-аар дамжуулан тараана. 2008 оноос өмнөх онд ЕБС төгссөн шалгуулагчид суудлын хуваариа БСГ-аас эсвэл ЕШ-ын Зөвлөгөө мэдээллийн төв болох Сан дээд сургуулиас суудлын хуваарийг хүлээн авна.

3.2. Шалгуулагч дараах материалыг бүрдүүлэн шалгалтанд орно.

Үүнд:

  • Бүртгэлийн хуудас
  • Суудлын хуваарь
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх
  • Иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримт


3.3. Хэрэв иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2008 оны 6 сарын 1-ээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид өөрийн оршин сууж буй орон нутгийнхаа засаг дарга эсвэл сурч буй сургуулиасаа захирлын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан зурагтай лавлагаа авна.

3.4. 2008 оны ЕШ доорх хуваарийн дагуу орон даяар УБ-ын цагаар нэгэн зэрэг явагдана.

6-р сарын 06-ны өдөр

1400 - 1520 Монгол улсын түүх

1630 - 1750 Орос хэл

6-р сарын 07-ны өдөр

830 - 950 Газар зүй

1100 - 1220 Математик

1630 - 1750 Англи хэл

6- р сарын 08-ны өдөр

830 - 950 Хими

1100 - 1220 Нийгмийн тухай мэдлэг

1400 - 1520 Монгол хэл

1630 - 1750 Физик

3.5.Шалгуулагч шалгалт эхлэхээс 10 минутын өмнө шалгалтын танхимд суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон хүнийг шалгалтанд оруулахгүй.

3.6.Шалгалтын анги, танхимд гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, толь бичиг, компьютер зэрэг бусдад саад болох зүйл болон хууран мэхлэх ямарваа нэгэн зүйлийг авч орохыг хориглоно.

3.7.Шалгалт эхлэхээс өмнө шалгуулагч бүр гэрээний хуудастай танилцана. Гэрээний хуудас нь шалгуулагчийн зурагтай мэдээлэл бүхий шалгалтанд орсныг гэрчлэх хуудас бөгөөд шалгуулагч гэрээний хуудсанд бичигдсэн шалгалтын анги, танхимд мөрдөх дүрэм, журмыг ёсчлон биелүүлэхээр гарын үсэг зурж баталгаажуулна.

3.8.Шалгалтын даалгавар гүйцэтгэх хугацаа 80 минут байна.

3.9.Сонгох хариулттай даалгаврын хувьд өгөгдсөн хариултуудаас зөв нэг хариултыг сонгож, нөхөх хариулттай даалгаврын хувьд зөв хариултыг шалгуулагч бодож гаргана.

3.10. Хариултын хуудсыг санамжийн дагуу хар эсвэл цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар тод засваргүй бөглөнө.

3.11. Шалгалтын дэвтэр ба хариултын хуудас / цаашид шалгалтын материал гэх /-ыг тарааснаас хойш шалгалтын танхимд хүн орж, гарахыг хориглоно. Биеийн эрүүл мэндийн байдлаас болон бусад шалтгаанаар шалгалтын анги, танхимаас гарсан шалгуулагчийн гарах хүртлээ хийсэн даалгаврыг дүгнэж зохих оноог өгнө.

3.12.Шалгалтын даалгаврыг гүйцэтгэхдээ бусдын дэмжлэг авсан, тусгайлан бэлтгэсэн зүйл, ном, сурах бичиг, гарын авлага ашигласан, бусдад тусалсан, өөрийнхөө оронд хүн оруулсан, хоорондоо ярилцсан, бусдад саад учируулсан зэргээр хуурч мэхлэхийг оролдсон бол шалгалтын журам зөрчсөнд тооцож тухайн шалгуулагчийн материалыг хүчингүй болгоно.

3.13.Шалгалтын хугацаа дуусмагц шалгуулагч хос баганан кодыг таслах хэсгийн дагуу дундуур нь хуваан нэг хэсгийг гэрээний хуудсан дээр наах ба нөгөө хэсгийг хариултын хуудасны “баганан код наах хэсэг” дээр наан тусгайлан бэлтгэсэн дугтуйнд хийнэ. ЕШК-ийн гишүүн шалгуулагчдын өмнө хариултын хуудас, гэрээний хуудсыг битүүмжлэн хурааж авна.

ДӨРӨВ. ЕШ-ЫН ДҮН МЭДЭЭ

4.1.Хариултын хуудсыг БҮТ дээр төвлөрүүлэн, засагч машинаар засаж дүн оноог гаргана.

4.2.Шалгалтын даалгаврын зөв хариултыг шалгалт явагдаж дууссанаас хойш 8 хоногийн дараа www.eec.mn веб сайт болон өдөр тутмын сонинд нийтэлнэ.

4.3. Шалгалтын дүн оноо гаргах, батламж хуудас тараах хугацаа:

4.3.1. 2008.06.09-06.22-нд ЕШ-ын оноог гаргаж, нийт шалгуулагчдын дүн, оноог 06.23-ны өдрийн 09:00 цагт www.eec.mn веб сайтад байрлуулна.

4.3.2. 2008.06.23-06.30-нд дүн, онооны жагсаалт гаргаж, батламж хуудас тараана.

4.4.Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар болон регистрийн дугаар, нууц кодоо ашиглан www.eec.mn веб сайтаас танилцаж болно.

4.5. 2008 онд ЕБС-ийн 11 ангийг төгссөн шалгуулагчид ЕШ-ын дүнгийн батламжийг сурч буй сургуулийн захиргаанаас томилогдсон хүнээс хүлээн авна.

4.6. 2008 оноос өмнө бүрэн дунд боловсролын үнэмлэх авсан орон нутгийн шалгуулагчид аймгийнхаа БСГ эсвэл Зөвлөгөө мэдээллийн төв болох Сан дээд сургуулиас батламж хуудсаа авна.

4.7. Шалгуулагчдын мэдээллийг электрон сан бүрдүүлэн архивлана.

www.eec.mn-ээс

ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ЖУРАМ 1-р хэсэг

uundaa бичсэн.
ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ЖУРАМ

Боловсролын Үнэлгээний Төвийн захирлын

2008 оны 01 сарын 30-ны өдрийн

05 тоот тушаалын хавсралт

ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ЗҮЙЛ

1.1. Энэхүү журмыг Монгол улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн төвшинг тогтоох зорилго бүхий Ерөнхий шалгалт / цаашид ЕШ гэх/ зохион байгуулж явуулахад баримтална.

1.2. Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс авах ЕШ-ыг зохион байгуулахад БСШУ-ны Сайдын 2005 оны 422 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”, энэхүү журам болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн актыг дагаж мөрдөнө.

1.3. Бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой иргэн /цаашид шалгуулагч гэх/ өөрийн хүсэлтээр ЕШ өгнө.

1.4. Шалгуулагч нь монгол хэл, математик, нийгмийн ухаан / нийгмийн тухай мэдлэг, монгол улсын түүх/, гадаад хэл / англи хэл, орос хэл/, хими, физик, биологи, газар зүйн хичээлүүдээс сонгон шалгуулна.

1.5. ЕШ-ын сорилго нь 1.4-т заасан хичээлүүдийн стандартын агуулгад үндэслэн шалгуулагчийн мэдлэгийн төвшин, сурах ерөнхий чадварыг шалгахаар бэлтгэсэн сонгох болон нөхөх хэлбэрийн даалгавраас бүрдэнэ.

1.6. ЕШ нь их, дээд сургууль, коллеж болон ЕБС-ийн хичээлийн анги танхим бүхий cургалтын байранд буюу ерөнхий шалгалтын төв /цаашид ЕШТ гэх/-д явагдана. Мөн ЕШ авах явцын бодит чанар, ил тод байдлыг хангах зорилгоор ЕШТ-д хяналтын дуран суурилуулж болно.

