Haramsaj baina

2009-01-20 Baatka бичсэн.












Сайн байцгаан уу? Нийт манай ангийн найзуудаа та бүхэний амралт амьдрал дажгүй биз дээ. Бидний хувьд 2008 оны 05 сарын 30 юуг илэрхийлэх вэ?

Мэдээж. Төрсөн гэр шигээ дасал болсон сургуулиа бид амжилттай төгссөн шүүдээ тэхээр бидний хувьд ялангуяа анхний гэдэг тодотголтой хонхний баяр шүү дээ тийм ч учираас бид нар тэр баярыг хамгийн сайханаар тэмдэглэх гэж хамаа намаагүй зүтгэсэн юу ч харамлаагүй юуг ч хайрлаагүй мөнгө төгрөг эд материал алийн ч .
Нэг зүйл нь бид тэр үед сайхан тэмдэглэж чадсан уу? /Чадсан/ /Чадаагүй/ Энийг та нарт үлдээлээ. Тиймээ тэр үед сайхан муухай аль алийн хослуулан бид хийсэн дууссан энэ нь сайхан. Эцэг эхчүүд маань ажилсан хичээсэн, зорисон бүтээсэн, эхлүүлсэн харин дуусгаагүй ууг нь бол бүх юм ном ёсний дагуу болсон.Хийсэн бүх зүйлд чинь баярллаа. Харин төгсгөл нь бол болоогүй боломжгүй болохгүй . Тэр уршиг нь бидэнд энэ жаргалтай үеийг үргэлж дуурсагдах санан дурсах зүйлийг маань л хангалттай өгсөнгүй нь л харамсалтай байна. Та ягаад харамсалтай гэж ... бодож байгаа байх л даа мөн бидэнд зураг хөрөг хангалттай байгаа шдээ ч гэх хүн цөөнгүй байгаа. /Тиймээ/ /Тиймүү/ Бас л үлдээлээ сайн бодож үзээрэй. Бид бол эцэг эхийнхээ хайр энрэлийг хүртсэн хүүхдүүд бидэнд эцэг эх маань биднийг үнэхээр аз жаргалтай байг гэсэндээ бидэнд тэр олон тоотой мөнгийг өгсөн өгөхдөө бас биднийг хүндэлсэн.Харин зарим хүмүүс тэгсэнгүй би гантшан л жишээн дээр ярий. Би яг энэ нийтлэлийг бичхийн өмнө хонхны баярийн бичлэг үзлээ. тэгсэн яасан гэж бодож байна таний бодож байгаагаас ч аймар биднийг тэр бичлэг хийсэн хүн доромжилчихжээ бүүр аюултай муухайгаар бүүр /хэлэх үг олдсонгүй/ . Би сүртэй байж болно гэхдээ би энэ бүхнийг ярихад гадний хүн гэж тооцогдохгүй хүн учир энэ бүхнийг бичэж байна би найз нарийгаа болон өөрийгөө өрөвдөж байна. Тэр бичлэг хийсэн залуу нэг их мэрэгжилийн хүн биш байжээ. Анх бидэнд хэн билээ хэлэхдээ мэрэгжилийн хүнээр бараг л зурагтаар гаргана гэсэн бид бараг л гуйж байж зурагтаар гарагхийн болиулсан харин бидний гуйлтийг бүүр давж ойлгоод мэрэгжилийн хүнээ хүртэл болиулчихжээ. Одоо тэр залуугийн тухай бишээ тэр бандийн тухайд тэр маань их хүүхэмсэг залуу бололтой манай ангийн хэдэн охидийг хайр найргүй авч байна ялангуяа .......... -г л авсан байна би болон манай ангийн хөвгүүд овсгойтой тулдаа л урдуур нь ганц хоёр удаа үсрэн орж хальт буусан байна бас тэр бидэнд алт шиг үнэтэй сургааль хэлсэн хүмүүсийн маань яриаг монтажилж бүүр арилагсан байна манай ангиас ганц миний бие урлагийн мэндчилгээг хүрэгсэн сэтэглээсээ дуулсан харин тэр хүн тэр хойгуур гар нь ядараад цуцчихсан байсан бололтой эсвэл авч чадаагүй нэг бол сонсож чадаагүй за энэ юу ч биш байж болно. Бидний дурсамж хичээлийг биднийг 1-р сургуульд өлгийдөн авсан Энхбаатар багш маань заасан хичнээн хэрэгтэй хичнээн өгөөмөр гэдэгээ харуулсан . Харин манай хүн тэр үеийн алтан дурсамжийг маань зургийн хальснаа 30 сэкүндэнд багтаасан байгаа нь гайхалтай яа. Тэр хүнд юу ч биш байж болно харин бидэнд юугаар ч солихгүй эрхэн зүйл шүү дээ заза нилээн юум бичлээ одоо болий доо тэхдээ манайхний эцэг эхээс тэр авьяас чадвар нь хэдийдсэн марагжилийн зурагчинд маань биднийг доромжилсонийх нь хариуд хэдийг өгсөн яагаад шалгаж үзээгүй яагаад хариуцлаг тооцоогүйгээ бидэнд хэлэх цаг болжээ энэ талаарх мэдэж байгаа мэдээлэлээ сэтгэгдэл дээр бичиж улдээн уу анхаарал тавин уншиж үзсэн та бүхэнд баярллаа.

