За өчигдөр сайхан муухай юм олон л болж өнгөрлөө. Та нар мэдэж байгаа байх.Ангийнхан маань нилээн л ядарсан бололтой, би хүртэл одоо л сэрж байна.За тэр ч яахав гол асуудалдаа орий
Сүүлчийн удаа ангиараа авхуулсан 2 зургийг тавилаа. Хадгалж аваад ПС-нийхаа дэлгэцэн дээрээ тавина биз :-P.
Ангид
Талбай дээр
Маргааш манай сургуулийн МӨНГӨН ХОНХНЫ БАЯР болох гэж байна. Энэ баярын үйл ажиллагаа 08:00 цагт эхлэх бөгөөд манайхан бүгдээрээ тэр цагт сургууль дээр формны хувцастайгаа бэлэн байхыг анхааруулж байна.
Энэ нээрээ жинхэнэ ховор зураг шүү, хэн хэн байнаа?? Тэгээд сэтгэгдлээ бичицгээгээрэй...
2009 онд Япон Улсад суралцах Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт оюутан дараах байдлаар элсүүлнэ.
1. Элсэлт авах мэргэжлийн чиглэл, тавигдах шаардлага
Энэхүү шалгалт нь Судлаач оюутан, Их, дээд сургуулийн байгалийн шинжлэх ухаан болон нийгмийн ухааны чиглэлээр суралцах үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургуульд элсэлт авах шалгалт юм. Бүртгэл болон тавигдах шаардлагийн талаарх мэдээллийг
энд дарж эсвэл энэ хуудасны төгсгөлд байгаа линкээр орж үзнэ үү.
2. Бүртгэл
5 дугаар сарын 26-ны даваа гаригаас 30-ны бямба гариг хүртэл өдөр бүр 13:00 – 18:00 цагийн хооронд Монгол-Японы төвд бүртгэнэ. Бүртгүүлэхдээ дараах бичиг баримттай ирнэ. Үүнд:
(1) Судлаач оюутан
a) Ажлын эсвэл сургуулийн тодорхойлолт
b) Диплом, сертификат, эсвэл баталгаажуулсан хуулбар
c) Иргэний үнэмлэх
d) Нийгмийн даатгалын дэвтэр
e) Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 4х3 хэмжээтэй 2ш ижил цээж зураг
(2) Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль
a) Суралцаж буй сургуулийн тодорхойлолт
b) Их дээд сургуульд суралцсан бүх хугацааны сурлагын дүнгийн жагсаалт, энэ жил 11 жилийн сургалттай ЕБС* төгсөж байгаа сурагчид сүүлийн 3 жилийн дүнгийн жагсаалт (Голч дүн эсвэл голч оноог тодорхойлон бичсэн байх шаардлагатай.)
c) Иргэний үнэмлэх
d) Сурлагын дэвтэр
e) Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 4х3 хэмжээтэй 2ш ижил цээж зураг
* Бичиг баримт дутуу бол бүртгэхгүй.
* Өмнөх жилүүдийн байдлаас үзэхэд, бүртгэлийн хамгийн сүүлийн өдөр дутуу бүрдсэн бичиг баримттай ирснээс болж бүртгэх боломжгүйд хүрэх тохиолдол олон гарч байсан тул доор дурьдсан Японд суралцах тухай зөвлөгөө өгөх булангаас лавлахын хамт бичиг баримтаа бүртгэлийн өдрөөс өмнө урьдчилан бэлтгэж бүртгэлийн эхний өдрүүдэд ирэхийг анхаарна уу.
3. Бичгийн шалгалт
6 дугаар сарын 14-ний өдөр: Их сургуулийн үндсэн оюутан (Бичгийн нэгдүгээр шалгалт), Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль
6 дугаар сарын 21-ний өдөр: Их сургуулийн үндсэн оюутан (Бичгийн хоёрдугаар шалгалт: Бичгийн нэгдүгээр шалгалтанд тэнцсэн хүмүүс), Судлаач оюутан
ЖУРАМ
1. Судлаач оюутан
(1) Элсэлт авах мэргэжлийн чиглэл
① Нийгмийн ухаан: Утга зохиол, Түүх, Урлаг судлал, Хууль зүй, Улс төр, Эдийн засаг, Худалдаа, Сурган, Сэтгэл судлал, Нийгэм судлал, Хөгжим, Дүрслэх урлаг г.м
② Байгалийн ухаан: Онолын байгалийн ухаан, Инженер, Газар тариалан, Загасны аж ахуй, Эм зүй, Анагаах, Шүд, Гэр ахуй судлал г.м
*Японы их, дээд сургуульд байгаа бүх салбарт элсэлт авах боловч хүлээн авах сургууль байхгүй зэрэг шалтгаанаас суралцуулах боломжгүйд хүрэх нь бий
(2) Болзол, тавигдах шаардлага
① Иргэншил: Монгол Улсын иргэн байх.
② Нас: 1974 оны 4 дүгээр сарын 2-ноос хойш төрсөн.
③ Боловсрол: Дараах болзлын аль нэгийг хангасан байх. Үүнд: (a) Баклаврын зэрэг авсан мэргэшлийнхээ дагуу үргэлжлүүлэн магистрантурт суралцаж байгаа хүн,
(b) Докторантурт суралцаж байгаа хүн,
(c) Магистр, докторын зэрэг хамгаалсан хүн.
Докторын зэрэг хамгаалсан хүний тухайд Японд эрдмийн зэрэг авахыг зорилгоо болгоогүй тохиолдолд хүлээн авахгүй.
(d) Шалгаруулалтанд орох хүсэлт гаргасан цаг хугацаа хүртэл их сургууль төгсөөд зэрэг авсан мэргэжлийнхээ дагуу 2 – оос дээш жил тасралтгүй ажилласан туршлагатай байх.
④ Сурлагын дүн: Их, дээд сургуулийг нийгмийн ухааны чиглэлээр 3.2 –оос дээш голч дүнтэй эсвэл 82 – оос дээш голч оноотой, байгалийн ухааны чиглэлээр 3.0 –аас дээш гол дүнтэй эсвэл 75-аас дээш голч оноотой тус тус төгссөн байх.
⑤ Мэргэшлийн салбар: Их, дээд сургуульд мэргэшсэн салбар болон түүнтэй хамаарал бүхий салбар. Суралцахыг хүсэж байгаа их, дээд сургуульд суралцах, судалгааны ажил хийх бүрэн боломжтой салбар байх.
⑥ Эрүүл мэнд: Бие сэтгэлийн хувьд эрүүл байх.
⑦ Япон руу явах өдөр: 2009 оны 4 дүгээр сарын 1-нээс 4 дүгээр сарын 7-ны хооронд, эсвэл мөн оны 10 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 7-ны хооронд Монгол Улсаас Япон улс руу явах боломжтой хүн байх.
