Далай ламын мянганы сургаал

2009-01-13 Madikha бичсэн.
Шинэ мянганд зориулсан Далай ламын сургаал Амьдарлын мөрдлөг<

1.Их хайр, их ололт нь их эрсдлийг байнга дагуулж явдгийг сана.
2.Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд.
3.Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн гурван зарчмыг мөрд.
4.Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхалтай дайралт болдгийг сана.
5.Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ.
6.Алдаа хийснээ мэдсэн дариудаа засах алхмыг хийж эхэл.
7.Өдөр бүр хэдэн мөчийг ганцаараа өнгөрөөж бай.
8.Бусадтай нээлттэй бай, гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд.
9.Чимээгүй байна гэдэг нь заримдаа хамгийн сайн хариулт гэдгийг сана.
10.Нэр төртэй сайхан амьдар. Тэгвэл нас ахиж эргэн бодхын цагт хоёр дахь удаагаа амьдарсан мэт сэтгэл ханах болно.
11.Гэр бүлийн доторх хайрын уур амьсгал нь таны амьдарлын тулгуур суурь юм.
12.Хайртай хүнтэйгээ маргалдаж зөрөх үед зөвхөи өнөөдрийн нөхцөл байдлыг авч үз. Өнгөрсөн амьдарлыг бүү сөх.
13.Өөрийн мэдсэнээ бусадтай хуваалц. Энэ нь мөнхийн алдрыг олох зам.
14.Газар дэлхийтэйгээ эелдэг зөөлөн харьц.
15.Жилд нэг удаа урьд очиж байгаагүй газраа оч.
16Хамгийн сайн харилцаа гэдэг бол зөвхөн бие биенээ хайрласан хайр юм. Хайр нь бие биенийхээ хэрэгцээнээс давж гарсан тэр тохиолдолд л байдаг ганц зүйл гэдгийг сана.
17.Юуг орхиж, юуг хаяж байж олж авснаар өөрийнхөө амжилтыг үнэлж дүгнэ.

2 сэтгэгдэл:

Anonymous said... ( 13/1/09 23:09 )

unen ugnuud, hedii n lav bainga murduj yvdag yvdiin bna :D

uundaa said... ( 21/1/09 22:48 )

...хэхэ, энийг өмнө нь Цэнгэл маань бас тавьж байсан санагдаж байна...гоё үнэн үгнүүд шүү, хуучин манай өрөөний ханан дээр Далай ламын зурагтай календарь дээр байдаг байсын, энийг л харж өссийн гэхүү дээ хаха...

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...