1.7. ЕШТ-д Боловсролын үнэлгээний төв/цаашид БҮТ гэх/-өөс томилогдсон ЕШ-ын Комисс /цаашид ЕШК гэх / ажиллах ба ЕШК-ын гишүүдийн эрх, үүргийг тусгай журмаар зохицуулна.

1.8. Шалгуулагчдыг шаардлагатай мэдээллээр хүртээмжтэй, жигд хангах зорилгоор ЕШ-ын талаарх мэдээллийг тухай бүрд нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон ЕШ-ын лавлах утас 1973, зөвлөгөө, мэдээллийн төвүүд, “Элсэгч” сонин, www.eec.mn веб сайтуудад байрлуулна.

1.9. ЕШ-ын сорилго бэлтгэх, хувилах, хүргүүлэх, түүнтэй холбоотой нууцлалыг БҮТ хариуцна.

ХОЁР. ЕШ-ЫН БҮРТГЭЛ

2.1. ЕШ-ын бүртгэл УБ-ын цагаар орон даяар 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдөр эхэлж, 2008 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 18:00 цагт дуусна.

2.2. Бүртгэлийн хугацааг 2.1-д заасан хугацаанаас сунгахгүй ба дахин нэмэлт бүртгэл хийхгүй болно.

2.3. Бүртгэлийг онлайн /цаашид Интернет гэх /-аар болон БҮТ-ээс тусгайлан эрх олгосон бүртгэгч бүртгэнэ.

2.3.1.Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймгуудын шалгуулагчид интернетээр бүртгүүлнэ. Хэрэв техник, сүлжээний нөхцөл бүрдсэн орон нутгийн шалгуулагчид интернетээр бүргүүлж болно.

2.3.2. www.eec.mn веб сайтаар интернэтийн бүртгэл явагдана.

2.3.3. Интернетээр бүртгүүлэх боломжгүй орон нутгийн шалгуулагчид тухайн аймгийн Боловсрол соёлын газар /цаашид БСГ гэх/-ын санал болгож, БҮТ-өөс тусгайлан томилогдсон бүртгэгчид хандан бүртгүүлнэ. Шалгуулагчид заавал өөрийн биеэр ирж бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан бүртгүүлж болно.

2.4. Бүртгүүлэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай.

Үүнд:

  • Иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримтын мэдээлэл үнэн зөв байх
  • Сүүлийн 3 сарын дотор авахуулсан 3х4 хэмжээтэй 1 хувь өнгөт цээж зураг
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх / 2008 оноос өмнөх онд ЕБС төгсөгчид /
  • Бүртгүүлэх хуудасыг үнэн зөв бөглөнө.
  • Бүртгүүлсний дараа баганан кодтой бүртгэлийн зурагтай хуудсаа хэвлэж, өөрийн сургуулийн захирлаар тамга дарж баталгаажуулна. Баганан кодгүй, баталгаажуулалт хийгдээгүй, өөрийн мэдээлэл болон зургаа буруу оруулсан бүртгэлийн хуудсыг хүчингүйд тооцно.

2.5. Интернетээр бүртгүүлэхтэй холбоотой бүртгэлийн зааврыг 1.8-д заасан эх сурвалжаар авч болно.

2.6. Интернетээр бүртгүүлэгчид шалгалтын хураамжийг Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Зоос банк, Улаанбаатар банк, Монгол Шуудан банк, Капитал банк, Хадгаламжийн банк, Хас банкны мастер болон виза картаар шилжүүлнэ.

2.7. Орон нутгийн бүртгүүлэгчид бүртгүүлэх хуудасыг БҮТ-ийн вэб хуудаснаас болон аймгийн БСГ болон сурч буй сургуулиасаа авна.

2.8. Орон нутгийн бүртгүүлэгчид шалгалтын хураамжийг Голомт банкан дахь Боловсролын Үнэлгээний Төвийн 1102862121 тоот дансанд тушаана.

2.9. 2008 оноос өмнөх онд ЕБС төгсөгчид бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримтгүй бол бүртгэхгүй.

2.10. Гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэн ЕШ-д бүртгүүлэх бол БСШУЯ-наас тухайн бичиг баримтыг баталгаажуулсан байна. Баталгаажилт хийгдсэн бичиг баримтыг БҮТ-д заавал бүртгүүлнэ.

2.11. Гадаад иргэн ЕШ-д бүртгүүлэх бол 2.4-д заасан бичиг баримтыг БҮТ-өөр баталгаажуулна.

2.12. Шалгуулагч сонгосон хичээлүүдээ сайтар нягтлан зөвхөн нэг удаа бүртгүүлнэ.

2.13. ЕШ-ын хураамж нэг шалгалт 3500 төгрөг, батламж хуудас 500 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламжтай байна.

2.14. ЕШ-ын хураамжийг эргүүлэн олгохгүй бөгөөд бусдад шилжүүлэн тооцохгүй.

2.15. 2008 онд ЕБС төгсч буй шалгуулагчид төгсч буй сургуулийнхаа харъяалагдах шалгалтын төвд шалгалт өгнө.

2.16. 2008 оноос өмнөх онд ЕБС төгссөн шалгуулагчид шалгалт өгөх газраа өөрөө сонгож бүртгүүлнэ.


www.eec.mn-ээс ашиглав

Энэ өдрийн онцлох хүүхэд- Б.Баттогтох

2008-02-19 uundaa бичсэн.
Бүтэн нэр: Баттогтох

Төрсөн он сар өдөр: 1991.01.17

Орд: Матар

Жил: Морь

Хобби: Хөгжим сонсох, гиюүрэх, дэлгүүр хэсэх /завтай үедээ/

Сонирхдог спорт: Сагс, воллейбол, теннис, даам

Дуртай хоол: Лавшаа, хуурга, цуйван, шпагетти

Сонсдог хамтлаг: Sugababy, Spice Girls, Westlifre, MGM, Beyonce. Missy Elliot

Хүндэлж явдаг хүмүүс: 2 эмээ, 2 өвөө, аав ээж

Үзэх дуртай кино: Хөгжилтэй гэр бүл, Ах баавгай, Гоол 1,2ь Cheetah Girl, Princeton’s
Girl

Дуртай брэнд: G&D, D&G, LV, Catty Cat, Adidas, Nike

Хайртай жүжигжин: Bred Pitt, Paris Hilton, Lindsay Lohan

Хэлэх дуртай үг: Өнөөдрийг бус, маргаашийг харж амьдарцгаая

Орох дуртай сайт: 131dg.blogspot.com

Зургиин цомог:








Шилдэг 8 багиин оноолт

2008-02-18 uundaa бичсэн.

11г-1 vs 10в
Сургуулиин 5 удаагиин аварга 11г ангиин хувьд 10в ангитаи сүүлиин 4 тэмцээнд учраа таарах болж баигаа ч 4 удаа 11г хожиж баисан... 10в шуугиан тарьж, сүүлиин 3 жилд анхни 11г-г хожсон анги болох уу, аваргууд аваргаараа л үлдэх үү гэдгииг бид удахгүи харах болноо...