⑧ Урд өмнө нь Япон Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байсан бол эх орондоо буцаж ирсний дараа 3 – аас дээш жил сургалт, судалгааны байгууллагад ажилласан байх шаардлагатай.
Гэхдээ, үүнд Япон хэл, соёл судлаач оюутнаар суралцаж эх орондоо буцаж ирээд өмнө нь суралцаж байсан их, дээд сургуулиа төгссөн хүмүүс хамаарахгүй.
⑨ Японы их, дээд сургуульд суралцаж байгаа хүн хамрагдах боломжгүй.
⑩ Япон Улсын Засгийн газраас бусад байгууллагын болон өөрийн улсын Засгийн газрын тэтгэлэг авч байгаа бол оролцох боломжгүй.
(3) Шалгаруулалт
① Бичгийн шалгалт
Англи хэл, Япон хэл
② Ярилцлагын шалгалт
Англи, япон хэлний аль өндөр авсан оноогоор нь шалгалтыг шүүж тэнцсэн хүмүүсээс ярилцлагын шалгалт авна.
③ Ярилцлагын шалгалтын дүнгээр 1 дүгээр шалгаруулалтанд тэнцэгсдийг Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд нэр дэвшүүлнэ.
④ Дэлхийн улс, орон тус бүрээс нэр дэвшигчдийг Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд сонгон шалгаруулж эцсийн шийдвэрийг гаргадаг.
*Сонгон шалгаруулахад бичгийн шалгалт, ярилцлагын шалгалтаас гадна Японд хийх судалгааны ажлын төлөвлөгөөг чухалчлан үзнэ. Уг төлөвлөгөөг зөвхөн бичгийн шалгалтанд тэнцэгсдээс авна.
(4) Сургалтын агуулга
① Хуваарилагдсан их, дээд сургуулиас япон хэлний мэдлэг нь хангалтгүй гэж үзсэн тохиолдолд эхний 6 сар Японы Боловсрол, шинжлэх ухааны яамны заасан япон хэлний курст элсэн орж хичээллэнэ. Япон хэлний бэлтгэл сургалт дууссан оюутан нь урьдчилан шийдэгдсэн байсан их, дээд сургуульд элсэн орно.
② Хуваарилагдах их, дээд сургууль нь нэгдүгээр шалгаруулалтанд тэнцэгсэд магистрантурын үндсэн оюутан, эсвэл мэргэжил дээшлүүлэгч болж элсэлт авах зөвшөөрөл авсан их, дээд сургууль (магистрантурын үндсэн оюутнаар элсэх зөвшөөрөл авсан тэнцэгчийг мэргэжил дээшлүүлэгчийг алгасан шууд магистрантурын үндсэн оюутнаар элсүүлнэ) –д элсэх хүсэлт гарган шийдвэрлэнэ.
③ Мэргэжил дээшлүүлэгчээс магистрантурын үндсэн оюутнаар элсэн орох, эсвэл магистрантураас докторантурт элсэх тохиолдолд тухайн их дээд сургуулиас авдаг элсэлтийн шалгалтанд тэнцэх ёстой.
2. Их сургуулийн үндсэн оюутан
(1) Элсэлт авах мэргэжлийн чиглэл
①Нийгмийн ухаан
Нийгмийн ухаан А: Хууль зүй, Улс төр, Боловсрол судлал, Нийгэм судлал, Утга зохиол, Түүх, Япон хэл, Бусад
Нийгмийн ухаан В: Эдийн засаг, Менежмент
②Байгалийн ухаан
Байгалийн ухаан А: Онолын байгалийн ухаан (Математик, Физик, Хими), Электрон, цахилгааны чиглэл (Электроникийн инженер, Цахилгааны инженер, Мэдээллийн технологи), Механикийн чиглэл (Механик инженер, Хөлөг онгоцны үйлдвэрлэл), Зам гүүр, архитектурын чиглэл (Зам гүүрийн инженер, Архитектур, Байгаль орчин), Хими (Хэрэглээний хими, Химийн технологи, Үйлдвэрийн хими, Нэхмэлийн инженер), Бусад (Металлург, Уул уурхай, Хөлөг онгоцны технологи, Биотехнологи)
Байгалийн ухаан В: Хөдөө аж ахуй (Газар тариалан, Хөдөө аж ахуйн хими технологи, Мал аж ахуй, Мал эмнэлэг, Ой судлал, Хүнс судлал, Загасны аж ахуй), Эрүүл мэнд (Эм зүй, Эрүүл мэнд, Сувилахуйн ухаан), Онолын байгалийн ухаан (Биологи)
Байгалийн ухаан С: Анагаах ухаан, Шүд судлал
(2) Болзол, тавигдах шаардлага
① Иргэншил: Монгол Улсын иргэн байх.
② Нас: 1987 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 1-ний хооронд төрсөн байх.
③ Боловсрол: 2008 онд дээр дурдьсанчлан ЕБС-ийн 11 дүгээр анги төгсөх, эсвэл дотоодын их, дээд сургуулийн 1, 2 дугаар курсийн оюутан байх.
④ Сурлагын дүн: а. Нийгмийн ухааны чиглэлээр 3.2-оос дээш голч дүнтэй буюу 82-оос дээш голч оноотой байх, б. Байгалийн ухааны чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй буюу 75-аас дээш голч оноотой байх.
*Голч дүн болон голч оноог дүнгийн жагсаалт дээр тодорхой тэмдэглэсэн байх
⑤ Эрүүл мэнд: Бие, сэтгэлийн хувьд эрүүл байх.
⑥ Японд руу явах өдөр: 2009 оны 4 дүгээр сарын 1-нээс 4 дүгээр сарын 7-ны хооронд, заасан хугацаанд Монгол Улсаас гарч Япон Улсад очих боломжтой хүн (Заасан хугацаанд Японд очиж чадахгүй тохиолдолд Японд очих зардлыг олгохгүй ба улмаар Япон Улсад суралцуулахыг татгалзах нь бий).
⑦ Урьд өмнө нь Япон Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаагүй байх.
⑧ Японы их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль суралцаж байгаа бол оролцох боломжгүй.
⑨ Япон Улсын Засгийн газраас бусад байгууллагын болон өөрийн улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа бол оролцох боломжгүй.
(3) Шалгаруулалт
① Бичгийн нэгдүгээр шалгалт
(Нийгмийн ухаан) Математик
(Байгалийн ухаан A, В, С) Математик, Хими
② Бичгийн хоёрдугаар шалгалт (Бичгийн нэгдүгээр шалгалтанд тэнцсэн хүмүүс)
(Нийгмийн ухаан) Англи хэл, Япон хэл
(Байгалийн ухаан A) Англи хэл, Япон хэл, Физик
(Байгалийн ухаан В, С) Англи хэл, Япон хэл, Биологи
③ Ярилцлагын шалгалт
Бичгийн шалгалтанд тэнцсэн хүмүүсээс ярилцлагын шалгалт авна.
