Таны хэзээ ч хараагүй 50 зураг!!! /Цуврал-1/

2010-07-27 uundaa бичсэн.
Эхлэлийн өмнө

Цаг хугацаа гэж. Яасан хурдан хэрнээ чимээгүйхэн урсдаг эд вэ. Найзууд минь аль хэдийн 20 нас хүрээд, зарим нь тун удахгүй төрсөн өдрийн бялуун дээрээ нэг лаа нэмэх гэж байна. Яагаад ч юм, ойрд блог бичсэнгүй. Юу ч бичээгүй, бичье гэж бодсон ч завдал нь болохгүй дэндүү удчихаж. Хэтэрхий удчихаж, дэндүү олон юмыг орхичихож.

***
Нэгхэн жилийн өмнө би блог бичих хоббитой байлаа. Твиттерт бичих бүр донтой болчихсон байлаа. Харин одоо их юм өөрчлөгджээ. Aватар гарчихаж, Испани дэлхийн аварга болчихож, "Их Гурав" Майамид бүрдээд, М.Фокс хуримаа хийчихэж :D Хүн бүхэн фэйсбүүк хэрэглэж, твийтэд ч нэлээн харагддаг болчихож. Би өөрөө ч блогоо хаяад, нэг хүнийг үхтлээ санаад, хөгжмөндөө мансуурч, РС-ээ ширтсээр, амьд нэртэй үхсэн сэг болчихож.
***
6-р 15нд Цэнгүүн маань 19 нас хүрчихэж, блогоороо дамжуулж баяр хүргэсэнгүй. 7-р сарын 24-нд Өлзий маань 20 нас хүрчихэж, ахиад л блогт маань нийтлэл тавигдсангүй. Өнгөрсөн жил ангийнхан яг энэ үеэр зугаалганд явж байж, хаашаа явах саналаа сайхан хэлэлцээд энд мэтгэлцэж байж. Гэтэл энэ жил юу ч байсангүй.

***
Нэг сайхан хөлбөмбөг тоглодог байж билээ. Зааланд хулгайгаар ороод, нар мандахтай зэрэгцээд холбооны талбай руу гүйгээд яаж ийж байгаад тоглодог байж билээ. Сайхан цаг байсан ч юм уу, бодож санах юмгүй. Гэтэл өнөөдөр, бүгд л завгүй том хүмүүс болж, ийм байсан нь ч дээр биз дээ.

Эхлэл
Өнөөдөр РС-ээ ухаж яваад зөндөө зөндөө зураг оллоо. Блогт лав тавигдаагүй зурагнууд. Блогт байтугай надаас өөр хэний ч үзэж байгаагүй олон зурагнууд оллоо. Тэгээд тэр болгоныг яаж тавих вэ гэж бодож байгаад ийм нийтлэл биччихлээ. Зүгээр л дэмий дэмий юмнууд байгаа дөө.

***
Танд зориулан өөрийн PC-н дээр байгаа таны үзээгүй гэж бодож байгаа зурагнуудыг тавьж байна. Хүүхэд болгоны зургийг олохыг, доор нь тайлбар бичихийг хичээлээ. Эхний цувралыг хүлээж авна уу. Удахгүй аягүй гоё том юм бэлдчихсэн байгаа, тэрийгээ задалж блогоо хаясан гэмээ цайруулнаа, амалж байна :)


1.Бөөнөөрөө №1
Энэ жилийн цагаан сарын үеэр Баяка багшийнд авахуулсан зураг. Хэнд ч байхгүй гэдэгт итгэлтэй байна.


2.Бөөнөөрөө №2
Нэлээн дээр үеийн Аваргуудын лигийн тоглолтыг үзсэн 131dg-ийнхэн UB PALACE-ийн гадаа авахуулсан зураг. Ямар тоглолт байсныг санаж байгаа хүн байна уу?


3.Бөөнөөрөө №3
Энэ жилийн 4 сарын 1-нд манай ангийн гурвал Япон явж суралцах гэж байхад гаргаж өгсөн нөхдийн авахуулсан зураг байна. Нацгаатай хувилбарыг дараагийн цувралд оруулах болноо.