Тэнгэр шиг бай

2009-01-17 Anonymous бичсэн.
Ангийн анд та бүгдийнхээ амар амагланг айлтгаж удтал дуншсаны эцэст өөрийн нийтлэлийг блогтоо тавьж байна.
Би энэ удаа , Монголын нийгэмд,түүхэнд 90-ээд онд тодрон гарч түмнээ төлөөлөн төрд сонгогдон ,ард түмнийхээ дуу хоолой болж , бас ч шагигүй яруу найрагч байсан ч зуурдаар таалал төгссөн төр нийгмийн нэрт зүтгэлтэн О.Дашбалбарын "Тэнгэр шиг бай" хэмээх хэн хүнд нэгийг бодогдуулж олныг тунгаалгах сайхан шүлгийг нийтэллээ.



О.Дащбалбар: Тэнгэр шиг бай


Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...

Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...

Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...


Төгсгөлд нь нэмэхэд: Энэ гайхалтай шүлгийг ахиад нэг сайтар анхааралтай уншаад үзээрэй, баярлалаа...

ХИРС БАЙХ НЬ ТИЙМ Ч МУУХАЙ БИШ БАЙХ, ТИЙМ БИШ ГЭЖ ҮҮ???...

2009-01-16 uundaa бичсэн.
Урд шөнө хар дарж зүүдэллээ...
Урт хар гар намайг зовоолоо... гэж Ардчиллын үеийн сүлд дуулал “ХОНХНЫ ДУУ”-н дээр өгүүлдгийг хэн хүнгүй мэднэ.
Тэр цаг ард өнгөрсөн гэж бид ихэд баярладаг, шинэ нийгэмтэй болсноороо үргэлж бахархдаг, түүнийхээ ач шимэнд боловсорч, амьдарч байгаагаараа бахддаг бас тийм амжилтанд хүрч,“юмхантай” болсноороо ихэнх нь барддаг...

Нийгмийн амжилтыг миний үеийнхэн, тэр тусмаа миний бие шүүн хэлэлцэж, хэний буруу байсан, ингэсэн байсан бол тэгэх байсан гэж маргалдах нь мэдээж учир дутагдалтай юм. Гэвч алхам тутамдаа яаж мөнгө олох вэ гэж толгойгоо гашилгаж, цаг мөч бүрт улс орны хөгжил хэмээн амаа хөдөлгөж байгаа энэ нийгэмд амьдарч буй иргэн хүний хувьд нэгэн бодлоо энд хуваалцахаар шийдлээ. Гарчгийг маань хараад та гайхсан байж болох юм. Абсурд театрын дэлхийд үндэслэгч, томоохон төлөөлөгч Э.Ионескогийн “Хирснүүд” жүжгийн зохиолын хэсгээс би гарчгаа сонголоо. Хэрвээ та сэргэлэн бас жаахан толгойгоо ажиллуулсан бол миний энэ нийтлэл ямар утгатайг ойлгосон байж болох юм. Зурагтын ямар ч сувгыг эргүүлбэл ХИРСНҮҮД ХИРСЭЭ муулна, ХИРСнүүд ядуурч байхад өөр нэг ХИРСнүүд баяжиж байна, ХИРС шагнагдав, ХИРС тушаал дэвшив, харгис нэгэн ХИРС хөөрхий нэгэн ХҮН-ийг алжээ, золгүй нэгэн ХҮН осолд орж үхжээ...ийм л мэдээ угтана-гутмаар бас гунигламаар...тэгвэл жинхэнэ ХҮН нь хаа байна???