④ Ярилцлагын шалгалтын дүнгээр 1 дүгээр шалгаруулалтанд тэнцэгсэдийг Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд нэр дэвшүүлнэ.
⑤ Дэлхийн улс, орон тус бүрээс нэр дэвшигчдийг Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд сонгон шалгаруулж эцсийн шийдвэрийг гаргадаг.
(4) Сургалтын агуулга
① Эхний 1 жил нь их сургуульд дэвшин суралцах шаардлагатай япон хэлний эрчимжүүлсэн сургалт болон бусад бэлтгэл сургалтанд хамрагдана.
② Бэлтгэл сургалт төгссөн оюутнууд Японы Боловсрол, шинжлэх ухааны яамны заасан их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтанд тэнцсэний дараа тухайн их, дээд сургуульд элсэнэ. Оюутны элсэлтийн шалгалт өгөх их, дээд сургуулийг, сурлагын дүн зэргийг харгалзаж үзсэний үндсэн дээр Японы Боловсрол, шинжлэх ухааны яам тухайн бэлтгэл сургалтын байгууллага буюу их, дээд сургуультай зөвлөлдөн шийддэг. Энэхүү шийдвэртэй холбоотой аливаа гомдол, саналыг хүлээж авахгүй.
③ Төгссөн оюутанд диплом, тухайн мэргэжлийн салбараас хамаарч баклавр зэрэг олгоно.
3. Техникийн коллежийн оюутан
(1) Элсэлт авах мэргэжлийн чиглэл
① А групп: Бодис, материалын инженер
② В групп: Механик инженер, Цахилгаан, электроник инженер, Мэдээлэл, холбоо, сүлжээний инженер, Зам гүүр, барилга, Хөлөг онгоцны инженер, Бусад
*”Бусад” мэргэжлийн чиглэлээр суралцахыг хүссэн тохиолдолд тухайн салбараас шалтгаалан хүлээн авах сургууль олдохгүй байх нь бий
(2) Болзол, тавигдах шаардлага
Их сургуулийн үндсэн оюутан элсүүлэх журамтай ижил бөгөөд сурлагын дүнгийн тухайд 1. (2). ④ – ын байгалийн ухааныг үзнэ үү.
(3) Шалгаруулалт
① Бичгийн 1-р шалгалт
А групп: Математик, Хими
В групп: Математик, Физик
② Ярилцлагын шалгалт
Бичгийн шалгалтанд тэнцсэн хүмүүсээс ярилцлагын шалгалт авна.
③ Ярилцлагын шалгалтын дүнгээр 1 дүгээр шалгаруулалтанд тэнцэгсэдээс англи, япон хэлний шалгалт авч Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд нэр дэвшүүлнэ.
④ Дэлхийн улс, орон тус бүрээс нэр дэвшигчдийг Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд сонгон шалгаруулж эцсийн шийдвэрийг гаргадаг.
(4) Сургалтын агуулга
① Эхний 1 жил нь Японы Боловсрол, шинжлэх ухааны яамны заасан бэлтгэл сургуульд элсэн орж, техникийн коллежид элсэн суралцахад шаардлагатай япон хэлний болон бусад эрчимжүүлсэн бэлтгэл сургалтанд хамрагдана.
② Бэлтгэл сургалт төгссөн оюутнууд Японы Боловсрол, шинжлэх ухааны яамны заасан техникийн коллежид дэвшин суралцана. Дэвшин суралцах коллежийг Японы Боловсрол, шинжлэх ухааны яам нь холбогдох сургуультай зөвлөлдөн шийддэг. Энэхүү шийдвэртэй холбоотой аливаа гомдол, саналыг хүлээж авахгүй.
③ Техникийн коллеж нь ЕБС-ийн дунд анги төгсөгчдийг элсүүлэн 5 жил сургадаг сургууль бөгөөд Засгийн газрын тэтгэлэгт оюутан нь 3 дугаар курсээс элсэн орж 3 жил (Хөлөг онгоцны инженер бол 3 жил 6 сар) мэргэжлийн мэдлэг эзэмшин төгсөнө. Төгсөхөд диплом, дэд баклавр зэрэг олгоно.
4. Мэргэжлийн сургуулийн оюутан
(2) Элсэлт авах мэргэжлийн чиглэл
Зам гүүр, Архитектур, Цахилгаан инженер, Электроник инженер, Цахилгаан холбоо, Хүнсний тэжээл судлал, Сургуулийн өмнөх насны сурган, Нарийн бичиг, Зочид буудал, Аялал жуулчлал, Хувцас чимэглэл, Дизайн, Гэрэл зураг, Бусад
*”Бусад” мэргэжлийн чиглэлээр суралцахыг хүссэн тохиолдолд тухайн салбараас шалтгаалан хүлээн авах сургууль олдохгүй байх нь бий.
(3) Болзол, тавигдах шаардлага
Их сургуулийн үндсэн оюутан элсүүлэх журамтай ижил бөгөөд сурлагын дүнгийн тухайд 1. (2). ④ – ын байгалийн ухааныг үзнэ үү.
(4) Шалгаруулалт
① Бичгийн шалгалт
Математик, Англи хэл
② Ярилцлагын шалгалт
Бичгийн шалгалтанд тэнцсэн хүмүүсээс ярилцлагын шалгалт авна.
③ Ярилцлагын шалгалтын дүнгээр 1 дүгээр шалгаруулалтанд тэнцэгсэдээс япон хэлний шалгалт авч Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд нэр дэвшүүлнэ.
④ Дэлхийн улс, орон тус бүрээс нэр дэвшигчдийг Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд сонгон шалгаруулж эцсийн шийдвэрийг гаргадаг.
(5) Сургалтын агуулга
① Эхний 1 жил нь Японы Боловсрол, шинжлэх ухааны яамны заасан бэлтгэл сургуульд элсэн орж, мэргэжлийн сургуульд элсэн суралцахад шаардлагатай япон хэлний болон бусад эрчимжүүлсэн бэлтгэл сургалтанд хамрагдана.
② Бэлтгэл сургалт төгссөн оюутнууд Японы Боловсрол, шинжлэх ухааны яамны заасан мэргэжлийн сургуульд дэвшин суралцана. Дэвшин суралцах мэргэжлийн сургуулийг бэлтгэл сүргалтын дүнг үндэслэн Японы Боловсрол, шинжлэх ухааны яам нь холбогдох мэргэжлийн сургуультай зөвлөлдөн шийддэг. Энэхүү шийдвэртэй холбоотой аливаа гомдол, саналыг хүлээж авахгүй.
