LOST

2010-06-07 Үлмэдэх бичсэн.

Хөөрхий тэр хаягдсан блог, эзэд нь тоохоо болиод удсан бололтой. Их залхуу эзэдтэй энэ блог үнэн өрөвдөлтэй юмда. Сүүлийн үед орж байгаа бичлэгүүд нь гэж нар сар солигдож байгааг мэдүүлэх гэсэн шиг нэг нэгэндээ төрсөн өдрийн мэнд гэдгээс үл хэтрэнэ . Хэтэрхий хэлбэрдэж байна биш гэж үү. Өдөр болгон 7 хоног бүр YIM-д ил далд байцгааж байдаг эзэд нь өөрөөр энэ блогтоо анхаарал тавьсангүй, муу эзэдтэй азгүй блог. Эзэд нь нэг хэсэг блогтоо хайр зарлаад өдөр болгон орж сэтгэгдэл ирж үү гэж догдлон хүлээдэг байлаа. Одоо юм юм өөрчлөгджээ.


Бэрхшээл байгаа газарт л хөгжил дэвшил байдаг.  Та нар хэрвээ санадаг бол asuult.net  дээр элдэв юмнууд орж ирж гайтаад байсан болохоор л бид өөр шинэ зүйлтэй болъё гэж шийдсэн биздэ. Тэгээд тун удалгүй манай 131dg гэр бүл маань өрх тусгаарлаад хувийн өмчтэй болсноор, анх удаагаа л бид POST оруулж үзэж бие биендээ өөрсдийн сонин хачнаас хүргэдэг болсон. Анх удаа л сэтгэгдэл бусдаас авч урам зориг орж байлаа . Дунд сургуулийн нэг ангийнхан одоо бүгд том том залуус болж хувь хувьдаа ажилтай амьдралтай болцгоож тэр болгон уулзалдах завгүй болцгоосон. ГЭХДЭЭ бидэнд маш том баялаг байна шүүдэ,  өөрсөндөө байгаа зүйлээ хайрлаж хамгаалж явах нь бидний үүрэг гэж бодож байна. Энэ бид бүгдэд хамааралтай, 131dg -ийнхэн өөрсдийн баялагаа хайрлаж хамгаалаад явна уу, Энэ хэрэггүй гэж үзээд хаях уу? яах нь бидний дурын асуудал байх.


PS: Бид нар өөрсдийн шинээр сурсан зүйлс сурж байгаа зүйл гээд, бусаддаа хуваалцах зүйлс, нэг нэгэндээ дуулгах мэдээгээ энд л оруулж баймаар юм. ЭНЭ яг хаягдах нь дээ этр гэж бодохгэлл байна шүү . Хамгийн дээр оруулсан тэр зургийг авхуулсан тэр цаг үес хойш энэ блог саармагжиж эхэлсэн байх гэж боджийнэ. Хэдийгээр бид нар төгсчихсөн ч гэсэн ингэж болку баймаар юмда.

2 сэтгэгдэл:

Zoog!! said... ( 8/6/10 02:21 )

huurhii, buur toohoo baitsan chn shine niitleliin mail n SPAM-d irj bnaaa gj!!! ydaj nad shg sardaa neg salhi oruulaad bwal sard hechneen ih bichlegtei boloh we??? bodoh l asuudal...

Orgil said... ( 9/6/10 23:22 )

ahhhh ter ch tiim shuu.. uug n jahan setgel gargadag bol ch hehe...

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...