Энэ талаар бид үргэлж л ярьдаг. Хүний мөс муудаж байнаа л гэдэг. Хүн биш хүн бий болоод байнаа л гэдэг. Тийм ээ, энэ үнэн. Бид өөрсдөө ч өөрсдийгөө мэдэхгүй хүн биш болоод л байгаа. Гэхдээ зарим нэг нь арай дэндээд ч байх шиг.
Жишээ авъя: Мессенжерээ нээх болгонд угтдаг offline msg-үүдийн дунд нэгэн “Зүрхний Аппарат зардаг газар олж өгөөч...Цааш дамжуулж туслаарай, бла бла бла...Утас:....”+ Яаралтай”... гэсэн захиа байсныг санаандгүй уншсан юм. Мэддэг байсан бол хэлчихмээр ч мэдэхгүй болохоор яалтай гээд өөр зүйлд сатаараад сууж байтал нэгэн найзаас маань “Зүрхний аппарат зардаг газар Мөнгөн Завъяагийн тэнд бла бла бла байгаа...Утас: ....” гэж захиа хүрээд ирлээ. Эхний захиаг ирүүлсэн хүмүүс рүү сүүлийн захиаг нь явуултал бүгд л чи утасдаад хэлчихээч гэх юм. Хэдийгээр тэр өвчтэй зовлонтой хүнд тусламаар байсан ч “нэгж” гэдэг гачигдлаас болоод захиа явуулчихлаа гэж. Их л сэтгэл өег болоод, гэрийнхэн нь миний захиаг аваад баярлаж байгаа байх гээд л...Тэгээд л над руу хариу залгаад л, баярлалаа ахын дүү, миний аминд орлоо гээл...Гэтэл 10 минут, 20 минут, 2 өдөр, 3 өдөр хариу байсангүй ээ...Ммм, би ч эхлээд өөрийнхөө тэнэгийг гайхлаа, “тлл мэдээж өөр хэн нэгэн түрүүлээд хэлчихсэн л байж таараа шүү дээ”...Дараа нь гэнэт цээжний гүнээс гомдол маань бугшин босч ирээд, “Тэглээ ч гэсэн ганц баярлалаа гэж явуулах 20 төгрөгөндөө горойж байгаа юм байхдаа” гээд л их юм бодлоо...
Үнэхээр л тэр явдал надад ихийг бодогдуулсан. Яагаад тэр хүн над руу ганц хариу явуулчихаж болоогүй юм бол? Аль эсвэл үхчихсэн юм болов уу? Үгүй л байх... Ерөөс хөөгөөд бодоод үзэхээр ингэх нь ч аргагүй юм шиг. Гарцтай газар амьд хүн мөргөчихөөд уурлаад гараад ирдэг хөгшин жолоочид, уусан идснээ шингээж чадахгүй олон нийтийн газар бөөлжөөд аль эсвэл шээгээд зогсож байгаа “сэхээтэнцэр”-үүд, тогло гээд бэлдээд өгсөн тоглоомын газарт нь хөлбөмбөг тоглолоо гээд бөмбөгийг нь хураадаг буруу зөнөсөн өвгөд, өөрсдөд нь л бараа байгаа болохоор ирж авж байгаа гээд бие тоосон худалдагчид, дэлбэртлээ идээд гахай болчихсон цагдааг сүрдүүлэх компаний захирлууд зөндөө болчихсон энэ нийгэмд тийм хүн байгаад гайхах ч юмгүй юм шиг...Бүх хүмүүс ХИРС болчихсон юм болов уу?? Дээрээ байгаа дэгжин зангиатай хирснүүд нь хайран улсаа заваартуулан, хуваан идэж, улсын шүтээн болж байхад ХИРС байх бас зүгээр ч юм болов уу? Хирс шиг гэнэн юм шиг хэрнээ зэвүүн, тэгснээ хэтэрхий өөрийнхөөрөө, залхуу заваан бас бардам....Хаа сайгүй өлөн нүдтэй ХИРСНҮҮД...