③ Бэлтгэл сургалт төгссөн оюутан нь мэргэжлийн сургуулийн дотор ЕБС-ийн ахлах анги төгсөгсдийн элсэн орох боломжтой мэргэжлийн ангид дэвшин 2 жил мэргэжлээрээ мэдлэгт суралцана. Төгсөхөд диплом олгоно.
ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Бидэнд дөнгөж сая нэгэн шуурхай мэдээ ирлээ. Олон улсын математикийн олимпиадад оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ. 6 хүн энэ нэр хүндтэй олимпиадад оролцохоос 4 нь манай ангийн баатрууд байгааг зарлаж байгаадаа би үнэхээр баяртай байна. Байраар жагсаавал 1-р байрт Э.Тэмүгэ, 3-р байрт Г.Оюундарь, 4-р байраар Н.Бямбажав, 5-р байрт Б.Мягмаржав нар шалгаран Испанийг зорих эрхтэй боллоо. Дэлгэрэнгүй мэдээг маргааш хургэх болноо...
Шалгалт дуусаад гараад ирсэн ангийн хэдхэн хүүхэд! Гадаа сандал дээр хэдүүлээ жаал сууж байснаа гадаа халуун, жирийн биш хэт халуун байгааг гэнэт ухаарсан уу яасан ангийнхаа охидыг услая /ёоо юу гэдэг билээ/ гэж хэн нь билээ санал дэвшүүлсэнд хэдэн охин байлаадаа? 2 билүү 3 билүү! нөгөө санал шууд энэ бага тоонд дарагддымдаа! Баахан нозоорч суув. Тэгж байсан чинь өө харин манай Баатка нөгөөх байсан охидыг усаар цацав. харин илүү гарсан тэнэсэн усны дуслууд нь ирж нозоорсон биднийг сэргээв!
Сэргээд байж байсан чинь Манай олон улсын бэлтгэлийнхэн ирж Баатка өмнөх тоглолтын үеээр Ярууг паанигтуулж авч явсан бөмбөгөө гаргаад ирэв. Тээл бөөнөөрөө хөлбөмбөгдөхөөр боллоо! Аймаар халуун байсан болохоор гүйгээгүй байхад л толгой эргэж бас хөлс гарав. Тоглолт нэлээн удаан үргэлжилж дөнгөж 2:1 болоод байхад гай газар доороос гахай модон дотроос гэчээр нөгөөх/муу/ өвгөн талбайгаа харамлаад гарад ирэв. Биднийг ирэхэд хугарсан байсан нэг мод гай болж нөгөө өвгөн хугархай мод, хүүхдийн өвчнөөр түрий барин уулгалан хөөвөө /Билгүүнийг :-P/. Тээл яг гоё болж байсан тоглолтыг нураах нь тэр. Өнөөдөр монгол хэлний "Г" вариантад ирсэн "Аманд ч гүй хамарт ч гүй", "царай алдсан" энээ тэрээ хэлцүүд шууд бодогдовоо!
Өө бас! Орой блогийн үндсэн админыхаа ачаар "Реклам залгигчдын шөнө-2008"-ыг үзэв. Тэгсэн бас л аманд ч гүй хамарт ч гүй". Ихэнх нь үзэж байсан. Юун Шөнө. ядаж байхад билэт нь 8000 гэчээд 2 цагханы үзвэр. Нэг иймэрхүү!
Uundaa:За яг нет тасарсан үеэр буюу 20-оос хойш манай ангийн хэд хэдэн хүүхдийн төрсөн өдрийн баяр тохиожээ. За тэгээд тэдэндээ баяр хүргэе ээ.
Үхрийн ордныхны төлөөлөл болсон Ёндоо маань 1990 оны 5 сарын 21-ны өдөр хорвоод мэндэлж байжээ. Тэрбээр энэ жил 18 нас хүрч байна. Цаашдаа ч гэсэн хамтдаа төрсөн өдрөө тэмдэглэнэ гэж найдаж байна. Сайн сайхныг ер нь байж болох бүх сайхан бүхнийг хүсч байна.
Харин 1990 оны 5-р сарын 22-нд ирээдүйн 131dg-ийн гишүүд болох учиртай 2 хүүхэд төржээ. Тэд бол The Gums-ийн ахлагч Мигаа, мөн Мядгаа нар маань юм. Тэдэндээ сайн сайхан бүхнийг, бас хүссэн бүхэн нь биелээсэй гэж ерөөе өө...
HAPPY BIRTHDAY TO YOU
HAPPY BIRTHDAY TO YOU
HAPPY BIRTHDAY TO YONDOO, MIGAA & MYADGAA
HAPPY BIRTHDAY TO YOU <:-P<:-P<:-P
Улсын шалгалтууд энэ 7 хоногт явагдаж өнгөрлөө. 5 сарын 20-нд Математикийн шалгалтыг амжилттай өгсөн манайхан энэ удаа амжилттай шалгалтаа өгөн, бүх сурагчид маань А авсан амжилтыг үзүүллээ.
Харин 5-р сарын 22-нд буюу Ихрийнхний төрсөн өдрөөр сонгох шалгалтаа өгсөн. Манайхан ч сонгосон хичээлүүд болох Англи хэл, Физик, Нийгэм, Химийн хичээлээ амжилттай өгсөн байх гэж найдаж байна. Харин өнөөдөр сүүлчийн шалгалт Монгол хэлний шалгалтаа өгсөн. Ер нь ихэнх нь л давгүй өгсөн /except me/ гэсэн урьдчилсан төлөвтэй байна. Дүн нь ирэх даваа гарагт гарчих байхаа. За тэгээд юутай ч бид шалгалтаа амжилттай өгцгөөлөө, удахгүй материалуудыг нь блог дээрээ тавих болно, тэгээд бас нэг давааны ард гарсан учраас бие биендээ баяр хүргэцгээе. Харин бид тайвшрах болоогүй, чонын амнаас гараад барын аманд гэгчээр биднийг конкурс хүлээж байна. Сайн бэлдэх хэдхэн хоног үлдсэн шүү...
Саяхан л THE GUMS хамтлагийн блог нээгдсэн шиг манай Төөгөө маань дахин блог хөтлөх боллоо. Гэхдээ
хуучин блогоо биш шив шинэ хаяган дээр цоо
шинээр блог ажиллуулж эхэллээ. Эндээс та Саруултөгс гэж чухам хэн болох тухай сонирхолтой хэлбэрээр бичсэн түүний бичлэгээс харах болноо... Ингээд түүний хамгийн эхний бичлэгийг сонирхуулъя.
Энд дарж түүний блог руу ороорой... Ингээд түүндээ амжилт хүсье, идэвхтэй ажиллуулаарай...
За тэгэхээр энэ блогийг нээж байгаадаа би нилээн баяртай байгаа нь ч хааший ийн тэгэхдээ л баяртай байна.Хүмүүс орж үзээд намайг ямархуу хүн гэдгийг мэдээсэй намайг ойлгоосой гэсэндээ нээж байгаан байна.