4.Баатка
Баатка маань удахгүй ирэх ёстой. Яг хэзээ гэдгийг нь мэдэхгүй байгаа ч тун удахгүй л байх ёстой. Аль эсвэл ирчихсэн байгаа ч юм бил үү. Энэ зургийг ямар эх сурвалжаас авснаа мэдэхгүй байгаа ч таны лав үзээгүй зураг байх :D


5.Бажгаа
Бажгаа маань Замын-Үүдэд хамтлагтайгаа хамт "ажиллаж" байгаа. ДАШТ-д зориулан North DUcks хамтлагийн гаргасан дууг та сонсож үзсэн үү. Үгүй бол сонсоорой гэж зөвлөе. Тун удахгүй болох PlayTime Наадамд бас оролцох болно. Universe Best Songs наадмын 4-р шатны шалгаруулалтын дараа авахуулсан зураг.


6.Баттөр
Жолооны курсээ саяхан төгсөөд үнэмлэхээ аваад л яваад өгсөн гэж эх сурвалжаас сонссон. Хотоос ойрхон хөдөө ажиллаж байгаа байх. Хэзээ ч юм нэг өдөр хаана ч юм сууж байхдаа Уртаатай хамт авахуулсан зураг. /TSE-д сууж байх шиг байна, гэхдээ хэзээ гэдгээ санадаггүй ээ, сануулаарай/


7.Баттогтох
Үнэхээр холбоо тасраад удаж байна. Хааяа мессенжерт харагддаг байсан одоо бүр харагдахаа ч больж. Урд хөршид л сурж байх учиртай юмсан. Холбоотой нэгэн нь сэтгэгдэл дээр үлдээгээрэй. Энэ зургийг Урлагийн үзлэгийн үеэр авахуулсан бололтой. Ховорхон л зургуудын нэг.


8.БЕК
Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар ФМ-ийн хөтлөгч болж буй ЭЗС-ийн ЭЗО-ийн ангийн дарга БЕК энэ зургийг сургуулийнхаа урд хичээлийн жилийн сүүлчийн өдөр авахуулсан болно.


9.Будмаа
Зуунмодод байх зуслан дээрээ хүүхэд /!!! :P/ асран сууж байгаа. Энэ зургийг Universe Best Songs наадмын эхний шалгаруулалтанд оролцохынхоо өмнөхөн авахуулсан юм. Тиймээ, та андуураагүй, Будмаа дуулсан, гоё дуулсан :).


10.Бээгий
Бээгий минь бокс тоглож, сагсаар хичээллэж л байгаа байх. Хамгийн сүүлд зааланд нэг таарсан санагдаж байна, даанч бас хэтэрхий удчихаж дээ. Ээй, энэ зурган дээр хамт хэн байнаа??? Хэхэ, лав нэгэн жилийн урлагын үзлэгийн дараа бололтой.


11.Бямбаа
Сургуулийн шигшээ болон 131dg-ийн шилдэг довтлогчдын нэг "Шимбаа" Бямбажав хаалган дээр зогсож байна гэвэл та итгэх үү? Тиймээ, яг ийм явдал болсныг батлах зургийг та яг одоо харж байна. Манай хүн уул нь Японд Iphone-той болчихсон нетэд байнга байх боломжтой ч өрөөнд нь сүлжээ муу барьдаг гэж эх сурвалжаас сонссон.


12.Дагваа
Дагваа минь өчигдөрхөн 20 нас хүрсэн. Ангийнхан кино үзнэ гээд оффлайн үлдээчихсэн байсан хэхэ. Төрсөн өдрөө сайхан тэмдэглэсэн биз ээ, энэ зурган дээр ч сайхан инээмсэглэсэн байна шүү, юунд ингэж баяссан юм болоо?


13.Галаа
ОХУ-д сурч байгаа манай Галаа эх орондоо ирчихсэн байгаа. ДАШТ-ий үеэр хэд хэд таарч хөлбөмбөг хамтдаа үзсэн. Манай хүн одоо ч амарч л яваа байх. Энэ зураг хэзээ ч юм лав Монголоос явах гээд хэдэн нөхөд нь вокзал дээр гаргаж өгөх гээд зогсож байгаа зураг байна. Бараг л уйлах гэж байна, үгүй гэж үү?


14.Гээдээ
Гээдээ маань хотод амарч байгаа бололтой, нетэд нэлээд харагдаад л байгаа. Энэ зургийг нэлээн дээр надад нэрээ нууцлахыг хүссэн хүн өгөхдөө "хүүхэд хүчирхийлж буй робот" гэдэг нэр өгөөрэй гэсэн юм. Энэ жинхэнээсээ хэнийг яагаад байнаа?


