ДҮГНЭЛТ: БИД ЯАГААД АМЖИЛТ ҮЗҮҮЛЖ ЧАДСАНГҮЙ ВЭ???

2007-11-26 uundaa бичсэн.

За тэгэхээр үүнийг уншихаас өмнө энэ бол зөвхөн миний бодол гэдгийг анхаарч үзээрэй. Санал нэгдэх болон, санал зөрөх болбол сэтгэгдэл заавал үлдээгээрэй.

Энэ тэмцээний өмнө манай эрэгтэй эмэгтэй багууд тун өнгөтэй байсан, бид ч итгэл хүлээлгэж байсан. Яагаад хүсэн хүлээж байсан амжилтаа үзүүлж чадсангүй вэ???
1. Сугалаа үнэхээр бидэнд ээлтэй гарсан. Шууд л медальд хүр гэчихсэн юм шиг. Тэгээд бид хэсэгтээ таарсан багуудаа хараад хэтэрхий тайвширчихсан юм болов уу гэж бодогдмоор. Нэг ёсондоо басчихав уу. 10г л гэж байгаад хамгийн сул учраадаа хожигдоод өөрсдийгөө хүнд байдалд орчихлоо. Үүнийг би даваагүй юм байж дараагийнхаа учрааг бодох буюу гоол хийгээгүй байж яаж баярлахаа төлөвлөхтэй адилтгаж байна.
2. Баяка багш хэдийгээр онолын хувьд маш их зүйлийг хэлж өгсөн нь үнэн боловч бидний тоглолтыг, ямар давуу талтайг мэдэхгүй учраас буруу сэлгээ хийсэн. Бүгдийг нь тоглуулах ямар албатай биш, хэтэрхий олон сэлгээ хийж, багийн тоглолт унтрааж, хамгаалалтын хүчийг сулруулсан.
3. Бид бэлтгэл дээр маш олон довтлох тактик боловсруулсан боловч алийг нь ч талбай дээр хийж чадсангүй. Бидэнд сэтгэлзүйн бэлтгэл илт дутагдаж байлаа. Талбай дээр гараад зарим нь хэтэрхий биеэ бариад сандарчих юм. Түүнээсээ болоод гэрийн даалгавраа хийж чадахаа болчихсон.
4. Торгуулийн шидэлт. Статистик үзүүлэлтийг харвал манай анги нийт тэмцээний турш ойролцоогоор 30 орчим торгуулийн шидэлт гүйцэтгэсэн байна. Гэтэл хэдийг нь хийсэн бэ?? 6-7-г нь л. Та итгэх үү? Үүнд сэтгэлзүйн бэлтгэл нөлөөлсөн нь лавтай ч өөртөө итгэлгүй байдал бүр их хамаарна. Шидэлт муу байсан нь хожигдолд их нөлөөллөө.
5. Шүүгчид. Дүрмээ барих ёстой байхад өөрсдийнхөөрөө шийдсэн шүүгчид ч буруутай. Энэ талаар өмнө нь бичсэн болохоор илүү хэрэггүй биз.
6. Эхний тоглолтонд холбогчгүй тоглосон, халаалт ч байхгүй. Холбогчгүй болохоор тоглолт яаж унтарч, бөмбөгөө алдаж байсныг харсан байлгүй.

Ингээд дараагийн тэмцээнд яаж бэлдэх ёстой вэ???
1. Эртнээс заал байнга авч тактикийн болон шидэлтийн бэлтгэл хийх.
2. Багшаар дасгалжуулуулах бол өөрсдийн юу хийж чаддаг болохоо сайн харуулах, ямар үед хэнийг гаргах вэ гэдгийг нухацтай тооцоолж, бүрэлдэхүүнээ зөв сонгох
3. Сэтгэлзүйн бэлтгэл хийх. Өөрсдийгөө чадна гэдгийг мэдрүүлж, өөдрөг, итгэлтэй байдлыг төрүүлж талбай дээр байхдаа ч биеэ барихгүй болтол нь бэлдэх.
4. Сугалаагаа сайн мэдэн, тоглох цаг, өрсөлдөгчдөө судлах. Дүрмээ ч унших хэрэгтэй бололтой.

Эцэст нь дүгнэхэд би блог дээрээ хэн сайн, хэн муу тоглосон гэж бичмээргүй байна. Бас унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг шиг буруугаа хэн нэгэнд тохмооргүй байна. Зүгээр л яагаад боломжоо ашиглаж чадсангүй вэ гэдгээ л бичлээ. Гэвч бодит байдал дээр тун өөр, маш хэцүү, талбай дээр үнэхээр дарамттай байдаг гэдгийг санаад өөр өөрсдийнхөө үнэлэлт дүгнэлтийг бичээрэй.

Энэ өдрийн зураг...

uundaa бичсэн.

Пөөх, ямар гоё бөмбөг вэ???...