За ойрд хичээл ном, шалгалт шүүлэг, тог тасралт, интернетийн гажиг энээ тэрээ гээд баахан юм давхцаад блог дээрээ нэлээн олон хоног шинэ мэдээ оруулсангүй одоо нэгтгээд зөндөө мэдээллийг тавих болноо...
Ангид маань шинэ хамтлаг
THE GUMS мэндэлснийг та аль хэдийн мэдсэн биз ээ. Тэгвэл Ангийнхандаа зориулан уран бүтээлээ туурвих энэ хамтлагийн албан ёсны блог үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Энэ блогоос та бүхэн тус хамтлагийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авч чадахаас гадна тэдний цоо шинэ уран бүтээлүүдийг хамгийн эхэнд хүлээн авах боломжтой юмаа. Мөн удахгүй нээгдэх GUMS TV-ээс та бүхэн хамтлагийн уран бүтээлээ хэрхэн туурвиж буй талаар болон гишүүдийн нэг өдрийн амьдралыг үзэх боломжтой болноо. За ингээд
THE GUMS-ийнхандаа уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсье...
Маргааш 08:30 минутанд 11-р ангийн улсын шалгалт авах тул бүх сурагчдыг цагтаа хоцрохгүй бэлэн байхыг мөн формны хувцастайгаа ирэхийг сануулж байна.
Wow,
THE GUMS-ийнхан маань үнэхээр уран бүтээлийг үйлдвэрлэж байнаа. Энэ удаа бид тэдний шинэхэн уран бүтээл
Artcic Monkeys хамтлагийн
A Certain Romance дууг дуулсан клипийг зориулан тавьж байна. ENJOY IT!!! Удахгүй бүр ихийг...
www
Олон Улсын Олимпиадын бэлтгэлд сууж буй хэд маань өчигдөр 2 дахь сорилоо өгчээ. 2 дахь сорил дээр манайхнаас Н.Бямбажав 12 оноог аван тэргүүлсэн бол, Оюундарь маань 9 оноог, Тэмка маань 7 оноог, Мигаа маань 2,5 оноог харин Нямхүү 1 оноог авсан амжилтыг тус тус гаргажээ.За ингээд амжилттай оролцсон ангийнхандаа мөн 2 дахь сорилд түрүүлсэн Бямбаадаа баяр хүргэе ээ.. Дараагийн сорилуудад амжилт хүсье!!!
Энэ бичлэгийг үзээрэй.. Манай ангиас төрөн гарч буй бас нэгэн хамтлаг болох Бохьнууд /бохь, олон бохь гэсэн утгатай/ хамгийн эхний уран бүтээлээ хийжээ. Үнэхээр гоё клип болжээ. Тэгээд сэтгэгдлээ үлдээхээ бүү мартаарай...
Гоц халдварт Энтеровирус-71-ийн халдварын тоо өдгөө 600д хүрээд байгаа тухай та бүхэн мэдэж байгаа, тэгвэл түүнтэй холбоотой бас нэгэн мэдээлэл бидэнд ирлээ...
Дунд ангийн сурагчдыг тарах эсэхийг даваа гаригт шийднэ
“Энтеровирус-71”-ээр халдварласан хүүхэд 11 хоногийн дотор өдөрт зуу зуугаар нэмэгдсээр байгаа билээ. Энэ өвчний тархалт эрс нэмэгдэж байгаа учир бага анги болон цэцэрлэгийн үйл ажиллагааг хаасан билээ. Мөн үзвэр, үйлчилгээний газрын үүдийг ч түр хугацаагаар бариад байгаа.
Гэсэн хэдий ч өвчлөлтийн тархалт намдахгүй байна. Иймд дунд ангийнхны хичээлийг улирлын дүнгээр нь гаргаж хаахыг ЭМЯ-наас БСШУЯ-нд санал болгосон аж. Энэ асуудлыг тус яамныхан хэлэлцээд даваа гаригт шийдвэр гаргах гэнэ. Гэхдээ дунд ангийн хичээл тарахад арав хүрэхгүй хоног үлдээд байгаа аж.
Мэдээллийн эх үүсвэр: www.news.mn
Тэгэхээр бид карантилагдах эсэхээ 1 дэх өдөр гэхэд мэдэх юм байнаа гэж..
За удахгүй болох гэж байгаа сургуулийн Түвшин тогтоох шалгалтанд Нийгмийн тухай мэдлэг хичээлийг сонгосон хүүхдүүдэд зориулан энэхүү жишиг даалгаврыг хүргэж байна. Шууд шивсэн байгаа учраас манайхан хэрэгтэйгээ харж байгаад гаргаж авах боломжтой. Бас сэтгэгдлээ үлдээхээ мартуузай. Дашрамд дурьдахад энэхүү материалыг бидэнд өгсөн Баярмагнайдаа /11б/ баярлалаа гэж хэлье ээ...
ТАТАХ
Манай Очки ч гэсэн аймар зурдаг юм байна ш дээ.. Сэтгэгдлээ үлдээгээрэй...
За ойрын үед бас нэлээн сонинтой байлаа, ангиар. Бас блогоо ч идэвхтэй хөтөлж сүйд болсонгүй тэгээд товчхоноор гол явдлуудыг хүргэе ээ.
- Манай ангийнхан монтажны зургаа авахуулах гэж бүр ядаж байнаа. Хүүхдүүд нь цуглахгүй, нэг бол цуглахаараа зурагчин нь ирэхгүй, тэгээд одоохондоо ямар ч зураггүй л явж байна. Яадаг ч байсан хэзээ нэгэн цагт монтажны зургаа, ангиараа л авахуулна гэж найдахаас өөр арга алга даа.
- Яруу маань үнэхээр их барцадтай байна. Саяхан гараа гипсдүүлсэн тэрээр шохойгоо хатаж ч амжаагүй байхад хамраа хугалуулж, мэс засалд орсон мэдээ байна. Ер нь нэг ном уншуулахгүй бол бас л болохгүй байна даа, эсвэл их барцад нь арилаад конкурсан дээр будаа болго гэж байгаам болов уу?? Яадаг ч байсан хурдан эдгэнэ гэж найдаж байнаа.
- Шалгалтгүй хичээлүүдийн дүнг энэ 7 хоногт багтааж гаргах байсан учраас манайхан нэлээн завгүй хэд хоногийг өнгөрөөлөө. Цээмаа багш боломж гарган сорил ажиллуулж, Эрка гуай шүүлэг авч оноо нэмэхээ зарлан, Эбо зураг чинь бүрэн бол л гаргаад өгье гэж найр тавиад, нийгэм дээр бие даалт өгч, хими дээр шалгалт өгөн, биеийн тамир дээр асуугдаж, англи хэл дээр дутуугаа гүйцээсэн тийм л өдөр хоногууд өнгөрлөө. Дүн ч гэсэн гайгүй гарсан байх гэж найдаж байна даа.
