ХИРС БАЙХ НЬ ТИЙМ Ч МУУХАЙ БИШ БАЙХ, ТИЙМ БИШ ГЭЖ ҮҮ???...

2009-01-16 uundaa бичсэн.
Урд шөнө хар дарж зүүдэллээ...
Урт хар гар намайг зовоолоо... гэж Ардчиллын үеийн сүлд дуулал “ХОНХНЫ ДУУ”-н дээр өгүүлдгийг хэн хүнгүй мэднэ.
Тэр цаг ард өнгөрсөн гэж бид ихэд баярладаг, шинэ нийгэмтэй болсноороо үргэлж бахархдаг, түүнийхээ ач шимэнд боловсорч, амьдарч байгаагаараа бахддаг бас тийм амжилтанд хүрч,“юмхантай” болсноороо ихэнх нь барддаг...

Нийгмийн амжилтыг миний үеийнхэн, тэр тусмаа миний бие шүүн хэлэлцэж, хэний буруу байсан, ингэсэн байсан бол тэгэх байсан гэж маргалдах нь мэдээж учир дутагдалтай юм. Гэвч алхам тутамдаа яаж мөнгө олох вэ гэж толгойгоо гашилгаж, цаг мөч бүрт улс орны хөгжил хэмээн амаа хөдөлгөж байгаа энэ нийгэмд амьдарч буй иргэн хүний хувьд нэгэн бодлоо энд хуваалцахаар шийдлээ. Гарчгийг маань хараад та гайхсан байж болох юм. Абсурд театрын дэлхийд үндэслэгч, томоохон төлөөлөгч Э.Ионескогийн “Хирснүүд” жүжгийн зохиолын хэсгээс би гарчгаа сонголоо. Хэрвээ та сэргэлэн бас жаахан толгойгоо ажиллуулсан бол миний энэ нийтлэл ямар утгатайг ойлгосон байж болох юм. Зурагтын ямар ч сувгыг эргүүлбэл ХИРСНҮҮД ХИРСЭЭ муулна, ХИРСнүүд ядуурч байхад өөр нэг ХИРСнүүд баяжиж байна, ХИРС шагнагдав, ХИРС тушаал дэвшив, харгис нэгэн ХИРС хөөрхий нэгэн ХҮН-ийг алжээ, золгүй нэгэн ХҮН осолд орж үхжээ...ийм л мэдээ угтана-гутмаар бас гунигламаар...тэгвэл жинхэнэ ХҮН нь хаа байна???