Гэтэл өнөөдөр би блог руугаа ороод нүдэндээ итгэсэнгүй зүйлийг чатнаасаа уншлаа. Хонхны баярын бичлэгийг хүүхэд болгонд хувилаад өгөх гэтэл төсөв санхүү дутсан юм гэнэ. Хөх инээд минь хүрэхтэй зэрэгцээд жинхэнэ дургүй минь хүрээд эхэллээ. Ер нь бол анхны төсвийн тооцоогоор нэг TV-ээр хүртэл гаргаад, хүн болгонд нэг нэг хувийг өгнө гээд гаргачихсан байсныг муудалцаж, маргалдаж байж нэг юм болиулсан шиг. Тэгсэн яасан, ангид ганцхан хувь бичлэг хийхээр болгосон юм байхдаа. Тэгсэн тэгээд бүр мөнгө нь хүрэхээ больж гэнэ үү. За тэгээд цаашаа яасан байхнуу, яриад байх уу, болийдаа энд ирээд зогсъё...Хэтэрхий бүдүүлэг байж магадгүй, эсвэл та нар шиг ХИРС болчихсон ч байж магадгүй. Тэр зохион байгуулсан эцэг эхэд шууд хэлчихье, хүүхдүүд нь харин уучлаарай./та нарын буруу биш/... Намайг ирээд загнаарай-занчаарай тэгээд зодоорой, өө мэдээж нөгөө цаасаа үзүүлээрэй, би сонсъё, үзье, тэвчье... ТА НАР БИТГИЙ ХУЦ!!!! /Хирс яадгийг даанч би мэдэхгүй нь магадгүй Мөөрдөг юм болов уу/
Ёс суртахуунгүй, ахмад хүний өөдөөс үг хэлдэг энээ тэрээ гээд энийг уншиж байгаа бол намайг бодож болно, хүссэнээрээ л бол. Гэхдээ л ганц хүүхдийнхээ амьдралд нь ГАНЦХАН удаа тохиох “Хонхны Баяр” гэдэг тэр гайхалтай баяр хөөрийг сүүлд нь ийм хэрүүлийн алим болгосон нь та нарын л БУРУУ... Яагаад та нар нэг 3000 төгрөг хүн болгонд хуваарилаад бичлэг хийлгэчихэж чаддаггүй юм бэ? Хүнээр бичлэг хийлгэнэ гэж та нар биднээс мөнгө авсан билүү үгүй бил үү? Намайг ингэхээр нэг тооцоо бичсэн цаасаа л урдаас гаргаж тавих биз дээ, тэр чинь надад хэрэггүй ээ, их сургуульд ороод бид яаж түүнийг чинь бий болгодгийг байтугай хоосноос мөнгө гаргадгийг сурч байна...За тэгээд мөнгө нь дутсан байж болноо, тэгвэл яагаад нэг ГАНЦХАН удаа сэтгэл гаргаад ер нь хүүхдүүддээ бичлэгийг нь өгчихөж чаддаггүй юм бэ? Ямар өчүүхэн, ямар хоншооргүй, ямар нарийн, ямар явуургүй........Ганцхан жишээ: Энэ жилийн шинэ жилийг бид зохиосон, ангийн чинь хэдэн нөхөд. Биднээс та нар хэдэн төгрөг гарсан гэж бодож байна. Бүгд мөнгөө бүрэн өгөөгүйгээс, төлөвлөсөн хүмүүс ирээгүйгээс, илүү зардал маш их гарснаас бид хэдэн төгрөг өөрсдөөсөө гаргасан гэж бодож байна??? Таны бодож байгаагаас лав их гэдэгт эргэлзэхгүй байна...
Ийм жишээ их байгаа болохоор үүнийг уншсан ангийн гишүүн биш таныг ч сэтгэгдлээ бичихыг хүсч байна. ХИРСнүүд биш ХҮМҮҮС-ийг сэтгэгдлээ бичиж, ХИРСЭНЦЭРүүд болон ХИРСнүүдийн талаар саналаа солилцохыг хүсч байна.
Эрхэм хүндэт компаний захирлууд, өөрсдийн нэр төрийг өндөрт өргөхийн тулд нэр алдарт дурлагсад, хоосон цаасанд бичигдэх намтраа баяжуулахын тулд одон медальд нэрээ дэвшүүлэгчид- эцэг эхчүүд, тэдний зөвлөлийнхөн минь ээ- та нар ч гэсэн ХИРС болчихсон байжээ...
...Хирснүүд хирсээрээ үлддэг...Хүн хирс болдог. Хирс хүн болдоггүй...
...ХИРС БАЙХ НЬ ТИЙМ Ч МУУХАЙ БИШ БАЙХ, ТИЙМ БИШ ГЭЖ ҮҮ???...

Далай ламын мянганы сургаал

2009-01-13 Madikha бичсэн.
Шинэ мянганд зориулсан Далай ламын сургаал Амьдарлын мөрдлөг<

1.Их хайр, их ололт нь их эрсдлийг байнга дагуулж явдгийг сана.
2.Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд.
3.Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн гурван зарчмыг мөрд.
4.Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхалтай дайралт болдгийг сана.
5.Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ.
6.Алдаа хийснээ мэдсэн дариудаа засах алхмыг хийж эхэл.
7.Өдөр бүр хэдэн мөчийг ганцаараа өнгөрөөж бай.
8.Бусадтай нээлттэй бай, гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд.
9.Чимээгүй байна гэдэг нь заримдаа хамгийн сайн хариулт гэдгийг сана.
10.Нэр төртэй сайхан амьдар. Тэгвэл нас ахиж эргэн бодхын цагт хоёр дахь удаагаа амьдарсан мэт сэтгэл ханах болно.
11.Гэр бүлийн доторх хайрын уур амьсгал нь таны амьдарлын тулгуур суурь юм.
12.Хайртай хүнтэйгээ маргалдаж зөрөх үед зөвхөи өнөөдрийн нөхцөл байдлыг авч үз. Өнгөрсөн амьдарлыг бүү сөх.
13.Өөрийн мэдсэнээ бусадтай хуваалц. Энэ нь мөнхийн алдрыг олох зам.
14.Газар дэлхийтэйгээ эелдэг зөөлөн харьц.
15.Жилд нэг удаа урьд очиж байгаагүй газраа оч.
16Хамгийн сайн харилцаа гэдэг бол зөвхөн бие биенээ хайрласан хайр юм. Хайр нь бие биенийхээ хэрэгцээнээс давж гарсан тэр тохиолдолд л байдаг ганц зүйл гэдгийг сана.
17.Юуг орхиж, юуг хаяж байж олж авснаар өөрийнхөө амжилтыг үнэлж дүгнэ.

Хvн зєв тєлєвшинє гэдэг нь яахын нэр вэ

2009-01-12 zoloo бичсэн.
Та бүхэндээ багшийнхаа ярилцлагаас толилуулж байна

Хvнийг зєв тєлєвшvvлэх, "хvн шиг" хvн болгох талаар нэг vеийг бодоход ярих болж байна. Энэ тун сайшаалтай. Ингэхийг чухам єнєєгийн нийгмийн нєхцєл байдал шаардаж байгаа юм..