- АЛТАН ТҮЛХҮҮР шагналын эзнээр манай ангийн БАТЦЭНГЭЛ тодорч шагналаа ангийн багшаас гардан авсан мэдээг бид дуулгаж байгаадаа таатай байна. Мөн итгэл даасан сурагчаар СҮХБАТ маань тодрон ангиар нэг баяр хөөр болж байнаа гэж. За тэгээд энэ 2-тоо баяр хүргэе ээ... Төгсөлтийн үеэр шагнал өгөхөөр тодруулсан хүүхдүүд маань тодорхойлолтоо өгөөд, асуудал нь шийдэгдэж байгаа учраас үүнээс ч илүү шагналын хур манайханд удахгүй буух болно гэдэгт итгэж байнаа...
За одоогоор энд хүргээд зогсое. Шалгалт дөхөж байна, сэтгэгдлээ биччихээд хичээлээ хиййгээрэй за юу...
Та бүхэн 131dg-ийн гишүүн, NORTH DUCKS хамтлагийн дуучин, ритм гитарчин Баяржаргал маань Англи Дуу Дуулаачдын Улсын Уралдаанд оролцохоор бэлдэж, мөн орсныг мэдэж байгаа билээ.
Тэгвэл манай Баяржаргалын маань оролцсон энэ тэмцээний дүн уржигдар албан ёсоор гарчээ. Эхний шатандаа Simple Plan хамтлагийн Welcome To My Life, дараагийн шатандаа Simple Plan хамтлагийн Untitled, төгсгөлийн шатанд Razorlight хамтлагийн Somewhere Else дуунуудыг тус тус дуулан энэ уралдаанд 2-р байрыг эзлэн бахдам амжилт үзүүлжээ. Ингэснээр Бажгаа маань Англи улсын Ливерпүүл хотын Хөгжмийн Их сургуульд 50 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах эрхээр шагнууллаа.
Нийт ангийнх нь андууд болон блогийн зүгээс Бажгаадаа халуун баярыг хүргэе ээ.
Яг одоогоор эцсийн шийдээ гаргаагүй бөгөөд гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдсний дараа гадаадад суралцах эсэхээ шийдэх юм байна. Энэ гэнэтийн мэдээг хүлээн авсны дараа Бажгаатай холбогдоход энэ тэмцээнд орохын тулд ихэд бэлтгэл хийсэн ч ийм том амжилтанд хүрнэ гэж төсөөлөөгүй байсан гэдгээ хуваалцаж байлаа. Түүний өрсөлдөгчид болон түүнд тулгарч байсан саад бэрхшээлийг хэрхэн даван туулсан тухай дэлгэрэнгүй ярилцлагыг удахгүй блогоос...
Та бүхэн өнөөдөр дурсгалын дэвтэрээ харсан биздээ!!! Тэр зураг нь гоё байгааздээ! Тээд өөрсдөө хожим цуглараад тэрхүү дэвтэрээ дэлгэхэд ямар байх бол гээд төсөөлдөө!!! Би лав хамгийн эхэнд хэн хуудас нэмэх болдоо гэж бодоод тэсэн ядаж байна!!! За дурсгалын дэвтэр бөглөж үзээгүй хүүхэд байхгүй байлгүйдээ!!! Шинээр нэмэгдсэн "Дурсгалын дэвтэр" Бичлэгийн төрөлийг нээж байгаадаа таатай байна. Таныг уг лабел хүлээж байгаа шүү. Тэгж байгаад Онцлох хүүхдүүдээ үргэлжлүүлэн тавих болноо. Мөн дурсгалын дэвтрийн Хуудас болгоныг! Ойлгогдохгүй юм байгаа бол комментоо нэртэйгээ үлдээгээрэй! Сайхан тайлбарлаад өгнө!
Маргааш ангийн нийт хүүхдүүд 09:00 цагт сургууль дээр Монтажны зураг авахуулах учраас формны хувцастайгаа бэлэн байхыг анхааруулж байна!!!
За эхлээд удаагүй байгаа Олон Улсын Математикийн олимпиадын бэлтгэлийн эхний сорил өчигдөр явагджээ. Эхний сорил дээр манайхнаас Оюундарь маань 15 оноог, Тэмүгэ 14,5 оноог, харин Бямбаа маань 6 оноог авсан бол Мигаа, Нямхүү нар 1 оноотойгоор эхний сорилыг дуусгажээ. За тэгээд тэдэндээ амжилт хүсье, та нарт Испани их л ойрхон байна даа... /bya-ийн хэлсний дагуу засав/
Хонхны баярыг хэрхэн тэмдэглэх талаар гаргасан урьдчилсан төсөл... Санаа оноогоо шууд бичээрэй...
5 сарын нэгэнд НЭГИЙНХЭН гэдэг нэртэй ийм сонин гарсан юм байна. Өмнөх гашуун сургамжуудаасаа туршлага аваад нэг гайгүй хийсэн байгаасай гээд уншсан чинь бас л урам хугарчихлаа. Бүр сканнердахаасаа ч дургүй хүрчихлээ. Сургуулийн сонин юм бол сургуулийнхаа, мөн тэнд сурдаг бахархмаар сурагчдынхаа талаар мэдээ бичнэ биз дээ, гэтэл хэрэмний хүн хаздаг тухай, бас бид яагаад инээдэг вэ гэх мэт сонин сонин хэн бүхэн мэддэг ч юм шиг, бас байдаг л нэг мэдээнүүд тавьчихсан байх юм. Овоо олимпиадын мэдээ гээд тавьсан байна /мэдээ ч гэж зурагнууд бас жаахан товч намтар л юм даа/. Тэгээд жаахан дэлгэрүүлээд тавьчихаж болно доо, гэтэл тийм юм байхгүй харин оронд нь нөгөө crazy frog-ийн аян дээр нугардаг 2 ихрийн ярилцлага байх юм. Дуулианыхны талаар 2 мөр юм бичжээ, бас л урам хугармаар. Хичээл давталтын нууц ч гэх шиг, эссе бичих анхааруулга ч гэнэ үү. За тэгээд ганц авууштай юм нь ТТШ-ын тухай л бичсэн хэдэн статистик байх шив дээ. Тиймэрхүү хэрэгтэй /ядаж жишиг даалгаврууд ч юм уу/ мэдээллүүд тавьж байсан нь 114 хэлээр Би чамд хайртай гэж хэлж сурснаас арай л дээр санагдах юм. Ер нь бол уншиж үзсний хэрэггүй л гэж зөвлөмөөр байна, яг л нэг ахлах ангийнхний ангийн булан дээрээ тавьдаг мэдээнүүдийг нийлүүлээд тавьчихсан л юм шиг байна лээ.