15.ЛМО
Манай блогийн амин сүнс, Монголын урдаа барих програмчдын нэг болон өсөн дэвжиж буй ЛМО маань Азийн бүсийн Програмчлалын олимпиаддаа идэвхтэй бэлдэж байгаа. Энэ жил медалийнхаа өнгийг өөрчлөх зорилго өвөртөлж байгаагаа нуугаагүй. Энэ зургийг МТҮП-ийн дээвэр дээр 3.18-нд авчээ.


16.Маргад
Энэ зургийг Маргад маань нэлээн дээр надад өөр олон "аймшигтай" зурагнуудын хамт өгч байсан. Гэвч +18 төрөлд хамаарагдах болчихоод байсан учраас блогт нийтлээгүй өнжсөн :P. Анагаахынхан ямар нөхцөлд хичээлээ үздгийг түүний энэ зурагнаас л бид мэдэх боломжтой байх.


17.Мигаа
Энэ жилийн Японы Засгийн Газрын шалгалтанд тэнцэж ангийнхаа нөхдийн араас ирэх жил явах өндөр магадлалтай болсон Мигаа өдгөө ярилцлагандаа бэлдээд гэртээ байж байгаа байх. Энэ зурган дээр хэн яг Мигаагийн хоолноос аваад байнаа?


18.Мөнхсаруул
Манай гадаадад сурч байгаа төлөөлөгчдийн нэг Мөнхсаруул маань өдгөө АНУ-д байх учиртай. Facebook дээрээс зарим нэгэн мэдээллийг, тухайлбал NBA FINALS дээр аль багийг дэмжсэн эсвэл үерхлийн тухай асуудлыг мэдэх боломжтой. Энэ лав өнгөрсөн жилийн зугаалганы үеэрх зураг бололтой. Юуг ингэж гүнзгий бодном бэ, Мөөгий минь.


19.Мядгаа
Анагаахад сурч байгаа "Дүрсгүй Охин" нэрээр блогт сэтгэгдэл бичиж танил болсон Мядгаагийн зураг олох хамгийн хэцүү даалгавруудын нэг байлаа. Энэ бол 3.18-нд хөвгүүдээ баярлуулсан охидын цугларуулалтын үеэр авсан санаандгүй нэгэн зураг юм.


20.Мөнхзаяа
Манай ангийн хамгийн нууцлаг гишүүдийн нэг Мөнхзаяагийн Глобал Удирдагч нэвтрүүлэгт орж байх үеийн зураг. Яг энэ өнцгөөс авсан зураг блогт тавигдаж байгаагүй юм. Зарим эх сурвалжийн мэдээлснээр тэрээр клипэнд тоглосон бөгөөд Глобал Удирдагч Дээд сургуульд сурч байгаа аж.


21.Нацгаа
Манай Японд суралцаж байгаа төлөөлөгчдийн нэг Нацгаагийн РС тоглоомын газар ид тоглож байгаа зураг олдлоо. Энэ Их Дэлгүүрийн хажуу талын РС-нд л бололтой. Нацгаагийн өөр олон зургийг та бүхэн Facebook-ээс харах боломжтой.


22.Нямхүү
Ангийн урианд нэрээ оруулаад амжсан азтай хүү Нямхүү маань уулзалт зохион байгуулж, РС тоглож амралтаа өнгөрүүлж байгаа байх. МКС-ийн ОМ-ийн ангийн оюутан СЭЗДС дээр юугаа хийж явж байсан байж таарах уу?


23.Хулан
Хулан маань ажил хийж байгаа сурагтай. Нэг очиж хоол авахуулах ёстой л байгаа, ажил нь лав 4 замын тэнд гэсэн. Харин энэ зураг их түүхтэй зураг аа. Монголын хамгийн том мэдээний сайтуудын нэг News.mn-ий тамгатай энэхүү зураг Элсэлтийн шалгалттай холбоотой бүх мэдээн дээр хавсаргаддаг. Өөрөө ч яг шалгалтаа өгч байгаа бололтой.


24.Энхүүш
СЭЗДС-ий шилдэг, алдартай сурагчдын нэг, СЭДЭЛ клубын ерөнхийлөгч Энх-Оргилын нэгэн караокед авахуулсан тун "дэггүй" зураг. Энхүүш маань яг одоо гэрийнхэнтэйгээ хамт Хөвсгөлд амарч яваа, ирж байгаад гоё нийтлэлээр бэлэг барих байхаа.