Бид ингэж яриад зогсохгvй, цаг алдалгvй дорвитой ажил хийх хэрэгтэй байна. Долдугаар сарын нэгний айхавтар vйл явдлын дараагаас хэн буруутан болох, хэрхэх талаар ярьж, буруутныг олох гэж зvтгэцгээж байна. Цагдаагийнхны хvчин чадлыг нэмье, бамбай дуулгыг нь сайжруулъя, чадалтай зэвсэг хэрэгслээр хангая гэж ч ярьцгаасан. Харин хvний мєс чанар муудаж, жудгаа алдаж, "хvн биш" хvн олширч байгаа талаар, vvний шалтгаан нь юу болох, монгол хvнийг хэрхэн зєв тєлєвшvvлэх талаар бараг ярихгvй байна. Долдугаар сарын нэгнийх шиг vйлийг зєв хєгжилтэй, боловсролтой, соёлтой, зєв хvмvvжсэн, ёс суртахуунлаг хvн хэзээ ч vйлдэхгvй. Иймийн учир хvнийг хэрхэн зєв тєлєвшvvлэх, яаж хvн шиг хvн болгохыг ярихаас аргагvй, багш, сурган хvмvvжvvлэгчид, эцэг эхчvvд энэ талын мэдлэгээ дээшлvvлж, боловсрол эзэмшихээс ч аргагvй болж байна.

Хvний тєлєвшлийн асуудал нь хvнийг тєлєвшvvлэх, хvн єєрєє єєрийгєє тєлєвшvvлэх гэсэн хоёр талтай бєгєєд тухайн хувь хvн єєрєє тєлєвшилд онцгой vvрэг гvйцэтгэх ёстой. Ялангуяа нас биед хvрсэн хvний хувьд хэн намайг тєлєвшvvлэх юм бол гэж хvлээн суух нь зохисгvй юм. Хvн тєлєвших нь урт хугацаа шаардсан, тєвєгтэй vйл явц. Хvн насан туршдаа тєлєвшинє. Сурах, хєгжих, боловсрох, соёлжих, хvмvvжих явцдаа олж авсан бие, сэтгэл, оюуны ололт дэвшлvvдээ удаа дараагийн vйлдлээрээ дадал зуршил болгон эзэмшиж авахыг хvн тєлєвших vйл явц гэж тодорхойлж болох юм. Хvн сурсан сайн бvхнээ, зєв хєгжлєє, эзэмшсэн боловсрол, соёл, хvмvvжлээ тєлєвшvvлнэ. Хvний уураг тархин дахь 13 тэрбум гаруй эд эсийн ердєє 100 сая орчим буюу долоо, наймхан хувь нь л байнга ажилладаг бєгєєд vлдсэнийг нь бид ашигладаггvй. Энэ нь бидэнд сурах, хєгжих, боловсрох, соёлжих, хvмvvжих физиологи vндэс хангалттай байгааг харуулж байгаа юм. Хvн нэн тvрvvнд єєртєє тєлєвшvvлэх зvйлс бол сурсан сайн бvхэн, зєв хєгжил юм. Эдгээр нь хоорондоо салшгvй холбоотой. Сурах нь чаддаггvй зvйлээ чаддаг болох явдал бол хєгжих нь сурч олж авсан чадвараа нэмэгдvvлэх, дадуулах vйл явц юм. Хvн тєрсєн цагаасаа л аливаад суралцаж, тэр хэрээрээ чадваржин хєгжиж байдаг. Хvн зєвхєн сайныг сурч, зєв хєгжиж байж жинхэнэ хvн болж чадна.

Хєгжлийнхєє сєрєг муу талыг гээж, эерэг сайн талыг улам баяжуулан бэхжvvлж хvн дэвшилд хvрнэ. Чухам энэ утгаар нь хєгжил, дэвшил гэсэн хоёр vгийг хамт хэрэглэдэг. Хєгжиж дэвшихэд боловсрол, соёл, хvмvvжлийн тєлєвшил ихээхэн нєлєєтэй. Хvний цогц хєгжлийг бие, оюун, сэтгэлийн аль нэгний нь хєгжил vгvйгээр тодорхойлох аргагvй. Амьдралынх нь туршид бие махбодод нь гарч буй эерэг єєрчлєлтvvдийг хvний биеийн хєгжил гэдэг бол танин мэдэх vйл ажиллагааны дvнд хvний мэдэх, таних, ухаарах, сэтгэхэд тєдийгvй таньж мэдсэнээ илэрхийлэх чадвар болох сэтгэхvй, сэтгэлгээ, чадвар, дадалд гарч буй ахиц дэвшлvvдийг оюуны хєгжил гэж тодорхойлдог. Хvний цогц хєгжлийн нэг чухал бvрэлдvvн хэсэг нь сэтгэлийн хєгжил. Сэтгэл нь хvн гадаад болон дотоод ертєнц, тvvнчлэн єєрийн дотоод мєн чанараа таниж мэдэх, ухаарах чадвар юм. Эдгээр чадвараа дадуулах замаар хvн сэтгэлээ хєгжvvлнэ. Єнєєгийн бид материаллаг хєгжилд ихээхэн ач холбогдол єгч, тvvнээс эрхэм зvйл vгvй мэт туйлширч байна.