Блог маань өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр өдгөө дунджаар 50 орчим хүн тогтмол үйлчлүүлдэг томоохон блогийн нэг болжээ. Тэгвэл өсөн дэвжихийн хэрээр манай блогийн удирдах ажилд шинээр хүмүүс орсоор байна. Энэ удаа 131dg Удирдах зөвлөлөөс тэднийг албан ёсоор блогийн уншигчиддаа зарлан, мөн зарим шинэ боломжуудыг танилцуулахаар шийдлээ.
Блогийн англи хэл дээрх хувилбар болох http://131dg-en.blogspot.com/-ий шинэ админаар Отгонбаяр овогтой Энх-Оргил буюу Энхүүш маань ажиллан аль хэдийн үүрэгт ажилдаа орсон байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Түүнийг бид сайн ажиллана гэдэгт итгэж байна.
Та англи хэл дээрх ангийнхаа блог луу Ангийнхаа блог луу ороход шууд автоматаар холбогдон орох бөгөөд аль эсвэл English гэсэн линкэн дээр даран орох боломжтой. Эндээс бид монгол хэл дээрх мэдээний орчуулга болон, сонирхолтой шинэ мэдээнүүдийг англи, франц, итали, испани, герман, хятад, япон, араб, солонгос, португал хэл дээр хүлээн авч унших мөн сэтгэгдлээ унших боломжтой болж байгаа юм. Нэг ёсондоо private->public статустай болж байгаа энэ үед блогийг маань дэлхийн өнцөг булан бүрээс хүссэн хэн бүхэн нь уншиж чадахаар болж буй давуу талыг энэ бүхэн олгож байна.
Харин үүсгэгдээд нэлээн удаж байгаа ангийн форумын шинэ админаар Let's Download булангийн модератороор ажиллаж байсан БЕК буюу Хүрэлбаатар овогтой Билгүүн ажиллахаар томилогдон өнөөдрөөс ажилдаа орж байна.
Та бүхэн форум дээр хүссэн сэдвээрээ хэнээс ч нуулгүйгээр бодож санасан зүйлээ бичих боломжтой бөгөөд хамгийн гол нь хэн ч хүссэнээрээ нийтлэл бичин, түүнийг зөвхөн манай ангийн бүртгэлтэй гишүүд унших боломжтой гэдгийг дахин сануулмаар байна.
Бид форумыг удахгүй блогийн хамгийн эрэлттэй хэсэг болно гэдэгт найдаж байна. Хэрвээ та бүхэн форумын модератор болохыг хүсвэл бидэнтэй хандаж болно.
Бид үргэлж ангийнхныхаа хүсэл шаардлагад нийцүүлэн үргэлж шинийг эрэлхийлэн, идэвхтэй ажиллах болноо. Та бүхэн ч гэсэн үүнд хувь нэмрээ оруулан сэтгэгдлээ үлдээн, шинэ санаагаа, санаа оноогоо хэлэн, хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
Баяка багш үүнийг бараг өнгөрсөн жил л эртхэнээс аваад ирээрэй гээд байсан. Тэгээд одоо бол жинхэнээсээ ирээрэй биш ир гэж байна шүү. За тэгээд иймэрхүү маягтайгаар хийгээрэй гэдэг жишээг нь хүргэж байна.
Тодорхойлолт
1. Сурагч ... овогтой ... нь ... оны ... сарын ...-д ... газар төрсөн.
Сургуулийн өмнөх боловсрол болон суурь боловсролын тухай энд.
2. Зан төлөвийн талаар
3. Хичээл сурлагын талаар
4. Гүнзгийрүүлсэн сургалт, хичээлээс гадуурх сургалтын талаар
5. Үзүүлж байсан амжилтын талаар
6. Ямар сургуульд орох хүсэлтэй байгаа талаар
Сургуулийн захирал ......... Ц.Гүррагчаа
Сургалтын менежер ......... Б.Хишигбаяр
Ангийн багш ......... Н.Баянбат
Өнгөрсөн амралтын өдрүүдээр үргэлжлэн явагдсан Монгол Улсын Физикийн олимпиад өчигдөр дүнгээ гаргалаа. Энэ олимпиадад манай ангиас Бямбаа маань оролцон, ганц дайчин маань ч ганцаардсангүй хүрэл медалиар энгэрээ мялаан биднийгээ баярлууллаа. Тэрбээр өнгөрсөн жил УФО-аас мөнгөн медаль хүртэн, сая өндөрлөсөн АФО-аас хүрэл медаль хүртэж байсан билээ... Ингээд түүндээ халуун баярыг хүргэж, сайн сайхан бүхнийг хүсье...
Энэ жил Испаний Мадрид хотод болох Олон Улсын Математикийн олимпиадад оролцох Монгол Улсын багийг сонгон шалгаруулах бэлтгэл өчигдөр МУИС-ийн 3-р байран дээр эхэллээ. Энд манай ангийн Тэмүгэ, Мигаа, Бямбаа, Оюундарь, Нямхүү нар сууж байгаа бөгөөд маргааш эхнийхээ сорилыг авах ажээ. За ингээд эд нартаа амжилт хүсээд, бүгдээрээ олон улсад оролцож ангийнхаа нэрийг цуурайтуулаарай гэж ерөөе дөө.
Бидэнд бас нэгэн шуурхай мэдээ ирлээ. Манай ангийн Яруу өчигдөр 20 цагийн үед гараа хугалсны улмаас Гэмтлийн эмнэлэг дээр гэмтсэн гартаа гипс хийлгэжээ. Энэ нь биеийн тамирын хичээл дээр Өлзийтэй үл ойлголцсон байдал гаргасантай холбоотой байж болзошгүй бөгөөд 14 хоногийн турш зүүн гартаа боолттой явах нь ээ. Дашрамд дурьдахад тэрбээр Хөлбөмбөгийн Улсын Аварга Шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэж байсан бөгөөд одоогоос жил орчмын өмнө мөн л сагс тоглож байгаад эгэмээ хугалж байсан билээ.
Хмм, за дөнгөж сая 310005 буюу шуурхай албанаас авсан мэдээгээр энэхүү хорио нь зөвхөн цэцэрлэг болон дунд сургуулийн 1-3-р ангийн хүүхдүүдэд хамаарна гэж хэллээ... Иймд манайхан сандарч, бас баярлалгүй хичээлдээ суух нь байна шүү.. Гэхдээ юмыг яаж мэдэхэв, бидний хичээлийг хорионд оруулбал мэдээлэх болноо... Энэхүү өвчний Монгол дахь тархалтын талаар мэдээлэл авна уу...
