ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ЖУРАМ 3-р хэсэг

2008-02-20 uundaa бичсэн.
ТАВ. ЕШ-ЫН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ

5.1. Бүртгэлтэй холбоотой өргөдөл буюу шалгуулагчийн хувийн мэдээллийн зөрчлийг /овог нэр, регистрийн дугаар/ бүртгэл дууссанаас хойш ажлын 5 өдөрт багтаан хүлээн авна.

5.2. ЕШ-тай холбоотой иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй ЕШ-ын маргаан шийдвэрлэх комисс /цаашид МШК гэх / ажлын өдрүүдэд шийдвэрлэнэ.

5.3. Дүн үнэлгээтэй холбоотой өргөдлийг 6 сарын 23-27-ны хугацаанд

5.4. Шалгуулагч шалгалтын дүн, оноотой санал нийлэхгүй эсвэл даалгаврын хариулттай холбоотой өргөдлөө бичгээр гаргаж, шалгалтын дүн, оноо зарлагдсанаас хойш ажлын 5 өдөрт багтаан Барилгачдын талбай-15, Засгийн газрын Х байр, Улаанбаатар гэсэн хаягаар БҮТ-д ирүүлж болно.

5.5. Өргөдлийн хариуг 8 сарын 1-ний дотор багтаан шийдвэрлэж хариуг бичгээр өгнө.

5.6. Шалгуулагчдын буруутай үйлдлээс шалтгаалсан өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй бөгөөд шалтгаанаа тодорхой заагаагүй болон буцах хаяггүй өргөдлийг хүлээн авахгүй.

5.7. ЕШ-ын бүртгэлийн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, болон шалгалтын журам зөрчсөнтэй холбогдон үүсэх хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээнэ.

ЗУРГАА. БУСАД

6.1. Энэхүү журам нь БҮТ-ийн захирал тушаал гаргасан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжинэ.

www.eec.mn-ээс

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...