Энэ талаар бид үргэлж л ярьдаг. Хүний мөс муудаж байнаа л гэдэг. Хүн биш хүн бий болоод байнаа л гэдэг. Тийм ээ, энэ үнэн. Бид өөрсдөө ч өөрсдийгөө мэдэхгүй хүн биш болоод л байгаа. Гэхдээ зарим нэг нь арай дэндээд ч байх шиг.
Жишээ авъя: Мессенжерээ нээх болгонд угтдаг offline msg-үүдийн дунд нэгэн “Зүрхний Аппарат зардаг газар олж өгөөч...Цааш дамжуулж туслаарай, бла бла бла...Утас:....”+ Яаралтай”... гэсэн захиа байсныг санаандгүй уншсан юм. Мэддэг байсан бол хэлчихмээр ч мэдэхгүй болохоор яалтай гээд өөр зүйлд сатаараад сууж байтал нэгэн найзаас маань “Зүрхний аппарат зардаг газар Мөнгөн Завъяагийн тэнд бла бла бла байгаа...Утас: ....” гэж захиа хүрээд ирлээ. Эхний захиаг ирүүлсэн хүмүүс рүү сүүлийн захиаг нь явуултал бүгд л чи утасдаад хэлчихээч гэх юм. Хэдийгээр тэр өвчтэй зовлонтой хүнд тусламаар байсан ч “нэгж” гэдэг гачигдлаас болоод захиа явуулчихлаа гэж. Их л сэтгэл өег болоод, гэрийнхэн нь миний захиаг аваад баярлаж байгаа байх гээд л...Тэгээд л над руу хариу залгаад л, баярлалаа ахын дүү, миний аминд орлоо гээл...Гэтэл 10 минут, 20 минут, 2 өдөр, 3 өдөр хариу байсангүй ээ...Ммм, би ч эхлээд өөрийнхөө тэнэгийг гайхлаа, “тлл мэдээж өөр хэн нэгэн түрүүлээд хэлчихсэн л байж таараа шүү дээ”...Дараа нь гэнэт цээжний гүнээс гомдол маань бугшин босч ирээд, “Тэглээ ч гэсэн ганц баярлалаа гэж явуулах 20 төгрөгөндөө горойж байгаа юм байхдаа” гээд л их юм бодлоо...
Үнэхээр л тэр явдал надад ихийг бодогдуулсан. Яагаад тэр хүн над руу ганц хариу явуулчихаж болоогүй юм бол? Аль эсвэл үхчихсэн юм болов уу? Үгүй л байх... Ерөөс хөөгөөд бодоод үзэхээр ингэх нь ч аргагүй юм шиг. Гарцтай газар амьд хүн мөргөчихөөд уурлаад гараад ирдэг хөгшин жолоочид, уусан идснээ шингээж чадахгүй олон нийтийн газар бөөлжөөд аль эсвэл шээгээд зогсож байгаа “сэхээтэнцэр”-үүд, тогло гээд бэлдээд өгсөн тоглоомын газарт нь хөлбөмбөг тоглолоо гээд бөмбөгийг нь хураадаг буруу зөнөсөн өвгөд, өөрсдөд нь л бараа байгаа болохоор ирж авж байгаа гээд бие тоосон худалдагчид, дэлбэртлээ идээд гахай болчихсон цагдааг сүрдүүлэх компаний захирлууд зөндөө болчихсон энэ нийгэмд тийм хүн байгаад гайхах ч юмгүй юм шиг...Бүх хүмүүс ХИРС болчихсон юм болов уу?? Дээрээ байгаа дэгжин зангиатай хирснүүд нь хайран улсаа заваартуулан, хуваан идэж, улсын шүтээн болж байхад ХИРС байх бас зүгээр ч юм болов уу? Хирс шиг гэнэн юм шиг хэрнээ зэвүүн, тэгснээ хэтэрхий өөрийнхөөрөө, залхуу заваан бас бардам....Хаа сайгүй өлөн нүдтэй ХИРСНҮҮД...