11г-3 vs 10г
Тэмцээнд анх удаагаа оролцож баигаа 2 баг болох 11г-3, болон 10г ангиин багууд хагас шигшээд шалгарахин тулд хоорондоо тоглох болох нь... 10г ангиин хувьд хэсэгтээ 2 хожил аван итгэл төгс 1-ээр шалгарсан, тэр дунд нь өнгөрсөн жилиин 7-р баирт шалгарсан 10а анги баисан нь мэргэжилтнүүдээс нэлээн өндөр үнэлгээ авч баигаа...Өнгөрсөн жил 11г-2 багииг хүрэл медаль хүртэхэд их нөлөөлсөн Бажгаагиин удирдсан 3-р багиин хувьд өөрсдиин давуу талуудаа ашигласаар тэмцээнд түрүүлэх магадлалтаи гэгдэж баисан 2ч багииг өнгөрөөн гарч ирээд баигаа... Жинхэнэ алалцаан болох тоглолтонд дамжуулалт голлосон таиван тоглолт эрхэмлэсэн 10г хожих уу, Бажгаагиин гоёмсог кросс, Мигаагиин уран тоглолт, мөргөлт, Дагваа, Чоигиин наидвартаи хамгаалалт бүхии 11г ангиин 3-р баг хожих уу гэдгииг хүлээх л үлдлээ...

9г-1 vs 8г
Тэмцээнд тэргүүлэх магадлалтаи ангид тооцогдож баигаа 9г анги, тэмцээнии сюрприз болон 2ч 11-р ангииг мултлан гарч ирсэн 8г ангиин тулаан сонирхолтои болох нь гарцаагүи юм... Дундин сургуулиин шигшээ багиин триог багтаасан 9г анги өөрсдөндөө итгэлтэи тоглолтоороо хожин, цаашлаад медаль авахиг хүсч баигаа нь тодорхои ч чөтгөриин бага нь адтаи гэгчээр битүү морьд 8г 11г ангиин 2р багииг баггүи сандаргаж, 11б, 11в ангииг хожин хассан гэдгииг санах хэрэгтэи...

11г-2 vs 9а-2
Өнгөрсөн тэмцээнии хүрэл медальтнууд, спартакиадин мөнгөн медальт 2-р баг одоогоор өөрсдиин нягт хамгаалалт, хүчирхэг довтолгоогоор хаалгандаа ганц ч бөмбөг алдаагүи явж баина... Хаалгач Оргилин хаалганд дундин шигшээ багиин хэд хэдэн тоглогчдиг бүрэлдэхүүндээ багтаасан 9а ангиин 2-р баг гоол хииж чадах уу, аль эсвэл 11г-1-р багиин ноёрхлиг зогсоох зорилго бүхии 2-р баг дараагиин шатанд шалгарах болов уу????

Сургуулиин аварга шалгаруулах тэмцээн эхэллээ...

uundaa бичсэн.
Бүтэн жилиин турш олон олон хүүхдүүдииг догдлуулан, хүлээлгэн баиж эхэлсэн, сургуулиин аварга шалгаруулах футзални тэмцээн 2 сарин 17-ни өдөр албан ёсоор эхэллээ. Тэмцээнд ниит 8-11-р ангиин 21 багиин 150 орчим тамирчид хүч сорьж баина... Энэхүү тэмцээнии эхнии шат болон, тэгшитгэлиин шатни дараах баидлаар 8 баг үлдээд баигаа бөгөөд өчигдөр болон өнөөдөр зааланд ус алдсанаас болон тэмцээн тодорхоигүи хугацаагаар хоишлоод баинаа... Эдгээр 8 багиин дунд манаи ангиин 3 баг багтаад баина... Батцэнгэлээр ахлуулсан 1-р баг хэсэгтээ 9г ангиин 3-р багииг 7:1-ээр, 10б ангииг 6:1-ээр хожин 1-р баираар шалгарсан бөгөөд Яруу ахлагчтаи 2-р баг 8г ангииг 2:0-ээр, 11б ангииг 6:0-ээр хожсон бол БаЯржаргалаар удирдуулсан 3-р баг 9г ангиин 1-р багтаи 1:1-ээр, 2-р багииг нь 3:2-оор, тэгшитгэлд 9а ангиин 1-р багииг 3:0-ээр хожин шилдэг 8 багт үлдээд баина...
Дашрамд дуулгахад манаи блог Сургуулиин Аварга Шалгаруулах тэмцээнии албан ёсни түнш болсон бөгөөд албан ёсни гэрээнии дагуу тэмцээнии талаарх мэдээг цаг тухаид нь шуурхаи мэдээлэх болно...

Latest news at 131dg!!!

2008-02-16 uundaa бичсэн.
За саин баицгаана уу?? Оирд уулзсангүи, эхлээд энэ өдрийн мэндийг хүргэе.... Сургууль дээгүүр саихан муухаи, гунигтаи, хөгжилтэи олон л зүил манаиханд тохиолоо... Энэ тухаи товч бөгөөд тодорхои өгүүлэхииг хичээеээ...
Харин манаихан цагаан сараа хииж дуусаагүи л баигаа, бөөн бөөнөөрөө л нэг нэгниихээрээ орж хэдэн бууз идчихээд, бэлэг салгачихаад л гарч баигаа сурагтаи баина, сурагтаи ч биш манаихаар ч ороол гарсан...
Валентини өдөр болсон биш манаихан бас л бөөнөөрөө нэг нэгэндээ цэцэг өгөөд л... Хөөрхии синглүүд нь сургууль дээр өнжиж, бага ангиин охидиг сонжоол...
Бас өчигдөр сургуулийн 85 жилийн ойн концерт болсон, манаихан бас л тайз дүүргэсэн, гэхдээ энэ талаар биччихсэн учраас илүү биз...
За тэгээд харин бас нэг мэдээ нь манаи ангиин зохион баигуулах, удтал хүлээлгэснии эцэст болох гэж баигаа Сургуулиин аварга шалгаруулах хөлбөмбөгиин тэмцээн маргааш болох гэж баина, ангиараа ирж дэмжээрэи за, бид итгэлииг чинь лав алдахгүи...
Хамгиин харамсалтаи зүил болсон нь манаи жентлеменүүдиин нэг, алдарт хөлбөмбөгчин, 2-р багиин 2-р ахлагч Билгүүн маань хамрин гэмтлиин улмаас тэмцээнд оролцох эсэх нь мэдэгдэхгүи баина... Энэ мэдээ олон фенүүдиинх нь сэтгэлииг түгшээж, зүрхийг нь зүссэн мэдээ болсоон.
Бас нэгэн баяртай мэдээ болсон нь Нацгаа маань 2 дахь удаагаа дараалан МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН хичээлийн СБД-ийн аварга болсон тухай юм... Баяр хүргэе... Хот, улс гээд бүгдийг нь гүйцээгээд авчихаарай...
Нээрээ багш маань "Засгийн газрын хүндэт жуух" бичгээр шагнуулжээ, 85 жилийн ойгоор гардаж авчээ, багшдаа баяр хүргэеээ... Цаашлаад гавьяат болоорой гэж ерөөе... Ер нь болчих байхаа, ангийн даргаа нэг юм бодоцгооё тэх үү???
За эцэст нь маргааш манайхан ангиа ирж дэмжээрэй, ирсэн хүүхдийнх нь тоогоор гоол хийеээ гэж, LOL!!!!