Хvнийг хvн шиг хvн, нийгмийг нийгэм шиг нийгэм болгох зvйл нь ганц хєгжил биш, тэр тусмаа материаллаг хєгжил бvр ч биш, харин сэтгэлийн боловсролыг дээдэлсэн цогц боловсрол, соёл, хvмvvжил, ёс суртахуун гэдгийг ухаарах цаг хэдийн болжээ. Хєгжил нь хуримтлуулсан эд баялаг, сvндэрлvvлсэн барилга байшин, гудамжаар сvлжилдэх машин тэрэг биш, харин улс орны зєв тєлєвшvvлсэн, єєрєєр хэлбэл сэтгэл, оюуны хувьд зєв хєгжсєн хvмvvс юм. Хvнд тєлєвшvvлэх ёстой дараагийн зvйл бол боловсрол. Ємнєх нийгмийн тогтолцоонд боловсролыг мэдлэг, чадвар, дадал эзэмших vйл явц, тvvний vр дvн гэж vзэж байсан бол єнєє vед хvн бvх талаараа зєв хєгжиж, соёлжиж тєлєвших vйл явц, тvvний vр дvн, оюуныг сэтгэлжvvлж, сэтгэлийг оюунжуулсны vндсэн дээр хvнийг оюун, сэтгэлээр нь хvн болгох vндэс гэж vзэж байна. Оюуны боловсрол нь биеийн болон сэтгэлийн боловсролын vндэс. Оюуны боловсрол нь олон талт мэдлэг, тvvнийг амьдрал, ажил хєдєлмєртєє бvтээлчээр хэрэглэх чадварын нэгдэл юм. Сэтгэлийн боловсрол бусдыг хайрлах, хvндэтгэх, єрєвдєх, энэрэх, уучлах, туслах зэрэг сэтгэлийн эерэг vйлvvдээр илэрнэ. Сэтгэл хэмээх зvйлийн мєн чанарыг танин мэдэх, єєрийн сэтгэлийн онцлогийг судлах, сэтгэлээ сайн тал руу нь єєрчлєн засах, номхотгох нь сэтгэлийн боловсролтой хvний шинж. Амиа хичээх, эд хєрєнгєнд шунах, атаархах, бардамнах, хvмvvсийг алагчлах, хов хєєцєлдєх, бусдыг vл тоомсорлох, єєрийгєє ихэд vзэх нь сэтгэлийн боловсрол доройн шинж гэдгийг ухаараач ойлгууштай. Сэтгэлийн боловсрол, хєгжлийн илэрхийлэл нь хvмvvжил, харин хэмжvvр нь ёс суртахуун юм. Энэ нь сэтгэлийн боловсрол, хєгжил хэдий чинээ єндєр байна хvн тєдийчинээ хvмvvжилтэй, ёс суртахуунлаг байна гэсэн vг.

Боловсролын тогтолцоонд бие, сэтгэл, оюуны боловсролоос гадна сэтгэлгээний боловсрол орно. Хvний сэтгэл, оюуны хєгжлєєс сэтгэлгээний хєгжил нь хамаардаг. Сэтгэлгээ нь боловсролын нэг аспект бєгєєд практик талыг нь хариуцдаг. Мэдлэг, оюун ухааныг сэтгэлгээ орлож чадахгvй ч мэдлэг, оюун тvvгээр л дамжин хэрэгждэг. Бvх юманд єєрийгєє гэсэн, нэг талыг барьсан сэтгэлээр хандах, єєрт тааруу хандсан, муу юм хийсэн хvнийг тэр чигт нь муу хvн гэж vнэлэх, хvмvvсийг єєрт хэрэгтэй хэрэггvйгээр нь ялган алагчилж vзэх, єєрийгєє дєвийлгєх, намайг дээд зэргээр vнэлэх ёстой гэж бодох буруу сэтгэлгээ єнєєгийн хvмvvст байгаа нь ажиглагддаг. Хvний боловсролыг эзэмшсэн оюуны боловсрол, тєгссєн их, дээд сургуулийн тоо, хамгаалсан эрдмийн зэргээр vнэлэх нь хангалтгvй юм. Жинхэнэ боловсролтой хvн гэдэг нь аливааг ухаарах чадвартай, зєв сэтгэж зєв ярьдаг, бурууг єршєєж зєвийг тэтгэх ухаантай, амьдралын мєн чанар (амьдралын утга учир, зорилго, зовлон жаргалын мєн чанар)-ыг ухааран ойлгодог, хамт олонтой амьдрах, бусадтай нийцэх чадвартай, тайван тогтуун байдлыг эрхэмлэдэг, амин хувиа хичээдэггvй хvн юм.

