Өнөөдөр Улс Тунхагласны Баярын Өдөр
2007-11-26
uundaa бичсэн.
1924 оны 11 сарын 26-ны өдөр манай улс Тусгаар тогтнолоо тунхагласнаас хойш 83 жил өнгөрч, өнөөдрийг хүртэл МОНГОЛ УЛС гэж дэлхийд нэрээ дуудуулсаар иржээ. Ардын хувьсгал ялсан ч тусгаар тогтнолоо тунхаглах, цаашлаад бусад улс гүрэнд хүлээн зөвшөөрүүлэх, НҮБ-д элсэх гээд их асуудал бидэнд их байсан. Гэвч бидний өвөө эмээ, тэдний найз нөхөд, тэдгээрийн аав ээж нь эдгээр асуудлыг зохицуулж, шийдвэрлэж чадсанаар өнөөгийн ардчилсан Монгол орон оршиж тогтнож байнаа.
Улс Тунхагласны баяраа амралтын өдөр болгон улс орон даяар УИХ зарлан батласан нь Монгол улсын иргэн биднийг архи уун, агсам тавьж, хий дэмий цээжээ дэлд гэсэндээ биш, би агуу Монголын иргэн, Чингисийн үр сад, тийм болохоор би агуу хүн, бид удахгүй хөгжинө гэж хоосон ярь гэсэндээ биш, харин 11 сарын 26-ны өдөр бол Монголын ард түмэн, тэдгээрийн үр сад бидний ирээдүйг шийдсэн, гэрэл гэгээтэй замд оруулсан агуу өдөр байсныг сануулан, эх оронч, үндсэрхэг үзэлтэй болж иргэдээ хүмүүжээсэй гэсэндээ, өөрсдийнхөө өмнө байгаа боломж, хөгжих арга замын талаар нэг эргэж бодоосой гэсэндээ л байсан гэж би боддог.
Юутай ч энэ өдөр бол эрх чөлөөт, тусгаар тогтносон Монгол орны баяр, түүнд харьяалагдах монгол үндэстэн, иргэд бидний баяр юм аа.
0 сэтгэгдэл:
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...