25.Чой
Чой "Мама" гитар тоглож байна!!! Үнэхээр ховор агшин биш гэж үү. Хамгийн сүүлд 56 дээр хөлбөмбөг тоглоход ирсэн. SW багийн гол тоглогчдын нэг болсон гэж ойлгосон. Юутай ч түүнд хоол сайн хийхээс гадна гитар тоглох нууц авьяас байдаг бололтой.

Үргэлжлэл бий: Тун удахгүй...

64 сэтгэгдэл:

uundaa said... ( 27/7/10 05:16 )

заа манайхан сэтгэгдлээ харамгүй үлдээгээрэй, дээр аймар олон асуулт тавьчихсан байгаа, хэдэн ч сэтгэгдлээр хамаагүй хариулж болно шдээ хэхэ, тэгээд миний рс ямаршуухан байдгийг мэддэг хүн бол ямар их хөдөлмөр гаргасныг маань гадарлаж байгаа байхаа, за тэгээд сэтгэгдлүүдээ бичээд байгаарай...

Zoog!! said... ( 27/7/10 05:58 )

Яг хүн бичихжийсэн юм биччихийн!!! хэхэхэ, Маргад машинаа мөргүүлсэн, Сүхээ Америкаар сайхан тэнэж байгаа, Цэцэгдэлгэр маань Монголд ирчихсэн гээл хүн бүр хараахан мэдээгүй зүйлийг ангийнхандаа дуулгая гэж бодсон Уундаа маань биччихлээ.

Good Job!!! :D

Zoog!! said... ( 27/7/10 06:01 )

@6 - Хммм тэр Баттөртэй зураг чинь Бямбажавын төрсөн өдрөөр авахуулсан байх гэж бодож байна. Биш ээ, Яруугийн төрсөн өдөр юм байна. Уртаа Бажгаа нтр баахан онигоо ярьсан санагджийна. тэгээд л Яруугаа жаахан элэглэсэн чинь уурлаал нүүр нь улааж байсан нь нүдэнд тодхон!!!! кккккк

Zoog!! said... ( 27/7/10 06:07 )

Уундаа маш их хүчин чармайлт гаргасан байна. Учир нь түүний ПС-нээс өөрөө хүртэл хайсан юмаа олоход хэцүү байдаг хэхэхэх...

@20 - Мөнхзаяагийн тоглосон клипийг үзэхнээ цаадах чинь нилээн чадварлаг тоглож байсан. Аз жаргалтай бүсгүйн дүрийг бахдам бүтээсэн гэж байгаа хэхэхэхэ

Zoog!! said... ( 27/7/10 06:08 )

Зааа манайхаан ойрд блогтоо юм бичээгүйм чинь одоо энэ хуудас гацтар нь юм бичье

smile said... ( 27/7/10 13:52 )

manai sanhuugiinhnii zohion baiguulsan sain uilsiin ayanaar l bsan bh daa hehe.Bugdeeree goe zuragnuud bna

uundaa said... ( 27/7/10 13:55 )

Нямхүү ганцхан сэтгэгдэл бичээд л болчихож байгаан биш биз дээ айн хэхэ, Зоогий шиг бөөндөлдөө :D Хамгийн гоё нь аль байна, хамгийн алиа нь, хамгийн хөөрхөн нь, хамгийн балай нь, хамгийн дурсгалтай нь гээд л бич дээ хө

smile said... ( 27/7/10 14:09 )

hehe ali negiig ni xamgiin goe gej chadaxguinee bugdeeree l goe zuragnuud bshd :p gehdee ter davgaa yagaad bna aa ain? hehe

Margad said... ( 27/7/10 14:16 )

goy bolson bnaa Uunda! xD...munhzaya ymar klipend toglosnig heled uguche sonirhii???

Unknown said... ( 27/7/10 14:17 )

Энэ ПС-д байгаа На-ийг зураг бараг л явахаас нь өмнөх сүүлчийн тоглолт байхаадаа :P ууг нь сүүлд нэг уулзсаншд. Даан ч тоглож чадаагүй шиг санажийна :( хэхэ.

Margad said... ( 27/7/10 14:19 )

ter GD-n zurag l air gertsgii haragdaad bnaa...henii hol yum boldo jijken nariihan bhig bodul emegtei hun yumu???