Бид боловсролыг зєвхєн оюунд хамаатай зvйл гэж vзэж, мэдлэг, чадвар тєдийгєєр дутуу ойлгож, сэтгэлийн боловсролыг орхисон єрєєсгєл боловсролыг эрхэмлэж ирж. Ийм боловсролыг хєгжлийнхєє тэргvvн vзvvлэлт болгосон нь хvний мєсгvй, хvмvvжилгvй, ёс суртахуунгvй хvн олширч байгаагийн шалтгаан гэж хэлж болох байх. Зєв хєгжиж, хvмvvжиж, ёс суртахуунлаг, соёлтой болж буй хvмvvсийн тоогоор боловсролын vр дvнг хэмжиж vнэлмээр санагддаг. Сэтгэлийн боловсролыг орхигдуулснаар л хvмvvс материаллаг ахуй, хэрэглээг шvтэж, материаллаг хєгжлийн хойноос хєєцєлдєж байна. Энэ нь хєгжлийн алдаа болохыг ойлгож эхэлсэн хvмvvс байгаа ч тийм хvний тоо цєєн байна. Хvмvvжлийг мэдлэг, сэтгэл, дадал зуршил гурвын тогтолцоо гэж vзэж, Єрнєдєд мэдлэгт, Дорно дахинд сэтгэлд суурилсан хvмvvжлийг эрхэм болгож ирсэн байдаг. Манай бvх шатны сургуулиуд ч Єрнийн мэдлэгт суурилсан боловсролыг дээдэлж, шинжлэх ухааны мэдлэг, чадварыг тvлхvv номлосоор сайн эдийн засагч, инженер, нягтлан бодогч, хуульч мэргэжилтнvvдийг тєрvvлж байгаа хэдий ч хvнийг хvн болгох, зєв тєлєвшvvлэхэд ялангуяа сvvлийн хориод жилд тун тааруу анхаарч байна.

Хvнээс єєрєєс нь гадуур орших мод ургамал, ан амьтан, уул ус, машин техник, од гариг гээд бvх зvйлийг заадаг, судлуулдаг хэрнээ хvний дотоод мєн чанар, хvн хэрхэн, жинхэнэ хvн болох талаар бараг заахгvй, судлуулахгvй байна. Хvнд тєлєвшvvлэх ёстой, дараагийн зvйл бол хvмvvжил юм. Нийгмийн орчинд сайныг сурах, зєв хєгжих, боловсрох, соёлжих замаар хvн хvмvvждэг. Хvмvvжлийн vндэс нь хєгжил. Зєв хєгжилгvйгээр хvмvvжлийг тєсєєлєхийн аргагvй. Хvмvvжил нь сэтгэлийн хєгжил, боловсролын илэрхийлэл. Хvний бие, сэтгэл, оюуны боловсролыг соёлтой шvтэлцvvлдэг тул хvмvvжил илvv хvмvvнлэг байдаг. Хvмvvжил нь хvний эрхэм нандин чанаруудыг эзэмшсэн байдал, хvн чанартай, хvнлэг энэрэнгvй болж тєлєвших vйл явц юм. Хvмvvжлийг бvрэн утгаараа зєв vзэл, зєв бодол, зєв эрмэлзэл, зєв хvсэл, зєв яриа, зєв сэтгэл, зєв vйл гэж ойлгож болно. Боловсрол, соёлын шvтэн барилдлага буюу ухаалаг зєв, сайн сайхан хоёрын диалектик нэгдлийн дvнд хvн зєв хvмvvжнэ. Хvмvvжлийг боловсролтой хослууштай. Боловсролд мэдлэг, хvмvvжилд сэтгэл болон дадал зуршил давамгайлдаг тул эдгээрийг хослуулж байж л боловс-ролын тэнцвэрт тогтолцоог бvрдvvлнэ. Боловсролыг хvмvvжилтэй эс хослуулснаар хvн зєвхєн мэргэжлийнхээ сэтгэлгээгээр явцуурах, нийгмийн амьдралд идэвхгvй хандах, vл тоомсорлоход хvрнэ.

