ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ЖУРАМ 2-р хэсэг

2008-02-20 uundaa бичсэн.

ГУРАВ. ЕШ-ЫН ХУГАЦАА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

3.1. Шалгуулагч шалгалт өгөх ЕШТ, анги танхим, суудлын хуваарийг баталсан шар өнгийн хуудас /цаашид суудлын хуваарь гэх/-ыг шалгалт эхлэхээс өмнө ЕБС-аар дамжуулан тараана. 2008 оноос өмнөх онд ЕБС төгссөн шалгуулагчид суудлын хуваариа БСГ-аас эсвэл ЕШ-ын Зөвлөгөө мэдээллийн төв болох Сан дээд сургуулиас суудлын хуваарийг хүлээн авна.

3.2. Шалгуулагч дараах материалыг бүрдүүлэн шалгалтанд орно.

Үүнд:

  • Бүртгэлийн хуудас
  • Суудлын хуваарь
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх
  • Иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримт


3.3. Хэрэв иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2008 оны 6 сарын 1-ээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид өөрийн оршин сууж буй орон нутгийнхаа засаг дарга эсвэл сурч буй сургуулиасаа захирлын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан зурагтай лавлагаа авна.

3.4. 2008 оны ЕШ доорх хуваарийн дагуу орон даяар УБ-ын цагаар нэгэн зэрэг явагдана.

6-р сарын 06-ны өдөр

1400 - 1520 Монгол улсын түүх

1630 - 1750 Орос хэл

6-р сарын 07-ны өдөр

830 - 950 Газар зүй

1100 - 1220 Математик

1630 - 1750 Англи хэл

6- р сарын 08-ны өдөр

830 - 950 Хими

1100 - 1220 Нийгмийн тухай мэдлэг

1400 - 1520 Монгол хэл

1630 - 1750 Физик

3.5.Шалгуулагч шалгалт эхлэхээс 10 минутын өмнө шалгалтын танхимд суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон хүнийг шалгалтанд оруулахгүй.

3.6.Шалгалтын анги, танхимд гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, толь бичиг, компьютер зэрэг бусдад саад болох зүйл болон хууран мэхлэх ямарваа нэгэн зүйлийг авч орохыг хориглоно.

3.7.Шалгалт эхлэхээс өмнө шалгуулагч бүр гэрээний хуудастай танилцана. Гэрээний хуудас нь шалгуулагчийн зурагтай мэдээлэл бүхий шалгалтанд орсныг гэрчлэх хуудас бөгөөд шалгуулагч гэрээний хуудсанд бичигдсэн шалгалтын анги, танхимд мөрдөх дүрэм, журмыг ёсчлон биелүүлэхээр гарын үсэг зурж баталгаажуулна.

3.8.Шалгалтын даалгавар гүйцэтгэх хугацаа 80 минут байна.

3.9.Сонгох хариулттай даалгаврын хувьд өгөгдсөн хариултуудаас зөв нэг хариултыг сонгож, нөхөх хариулттай даалгаврын хувьд зөв хариултыг шалгуулагч бодож гаргана.

3.10. Хариултын хуудсыг санамжийн дагуу хар эсвэл цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар тод засваргүй бөглөнө.

3.11. Шалгалтын дэвтэр ба хариултын хуудас / цаашид шалгалтын материал гэх /-ыг тарааснаас хойш шалгалтын танхимд хүн орж, гарахыг хориглоно. Биеийн эрүүл мэндийн байдлаас болон бусад шалтгаанаар шалгалтын анги, танхимаас гарсан шалгуулагчийн гарах хүртлээ хийсэн даалгаврыг дүгнэж зохих оноог өгнө.

3.12.Шалгалтын даалгаврыг гүйцэтгэхдээ бусдын дэмжлэг авсан, тусгайлан бэлтгэсэн зүйл, ном, сурах бичиг, гарын авлага ашигласан, бусдад тусалсан, өөрийнхөө оронд хүн оруулсан, хоорондоо ярилцсан, бусдад саад учируулсан зэргээр хуурч мэхлэхийг оролдсон бол шалгалтын журам зөрчсөнд тооцож тухайн шалгуулагчийн материалыг хүчингүй болгоно.

3.13.Шалгалтын хугацаа дуусмагц шалгуулагч хос баганан кодыг таслах хэсгийн дагуу дундуур нь хуваан нэг хэсгийг гэрээний хуудсан дээр наах ба нөгөө хэсгийг хариултын хуудасны “баганан код наах хэсэг” дээр наан тусгайлан бэлтгэсэн дугтуйнд хийнэ. ЕШК-ийн гишүүн шалгуулагчдын өмнө хариултын хуудас, гэрээний хуудсыг битүүмжлэн хурааж авна.

ДӨРӨВ. ЕШ-ЫН ДҮН МЭДЭЭ

4.1.Хариултын хуудсыг БҮТ дээр төвлөрүүлэн, засагч машинаар засаж дүн оноог гаргана.

4.2.Шалгалтын даалгаврын зөв хариултыг шалгалт явагдаж дууссанаас хойш 8 хоногийн дараа www.eec.mn веб сайт болон өдөр тутмын сонинд нийтэлнэ.

4.3. Шалгалтын дүн оноо гаргах, батламж хуудас тараах хугацаа:

4.3.1. 2008.06.09-06.22-нд ЕШ-ын оноог гаргаж, нийт шалгуулагчдын дүн, оноог 06.23-ны өдрийн 09:00 цагт www.eec.mn веб сайтад байрлуулна.

4.3.2. 2008.06.23-06.30-нд дүн, онооны жагсаалт гаргаж, батламж хуудас тараана.

4.4.Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар болон регистрийн дугаар, нууц кодоо ашиглан www.eec.mn веб сайтаас танилцаж болно.

4.5. 2008 онд ЕБС-ийн 11 ангийг төгссөн шалгуулагчид ЕШ-ын дүнгийн батламжийг сурч буй сургуулийн захиргаанаас томилогдсон хүнээс хүлээн авна.

4.6. 2008 оноос өмнө бүрэн дунд боловсролын үнэмлэх авсан орон нутгийн шалгуулагчид аймгийнхаа БСГ эсвэл Зөвлөгөө мэдээллийн төв болох Сан дээд сургуулиас батламж хуудсаа авна.

4.7. Шалгуулагчдын мэдээллийг электрон сан бүрдүүлэн архивлана.

www.eec.mn-ээс

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...