85 жилийн ойн хүндэтгэлийн концерт буюу Ц.Гүррагчаагийн тайлан тоглолт

uundaa бичсэн.
Бидний сурдаг 4 давхар тоосгон байшин маань ч биш, харин зүгээр л дэвтэр дээрээ ялгахын тулд бичдэг сургууль маань 85 нас хүрчээ... Их л сүртэйгээр, аль намраас л сүр дуулиантайгаар хийнэ гээд л байсан нэг л мэдэхэд дэргэд маань ирээд өнгөрлөө... 1923 оны 2-р сарын 16-нд Улаанбаатар дахь анхны сургууль болон байгуулагдсан манай сургууль түүхийн урт удаан хугацааг туулан, тэр замдаа охидын сургууль ч болж, үлгэр жишээ ч сургууль болж, МГС-ыг анх нээж, анхны бөөн бөөн медалийг авчирч, анхны сурагчдаа гадаад руу явуулж, анхны лаборатори сургууль болсон гээд олон зүйлийг санаачлан эхлүүлж, удирдан хэрэгжүүлж ирсэн агуу түүхтэй сургууль... Ямагт 1-рт гэдэг уриан дор үргэлж 1-дээ байсаар ч ирсэнг бидэнд түүх харуулдаг....
Бидний түүхэнд уруудах, өөдлөх олон янзын бэрхшээлтэй үе тохиолдож байсан ч гэсэн өнөөдөр, манай сургууль маань урьд өмнө нь хэзээ ч байгаагааргүйгээр доройтжээ гэдгийг өчигдөр болсон 85 жилийн ойн хүндэтгэлийн концертноос би ойлголоо.... Ойлголоо ч гэж урьд өмнө нь мэдчихсэн, харчихсан, ухаарчихсан, гагцхүү ойлгоогүй л байсан юм байна...
Сургууль маань 85 жил хүрээд бид их л баяртай байна, гэхдээ энэ баярыг тохиолдуулан зарим нөхдүүд хэтэрхий “булганаж байгааг” би хараад сууж чадахгүй нь... Циркийн “но”-г та нар бүгдээрээ мэдэж байгаа...6000 төг, 5000 төг, нэг өдрийн Цирк, бас 3 мантуун бууз....
Баахан л мөнгөн шагналаар бие биенийгээ шагнаж, бас өөрсдөө ч шагнуулж байхын... Уул нь хэдхэн л өдрийн өмнө багш нарын баярыг тэмдэглэхэд мөнгө хэрэгтэй, зааланд мөнгө хэрэгтэй гээд тэмцээн зохиолгоогүй гэдгийг бид мэднэ.... Гэтэл тэд өнөөдөр мөнгөтэй болчихсон, Баянгол ресторанд хүндэтгэлийн зоог барина гээд, өдийд ямаршуухан болчихсон явааг та гадарлаж л байгаа байх.... Эндээс зүгээр эрүүл ухаанаар бодоод үзээрэй...
Би гэхдээ энд энэ талаар бичих гэсэнгүй ээ, зүгээр 85 жилийнхээ ойн тоглолтоос төрсөн сэтгэгдлээ хуваалцах гэж байна...
Нэлээн хэдэн өдрийн өмнө, ангид орж ирээд л охид шилж шилж аваад л , хичээлээс чөлөөлөн, чөлөөлөн бэлдээд л байсан, гэтэл тэр охидыг юу хиисэн гэж бодож байна, тоглолтын эхлэл, төгсгөлд цэцэг барьж, дуучнаа чимж зогсоод л болоо... Бүр арга ядахдаа үзүүлбэрүүдийн үеэр хэдэн шаар бариулж зогсоогоод...
Тэр яахав, багш нар нь дуулах боллоо, хүүхдүүд ч орилолдоол, гэтэл тэд сайхан гарч ирээд л, хичээн хичээн бичүүлсэн понограмм тавиал, халтуурдаал гараад л явчихийн, бид сармагчин биш, амьд хоолойг нэг гадарланаа...
Ядаж тэр микрофоноо янзалчихгүй... Хүүхдүүд нь хоолойгоо шахан шахан дуулах юм, даанч микрофон ажиллахгүй, дуу ч гарахгүй...
Амьд хамтлагт боломж өгөхгүй, нэг л дуу, тэгээд монгол дуу дуул гээд, Бажгаа маань "Шинэ дуу"-аа дуусгалгүй, "Сrazy" дуулж нэг юм нойрноос сэрээлээ, зарим нэг юм дуулбал бас манайхныг дуулуулахгүй гэж нэлээн үзсэн бололтой, хуучинсаг үзэлтэй хэвээрээл байна...
Найрал дуу дуулсан ч, багш нар дуулсан ч, "Чихэр" нэртэй дуу байсан ч, "Шавь минь" нэртэй ч байсан бүгдээрээ л "алдарт, агуу" их захирлын маань үг л байх юм, нэг ёсондоо уран бүтээлийн тайлан тоглолт нь шахуу юм болчихлоо...
За тэгээд яриад байвал, бичээд байвал их юм байна, даанч хэт нурших гээд байна, та сэтгэгдэл дээрээ үлдээгээрэй, өөрийнхөө зүгээр л үзснийгээ л... Миний хувьд хэзээ нэгэн цагт үзсэн хамгийн муу тоглолтуудын нэг боллоо... /манайхан л оролцсон болохоороо хамгийн муу нь болсонгүй.../

Class Cake War-1 Pics from Бамбаа

2008-02-14 uundaa бичсэн.



Зарлал

uundaa бичсэн.
Маргааш 08:00 минутанд ангиин хөлбөмбөгиин багиин гишүүд Сургуулиин спорт зааланд бэлтгэлдээ ирж, тэмцээнии өмнөх сүүлчиин тоглолтоо хиихииг анхааруулж баина...

Валентийний өдрийн мэнд

uundaa бичсэн.


Бүх блогийн хосууддаа Валентиний өдрийн мэндийг хүргэе. Энэ бичлэг яг 500 дахь бичлэг болж таарч байна. Баяр дээр баяр бгаа биз.
Та хэн нэгнийг хүлээж бгаа бол энэ өдөр л бүхнээс илүү найдвар тавьж ангидаа ирээрэй. Яагаад гэвэл бидэнд жаахан хугацаа байна шүүдээ. Тоолуур явсаар л. Тийм болохоор цаадах чинь ямар нэг юм сэдсэн нь гарцаагүй. kkkk. Амжилт...

Шуурхай зар

uundaa бичсэн.
2-р Сарын 14 Өдөр буюу валентиний өдөр Бүх хүүхэд Сургууль дээр заавал ирээрэй. Тэгэхдээ билетний 6000 төгрөгтэйгөө ирээрэй. Ойлгосон уу?

Золголтын хэсэлт-Билгүүнийд

2008-02-12 uundaa бичсэн.



Золголтын хэсэлт-Будмаагийнд бас Бямбаагиинд...

uundaa бичсэн.


Покер тоглогчдод....

uundaa бичсэн.

За манаихан сүүлиин үед нэлээн тоглоод баигаа покер гэгч тоглоомин гарин модни дүрмииг тавьж баина... заримдаа маргалдаад, аль нь диилэхээ мэдэхгүи тохиолдол гардаг учраас саин тогтоож аваараи...

Энэ өдрийн зураг

2008-02-11 uundaa бичсэн.

Энд баисан зургииг 131dg-иин хуулиин 11щ-д заасан ёсоор буюу "Бусдин нэр төрд хэтэрхии халдах тухаи" зүил ангид ниицэхгүи баигаа тул үзэхииг хориглов...

Золголт үргэлжилсээр...

uundaa бичсэн.
За тэгэхээр 131dg-ийнхны цагаан сарын үйл ажиллагаа үргэлжилсээр байна. Зарим нөхдүүд, БЕК, Энхүүш, Яруу, Бамбаа, Uundaa нар 1-р хорооллоор аялан золголтоо хийсээр байна. Эхний айл Бямбаагийнд авахуулсан зургуудыг Бямбаагийнхаас шуурхай мэдээ болгон тавьж байна... Дараагийн маршрут ёсоор Будмаагийнд очин Цэнд ахтай золгон, үүний дараа Билгүүнийхээр орж, тэр чигтээ хонох бололтой...

Гар утаснаасаа блогтойгоо цуг...

uundaa бичсэн.