Unknown said... ( 27/7/10 14:20 )

Маргадын зураг л хамгийн аймар нь юмаа. Гарт нь яг заазуур байгаа байхаа нтр :P ядаж цаад ширээн дээр нь байгаа юм нь хөлүү тэ????

Unknown said... ( 27/7/10 14:21 )

ГД эмэгтэй хүн тэврээд унтаал бас тэ??? :P

Margad said... ( 27/7/10 14:21 )

uu tiin nere battogtoh shanghaid surj bga udku irne gj sonssin bn, bilegt sn bgaa body d yvj bga bh sayhan yvna gj bsiin bn

uundaa said... ( 27/7/10 14:25 )

@Margad нэг зохиолын дууны клипенд тоглосон гэсэншд, эх сурвалж нь Зоогий хэхэ.
@Migaa харин тийм байгааз, тэр цаадах background бол аймар байгааздээ, энэнээс ч аймар зураг байгаа гээд л бодчих :D

ochkoo said... ( 27/7/10 14:32 )

wehehe nice one dude...

Unknown said... ( 27/7/10 14:34 )

Яаааааааа үзхийнсан :D хурдан л тавьж үз хэхэ. Тэр ГД-ийн зургууд дээр нэр мэрээ нууцлуулаад байгааг бодуул яалтачгүй л ямар 1 юм болждэээ :P

Tmka said... ( 27/7/10 15:20 )

hehe tsagaan saraar Purevdashiig neg shoolj ineesen sanagdjina. Harin ternii umnuh jiliin tsgaan saraar Margadiig bodson chini .. hehe

Tmka said... ( 27/7/10 15:22 )

Hehe Byambaa Oyundari Natsgaaa 3 Maani sain surch bga gesen. Oyundari amartsan bga gejiina le. 2 sar amardagiin bna le teghed manaih 3 7 honog geed l Byambaa gomorhoj bsan. Vietnam, solongos, hyatad geed huuhduudtei ursulduud l bj bga

Tmka said... ( 27/7/10 15:22 )

Bajgaa zamiin uuded ymar ajil hij bgan?

Tmka said... ( 27/7/10 15:23 )

Tiin ter margadiin aimaar zuragnuud minii utsand udaan baisiishd. Aimar aimaar. . Margad bol teriigee toohgui yarij bgan

Tmka said... ( 27/7/10 15:25 )

Ene Enkhuusiin laitai zurag bna oo. Gehdee yeruusuu Enkhuush shig haragdku bna hehe

uundaa said... ( 27/7/10 15:26 )

@Tmka Бажгаа хамтлагийн ажилтай байгаа хэхэ

Tmka said... ( 27/7/10 15:26 )

Hooe MUuugii mongold irkun bhda. Tendee zunshij bgan bolovuda

uundaa said... ( 27/7/10 15:28 )

@Tmka харин мээдкү, хамгийн сүүлд FB дээр нэг таарсаншд, гэснээс чиний нөгөө сур дээр болсон юмны зураг байгаа юу хө,

Tmka said... ( 27/7/10 15:28 )

@ uundaa aan tmu. Duulj bgan bna te.

Munkhzayagiin zuragiig harsan chini 1 r surguulid ergeed orood coridooroor ni yavjimar sanagdjina da.

Tmka said... ( 27/7/10 15:29 )

@Uundaa. Minii bodloor zurag ntr avaagui bha gej bodjina. Daraa ni avdag baij geed haramssan da.

uundaa said... ( 27/7/10 15:30 )

@Tmka маньд нь бүр сургуулийн минигээс авахуулаад бүх давхрын коридоороор явсан тийм тэмдэглэл болох зурагнууд байлээ, тэрийг тавинаа за ххэ

uundaa said... ( 27/7/10 15:31 )

@Tmka өө тийм үү, ТВ-ийн бичлэг энэ тэр болсон сурагтай байсан, ямар ТВ байсын?

Tmka said... ( 27/7/10 15:34 )

@Uunda. THanks, Goe zuragnuud baih. bolovsrol suvag baih. Udku garah l bha.

