Мюнхены онгоцны ослын гэгээн дурсгалд...

2008-02-06 uundaa бичсэн.

1958 оны 2 сарын 6... Энэ өдөр алдарт Манчестер Юнаитед багиин түүхэнд төдиигүи, дэлхиин хөлбөмбөгиин түүхэнд хар толбо үлдээсэн эмгэнэлт үил явдал тохиолдсон юм... Югославын Белградаас Аваргуудын лигиин шөвгиин наимын шатны тоглолтыг Црвена Звезда багтаи тоглон 3:3-аар тэнцэн хагас шигшээд шалгаран улмаар Европт ноёлоод баисан Реал Мадридын ноёрхлиг түлхэн унагаах Бэсбигиин залуусын сууж явсан British European Airways Flight 609 онгоц Мюнхен хотын онгоцны буудалд газардаж, шатахууны саваа дүүргэх гэж баигаад осолдож тэнд зорчиж явсан 8 залуу хөлбөмбөгч, 15 бусад албаны хүмүүс нас барсан билээ... Энэ гунигт , эмгэнэлт үил явдлын 50 жилиин ои өнөөдөр тохиож баина, хөлбөмбөг сонирхдог гэж хэлдэг, хөлбөмбөгт дуртаи гэж зарладаг, хөлбөмбөгииг мэддэг гэж боддог хэнбугаи ч энэ өдрииг хэзээ ч мартах ёсгүи билээ... Дахиад иим явдал хэзээ ч, хэнд ч бүү тохиолдоосои...

Ослоор нас барсан хөлбөмбөгчид:
* Geoff Bent
* Roger Byrne
* Eddie Colman
* Duncan Edwards (амьд үлдсэн гэвч 15 хоногиин дараа эмнэлэгт нас барав)
* Mark Jones
* David Pegg
* Tommy Taylor
* Liam 'Billy' Whelan

- МЮ-иин тоглогч Johnny Berry Белградин Мажестик зочид буудалд пасспортоо орхисон учраас онгоц төлөвлөсөн цагаасаа 1 цагиин дараа хөөрөн, Мюнхенд түр буухаар болсон ажээ...
- Тэнцээнии дараа багиин ерөнхии дасгалжуулагч Matt Busby багиинхандаа хандаж: "Олд Траффорд та нарыг баатрын ёсоор хүлээж авах болно" гэж хэлж баив. Харамсалтаи нь багиин ахлагч Duncan Edwards болон гол хэд хэдэн тоглогч нь дахиж хэзээ ч өөриин зүлгэн дээрээ тоглох хувьгүи болж... Гэвч тэд хэзээ ч үл мартагдах, МЮ-иин нэр төр болон Олд Траффордин хаалган дээр дурсгалын хөшөө босгож, жинхэнэ баатрууд болсон юм...
- Тэр улиралдаа МЮ ПЛ-т 2-р баиранд баисан боловч ослин дараа ердөө ганцхан л хожил аван 9-р баиранд оржээ...
- ГЭвч тэд амь үрэгдэгсдиинхээ зорилгиг 1968 онд биелүүлэн амьд үлдсэн Бобби Чарльтон ахлан Аваргуудин Лигт түрүүлж баилаа...

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...