"School-1" newspaper [REVIEW]

2008-05-12 uundaa бичсэн.


5 сарын нэгэнд НЭГИЙНХЭН гэдэг нэртэй ийм сонин гарсан юм байна. Өмнөх гашуун сургамжуудаасаа туршлага аваад нэг гайгүй хийсэн байгаасай гээд уншсан чинь бас л урам хугарчихлаа. Бүр сканнердахаасаа ч дургүй хүрчихлээ. Сургуулийн сонин юм бол сургуулийнхаа, мөн тэнд сурдаг бахархмаар сурагчдынхаа талаар мэдээ бичнэ биз дээ, гэтэл хэрэмний хүн хаздаг тухай, бас бид яагаад инээдэг вэ гэх мэт сонин сонин хэн бүхэн мэддэг ч юм шиг, бас байдаг л нэг мэдээнүүд тавьчихсан байх юм. Овоо олимпиадын мэдээ гээд тавьсан байна /мэдээ ч гэж зурагнууд бас жаахан товч намтар л юм даа/. Тэгээд жаахан дэлгэрүүлээд тавьчихаж болно доо, гэтэл тийм юм байхгүй харин оронд нь нөгөө crazy frog-ийн аян дээр нугардаг 2 ихрийн ярилцлага байх юм. Дуулианыхны талаар 2 мөр юм бичжээ, бас л урам хугармаар. Хичээл давталтын нууц ч гэх шиг, эссе бичих анхааруулга ч гэнэ үү. За тэгээд ганц авууштай юм нь ТТШ-ын тухай л бичсэн хэдэн статистик байх шив дээ. Тиймэрхүү хэрэгтэй /ядаж жишиг даалгаврууд ч юм уу/ мэдээллүүд тавьж байсан нь 114 хэлээр Би чамд хайртай гэж хэлж сурснаас арай л дээр санагдах юм. Ер нь бол уншиж үзсний хэрэггүй л гэж зөвлөмөөр байна, яг л нэг ахлах ангийнхний ангийн булан дээрээ тавьдаг мэдээнүүдийг нийлүүлээд тавьчихсан л юм шиг байна лээ.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...