Их сонин сонсогдож бна уу? Тиймээ энэ бол дэвшил. WAP үйлчилгээ авч болох бүх л төрлийн wap тохиргоотой утаснаас блогийнхоо шинэ бичлэгүүдийг унших боломжтой. Энэ нь хөдөө ч юмуу интернэт ашиглах боломжгүй газар утасны сүлжээ барьж байвал блогтойгоо цуг байх болно гэсэн үг шүүдээ. Нэгж нэг их гүйхгүээ. Бага зэрэг л. Ердөө л шинэ бичлэг шалгаад, уншаал гарахад ойролцоогоор 10-50хан нэгж л үрэх байх /ADMIN LMO туршиж үзсэн/
Та энэ үйлчилгээг авахын тулд WAP тохиргоотой JAVA уншдаг гар утас байх шаардлагатай. Мөн монгол фонт.
Эхлээд энэ утасны програмыг авч суулгах хэрэгтэй. Компьютэртэй холбогдох боломжгүй бол гар утасаараа wap-аас http://litefeeds.com/lf2012.jad хаягаар утсандаа татах болмжтой. Энэхүү прог суулгасны дараа суулгасан проруугаа ороход username bolon password нэхнэ. Үүнийг
username: 131dgm /131dgmember/
password: 31/ангийн дугаар/
гэж оруулаад save дарахад блогийн нэр болон шинэ бичлэгүүдийн тоо гарч ирэх болно. Одоо унших л үлдлээ... Good luck :-) Асуух зүйл байвал write comment

Энэ өдрийн зураг

2008-02-10 uundaa бичсэн.

PlayGirl

Шиниин нэгнии мэнд...

2008-02-08 uundaa бичсэн.
За юу ч баисан шиниин нэгэнд блог дээрээ та бүхэндээ мэнд дэвшүүлж амжлаа... Цаг одоо 23:42 болж баина...
ЗА тэгээд юу санасан 9 хүсэл энээ тэрээ нь биелээсэи, хамгиин гол нь өөрсдөө эрүүл бас эрч хүчтэи баигаараи гэж хүсье... Бүгдээрээ саихан хоолоо зохицуулж идээд, тэгээд шиниин 4-нд уулзаж золгоцгооё...

Саихан битүүрээрэи...

2008-02-07 uundaa бичсэн.
Маргааш "Хотлыг баригч хэмээх шороон хулгана" жил гарах гэж баина... За тэгээд мэдээж саихан наадаараи гэж ерөөгөөд ирэх жилдээ амжилт ололтоор дүүрэн баихиг хүсье... Гэхдээ эхлээд саихан битүүрээрэи... Маргааш блог луугаа ороорои...

Цагаан сар ба Хар нулимс by Баабар

uundaa бичсэн.
[Энэ нэрт ниитлэлч Баабарин их гоё ниитлэл баинаа, би Цагаан сарин талаар юу ч бичих билээ, тэгээд л манаихни дунд цагаан сартаи холбоотои элдэв эргэлзээ баигаа бол энииг уншаад тэриигээ таил л гэж зөвлөе дөө...]

Цагаан сараар золговол жилдээ багтаж үхэх гэнэ. Золголтоо хорин дөрвөн цагаар зөрүүлж орхивол шүү дээ. Нарийн эд байгаа биз? Гэр бүлээрээ гайтай 24 цагийг нь зөрүүлж орхивол голомт нь цайрах аж. Улсаараа ийм зөрөө гаргавал... еэ ванд лхам минь, аягүй бол дэлхий сөнөх бололтой. Энэ бүхнийг ягштал мэддэг хэд энэ талаар зурагтаар ярьж ард түмнээ сэрэмжлүүлж байна. Хариуд нь шар улааныг тунаруулсан бүлгийнхэн гарч ирж зад эсэргүүцэв. Харин ч эхний хэдийн зааж өгсөн өдөр золговол гай барцад болох гэнэ. Үүнийг маш олон төрлийн шинжлэх ухаан баталсан аж. Шинжлэх ухаан ярьж байх хооронд нь Эйнштэйний нэр хэд хэдэн удаа хавчуулагдаад амжив.

Хүн төрлөхтөн хэдийнээс эхлэн цаг хугацааг тоолж эхэлсэн юм, бүү мэд. Лавтай эртний вавилон, ассир, шүмэр, египтчүүд өөр өөрийнхөөрөө тоолдог байж. Дүрсээ байнга өөрчилж байдгийн хувьд сар илүү баримжаатай байсан учраас сарны тоолол өргөн дэлгэрчээ. Гэхдээ сарны мөчлөг 29,5 хоног болохоор энэ хагас өдөр нь хоёр сарын дотор бүтэн хоногийн зөрөө болчих учраас засварын программ хэрэгтэй. Энэ засварыг газар газар янз бүрээр хийнэ. Иймээс сараар баримжаалсан хуанли иргэншил соёл бүрд өөр өөр байдаг аж. Нарны “засварын программ” тун ялимгүй. Гэхдээ л мянга гаруй жил өнгөрсний дараа бүтэн арав хоногоор зөрүү гарч байсан тул Юлианы хуанлийг дундад зууны үед Ромын пап Григорийн лүндэнгээр зассан учир “Григорийн хуанли” гэх нэр гарсан байна. Өнөөдөр бүх дэлхий даяараа энэ хуанлийг албан ёсоор хэрэглэдэг. Оросууд 1918 он хүртэл хуучин Юлианы календарьтай байсан учир Ленин үнэндээ ноябрь сард төрийн эргэлт зохион байгуулсан боловч түүхэнд “октябрийн хувьсгал” нэрээр үлджээ.

Тоолол болгон зөв. Тоолол бол байгалийн хууль биш. Өдөр шөнө, өвөл зун болдог, дэлхий нарыг тойрдог, өөрийг нь сар тойрдог, энэ бүхэн өөрийн мөчлөгтэй нь байгалийн явдал. Нэгэнт хорвоо хүнд тохируулж орчдоггүй болохоор хүн өөртөө зориулж ойлгомжтой хялбар тоолол зохиохоос өөр аргагүй. Ингэхээр нар сар одны орчлыг түшиглэж тоолол зохиох, баримтлах, цаг хугацааг хэмжих нь хүний явдал. Хүссэн хэн ч өөрийн тоолол шинээр зохиогоод гэртээ өөрөө мөрдөөд явж болно, гагцхүү бусадтай энэ хэмжүүрээрээ ярихаар л жаахан үл ойлголцол гарах байх. Иймээс бусдаар хүлээн зөвшөөрөгдсөн тоолол хэрэгтэй болно. Бидний метр гэж яриад байгаа нь Си системийн уртын хэмжүүр.

Үүнийг тохойгоор хэмжсэн ч, фүтээр илэрхийлсэн ч, лигээр ярьсан ч зарчмын ялгаагүй. Биенд нь шилжүүлээд ойлгочиж болно. Нийтээр хүлээн зөвшөөрөгдөх асуудал нь харин янз янз. Өдгөө дэлхий даяараа албан ёсоор Си системийг хүлээн зөвшөөрсөн нь хоорондоо ойлгоцох эвийг нь бодсон хэрэг. Ялгаагүй, та 38 размерийн гутал өмсдөг бол Си системээр 25, англи системээр 6 номер болж орхино. Хэнийг нь буруу гэж хэлэх аргагүй, алийг нь ч шинжлэх ухааны аргаар буруутгах бололцоогүй. Цагийн тоолол ч адил. Хүсвэл шинэ оноо зун ч солилцуулж болно, намар ч тэмдэглэж болно. Хүний түүхэнд ийм тохиолдол бишгүй нэг тохиосон. “Январь” гэдгийг өөр тооллын уламжлалтай бид нар л “нэгдүгээр сар” гээд нэрлэчихсэн болохоос цаанаа ийм утга байхгүй.