Гэтэл өнөөдөр би блог руугаа ороод нүдэндээ итгэсэнгүй зүйлийг чатнаасаа уншлаа. Хонхны баярын бичлэгийг хүүхэд болгонд хувилаад өгөх гэтэл төсөв санхүү дутсан юм гэнэ. Хөх инээд минь хүрэхтэй зэрэгцээд жинхэнэ дургүй минь хүрээд эхэллээ. Ер нь бол анхны төсвийн тооцоогоор нэг TV-ээр хүртэл гаргаад, хүн болгонд нэг нэг хувийг өгнө гээд гаргачихсан байсныг муудалцаж, маргалдаж байж нэг юм болиулсан шиг. Тэгсэн яасан, ангид ганцхан хувь бичлэг хийхээр болгосон юм байхдаа. Тэгсэн тэгээд бүр мөнгө нь хүрэхээ больж гэнэ үү. За тэгээд цаашаа яасан байхнуу, яриад байх уу, болийдаа энд ирээд зогсъё...Хэтэрхий бүдүүлэг байж магадгүй, эсвэл та нар шиг ХИРС болчихсон ч байж магадгүй. Тэр зохион байгуулсан эцэг эхэд шууд хэлчихье, хүүхдүүд нь харин уучлаарай./та нарын буруу биш/... Намайг ирээд загнаарай-занчаарай тэгээд зодоорой, өө мэдээж нөгөө цаасаа үзүүлээрэй, би сонсъё, үзье, тэвчье... ТА НАР БИТГИЙ ХУЦ!!!! /Хирс яадгийг даанч би мэдэхгүй нь магадгүй Мөөрдөг юм болов уу/
Ёс суртахуунгүй, ахмад хүний өөдөөс үг хэлдэг энээ тэрээ гээд энийг уншиж байгаа бол намайг бодож болно, хүссэнээрээ л бол. Гэхдээ л ганц хүүхдийнхээ амьдралд нь ГАНЦХАН удаа тохиох “Хонхны Баяр” гэдэг тэр гайхалтай баяр хөөрийг сүүлд нь ийм хэрүүлийн алим болгосон нь та нарын л БУРУУ... Яагаад та нар нэг 3000 төгрөг хүн болгонд хуваарилаад бичлэг хийлгэчихэж чаддаггүй юм бэ? Хүнээр бичлэг хийлгэнэ гэж та нар биднээс мөнгө авсан билүү үгүй бил үү? Намайг ингэхээр нэг тооцоо бичсэн цаасаа л урдаас гаргаж тавих биз дээ, тэр чинь надад хэрэггүй ээ, их сургуульд ороод бид яаж түүнийг чинь бий болгодгийг байтугай хоосноос мөнгө гаргадгийг сурч байна...За тэгээд мөнгө нь дутсан байж болноо, тэгвэл яагаад нэг ГАНЦХАН удаа сэтгэл гаргаад ер нь хүүхдүүддээ бичлэгийг нь өгчихөж чаддаггүй юм бэ? Ямар өчүүхэн, ямар хоншооргүй, ямар нарийн, ямар явуургүй........Ганцхан жишээ: Энэ жилийн шинэ жилийг бид зохиосон, ангийн чинь хэдэн нөхөд. Биднээс та нар хэдэн төгрөг гарсан гэж бодож байна. Бүгд мөнгөө бүрэн өгөөгүйгээс, төлөвлөсөн хүмүүс ирээгүйгээс, илүү зардал маш их гарснаас бид хэдэн төгрөг өөрсдөөсөө гаргасан гэж бодож байна??? Таны бодож байгаагаас лав их гэдэгт эргэлзэхгүй байна...
Ийм жишээ их байгаа болохоор үүнийг уншсан ангийн гишүүн биш таныг ч сэтгэгдлээ бичихыг хүсч байна. ХИРСнүүд биш ХҮМҮҮС-ийг сэтгэгдлээ бичиж, ХИРСЭНЦЭРүүд болон ХИРСнүүдийн талаар саналаа солилцохыг хүсч байна.
Эрхэм хүндэт компаний захирлууд, өөрсдийн нэр төрийг өндөрт өргөхийн тулд нэр алдарт дурлагсад, хоосон цаасанд бичигдэх намтраа баяжуулахын тулд одон медальд нэрээ дэвшүүлэгчид- эцэг эхчүүд, тэдний зөвлөлийнхөн минь ээ- та нар ч гэсэн ХИРС болчихсон байжээ...
...Хирснүүд хирсээрээ үлддэг...Хүн хирс болдог. Хирс хүн болдоггүй...
...ХИРС БАЙХ НЬ ТИЙМ Ч МУУХАЙ БИШ БАЙХ, ТИЙМ БИШ ГЭЖ ҮҮ???...

14 сэтгэгдэл:

Anonymous said... ( 16/1/09 02:33 )

hirs baih muuhaim bnaa yag uneniig helehed bi tiim hirs shig humuus za chinii helsnner hun bish hirsnuuded aimar durgui...uuru tiim bolchihguig basch gj herndee hicheedeg shu...gants yumiig eroosoo oilgohgui bgaan humuus za hirsnuud ch bj magadgui yarihaasaa umnu bodood sachii ni hureh yumaa helcheed ter helsen yuman-daa hurdeg baij yagad boldguin boloo haa saigui hudlaa garuud(ter ni boduul hirsnuud bololtoi kkk)