Budmaa said... ( 27/7/10 15:46 )

waaawaa,, lag bolson bainaa. mash ih zutgel gargaj hiijee.. angia bur sanachlaa. ta nariig sanagu shuu matarnuudaa!! /haha, zaza unenee huleev, angiinhniga buren butneer ni neg udur ch gesen harahiin tuld bi yahuu??? udur bolgon l arzaganaal baijiidag baisan humuus odoo neg udur ch tsuglahgui baishd :'( / tsumuuru saihan zugaaliiyoo

Tmka said... ( 27/7/10 15:48 )

Nere zugaalgaar yavya l daa. hezee yavahuu. hezee l bol hezee

Byambaa said... ( 27/7/10 15:49 )

Laitai, goyo zuragnuud bainaa Uundaa. Urgeljleliig n hurdan l uzmeer baina =)
Ter Myagaagiin zurag hamgiin alia n bainaa. Myagaa Bajgaa 2iin nud ntr bol

Byambaa said... ( 27/7/10 15:54 )

Geedeegiin zurag hamgiin "shiruun" n bainaa. Tsaana n hen baigaan bol. Lav l nariihan jijighen emegtei huuhed baih shig baina daa. Huluur n haraad tanih hun bhgui biz:D. Esuul ta 2 uursdiiguu huleen zuvshuuruud helhiimu, haha

geedee said... ( 27/7/10 17:06 )

Sonin sonin zurguud bn shd :P

Minii zuragnii huvid Tuuguugiin gert bn nariihan holtoi geheer lmo yaruu tugu 3 iin neg l bn :D bi ch haraagui zurag bn shd haha

margadiinh aimshigtai yum ., jinhene holnuud yumuu, tgd temuge zurgiig ni avsiimu ? :P

Miga iin hoolnoos toms avj bgaag boduul Lmo bh :)

Choi bas l evgui haragdaj bn shuu :D kkk

Bugdeere goy zurag bnaa ih hodolmor shingejee

geedee said... ( 27/7/10 17:09 )

Nada henii ch haraagui zurag bas bgaash UUndaa :D

Админ said... ( 27/7/10 17:25 )

@uundaa! goyo niitlel bna! urgeljleliig huleene gehees tesehgui nee!

Админ said... ( 27/7/10 17:27 )

@geedee hul nutsgen bhiig bodohod bi lav bishee!

Happy Feet said... ( 27/7/10 20:34 )

Lol naad GD-n huchindej bga hun chin manai duu.... icheh chgu 5han nastai huuhed daraad hevtej bdg ichij uhmer shuu neeree LMFAO.... goy zuragnuud bn,bayrlalaa uundaa :D

munkhzaya-n togloson clip-n ner us n bn u? net-s haij uzii

miigaa end irvel goy l yum bn.... neg angin 5n hun neg ulsad zereg surval tee :D

margad emch bolj bgamu? ymar aimar iiin... bi bur ter zurgiig n tomoor n ch harsangu, aimar iin ard n yu ch bgan :(

enest said... ( 27/7/10 20:43 )

huuuh??!! yost hurhun hurhun zurgnud bn. hamgin ehni tsagan sarin zurg yost goy zurg bn. bayka bagshig haragu hechnen ch udsin...

enest said... ( 27/7/10 20:45 )

hehe, ter dagvagin zurg yasn hurhun yum bee... hamgin hurhun zurg n ene l bn da. bdgara inetsen =)

Unknown said... ( 27/7/10 20:59 )

@Geedee Яаанааа Төөгөөгийн дүү нь байсиймуу??? Хахахахахаха ГД болиочээ чи :P Хэнээс худлаа юм сонсчоод ЛМО, Төөгөө, Яруу 3ын нэг нь гээд худлаа булзааруулаад байгаан :P

g_oyuka said... ( 27/7/10 21:41 )

Goy niitlel bolson bna. Urgeljleliig ni huleej bgaa shuu. がんばって。

uundaa said... ( 28/7/10 02:26 )

нээрээ хүмүүсийн ихэнх нь үзээгүй зурагнууд байж чадаж байна уу хэхэ, ядаж үзснээ мартсан байх гэж найдаж байна :D

Tsengel said... ( 28/7/10 23:00 )

nyamka ahiin uruu garsan bna sht... goy zuragnuud bna a bna...urgeljleliig...