Тоололд харин түүхэн утга бол бий. Зуунаар биш жарнаар тоолон жил болгонд амьтны нэр өгдөг уламжлал нүүдэлчдээс гарсан гэдэг. Тодорхой хэлбэл түрэгүүд ийм юм бодож олжээ. Гэхдээ тухайн жилийг хулгана гэж нэрлэснээс болоод хулгана ихээр үржих, хүний амьдрал хулганыхтай төстэй болох зэрэг байгаллаг утга огт байхгүй. Зүгээр л цэвэр бэлгэдлийн чанартай. Хятадууд нэн эртнээс сарны тоолол хэрэглэдэг байсан, харин амьтнаар он жилийг бэлгэдэн нэрлэх ёс тэдэнд хожим шингэжээ. Хятад тооллыг монголчууд “шар зурхай” гэнэ. Манжийн мэдэлд байхдаа монголчууд албан ёсоор шар зурхайг дагадаг байв.

Харин 1747 онд Ишбалжир хэмээх гэлэн нэгэн тоолол зохиосныг “төгсбуянтын тоолол” гэнэ. Тэр үеийн монголчуудын төвлөрөл байсан Хөх нуур орчимд юм болов уу. Улаанбаатар энэ үед нүүж явсан учир Туулын хөвөөнөөс 300 гаруй км-ын зайд байлаа. Гэлэн тоолол зохиохдоо хятадын уламжлалт тооллын алгоритмыг өөрчилж, ердөө л өнөө 29.5 өдөр гэдгийн бутархайг шилжүүлж тооцохдоо “засварын программ”-ыг шинэчилжээ. Тэрээр битүүнд саргүй (сар алга болно гэж байхгүй л дээ, нартай хамт мандчихаар энгийн нүдэнд харагдахгүй байгаа хэрэг), харин 15-нд заавал тэргэл сартай байхаар тооцсон учир үүндээ баригдаад зарим өдөр давхцана, зарим нь алгасна. Ингэхээр бичиг цаас тооцоо энэтэр гэхгүй календарийн баримжаа шууд тэнгэр дээр гараад ирдэг учир нүүдэлчдэд нэн тохиромжтой байсан бололтой. Битүүн, арван таван гэсэн ойлголт хятад тоололд үгүй. Бичиж үлдээсэн судартаа “тэрслүүдийн зурхай одондоо мэргэн тул авч хэрэглэв” гэж тодотгожээ.

Энэ нь сарны хөдөлгөөнийг байрлах одоор нь тодорхойлох лалын тооллын аргыг оруулав гэсэн санаа. Тэрслүүд гэдэг нь лал гэсэн төвд үгний орчуулга. Лалынхан астрологиос эхлээд астроном хүртэл маш сайн судалсан уламжлалтай. Манж Хятадын эзэрхийллийг эсэргүүцсэн бэлгэдэл нь хийгээд илүү дутуу тооцоо байхгүй шууд тэнгэр хараад хэлж болдог практик ач холбогдлоосоо болоод монгол ардууд өргөнөөр хэрэглэж эхэллээ. Энэ нь Хятадын цагаан сараас заримдаа нэг өдрөөр, заримдаа нэг сараар зөрнө. Ингээд “Монголын цагаан сар” гэсэн шинэ нэр гарчээ. Манай цагаан сар хятадынхаас арай өөр гэсэн санаа. Ингэхээр Тэрбишийн зурхай гэж байхгүй, Ишбалжирын зохиосон Төгсбуянтын тоолол л гэж бий.

Шинжлэх ухааны академиас ХХI зууны турш энэ тоолол Григорийн тоололтой яаж таарч байгааг үзүүлсэн хүснэгтэн ном гаргасан юм. Үүнийг жил бүр шинээр тогтоох хэрэг байхгүй, хүсвэл ХХХ зуун дуустал, бүр цаашлуулаад ч хүснэгтлээд гаргасан ч болно. Залхуурахгүй бол та гэртээ сууж байгаад 4008 он хүртлэх календарь бүтээж болно, ингэлээ гээд таныг хэн ч профессор доктор гэхгүй. Үүнтэй яг л ижил юм хийсэн буюу хийх гэж санаархагчид өөрсдийгөө цоллодог нь харин сонин. Григорийн тоололд дөрвөн жил тутамд нэг хоног нэмдэг засварын программтай. Лалын, хятадын, монголын, маяагийн, инкын календариудын алгоритм нь өөр учир засварын программууд нь бас зөрөөтэй.

1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо зараллаа. Төгсбуянтын зурхайг албан ёсоор хэрэглэж байх Богд хааны лүндэн буув. Харин 1915 оны Хиагтын Гурван улсын хэлэлцээнд энэ тоолол бөөн маргаан үүсгэжээ. Хятадууд Монголын нийслэл, Монголын хаан, монгол тоолол гэсэн гурван зүйл дээр тас эсэргүүцэж Хятадынхыг дагахыг шаардаж байв. Эцэст нь хааныг орос хэлээр “повелитель” гэж байхаар тогтов. Тэд мөн Төгсбуянтын тооллыг тас эсэргүүцэж өөрсдийн шар зурхайг дагахыг шаардав. Энэ удаа монголчууд ялж монгол тооллоо Гадаад Монголд албан ёсны байлгахаар болов. Гэвч гэрээний эх барих хувилбар болох франц хувь дээр монгол тооллыг зориуд орхигдуулсан байсан юм. 1921 оны 7-р сард Ардын засгаас Төгсбуянтыг тооллыг баримтлах тогтоол гаргалаа. 1924 онд Бүгд найрамдах улс болоод оныг “олноо өргөгдсөний” гэж байсныг “Монгол улсын төд дүгээр он” гэж нэрлэж байхаар болов.

Монгол улсын тоолол болон Төгсбуянтын хуанли нь Григорийн тоололд орсон 1940 он хүртэл албан ёсоор мөрдөгддөг байжээ. 1944 онд Гандан хийдийг дахин сэргээхэд тооллыг Төгсбуянтынхаар явуулж байх шийдвэр гарсан байдаг. Ингэхээр Төгсбуянтын хуанли нь зөв буруутайдаа биш, тусгаар тогтнолын утгатай ажгуу. Аль ч тоолол шинжлэх ухааны утгаараа буруу байдаггүй учраас Төгсбуянтын хуанлид гажууд юм юу ч байхгүй. Сарны тооллоор явдаг хятадынх, лалынх, инк нарынхаас зөрдөг үү гэвэл зөрнө. Яг л төө, фүт, дициметр хоорондоо зөрдөг шиг. Тэгээд яачихаав, биенд нь шилжүүлээд л ойлгочихоно шүү дээ! Гол нь энэ бол монголынх. Эцэг өвгөд маань зориуд хятадынхаас зөрүүлсэн юм. Тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид маань энэ зөрүүг нь баримталж олон улсын гэрээ хэлэлцээрт зүтгэж байж оруулсан юм. Соёмбо шиг л тусгаар тогтнолын маань бэлэг тэмдэг. Хэдийгээр бид албан ёсоор Григорийн тоолол баримтладаг ч цагаан сар болон зарим өдрийг тэмдэглэхийн тулд хуучин тоолол хэрэг болдог. Чухам ямар тоолол баримтлахыг төрөөс 1911, 1921, 1924, 1944 онуудад хоёргүй нэг утгаар зааж өгчээ.

