Нойрны тухай
2008-11-14
Tsengel бичсэн.
Энэхүү мэдээллийг Зууны Мэдээ сониноос авсан.
Эртний хүмүүс “Нойр бол хүний сэтгэл санаа болоод бие организмын амралт” хэмээн үзсэн байдаг. Тэгвэл Зөвлөлтийн нэвтэрхий толь бичигт “Нойр нь хүний бие организм хийгээд уураг тархины тодорхой зогсонги чанар” гэж тэмдэглэжээ. Хүн амьдралынхаа 20-25 жилийг унтаж өнгөрүүлдэг. Энэ мэдээж бага хугацаа биш. Ингээд “нойрны тухай” өгүүлье.
131 хоног унтаагүй эр
1886 онд “Оросын хуучин цаг” сэтгүүлд хатан хаан Елизабета Петровнагийн нэгэн зарцын тухай сонирхолтой өгүүллийг нийтлэсэн байжээ. Учир нь зарц хатан хааны дэргэд үргэлж сэрүүн байх шаардлагатай гэнэ. Хөөрхий зарц хоногт үдийн хоолны дараа ердөө 15-хан минут л унтана. Энэ нь түүний хувьд алдагдсан эрч хүчээ сэргээхэд боломжийн хугацаа байсан гэдэг. 1995 оны арванхоёрдугаар сарын 11-нд АНУ-ын Индиана мужийн сонинд “Андерсоны Дэвид Жонс гэгч эмч мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байна. Тэрээр 131 хоног унтаагүй ч үүнээс ч олон хоног унтахгүй байж чадна гэж амласан хэмээн бичсэн байв.
Дэвид Жонс бол жирийн нэгэн. Олон хоногоор унтаагүй гээд түүний бие муудаагүй аж. “Унтахгүй байгаагийн ганц шалтгаан бол тамхи их татдагт байгаа юм” хэмээн Жонс ярьжээ.
Нойр гэж юу байдгийг 25 жил мартжээ
Унгарын Цеглед хотын иргэн Р.Сагийн толгойн өвчний шалтгааныг “олон цагаар унтдагаас” хэмээн оношилжээ. Эмч нар аль болох унтахгүй, сэрүүн байхыг түүнд зөвлөсөн байна. Тэрээр гэртээ ирснээс хойш урт хугацаагаар унтаагүй гэдэг. 25 жил хоёр сар, 11 хоногийн туршид нойр гэдгийг мартжээ. Магадгүй унтсан бол ийм олон жил амьдрахгүй ч байсан юм бил үү. Өнгөрсөн жилүүдэд тэрээр нойргүй амьдарсандаа хэн нэгэнд гомдоллож байгаагүй бөгөөд түүний толгойн өвчин бүрэн арилжээ. Энэ мэт хачирхалтай явдлууд цөөнгүй. Өнгөрсөн зуунд АНУ-ын Нью-Жерси мужийн Трентон хотод 90 жил амьдрахдаа нойр гэгчийг огт мэддэггүй Алан Харлен гэдэг эр байжээ. Эмч нар түүний нойргүй амьдралд ажиглалт хийсэн ч дорвитой үр дүнд хүрсэнгүй. Алан энэ олон жилийн турш жирийн хүмүүсийн адилаар биеийн хүнд хөдөлмөр эрхэлж, эрүүл хүнс хэрэглэж байв. Тэрээр биеийн хөдөлмөр хийсний дараа ядарч, сульддаг ч унтаж амрах нь бүү хэл, амралтаараа ном уншиж өнгөрүүлнэ. Нойргүй амьдралын хугацаанд тэрээр хичнээн ном уншсаныг бүү мэд. Аланы нойргүйдлийн шалтгаан нь их сонин. Ээж нь түүнийг хэвлийдээ тээж байхдаа төрөхийнхөө өмнөхөн ойчиж, хүндээр гэмтжээ. Энэ нь Аланы уураг тархинд нөлөөлсөн гэдэг.
Сүүлийн түүх:
1960 оны арваннэгдүгээр сарын 29-ны өглөө Мадридын сонины хуудаснаа дуулиант мэдээлэл гарчээ. Нарны туяа нийслэлийг хүн нойрноос сэрээж байх үест 61 настай Валентин Медина гэгч испани эр Өмнөд Кастилигээс Мадрид хүртлэх 140 километр замыг дөрвөн өдөр, дөрвөн шөнө явганаар туулж иржээ. 96 цаг зарцуулсан энэ аялалд тэрээр нэг ч минут дугхийгээгүй бөгөөд амрах тухай ч бодоогүй гэнэ. Мединагийн Мадрид руу ирсэн нь хотынхны анхаарлыг өөр рүүгээ татах. Учир нь Медина хүүхэд байхаасаа л нойргүйдэлд орсон бөгөөд яаж унтдагийг ч мэддэггүй гэнэ. Тэрээр бичиг үсэг мэдэхгүй учир шөнийн цагаар ном уншина гэсэн ойлголт байхгүй. Эмч нар түүнийг нойртой болгох гээд бараагүй байна.
Нойргүйдлийн шалтгаан юу вэ
Уураг тархи мэдрэлийн хүчтэй цочролд орсны дараа юм уу, янз бүрийн хортой зүйлс, мансууруулах бодис хэрэглэсний дүнд хүчтэй хордож, энэ нь сэтгэцэд нөлөөлснөөр нойргүйдлийг үүсгэдэг гэсэн таамаглал байна. Орчин үед өндөр технологийн аппаратын тусламжтайгаар хүнийг удаан хугацаанд нойргүй амьдруулах талаар онол дэвшүүлээд байна.

6 сэтгэгдэл:
Balain.Yaj iim udaan untahgui bj chaddag bnaa.Gehdee bas untahgui bol ch 20-25 jil uur yum hh hugatsaa garch ireh l yum bna.Hehe
Odoo shal demii ued noir hurch baigaa bolohoor ene humuus shig bolmoor baina hehe, tghdee humuus untaj baihad hiih yumgui,gaj bolohoor hetsuu baidag baisan baihdaa
neerr sonin yumaa untahguigeer tiim udaan bn a geheer sn tusuulugdguhgui l bnldaa
Сайн л нойргүйтэл зарлаждээ! эцэсд нь нэг унтсан юм бхдаа!
Ihenh suut humuus chini baga untdag yag l shar shuvuu shig bsan yum shig bna lee sh de shonoor ajillaad l tgeed l baga nasaldag bsan bh er ni ih untah chini amralt sh de
suut bainuu munhag baina uu hen negend saad bolku ooriihooroo l ywj baiwal yasan ch yadiin urgelj untsan ch yadiin. unshsan chn uur hurchlee ntr
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...