Хоногт 3-4 мянган хvн халдварлаж байгаа энэхvv аюулт євчин агаар, дуслын замаар мєн, бохир гар, шvлс, хєлс зэргээр халдварладаг ба одоогоор урьдчилан сэргийлэх вакцин эм, тариа гаргаагvй байгаа нь аюулыг улам хvндрvvлж байна. Уг халдварт євчин халуурах, хоолой залгиур улайж, амны хєндийн салст, завьж, буйл, хэл, гарын алга, хєлийн ул, хурууны салаануудаар толбот гvвдрvvт, цэврvvт тууралт гарах, хоолонд дургvй болох, бие сулрах зэрэг хордлогын шинж тэмдгvvдээр илрэх ба нийгмийн эрvvл мэндийн мэргэжилтэнvvд энэ оны 6,7 сард уг євчний тархалт оргил vедээ хvрнэ хэмээн тооцоолж байгаа юм байна.
Манай улсын хувьд Улаанбаатар хотод тавдугаар сарын 8-нд уг євчний сэжигтэй эхний хvvхдvvд эмнэлэгт хандсанаас хойш єнєєдрийн байдлаар 1.8-11 насны нийт 26 хvvхэд бvртгэгдээд байгаагийн 21 нь ХЄСVТ-д эмчлvvлж байгаа юм.
Дээрх хvvхдvvдэд халдварт вирусийн бие дээгvvр нь юм туурах, халуурах зэрэг шинж тэмдэгvvд илэрч байгаа юм байна. Єнєє єглєє ХЄСYТ-ийн эмч нар яаралтай шуурхай зєвлєгєєн хийж дvvргvvдийн нэгдсэн эмнэлэгуудыг шуурхай хуралдуулж онош нь vл мэдэгдэх євчин гарсныг уламжлаад ард иргэдэд яаралтай сэрэмжлvvлэг єгч ажиллахыг даалгасан байна.
Єнєєдєр ЭМЯ, ХЄСYТ-єєс мэдээлэл хийлээ. Халдварт євчинєєс урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон хvvхдийн байгууллага болон иргэдэд єгєх зєвлємжийг гаргасан байна.
Гараа тогтмол савандаж угааж байх, єрєє тасалгааг чийгшvvлэх, агааржуулах єдєр бvр чийгтэй цэвэрлэгээ хийж байх, хvvхдийн байгууллагын нягтралыг багасгах, ундны усны эрvvл ахуйн хяналтыг сайжруулах, баталгаатай ус хэрэглэх зэрэг урьдчилан сэргийлэх аргуудыг нэрлэж байна.
Дэлгэрэнгүйг...
Эрүүл мэндийн яамны сайд Батсэрээдэн тушаал гаргаж бүх сургууль цэцэрлэгт 7 хоногийн хугацаатай карантин зарлалаа. Иймээс хүүхэд багачууд гэр гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.
Хичээл 7 хоног орохгүй бөгөөд баттай эх сурвалжийн мэдээгээр хэрвээ энэ өвчний тархалтыг намжааж чадахгүй бол карантины хугацааг сунгах, цаашилбал шалгалтуудыг хойшлуулах хүртэл арга хэмжээ авах ажээ...
дэлгэрэнгүйг удахгүй хүргэх болно..
Эндээс...
Б.Лхагвасvрэн-ийн "Цэцгэн эрхи" шүлгийг манайхан мэднэ биздээ! Энэ шүлэгний клип
xopom.com дээр байна. Бүр энийг үзээд та нарт үзүүлмээр санагдчлаа. Өмнө үзсэн ч байсан хамаагүй ком дээрээ татаж аваад үзээрэй! Яг уйлах гэжийшд! :-P
Татах[Zshare]
Татах[Mediafire]
Татах[SharedZilla]
Зөвлөхөд ZShare надад зүгээр санагддын!!!
Энтеровирус 71
Хятадад тархаад байгаа аймшигт өвчин буюу Энтеровирус 71 нь өнгөрсөн 3-р сарын сүүлд Хятадын зүүн хэсэгт орших Аньхой мужид анх гарсан байна.Өвчин хурдацтай тархаж байгаа бөгөөд одоогий байдлаар 20000н хүүхэд халдвар авсанаас 30 нь нас баржээ. Энэ нь зөвхөн Хятад гэлтгүй гадны улсуудруу халдаж дамжиж байгаа бөгөөд энэнд нь Монгол ч гэсэн аль хэдийнээ өртөж орхиж. Өчигдөрийн байдлаар 4 хүүхэд, сая өнөөдөр манай дүүгийн маань сурдаг Американ Скүүл-д 3н хүүхэд халдвар авсан болох нь мэдэгдээд байна.
Энэ оны 4 5-р сард БНХАУ-ын есөн муж, Бээжин хот, Хог Конг, Макаод Энтеровирус 71-ээр үүсгэгдсэн гар хөл амны өвчний 11905 тохиолдол бүртгэгдэж 26 хүүхэд нас барсан байна.
Халдвар үүсгэгч Энтеровирус 71 вирус нь ходоод болон гэдсэнд үржиж яваандаа төв мэдрэлийн систэмд нөлөөлдөг аюултай. Энэ вирус нь тийм ч амархан устдаггүй, чийгтэй газар, усанд хэдэн сараар байж үржиж болохыг судлаачид тогтоосон байна. Тэр битгий хэл хлор-той уснаас энтеровирус илэржээ.
Хоол хүнс, агаар, гар, ахуйн хэрэглээний зүйлээр дамжин халдварладаг онцлогтой.Уг өвчинд нэрвэгдсэн хүн эхэн үедээ толгой нь өвдөж, дотор нь муухайрч, гэдэс нь өвдөнө.Мөн гарын алга, хөлийн ул, уруул аман дээр тууралт өгдөг. Менингит, уушигны өвчин зэргийг сэдрээдэг болохыг эмч нар анхаарууллаа.
Энэ өвчинөөр ихэвчлэн 10 хүртэлх насны хүүхэд өвчилдөг байна. (Дүү нараа сайн хараарай)
ЭМЯ-наас нийт ард иргэдэд хандан дараах сэрэмжлүүлгийг гаргажээ.
-Өвчний дэгдэлт гарсан улс оронд бага насны хүүхэд дагуулан зорчихоос зайлсхийх
-Гараа тогтмол савандаж угаах
-Түүхий ус уухгүй байх
-Өрөө тасалгааг чийгшүүлэх, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх
-Хүүхдийн хамар, хоолоын цочмог болон архаг үрэвслийг эмчлүүлэх
-Амин дэмээр баялаг аньс, нэрс, чацаргана, нимбэгийг хоол хүнсэндээ долоо хоногт 3-4 удаа хэрэглэхийг зөвлөж байна.
Одоогоор Энтеровирусээс урьдчилан сэргийлэх вакцин байхгүй. Гэхдээ өнөөдөр хөгжилтэй орнуудад арваад жилийн өмнө энэ өвчнийг бүрэн устгасан байна.