Сагны тэмцээн өндөрлөлөө.

uundaa бичсэн.

Өчигдөр эхэлсэн Сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний дүн өнөөдөр гарсан байх ёстой. Тэмцээнд эрэгтэй 13, эмэгтэй 12 баг оролцсон бөгөөд бидэнд байгаа ОРИ-ийн өгсөн мэдээгээр хөвгүүдэд 11б алт, 10а мөнгө, 10г хүрэл медаль хүртжээ.
Манай ангийн эмэгтэй баг хэсгээсээ 2-р байр шалгарч гаран, В хэсгийн лидер 9г ангитай учраа таарч тоглосон. Харамсалтай нь манай охидын багийн тоглолт оролгүй, өрсөлдөгч багийнх нь довтолгоо нь амжилттай болсоор 9:5-ийн харьцаатайгаар хожигдож тэмцээнээ дуусгалаа.
Хөвгүүдийн багийн хувьд энэ тэмцээний бас нэгэн сенсацийг тарьж хэсгээсээ шалгарч чадсангүй. Өнөөдөр хийсэн хэсгийн сүүлчийн тоглолтоо хэсгийн лидер 10г ангитай хийн нэмэлт цагт 20:15 харьцаатайгаар хожин, D хэсэгт нийт 3 баг оноо тэнцэн бөмбөг тоолох болоход 10г анги 1-ээр, 10в, 11г ангиуд адилхан -1 бөмбөгтэй болж, хоорондын тоглолтын үзүүлэлтээр 10в анги хэсгээс “азаар” шалгарлаа. Уул нь 10в анги 10г ангитай хийсэн тоглолтонд ангийн бус бүртгэгдээгүй тоглогчийг оруулсан учраас олон улсын сагсан бөмбөгийн дүрмэнд заасны дагуу шууд бүтэн багаараа хасагдах учиртай ч том толгойтой шүүгчид нь авч хэлэлцсэнгүй.
Дүрмийг нь авч ирээд, бүгдийг нь тайлбарлаад ч тусыг эс олов. Баяка багш ч үүнд буруутай. Шүүгчийн шийдвэрийг болоогүй байхад нь хүлээн зөвшөөрчихөөд өөрөө явчихдаг. За яахав, нэгэнт өнгөрсөн юмыг. Дараагийн тэмцээнүүдэд шүүгчтэй нь хамт хождог болноо.
11г анги хасагдсантай зэрэгцэн тэмцээний favorite байсан 11а анги мөн хасагдаж шуугиан тарьсан. Ерөөс энэ тэмцээн томчуудад халтай болж байна. 11б-ээс бусад 11-р ангиуд хасагдсан байсан. Тэмцээний дүнг бид маргааш мэдээлэх болно.

Энэ өдрийн онцлох хүүхэд- Н.Нямхүү

uundaa бичсэн.



Блог маань сургууль болон ангид үүссэн нөхцөл байдлын улмаас энэ өдрийн онцлох хүүхэд булангаа нэлээн хэдэн өдөр ажиллуулж чадсангүй ээ. Тэгэхээр энэ 7 хоногийн эхний онцлох хүүхдийн талаар одоо бичих гэж байгаадаа блогийн зүгээс их баяртай байна.

Бүтэн нэр: Нямдаваа Нямхүү
Төрсөн он сар өдөр: 1991.03.15
Төрсөн газар: Монгол
Хоч: Дамбо, Улаан
Хобби: Ном унших, pc тоглох


Бага нас:
Нямхүү маань цэцэрлэг энээ тэрээд бараг суралгүй, гэрийн хүмүүжил олж аван, 1998 онд нийслэлийн 73-р сургуульд анх элсэн орж байжээ. Тэгээд суралцаж эхлээд л анги хамт олон дотроо нэр хүндийг олон ангийн даргаар он удаан жил ажиллаж, бүр Уран жиргээ уралдаанд ч амжилттай оролцож явав. Түүний хажуугаар математикийн олимпиадуудад амжилттай оролцож Баянгол дүүргийн аваргаар 2 удаа тодорч, 1 удаа хүрэл медалийн эзнээр шалгарч байв. Бусад жижиг математикийн олимпиадуудаас 10 орчим медаль зүүж байсан байна. Ийнхүү тогтмол өндөр амжилт үзүүлсээр 2002 онд 1-р сургуулийн МГС-тай ангид элсэн орж суралцах болсноор 131dg-ийн гишүүн болжээ.

