Сагны тэмцээн өндөрлөлөө.

2007-11-26 uundaa бичсэн.

Өчигдөр эхэлсэн Сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний дүн өнөөдөр гарсан байх ёстой. Тэмцээнд эрэгтэй 13, эмэгтэй 12 баг оролцсон бөгөөд бидэнд байгаа ОРИ-ийн өгсөн мэдээгээр хөвгүүдэд 11б алт, 10а мөнгө, 10г хүрэл медаль хүртжээ.
Манай ангийн эмэгтэй баг хэсгээсээ 2-р байр шалгарч гаран, В хэсгийн лидер 9г ангитай учраа таарч тоглосон. Харамсалтай нь манай охидын багийн тоглолт оролгүй, өрсөлдөгч багийнх нь довтолгоо нь амжилттай болсоор 9:5-ийн харьцаатайгаар хожигдож тэмцээнээ дуусгалаа.
Хөвгүүдийн багийн хувьд энэ тэмцээний бас нэгэн сенсацийг тарьж хэсгээсээ шалгарч чадсангүй. Өнөөдөр хийсэн хэсгийн сүүлчийн тоглолтоо хэсгийн лидер 10г ангитай хийн нэмэлт цагт 20:15 харьцаатайгаар хожин, D хэсэгт нийт 3 баг оноо тэнцэн бөмбөг тоолох болоход 10г анги 1-ээр, 10в, 11г ангиуд адилхан -1 бөмбөгтэй болж, хоорондын тоглолтын үзүүлэлтээр 10в анги хэсгээс “азаар” шалгарлаа. Уул нь 10в анги 10г ангитай хийсэн тоглолтонд ангийн бус бүртгэгдээгүй тоглогчийг оруулсан учраас олон улсын сагсан бөмбөгийн дүрмэнд заасны дагуу шууд бүтэн багаараа хасагдах учиртай ч том толгойтой шүүгчид нь авч хэлэлцсэнгүй.
Дүрмийг нь авч ирээд, бүгдийг нь тайлбарлаад ч тусыг эс олов. Баяка багш ч үүнд буруутай. Шүүгчийн шийдвэрийг болоогүй байхад нь хүлээн зөвшөөрчихөөд өөрөө явчихдаг. За яахав, нэгэнт өнгөрсөн юмыг. Дараагийн тэмцээнүүдэд шүүгчтэй нь хамт хождог болноо.
11г анги хасагдсантай зэрэгцэн тэмцээний favorite байсан 11а анги мөн хасагдаж шуугиан тарьсан. Ерөөс энэ тэмцээн томчуудад халтай болж байна. 11б-ээс бусад 11-р ангиуд хасагдсан байсан. Тэмцээний дүнг бид маргааш мэдээлэх болно.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...