Нар хур тэгширсэн наадмын налгар өдрийн бодол

2010-07-17 Tsengel бичсэн.
Нар хур тэгширсэн наадмын налгар өдрүүдээр монголчууд бид дэнж хотойтол сайхан наадлаа.

Наадмын өдрүүдээр хөлбөмбөгөө ч үзэж үргэлжлүүлээд бөхөө ч сайхан үзлээ дээ. Арван нэгний үүрээр 19 дэх удаагийн ДАШТ-ний хүрэл медалийн эзэн тодорсон бол үүнээс 5 цагийн дараа жилд ганц болдог монголчууд бидний “брэнд” болсон “наадам” маань эхэллээ.


ДАШТ-ний хүрэл медалийн төлөө тоглосон Герман-Уругвайн шигшээ багуудын тоглолт үзүүштэй сайхан тоглолт болж “машинууд” 3:2-оор хожсоноор ДАШТ-нээс 11 дэх медалиа хүртэж “мөнхийн чанга” баг гэдгээ дахин баталлаа. Германы “хүүхдүүд” оддын өвчин тусчихгүй л бол хэдэн жилийн дараа “хатуу боорцогнууд” болно доо. Гари Линекер “Хөлбөмбөгийг 2 баг талбай дээр тоглодог ч нэг л баг ялдаг. Харин тэр баг нь Германы шигшээ байдаг” гэж хэлж байсан нь хэдэн жилийн дараа хүн болгоны амны уншлага болохыг үгүйсгэхээргүй гайхалтай залуучууд Германы шигшээ багт хүч түрэн гарч ирээд байна.

Харин наадам маань жил жилийн наадмын нээлтийн адил Есөн хөлт Цагаан тугаа залж, Ерөнхийлөгч маанч наадмын үйл ажиллагааг нээж хэлсэн үгээр эхэллээ. Төрийн дуулал минь явж дуусаад Төв Цэнгэлдэхэд байсан хүмүүс бүгд алга ташихыг сонсоход үнэхээр сайхан байсныг нуугаад яахав. Дараа нь хэдэн морьтой хүмүүс Чингис хаан, Сүхбаатар жанжин нарыг үзүүлж, манай хувийн хэвшлийнхэн өөрсдийгөө жаахан сурталчлаад амжив. Үүний дараа Харангын Лхагваа өөрийн цайны дуу “Толин хул”-аа дуулж наадамчин олны сэтгэлийг нь сэргээж, цөсийг нь хөөргөлөө. Мөн хэдэн шүхэрчид нисдэг тэргэн дээрээс үсэрч наадмын талбайд бууснаар нээлтийн үйл ажиллагаа шувтрах тийшээгээ хандлаа. Нээлтийн үйл ажиллагааны төгсгөлд Монгол бөхийн домогт аваргууд болох Мөнхбат, Цэрэнтогтох, Бат-Эрдэнэ нар Есөн хөлт Цагаан тугнаасаа адис авсан. Үүний дараагаар мэдээж Ардын Хувьсгал ялсны 89 жилийн ой, Их Монгол Улс байгууллагдсаны 804 жилийн ойн хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэлсэн.

Наадмын хоёр дахь өдөр болох арван хоёрны үүрээр 19 дэх удаагийн ДАШТ-ний аварга баг тодров. Аваргын төлөө тоглосон хоёр баг өмнө нь дэлхийн аварга болж байгаагүй тул шинэ аварга төрөх нь тодорхой байсан билээ. Шигшээ тоглолтод Испанийн шигшээ баг бөмбөгийг илүү эзэмшиж довтолж тоглож байсан бол Нидерландчууд хурдан сөрөг довтолгоо хийж тоглосон. Тоглолтын үндсэн цагт багууд өөрсдөдөө олдсон сайхан боломжуудаа алдсаар цаг сунгах болов. Харин тоглолтын нэмэлт цаг өндөрлөхөөс 3 минутын өмнө Испанийн шигшээ багийн хагас хамгаалагч Иньеста хожлын гоол оруулснаар “Ялагдашгүй Армада” анх удаагаа дэлхийн аварга болов. Харин Нидерландын шигшээ баг 3 дахь мөнгөн медалиа хүртэв. Харин Испанийн шигшээ анхны дайралтаараа л дэлхийн аварга болов. Африк тивд анх удаа зохиогдсон ДАШТ түүх болон үлдэж шинэ аваргыг өлгийдөн авсанаараа болон вувузела бүрээ, Пол наймаалж нараар дурсагдах нь тодорхой биз. Шинэ аварга төрснөөр хөлбөмбөгийн хорхойтон бидний 4 жилд ганц удаа болдог “хөлбөмбөгийн олимп” маань өндөрлөлөө. Дараагийн ДАШТ хол байна даа хол байна...