Anonymous said... ( 16/1/09 03:24 )

bid bugd zovhn ooriinhoo toloo amidardaggui dandaa l hen negnii toloo amidardag ene ch bidend taalagddag harin hirsnuud bol oor shu
... hund itgeh hetsu hund itgehgui bh bur hetsuu. harin hirsd bol itgehgui shu kkk

Anonymous said... ( 16/1/09 06:45 )

tiim shuu hirsnuud ene niitlelig unshaad yah bol neeh ih taalagdahgui l baih bi ter olon yum yrihgui bas targan mortloo company zahiral hun baij bolohgui yu zaaza ene ch yahav neeree nadad ter etseg ehiin zovlol bishee bidend etseg ehiin zovlol tailan tavihiin bish uu etseg ehdee heleerei bas henii etseg eh hiisiniig heleerei hun l yum bol ers tegvel chi hirsnees yalgaagui bolno

Anonymous said... ( 16/1/09 06:54 )

Hirs baih chamd taalagdaa yu
huuli chini guuli bolj taaraa yu
huvtsasnii gol shig cham shig nohod zondoo
huvuildaj bgaag chini medej l baina
huvia bodson archaagui shunhai gulug oo
hutsaj ulilgui tsaashaa zailchhoo
heden jiliin daraa bugd tsoldoo l
hen negneesee usaa haramlan ydnaa
hiisen zuil chini yu daguulhiig haraarai
hogjorson gedsiig chini huulnee harj bgaarai

yagaad ingej bichsenee medehgui nadad ene usnii tuhai ih hurtsaar tavigdah bolloo hetsuu bnaldaa unendee

Anonymous said... ( 16/1/09 21:07 )

hehe unshchihsan chn odoo tged setgegdel bichihgui bol hirs bolchih ged bdg ntr. zaa yamarch bsn chi jaahan uurtai ch yum shig bjdee. ene asuudalda ih buhimdsim shig bn uur yu gaa ch medehew. gehdee hirsnuud ni neeree ontsgui zagnatsan bn shoo

Choco said... ( 16/1/09 22:20 )
This comment has been removed by the author.
Anonymous said... ( 17/1/09 00:19 )

harin thhhhhh, ter neg bichleg haashaa ch alga boltsiin!!!

Anonymous said... ( 17/1/09 01:24 )

Zarim n hirs bolsonoo uursduu ch meddeggui, zarim n oir toirniihoo hirsnuudiin dund hirs bish bol baij bolohgui bolohoor hirs bolood, harin nuguuduuld n hirs baih n saihan baidah baih l daa, harin ter DVD nii tuhaid gevel baahan mungu huraagaal baisan biz dee, mungu n hurdegguiimaa gehed 15000 myangan tugruguur huuhdiinhaa angid zoriulaad 30 DVD avaad bichchih setgeltei l baimaariin

Anonymous said... ( 17/1/09 20:04 )

Толгой чинь хавтгай ч нийтлэл чинь маш хурц , гоё болсон байна...
Ийм гоё нийтлэл бичсэнд чинь баярлаж байна...

Tsengel said... ( 17/1/09 20:05 )

Толгой чинь хавтгай ч нийтлэл чинь маш хурц , гоё болсон байна...
Ийм гоё нийтлэл бичсэнд чинь баярлаж байна...

Anonymous said... ( 17/1/09 23:47 )

xarin l dee magadgui gaigui xirsend uneniig ni xelbel butsaad xun bolj ch magadgui yum gexdee ter ni yamar xirs ve gedgees l shaltgaalna (say myangan xirs dund yadaj neg sain xunii helsniig oilgox xirs bgaa gedegt itgej bna shuu)

Choco said... ( 19/1/09 00:11 )

neg ih uursduu hirs bish ch um shig bichtsen bh chin humuus ... uhaarsan humuus ain .. haha

Anonymous said... ( 20/1/09 08:42 )

inuugeeree yu heleh gesen yum chi l uhaardag za yu bid nar oilogdog

Anonymous said... ( 20/1/09 22:54 )

bi ene hirsnuuded helehed ta nar zugeer laizaa l gene,

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...