Өдөр гаригт сайн муу гэж байдаггүй. Ингэж ярьдаг нь хятадууд дөрөвийн тооноос, монголчууд долоогоос, европынхон арвангураваас цэрэвдэг шиг мухар сүсгийн угшилтай цэвэр бэлэгдлийн утгатай. Тэр дундаа үсээ засуулдаг, найр хийдэг, мал гаргахад муу гэх мэтийн утга санаа өдрүүдэд огт байхгүй. Үүнийг зөвхөн зурхайчид л зохиодог юм. Зурхайч, янхан хоёр бол дэлхийн хамгийн уугуул мэргэжил. Од сар харж байгаад юм зохиож хэлэн хүний сэтгэл үймүүлэн хэдэн мөнгийг нь салгадаг этгээдүүд аль дивангарын үед байжээ. Тэднийг Европ зүгт астрологичид гэнэ. Тэдний дунд зах зээлийн хүчтэй өрсөлдөөн байсан учир од гаригийн хөдөлгөөнийг их сонирхдог судалдаг тэмдэглэдэг байлаа. Энэхүү уран панаал нь хожим астрономын шинжлэх ухаан үүсэхэд ихээхэн тус болсныг хэлэх нь зүйтэй. Химийн шинжлэх ухаан буй болоход альхимичид хэмээх жатга үзүүлж хүн хуурагчид их тус болсонтой адил юм. Химийн ухаан буй болсноор альхимичдийг тоохоо больсны нэгэн адил астрономын ухаан хөгжсөнөөр астрологичид зүй ёсоор тэтгэвэрт гарсан юм. Зурхай ч, альхими ч шинжлэх ухаан огтоос биш.

Гэвч, хэдийгээр XXI зуун гарсан боловч буурай хоцрогдсон газар зурхайчид амь бөхтэй оршсоор төдийгүй орлого олз арвинтай байсаар. Энэ бол нийгмийн хоцрогдол дээр суурилан паразитлаж амьдардаг ядарсан бизнес юм. Зурхай нь тоолол зохиох болон баримтлахаас шал өөр утгатай. Энэ нь тэнгэр гариг эрхэсээс болж хүний хувь заяа хэрхэн өөрчлөгдөхийг мэргэлж өгдөг, түүгээрээ каландарь, хүснэг зохиогоод зардаг золигийн заль мэх л дээ. Өнгөрснийг мэддэг хүн тааралддаг гэдэг. Үүнийг шинжлэх ухаан тайлбарлаж чаддаггүй. Өнгөрсөн юм ямар нэг долгион ч юм уу, үлдээдгийг хэдэн сая тохиолдолд зарим нэг увьдастай хүн мэдэрч чаддаг байж магадгүй гэж ярьдаг. Тун ховор тохиолдох ийм увьдас Монголоор дүүрэн байна гэдэг бол харин итгэхийн аргагүй хэрэг. Тэгээд ч туйлдаа хүртэл хөгжсөн шинжлэх ухааны бяд дутаж байхад хагас бичигтэй улаан шараар эрээлж гоёсон луйварчин юугаа мэдэх билээ дээ. Ирээдүйг бол урьдчилж мэдэх ямар ч боломжгүй. Шинжлэх ухааны прогнозлох арга зүйг энд хэлээгүй нь мэдээж. Од гаригийн орчил хөдөлгөөн хүний хувь заяанд нөлөөлдөг байж болох ч үүнийг урьдчилан тооцоолох боломж үгүй аж. Үүнийг “Хайзэнбэргийн тодорхойгүйн зарчим” гэнэ. ХХ зууны гурван том нээлтийн нэг гэгддэг. Хайзэнбэрг үүнийг электроны байршил дээр баталсан боловч түгээмэл шинжтэй юм.

Төгсбуянтийн тооллоор өнөөдөр төдний өдөр, энэ нь шар зурхайн төдний өдөртэй таарна, лалын тооллоор ийм өдөр болно энэ бүхэн нь Григорийн буюу нийтийн тооллоор ийм өдөр болой гэх бол нэг хэрэг. Энэ бол хятадаар хуанли, европоор календарь хэмээх цаг тооны бичиглэл. Энэ өдөр бол хар өдөр, үсээ засуулж болно, айл ухвал баригдахгүй, эхнэрээ зодох нь зүйтэй, учир нь нар сарны хөдөлгөөн таарч сугар гаригтай явалдаж улаан нохой одтой таарч байна гэх мэт бол зурхай. Үүнд нь итгэдэг ард түмнийг өнөөгийн хэлээр хоцрогдсон бүдүүлэг гэдэг аж. Ийм мэрэг төлөг хөгжингүй орнууд ч элбэг. Гэхдээ үүнд нь ард түмнээрээ итгэж баримтладаггүй, илүүтэй зугааны шинжтэй байдаг. Зурхайчид юу ч гэж тууж магадгүй, дээр нь их олуулаа учир хоорондоо их зөрөөтэй. Зах зээлээ булаацалдаж маргаж хэрэлдэх нь сүүлийн хориод жилд Монголд бүр гаарсан үзэгдэл боллоо.

Сүүлдээ хүн амьтныг үхнэ хатна гэж сүрдүүлдэг болоо шив дээ. Ухаан нь 2008 оны ердийн каледарь дээр өдөр хоногуудыг бөөсөө алдаггүй өдөр, аянд явдаг өдөр, хурьцал тэвчих өдөр гээд биччихсэн байвал хэн ч гайхаж таарна. Яахаараа монгол тооллын календарь дээр зурхайчид ийм мангар юм биччихээр гайхах байтугай шүтээд байдаг байнаа? Хонины арьс нөмөрсөн чоно гэгчээр ичих ч үгүй шинжлэх ухааны нэр, цаашлаад Чингис хааны нэрийг барихыг нь яана! Аргын тооллоор календарь гаргадаг компаниуд өнгө үзэмж зураг хөргөөрөө өрсөлддөг. Билгийн тооллын хуанли үйлдвэрлэгчид хоорондын тоогоо зөрүүлэхээс гадна хүний өдөр судрыг мэргэлж өдөр хоногийг сайн муугаар нь ялгаж, хүний сэтгэл рүү юм хийж өрсөлдөнө. Эцсийн бөлөгт цаг тооллын аль системийг баримтлах тухай асуудал байгаа юм биш, зах зээлд борлогдох үйлтэй 200 орчим сая төгрөгийн мэрэг төлгийн эзэн хэн болох тухайд л зодоон цохио болоод буй хэрэг шүү дээ. Ингэж билгийн цагаан сарыг хэрүүлийн хар нулимс болгож хувиргана.

Зурхай юутай ч буддын шашинтай ямар ч хамаагүй эд. Будда өөрөө сургахдаа “хүний хувь төөргийг сарны тохиол, од мичидийн хөдөлгөөнөөр мэргэлж тааварлахыг эгнэгт цээрэлбэл зохилтой” гэжээ. 2500 жилийн өмнө Энэтхэгт одоогийнхоос цөөнгүй зурхайч - луйварчид байсан бололтой. Чанарын биш гэхэд тоон утгаараа дэлхийн хамгийн боловсролтой орон гэх монголчууд бичиг үсэгтэй нь эргэлзээтэй, ядахнаа хүзүүгээ угаагаад хумсаа авчихдаггүй мөртөө бурхан буг эйнштэйн вангагийн нэр барьсан өвчтэй солиотой, зальтай хомхой сувьдаг тэнэг юмнуудыг дэмжин мөнгө төгрөгөөр тэтгэж явааг юу ч гэж тайлбарлах юм билээ дээ? “Өдөр цаг бүхэн өлзий буян, од гариг бүхэн онцгой сайн, муу сэтгэлээ ялагч бүхэн зовлонгүй, мунхагийн нойроос сэрэгч бүхэн чадал төгөлдөр” гэж Будда сургасан нь “Найман гэгээ” сударт бий. Энэ судрыг сургаар ишлэн худал цуурах зурхайч нарт тийм л их мөнгө хэрэгтэй юм бол та нэг сайхан санал тавиач. Юу гэхээр календарь зарж хэдэн цаас цуглуулах гэж зовж яс булаацалдсан нохой шиг хоорондоо архиралцаж байхаар казинод очиж ямар тоо гарахыг нь шууд хэлээд л баяжаач. Эсвал Бэн Ладэний нуугдсан газрыг хэлж өгвөл 50 сая доллар өгнө гэж америкчууд амлаад байна шүү дээ, цаана чинь.

http://www.news.mn-ээс

Багш Казахстанд...