131dg-д
Нямхүүг ангийнхан нь шударга, өөрийн гэсэн бодолтой, итгэлтэй, зоригтой залуу гэж үнэлдэг. Хэлсэндээ хүрдэг, амласнаа биелүүлдэг жинхэнэ эр хүн. Ямар ч үед өөрийн үзэл бодолдоо үнэнч, зорьсондоо хүрэх чин эрмэлзэлтэй гэдгээр чинь ангийнхан чамайг хүндэтгэдэг.
Тэрбээр математик, физикийн хичээлээр олимпиадуудад тогтмол амжилттай оролцож, цөөнгүй медаль хүртэн, амжилт үзүүлсээр буй манай ангийн “олимпиадын” нөхдүүдийн нэг.
Ангийн шилдэг хаалгачдын нэг. 5-р ангиасаа хойш хаалгачаар бэлтгэгдэн өдгөө өөрийн мэдрэмж, байрлалаа зөв эзлэх чадвараараа ангийн 2-р шигшээ багт багтан Сургуулийн спартакиадын мөнгөн медалийг хүртсэн юм.
Манай хүн бас PC тоглох асар их авьяастай. Тэр тусмаа хүн хутгалах. Түүний хутганы амтыг мэдрээгүй хүн манай ангид байхгүй байх гэдэгт итгэлтэй байна. Тийм хүн байвал сэтгэгдэл дээр бичээрэй, бусад нь Нямхүүд ховлоорой.
За тэгээд түүний талаар хөгжилтэй яриа, дурсамж маш олон. Энд тийм ч ихийг бичье гэж бодсонгүй, та нар бичээрэй. Ганцхан жишээ:
Рагчаа багш: Гэхдээ л чи улаан.

Ойрын үед:
Физик, математикийн олимпиадуудад бэлдэн, химийн сонгонд сууж, өөрийн өмнө байгаа зорилгодоо хүрэхийн төлөө зүтгэж байгаа манай ангийн лидерүүдийн нэг.
Азийн физикийн олимпиадад оролцох Монголын шигшээ баг, олон улсын математикийн олимпиадад оролцох Монголын шигшээ багт багтан , өөрийгөө юу хийж чаддагаа үзүүлж чадна гэдэгт би итгэж байна. Чиний нөөц бололцоо, хийж чадах зүйл чинь агуу том гэдэг зөвхөн би биш нийт ангийнхан чинь итгэдэг.

Өнөөдөр Улс Тунхагласны Баярын Өдөр

uundaa бичсэн.

1924 оны 11 сарын 26-ны өдөр манай улс Тусгаар тогтнолоо тунхагласнаас хойш 83 жил өнгөрч, өнөөдрийг хүртэл МОНГОЛ УЛС гэж дэлхийд нэрээ дуудуулсаар иржээ. Ардын хувьсгал ялсан ч тусгаар тогтнолоо тунхаглах, цаашлаад бусад улс гүрэнд хүлээн зөвшөөрүүлэх, НҮБ-д элсэх гээд их асуудал бидэнд их байсан. Гэвч бидний өвөө эмээ, тэдний найз нөхөд, тэдгээрийн аав ээж нь эдгээр асуудлыг зохицуулж, шийдвэрлэж чадсанаар өнөөгийн ардчилсан Монгол орон оршиж тогтнож байнаа.
Улс Тунхагласны баяраа амралтын өдөр болгон улс орон даяар УИХ зарлан батласан нь Монгол улсын иргэн биднийг архи уун, агсам тавьж, хий дэмий цээжээ дэлд гэсэндээ биш, би агуу Монголын иргэн, Чингисийн үр сад, тийм болохоор би агуу хүн, бид удахгүй хөгжинө гэж хоосон ярь гэсэндээ биш, харин 11 сарын 26-ны өдөр бол Монголын ард түмэн, тэдгээрийн үр сад бидний ирээдүйг шийдсэн, гэрэл гэгээтэй замд оруулсан агуу өдөр байсныг сануулан, эх оронч, үндсэрхэг үзэлтэй болж иргэдээ хүмүүжээсэй гэсэндээ, өөрсдийнхөө өмнө байгаа боломж, хөгжих арга замын талаар нэг эргэж бодоосой гэсэндээ л байсан гэж би боддог.
Юутай ч энэ өдөр бол эрх чөлөөт, тусгаар тогтносон Монгол орны баяр, түүнд харьяалагдах монгол үндэстэн, иргэд бидний баяр юм аа.

Сагсны тэмцээний байдал

2007-11-25 uundaa бичсэн.
Өнөөдөр болсон сагсны тэмцээний дүн:
Манай ангийн охидын баг одоогийн байдлаар D хэсэгт 9д ангийг 14:2 харьцаатайгаар хожин 10б ангид 16:8 харьцаатайгаар хожигдон хэсгээсээ гарах болзлыг хангаад байна.
Хөвгүүдийн баг мөн 4-р хэсэгт орон 10в ангид 15:9-өөр хожигдон, 11в ангийг 19:15-аар хожсон байгаа. Маргааш шийдвэрлэх тоглолтоо 10г ангитай хийнээ.
Ангиараа ирж хөгжөөн дэмжихийг хүсч байна. Учир нь маргааш шийдвэрлэх тоглолтууд болно.