Хvн болохын тулд зайлшгvй тєлєвшvvлэх ёстой бас нэг зvйл бол соёл. Соёл нь хvний єдєр тутмын амьдралдаа хэрэглэдэг оюуны, материаллаг болон харилцааны vнэт зvйлс, зайлшгvй дагаж мєрдєх, хэвшvvлэх хэм хэмжээ юм. Соёл хvний болон нийгмийн амьдралын бvхий л хvрээ, салбарт хамаатай тул зайлшгvй эзэмших ёстой зvйл. Соёлжино гэдэг нь соёлыг бvрдvvлж буй бvхнийг сурна, сураад зогсохгvй эзэмшинэ гэсэн vг. Хувь хvн бvрийг соёлжуулах замаар нийгмийн соёлыг дээшлvvлнэ. Хувь хvний соёлд хувийн соёл (хувцаслах, хооллох соёл, хэрэглээний соёл), хэл ярианы соёл, бичгийн соёл, ахуйн соёл, биеэ авч явах соёл, харилцааны соёл, сэтгэлгээний соёл, vйл ажиллагааны соёл орно. Сайн муу зvйл, зовлон жаргалын vед ухаан бодол, сэтгэлээ зєв удирдах, ухаалаг тэвчээртэй зєв явах, бусдад тєвєг учруулахгvй байх, бусдад туслах зэргээр илэрдэг биеэ зєв авч явах соёлыг эзэмшихэд хvн илvvтэй анхаарууштай. Соёл нь илvv гэгээлэг зvйл. Соёл хvний мєн чанарт ханддаг атал хvмvvс бид хєгжилд анхаардаг шигээ тvvнд анхаарахгvй байна. Соёлын талаар ярьдаг ч хэвшvvлэн тєлєвшvvлэх явдал хангалтгvй байна. Бvх нийтийн vйлс болж чадахгvй байна. Монголчууд хэрэглээний соёл, зєв зvйтэй ярих, бичих соёлыг нэн тvрvvн эзэмшvvштэй байна.

Олон хvн, ялангуяа залуучууд "аймаар гоё", "аймаар сайхан", гэх зэргээр ярьж, аймаар гэдэг vгийг буруу утгаар хэрэглэх болж. Дээр доргvй, хєгшин залуугvй надад гэхийг надаа, намайг гэхийг надыг, бvгдийг нь гэхийг бvгдэнгий нь гэх зэргээр ярьж хэвшээд байна. Идсэн чихрийнхээ цаас, уусан ундааныхаа сав, татсан тамхиныхаа ишийг дуртай газраа хаяж байгаа хvн олон. Хог хаягдлаа зориулалтын саванд хаях, тийм сав байхгvй vед цvнх, халаас, уут саванд тvр хадгалахыг хэвшил болгууштай байна. Ингэж чадвал ахуйн эрvvл, сэтгэл зvйн таатай орчин бvрдvvлж, хэрэглээний нэгэн соёлыг эзэмшинэ. Хvн болохын vндсийн vндэс нь эерэг сайныг сурах, хvн болохын vндэс нь зєв хєгжих, хvн болох нєхцєлийг бvрдvvлдэг зvйлс нь боловсрол,соёл, хvмvvжил аж. Энэ бvгдийг тєлєвшvvлж байж хvн зєв тєлєвшиж, жинхэнэ хvн болно.

Хvн сэтгэл, оюунаа зєв хєгжvvлж, боловсруулж байж єєрийн мєн чанарыг олно, ингэж чадвал зєв тєлєвшинє. Мєн чанараа олж авсан хvн л жинхэнэ хvн байж чадна. Сэтгэлийн боловсролыг оюуны боловсролтой нягт уялдуулах, сэтгэлд суурилсан боловсролыг зорилгоо болгохыг бvх шатны сургалтын байгууллага, багш нар зорилгоо болгууштай. Ингэж гэмээжин хvмvvжилтэй, ёс суртахуунлаг, соёлтой хvмvvсийг тєрvvлж, зєв тєлєвшсєн иргэд, мэргэжитнvvдийг бэлтгэж чадна.

Санхvv эдийн засгийн дээд сургуулийн багш, сэтгэл судлалын ухааны доктор, профессор Б.Оюунчимэг

Lil-T нь Korea-д Pt.4

2009-01-11 Happy Feet бичсэн.
Ey yo ангийнхаан төөгөө нь айна өө. Шинэ жилийн зургуудыг үзлээ nice болсон байна лээ. Ангийнхныгаа яг тэр үедээ аймар их санасан. Уйлах нь ч хааший ийн ер нь жоохон сонин болсон. За тэр ч яахав...

Сүүлийн бараг 2 сар холбоо тасарсийн байна шд тээ. Тэхээр энэ хугацаанд нөгөө сургуулийнхаа 1-р semester-ийг нь дуусгаад (шалгалтуудаа амжилттай өгсөн)2-р semester-ээ энд Сөүл-д Ханяан гээд дээд сургуульд суралцахаар болсон. Магадгүй эндээ цаашаа сурсаар байгаад ч хэлний бэлтгэлээ төгсчихөж магад.Одоо хичээл амарцан байгаа 3-10нд хичээл орно. Тэр болтол бүжиг, fitness, bassien, сагсаа хөөнө өө. Тэгэхгүй бол одоо хөдөлгөөний хомсдолд орлоо:P
Өө нээрээ Youtube дээрээ шинэ бичлэгүүд тависан.



За тээд манай ангийнхан хичээл номоо сайн хийгээд байжиигаарай. Блогоороо байнга шагайгаад хааяа нэг comment ч гэсэн үлдээчихэж байгаарай. Удахгүй гоё зураг нтр-тэй буцаад хүрээд ирнэ ээ! bye!