Пуйолыг хэн хамгаалж байсан бэ?
2010-07-09
Tsengel бичсэн.
Залуу “герман машинууд” энэ ДАШТ-д үнэхээр гайхалтай тоглолт үзүүлж мөнхийн өрсөлдөгчид болох Англи болон Аргентины шигшээ багуудыг бут ниргэж хагас шигшээ тоглолтод шалгараад байсан.
Харин өчигдөр шөнө болсон хагас шигшээгийн хоёр дахь тоглолтод Германы шигшээ баг 2008 оны ЕАШТ-ний шигшээ тоглолтод хожигдож байсан Испанийн шигшээ багтай тоглосон. Харамсалтай нь голчлон залуучуудаас бүрдсэн Германы шигшээ баг Испанийн шигшээ багт 1:0-ээр хожигдсоноор дэлхийн аварга болох мөрөөдлөө ахин 4 жилээр хойшлуулах болсон.
Дөрвөн жилийн өмнө нутагтаа ДАШТ-нийг зохион байгуулсан Германчууд хагас шигшээ тоглолтод Италийн шигшээ багт нэмэлт цагийн сүүлийн минутад гоол алдаж харамсалтайгаар хожигдож байсан. Тэр тоглолтын 119 дэх минутад булангийн цохилтоос гарч ирсэн бөмбөгийг Пирлогийн ухаалаг дамжуулалтыг хүлээж авсан Гроссо гоол болгож багаа шигшээ тоглолтод шалгаруулж байсан.
Өчигдөр шөнө болсон Испанийн шигшээ багтай тоглосон тоглолтын цорын ганц гоолыг Барса-гийн багийн ахлагч Пуйол булангийн цохилтоос өгсөн дамжуулалтыг амжилттай мөргөж гоол оруулсан. Сонирхолтой нь булангийн цохилтоос гоол оруулсан Пуйолыг хэн ч хамгаалаагүй байсан. 4 жилийн өмнө Германчууд Гроссог 16 дотроо “мартсаныхаа” шанд хүрэл медаль хүртэж байсан бол энэ жил мөн л Пуйолыг булангийн цохилтын үед мартсанаар хүрэл медалийн төлөө тоглохоор болоод байна.
Уг нь маш нягт хамгаалалттай Германы шигшээ баг 4 жилийн зайтай 1 алдааг давтан гаргаснаар шигшээ тоглолтод тоглох боломжгүй болоод байна!!!
Испанийн шигшээ багийнхан булангийн цохилт гүйцэтгэж байхад Пуйолыг хэн ч хамгаалаагүй байсныг доорх зурагнаас харж болно.

3 сэтгэгдэл:
Tolgoigooroo hul hiisen hunuusee gej neeree
xaxa goy helsen!
huurhii, setgelzui gej aimr ym bgam shg bgama, 2008 onii hojigdol,paul the psycho octopusiin helsn n, tegsne muller bku, neg l muu toglsndo, za yahu 2012 ond l eurogoo aviida :D
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...