2008-02-06 uundaa бичсэн.






Бямбаагаас...

Мюнхены онгоцны ослын гэгээн дурсгалд...

uundaa бичсэн.

1958 оны 2 сарын 6... Энэ өдөр алдарт Манчестер Юнаитед багиин түүхэнд төдиигүи, дэлхиин хөлбөмбөгиин түүхэнд хар толбо үлдээсэн эмгэнэлт үил явдал тохиолдсон юм... Югославын Белградаас Аваргуудын лигиин шөвгиин наимын шатны тоглолтыг Црвена Звезда багтаи тоглон 3:3-аар тэнцэн хагас шигшээд шалгаран улмаар Европт ноёлоод баисан Реал Мадридын ноёрхлиг түлхэн унагаах Бэсбигиин залуусын сууж явсан British European Airways Flight 609 онгоц Мюнхен хотын онгоцны буудалд газардаж, шатахууны саваа дүүргэх гэж баигаад осолдож тэнд зорчиж явсан 8 залуу хөлбөмбөгч, 15 бусад албаны хүмүүс нас барсан билээ... Энэ гунигт , эмгэнэлт үил явдлын 50 жилиин ои өнөөдөр тохиож баина, хөлбөмбөг сонирхдог гэж хэлдэг, хөлбөмбөгт дуртаи гэж зарладаг, хөлбөмбөгииг мэддэг гэж боддог хэнбугаи ч энэ өдрииг хэзээ ч мартах ёсгүи билээ... Дахиад иим явдал хэзээ ч, хэнд ч бүү тохиолдоосои...

Ослоор нас барсан хөлбөмбөгчид:
* Geoff Bent
* Roger Byrne
* Eddie Colman
* Duncan Edwards (амьд үлдсэн гэвч 15 хоногиин дараа эмнэлэгт нас барав)
* Mark Jones
* David Pegg
* Tommy Taylor
* Liam 'Billy' Whelan

- МЮ-иин тоглогч Johnny Berry Белградин Мажестик зочид буудалд пасспортоо орхисон учраас онгоц төлөвлөсөн цагаасаа 1 цагиин дараа хөөрөн, Мюнхенд түр буухаар болсон ажээ...
- Тэнцээнии дараа багиин ерөнхии дасгалжуулагч Matt Busby багиинхандаа хандаж: "Олд Траффорд та нарыг баатрын ёсоор хүлээж авах болно" гэж хэлж баив. Харамсалтаи нь багиин ахлагч Duncan Edwards болон гол хэд хэдэн тоглогч нь дахиж хэзээ ч өөриин зүлгэн дээрээ тоглох хувьгүи болж... Гэвч тэд хэзээ ч үл мартагдах, МЮ-иин нэр төр болон Олд Траффордин хаалган дээр дурсгалын хөшөө босгож, жинхэнэ баатрууд болсон юм...
- Тэр улиралдаа МЮ ПЛ-т 2-р баиранд баисан боловч ослин дараа ердөө ганцхан л хожил аван 9-р баиранд оржээ...
- ГЭвч тэд амь үрэгдэгсдиинхээ зорилгиг 1968 онд биелүүлэн амьд үлдсэн Бобби Чарльтон ахлан Аваргуудин Лигт түрүүлж баилаа...

Төрсөн Өдриин Мэнд Хүргэе...

uundaa бичсэн.


Одоогоос 17 жил 1 өдриин өмнө Монголд ирээдүин 131dg-иин гишүүн нэгэн "шар" үстэи хүү мэндэлсэн нь өдгөөгиин алдарт бреикчин, сургуулиин шилдэг бүжигчин, яруу наирагч Сүхбат маань баижээ... За ингээд их юм нуршилгүи, 2СҮХ-дээ төрсөн өдриин гал халуун мэндииг ангиинхнихаа өмнөөс болон админуудин зөвлөлиин нэриин өмнөөс хүргэж баина... Хамгиин саин саихан бүхнииг хүсье...

Дуулиан 2020 Сугалаа гарлаа...

uundaa бичсэн.
Монгол Улсин Ерөнхиилөгчиин ивээл дор 2 дахь удаагаа зохиогдож буи Дуулиан 2020 тэмцээнии 2 дахь шатни сугалаа татагдлаа... Манаи сургуулиин баг шилдэг 16 багиин тоонд багтахин тулд 58-р сургуулииг хожих шаардлагатаи болжээ... Тоглолтууд хэзээ болох, тоглолтин үр дүн энээ тэрээг бид үргэлж мэдээлэх болно...
2008-02-04 uundaa бичсэн.


Би өнөөдөр Пүрэвдаштай таараад утаснаас нь нэг зураг авсын. Хэн хэн байгааг томруулж байгаад хараарай. Харвал Хаппи админы хуучин утас 3250-аар авсан юм шиг байгаан. Цаад Пүнтүүз чинь их том болцон мань хэдийг муу бацаанууд гээд жаахан болгоцон олон юм яриал явж байна лээ. /юун эрт галавын үе вэ. миний бэлдэж байсан санаанд орчлоо../

Зарлал

uundaa бичсэн.
Маргааш БИЕИИН ТАМИР-ин хичээлээр Түвшин тогтоох шалгалт авах учраас ангиин бүх сурагчид /чөлөөлөгдсөн хүүхдүүдээс бусад нь/ биеиин тамирин хувцас, пүүз, бас бус юмаа авчирахиг сануулж баина. Шалгалтнаас хүндэтгэх шалтгаангүигээр зугтсан, болон хувцасгүи ирсэн сурагчидтаи хатуу хариуцлага тооцох болно гэдгииг анхааруулья!!!

Шинэ блог...

uundaa бичсэн.

За тэгээд манаи блогиин бас нэг админ ЛМО маань өөриин гэсэн блогтои болох гэж баинаа...Одоогоор туршилтин баидлаар бичигдэж баигаа түүнии блог админтаигаа адилхан эрч хүч, шинэ санаа, шинэ дүр төрхөөр таниг угтах болно.... Монголд өмнө нь хэзээ ч бичигдэж баигаагүи тэр бүхнииг та тус блогоос хөгжмиин тухаи бүх мэдээлэл, тэр тусмаа хөгжмиин урсгалуудин талаар бүрэн, хангалттаи мэдлэгтэи болох боломжтои... Түүнчлэн хамтлаг, дуучдин танилцуулга, хөгжмиин урсгалуудин тухаи, тэдгээриин түүх, бас шинэ цомог, дуунуудиг шууд татах линкээс авч сонсох боломжтои болох болноо... Нэг ёсондоо Монголд анх удаа, шинэ тэсрэлт хиих блог удахгүи мэндлэх гэж баинаа... ЗА тэгээд бусдиг нь та өөрөө ороод үзээрэи, гэхдээ нэг юмиг онцлож хэлэхэд та тус блогт орсон л бол хэзээ ч харамсахгүи, бас уидахгүи гэдэгт би итгэлтэи баинаа...