BREAKING NEWS!!!

2008-05-16 uundaa бичсэн.
Та бүхэн 131dg-ийн гишүүн, NORTH DUCKS хамтлагийн дуучин, ритм гитарчин Баяржаргал маань Англи Дуу Дуулаачдын Улсын Уралдаанд оролцохоор бэлдэж, мөн орсныг мэдэж байгаа билээ. Тэгвэл манай Баяржаргалын маань оролцсон энэ тэмцээний дүн уржигдар албан ёсоор гарчээ. Эхний шатандаа Simple Plan хамтлагийн Welcome To My Life, дараагийн шатандаа Simple Plan хамтлагийн Untitled, төгсгөлийн шатанд Razorlight хамтлагийн Somewhere Else дуунуудыг тус тус дуулан энэ уралдаанд 2-р байрыг эзлэн бахдам амжилт үзүүлжээ. Ингэснээр Бажгаа маань Англи улсын Ливерпүүл хотын Хөгжмийн Их сургуульд 50 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах эрхээр шагнууллаа.
Нийт ангийнх нь андууд болон блогийн зүгээс Бажгаадаа халуун баярыг хүргэе ээ.
Яг одоогоор эцсийн шийдээ гаргаагүй бөгөөд гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдсний дараа гадаадад суралцах эсэхээ шийдэх юм байна. Энэ гэнэтийн мэдээг хүлээн авсны дараа Бажгаатай холбогдоход энэ тэмцээнд орохын тулд ихэд бэлтгэл хийсэн ч ийм том амжилтанд хүрнэ гэж төсөөлөөгүй байсан гэдгээ хуваалцаж байлаа. Түүний өрсөлдөгчид болон түүнд тулгарч байсан саад бэрхшээлийг хэрхэн даван туулсан тухай дэлгэрэнгүй ярилцлагыг удахгүй блогоос...

4 сэтгэгдэл:

Anonymous said... ( 16/5/08 09:26 )

Bajgaadaa bayar hurgey!

Azaa said... ( 18/5/08 05:25 )

Wow, amjilt!

Anonymous said... ( 18/5/08 23:24 )

bayr hurgey

Anonymous said... ( 21/5/08 19:28 )

anhaan ingej yavdiin bii vii!! yostoi mundag. dahin dahin bayr hurgey.

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...