NEWS at 131dg

2008-05-16 uundaa бичсэн.
За ойрын үед бас нэлээн сонинтой байлаа, ангиар. Бас блогоо ч идэвхтэй хөтөлж сүйд болсонгүй тэгээд товчхоноор гол явдлуудыг хүргэе ээ.

- Манай ангийнхан монтажны зургаа авахуулах гэж бүр ядаж байнаа. Хүүхдүүд нь цуглахгүй, нэг бол цуглахаараа зурагчин нь ирэхгүй, тэгээд одоохондоо ямар ч зураггүй л явж байна. Яадаг ч байсан хэзээ нэгэн цагт монтажны зургаа, ангиараа л авахуулна гэж найдахаас өөр арга алга даа.
- Яруу маань үнэхээр их барцадтай байна. Саяхан гараа гипсдүүлсэн тэрээр шохойгоо хатаж ч амжаагүй байхад хамраа хугалуулж, мэс засалд орсон мэдээ байна. Ер нь нэг ном уншуулахгүй бол бас л болохгүй байна даа, эсвэл их барцад нь арилаад конкурсан дээр будаа болго гэж байгаам болов уу?? Яадаг ч байсан хурдан эдгэнэ гэж найдаж байнаа.
- Шалгалтгүй хичээлүүдийн дүнг энэ 7 хоногт багтааж гаргах байсан учраас манайхан нэлээн завгүй хэд хоногийг өнгөрөөлөө. Цээмаа багш боломж гарган сорил ажиллуулж, Эрка гуай шүүлэг авч оноо нэмэхээ зарлан, Эбо зураг чинь бүрэн бол л гаргаад өгье гэж найр тавиад, нийгэм дээр бие даалт өгч, хими дээр шалгалт өгөн, биеийн тамир дээр асуугдаж, англи хэл дээр дутуугаа гүйцээсэн тийм л өдөр хоногууд өнгөрлөө. Дүн ч гэсэн гайгүй гарсан байх гэж найдаж байна даа.
- АЛТАН ТҮЛХҮҮР шагналын эзнээр манай ангийн БАТЦЭНГЭЛ тодорч шагналаа ангийн багшаас гардан авсан мэдээг бид дуулгаж байгаадаа таатай байна. Мөн итгэл даасан сурагчаар СҮХБАТ маань тодрон ангиар нэг баяр хөөр болж байнаа гэж. За тэгээд энэ 2-тоо баяр хүргэе ээ... Төгсөлтийн үеэр шагнал өгөхөөр тодруулсан хүүхдүүд маань тодорхойлолтоо өгөөд, асуудал нь шийдэгдэж байгаа учраас үүнээс ч илүү шагналын хур манайханд удахгүй буух болно гэдэгт итгэж байнаа...
За одоогоор энд хүргээд зогсое. Шалгалт дөхөж байна, сэтгэгдлээ биччихээд хичээлээ хиййгээрэй за юу...

1 сэтгэгдэл:

Anonymous said... ( 17/5/08 11:45 )

ok. medeeg hurgesend bayarlalaa

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...