KYo said... ( 28/7/10 23:46 )

haha bi yagad ingej holorsin boloo lav chealsea barsa uzsen

KYo said... ( 28/7/10 23:48 )

mc chin usa d pizza ni gazar ajillaj bga shd teed bas daraa zun irj but avna gejile haha

KYo said... ( 28/7/10 23:48 )

choi d nere gitar goy haragdjishu

KYo said... ( 29/7/10 00:11 )

yagad nere togloho baichiv angiara ogloo zaal ntr avdag bsan san zunii amraltar bolomj garul ogloo togoldog bsansan toglomor bna

Bas ter zugaalga

Asuult cup yaasiin zaaz bi ch yamar toglox bish

uundaa said... ( 29/7/10 11:52 )

zaa, unuu oroi urgeljlel hesgiig n oruulah bnooo, tevchertei hulegerei :D

Enkh said... ( 29/7/10 13:40 )

өө лайтай нийтлэл байнаа...ашгүй би амжиж халуун дээр ирлээ гэж кк ... баяртай байнаа..кк

Enkh said... ( 29/7/10 13:43 )

@GD Тэр зургуудаараа ГД хурдан нийтлэлээ тавиарай гэж..

Enkh said... ( 29/7/10 13:49 )

аа тэр үсгийн дараалалаар зургууд байна нэрэ... Манай нийтлэлийн чанар чансаа гэж лайтай болжинооо нэрэ баяртай байна...

Enkh said... ( 29/7/10 13:51 )

Хотод халуун жаахан тийм байна..Ангийн зугаалга гоё сонсогджийнаа...кккк

Enkh said... ( 29/7/10 13:53 )

Хамгийн баяр баясалтай зураг нь Да байна,,, дараа нь би ямар аймар инээцийн бэ хаха

Margad said... ( 2/8/10 23:34 )

@hehe mini ard bga danda hunii tairsan holnud bgan, zarimn ch biyeteige l bh, ednusig gyalgar uutar inged boochihor bodisin bagaduluul tgd yalzraad air muhai unertei nogoon tsenher bolchdishd. amidralda yalzarsan hunii hol unertene gj bdoj bgachgun ble hehe. @uunda oor buten biyere bga hunii zurag ugjilu ternes 1,2g tavichihgu yu da humus uneriign mderj chadadguma ghed baragn harag e

Margad said... ( 2/8/10 23:37 )

@ aa bs ter gold bga tsagan holni hajud neg ayga shig yum bgaz ter gavliin yasni oroi shd, nugu hadgaldag bodiso hutgah gd sav oldku bolhorn shudl gavlihn oroig horoodod hutgachdiin tern aygu sonirholtoi bdima hehe :)

Margad said... ( 2/8/10 23:39 )

@myagmarjav mini gart ter ued tsahilgan horoo bsn sngdjina, ter gavliin oroign avah gd l gar horogor udad bsn bolhor bagsh tsahilgan horo ugj bsiin teryg baritsan yvjisin sngdjina hehe

uundaa said... ( 3/8/10 02:32 )

@Margad eeee l dee, yg ym idjiiisn shdeee, dotor muuhairchlaaa :P

Margad said... ( 6/8/10 23:47 )

@uunda, zugere sn yum idjiij yalzrulah holtei boliishde gelu jk shu tgd aij ichiv etr hehe. nere hun ovchsni dara uhriin mahtai hool eroso ordgushd, uhriin oohn shargaltaal tomtom oohni bondgor shirhgudtei bdg da huniih yaag tiim...

batuk:) said... ( 13/8/10 02:30 )

hey angiinhaan...монголд энэ сарын 1нд ирээд шууд төрсөн нутаг увсруугаа яваад энэ орой л ирлээ.блог гоё болсон байнаа...
Ангийн дараагийн уулзалт хэзээ вэ?бас шанхайд хамт амьдардаг австрали найзтайгаа ирсэн байгаа...хөлбөмбөг тоглох дуртай аягуу хөөрхөн охин хэхэ,тоглохоор бол мэдэгдээрэй...манай ангийн банди нар аягуу сайн тоглодог гээд хэлцэн шүү

Budmaa said... ( 13/8/10 11:15 )

yoshh,, ene margad yun aimar yum bichdiim bee!!

Budmaa said... ( 13/8/10 11:19 )

haraad baisan chin ehnii zurag yurn aygu goy zurag bainaa. Ene baatka bol bagshas ch hashaen haragdjishd..aimar ovortoi haragdjiin. tuvshe ch gsen. dara jil bugdeere mgl deeltei 131 boltsgoovol goy yum baina. bur ch goy zuragtai bolhiim baina

BAATKA said... ( 19/4/11 19:26 )

daraa jil gej ene jil bas l hedhen deelten l irsen shde

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...