Шинэ аварга тодорсноос таван цагийн дараа хүчит бөхийн барилдааны 3 давын эхэлж бөхийн хорхойтнуудыг Төв цэнгэлдэх дотор болон “цэнхэр дэлгэцийнх нь" урдаас уяв. Энэ жилийн наадмын бөхийн барилдаан маань найраа багатай их сайхан үргэлжилж 3 шинэ начин төрөв. Шинэ 3 начин дунд цагаан сараар бужигнуулж түрүүлсэн цэргийн арслан Санжаадамба байсангүй. Гайхаад ах нараасаа асуусан чинь мань хүн дөрвийн даваанд заларчихсан сурагтай. Бяр, мэх, барилдааны ур чадвар гээд бүх юм нь жигдрээд тогтоох хүн олдохгүй байсан ч Санжаадамба наамдын од муутай бололтой. Гурван шинэ начин дундаас нэг л “ноотой” начин төрөв. Улсын заан Бямбадоржийн хүү Заяамандах учраа бөхчүүдээ “хурууны үзүүрээр” хаясаар начин болсон ч зургаагын даваанд учраа бөхдөө юм бололгүй унаснаас үзэхэд “ноотой” нь харагдаж байгаа юм даа. Зургаагийн даваанд барилдсан бөхчүүдээс өмнө нь наадамд 6 давж үзээгүй хоёр бөх 6 давснаар 2 харцага цолтон төрсөн. Өнгөрсөн наадмаар тав давж начин болсон Мөнхбат найрааны начин биш гэдгээ батлан харцага цолонд хүрсэн бол наадамчин олны олон жил харж явсан цэргийн хурц арслан Бямбажав төрийнхөө 9 хөлт Цагаан тугийг энэ наадмаар 6 дахиа тойрсноор начин цолыг алгасаж харцага цолонд хүрсэн. Долоо, наймын даваа үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн үзүүштэй, урамтай барилдаануудаар дүүрэн болж өнгөрч үзүүр түрүү булаалдахаар Даян аварга Өсөхбаяр, улсын заан Ганбат нар үлдэв. Хоёр бөх наадамчин олноо удаан чилээхийг хүссэнгүй шууд золгож барилдахаар болж зүүн золгов. Зүүн талаараа дан шуудагны барьцтай хоёр бөх золгоход улсын заан Ганбат шийдсэн мэх хийж баруун талдаа татаж мордож давснаар улсын арслан цол хүртэж наадамчин олноо баясгалаа.

Сүүлийн хэдэн жилийн наадмаар ховордоод “улаан номонд” орох дөхөж байсан арслан цолтонгууд төрөх дуртай байгаа бололтой. 2006 онд Азжаргал , 2007 онд Мөнхбаатар, 2008 онд Ганхуяг нар шил шилээ даран арслан цолонд хүрсэн бол энэ жилийн наадмаар улсын заан Ганбат даян аварга Өсөхбаяраар ес давж улсын Арслан хэмээх эрхэм цолонд хүрлээ.

Нэгэн үе “зургаан залуу заан” хэмээгдэн бөхийн зүлэг ногоон дэвжээг чимж явсан залуу заанууд маань бүгд өдгөө заан цолоо ахиулаад байна. Сүхбат,Өсөхбаяр нар даян аварга болж, Сумьяабазар аварга цолонд хүрсэн бол Ганбат арслан болж Цэрэнпунцаг,Гантогтох нар гарьд цолтой болоод байгаа билээ.

Энэ жилийн наадмаар эрхийн мэргэн харваачдын маань цэц мэргэн байж,эрдэнийн сайхан хүлгүүд маань хурдан байж, хүчит бөхчүүд маань бяртай байж сайхан наадлаа.

Ийнүү шинэ аварга, шинэ арслан төрж нар хур тэгширсэн наадмын налгар өдрүүдээр монголчууд дэнж хотойтол сайхан наадлаа. Дараа жилийн наадам хол байна даа хол байна...

16 сэтгэгдэл:

Tsengel said... ( 17/7/10 04:34 )

hunuusee... bugdeeree neg uulzaj ...maf ntr ee togloy..th u ...hoho

Enkh said... ( 17/7/10 13:39 )

tegeyaa mani odo 10 honog bhgui bh tul nmg irhr bvl nice l b.a neg ch gsn yumnaas hotsormoorgui l b.a shu...kk

uundaa said... ( 17/7/10 13:45 )

hehe, enhuush haachih gej bgaan, tegyoo tegiii, toglilda hehe

Үлмэдэх said... ( 17/7/10 16:33 )

ter ch tiim shu. zugaalgaar yawah bolchihood bgaashu.

Anonymous said... ( 17/7/10 21:02 )

za yag enhushiig bhguid n bugdeeree zugaalgand yvii...

Tsengel said... ( 17/7/10 21:38 )

,,,tegii tegii,,,haha

KYo said... ( 20/7/10 01:16 )

hezee yavhiin bi gedgee alban yosoor medegdii hehe

Budmaa said... ( 20/7/10 22:50 )

neeree zugalgar yawhuu.. haasha hezee yaj yawtsgaah ve humuusee.

enest said... ( 21/7/10 15:07 )

27.s hoish yaviii =)

Attention plz, Bud said... ( 21/7/10 22:51 )

heye, margash buyu 22nd urguu deer xiny uzetsgeeyeee.. 7.20s karate kid, 8.00s eclipse baiga. 6.30 geed nambar 1 deeree uulzatsgaayaaa.. bie biedee sain damjuulaarai nuhduu.

Tsengel said... ( 21/7/10 22:54 )

okok, 6.30 geed 1-r sur deeree uulzatsgaay

smile said... ( 21/7/10 23:25 )

oird boonooroo uulzsangui yariaal bodool bsnaa margaash heregjuultsgeeye manaihaan!!!

Админ said... ( 21/7/10 23:35 )

budmaa "irne" gej bich geed atmaandaad bnaa! irne

Bud said... ( 21/7/10 23:52 )

haha, yugnee.. haraagu bol ene yag .... ni baina shuu. irmergu bol boli boli.
uur heniig atmanddiin belee

Bud said... ( 22/7/10 00:05 )

zaza yuruusuu l tsumuuruu shuud urguu deer uulzii okok

Админ said... ( 22/7/10 16:14 )

uuyee! 6.30 aas 1 dr bish ymuu???

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...