Өнөөдөр хөлбөмбөгийн их баяр эхэлнэ

2010-06-11 Tsengel бичсэн.

Өнөөдөр манай цагаар хорин нэгэн цагаас хөлбөмбөгийн 19-дэх удаагийн ДАШТ эхлэх гэж байна. Дөрвөн жилд нэг болдог хөлбөмбөгийн их баяр наадамд торгон ирэн дээрээ байгаа,”хүч бяр” нь жигдэрсэн 32 баг хүч үзэхэд бэлэн болоод байна.

ФИФА-гийн түүхэн дэх “Жэфферсон” буюу Францын иргэн,ФИФА-гийн хүндэт ерөнхийлөгч Жюль Римегийн санаачилсан ДАШТ-нийг зохион байгуулах тухай саналыг 1928 оны 5-р сарын 28-нд Амстердамд болсон FIFA-гийн чуулганд оролцсон гишүүд бүгд дэмжсэн юм.Харин анхны ДАШТ-ийг зохион байгуулах улсыг сонгох амаргүй байв.Анхны ДАШТ-ийг зохион байгуулахаар Голланд, Итали,Испани,Унгар,Уругвай,Швед зэрэг улсууд нэрээ дэвшүүлж 1929 онд Барселонад болсон FIFA-гийн чуулганаар анхны ДАШТ-ийг зохион байгуулах улсыг сонгосон юм. Энэ азтай улсаар тусгаар тогтносныхоо 100 жилийн ойг тэмдэглэж байсан 1924,1928 оны олимпын аваргаУругвай сонгогдож байсан билээ. Анхны ДАШТ 1930 онд зохион байгуулагдаж талбайн эзэд түрүүлж байсан бол тэр цагаас хойш 80 жилийн дараа буюу 2010 онд дэлхийн номер нэг спортын 19 дэх ДАШТ эхэлж байна.

Хөлбөмбөг сонирхдог ч бай сонирхдоггүй ч бай ер нь хэний ч сэтгэл догдлон хүлээдэг үзэгч сонирхогчдын тоогоор зөвхөн өвөл,зуны олимпийн наадамтай өрсөлддөг хөлбөмбөгийн ДАШТ анх удаа Африк тивд зохиогдож байгаагаараа онцлог юм.
ФИФА-гаас баримталж буй тив болгонд ээлжлэн ДАШТ-нийг зохион байгуулах бодлогын хүрээнд анх удаа Африк тивд зохиогдох болсон 2010 оны ДАШТ-нийг Өмнөд Африкчууд зохиох болсноор өөрийн улс төдийгүй, тивийнхээ түүхэнд шинэ хуудсыг нээж байгаа билээ.

Яг нэг сарын хугацаанд үргэлжлэх ДАШТ-ний өмнө хүн болгон л өөр хоорондоо ямар баг түрүүлж, хаанахын хэн гэдэг тоглогч од болон гялалзаж дэлхийн цомын түүхэнд үлдэх бол? ямар баг ДАШТ-д шуугиан тарьж олон жил яригдах сенсаацийн эзэн болох бол? хэн гэдэг тоглогч энэ гарагийн хамгийн агуу хамгийн олон үзэгчтэй спортын хамгийн том “наадмын” мэргэн бууч болох бол? мөн ямар баг олны таамаглаж байснаас эрт мултарч үнэнч дэмжигчдийнхээ итгэлийг хугалах бол? зэрэг олон асуудлаар хоорондоо ид “цэц булаалдаж” байна...

Энэ зуны хамгийн том,хамгийн амттай тулаанд бид Баллак,Бекхэм,Фердинанд,Роббен тэргүүтэй олон шилдэг тоглогчдын тоглолтыг харах боломжгүй болсон нь харамсалтай хэрэг ч тэднийг хэн гэдэг “битүү морь” орлон тоглож өөрийгөө нээн харуулах бол гэдэг асуулт дээрх тоглогчдын тоглож чадахгүй болсон мэдээнээс дутуугүй сонирхол татаж байгаа билээ.

Мэдээж жил жилийн ДАШТ-д түрүүлэх магадлалтай багуудын нэгдүгээр эгнээнд байдаг үеийн үед сүпер байдаг Бразил , ямар ч бүрэлдэхүүнтэй байсан үргэлж “машин” шиг байдаг Герман, энэ дэлхийн хамгийн шилдэг хамгаалалттай баг болох “цомоо хамгаалж” буй Итали, Месси тэргүүтэй Аргентин , 1966 оноос хойш алтан цомын бараа хараагүй хөлбөмбөгийн эх орныхон болох Англи, тэртээх 60 жилийн өмнө үзүүлсэн амжилтаа ахиулах байтугай давтаж үзээгүй 2008 оны Европын аварга Испани, үргэлж үзүүштэй тоглолт үзүүлдэг Нидерланд, дэлхийн шилдгүүдийн нэг Роналду тэргүүтэй Португал ,домогт Зиданы үед дийлдэшгүй байсан Францын аль нэг нь “алтан цомыг” баараагүй авна гэж ихэнх хүмүүс бодож байгаа нь тодорхой. Гэвч анх удаа “гэртээ” тоглож буй африкуудыг мартаж болохгүй! Магадгүй азиудаас нэг нь , аль эсвэл хойд болон төв америкчуудаас нэг нь “алтан цомыг” өргөх ч юм билүү, бөмбөг бөөрөнхий шүү дээ...Гэхдээ бөмбөг бөөрөнхий учраас уруу газар луу л өнхөрдөг...

Юутай ч дөрвөн жил хоног тоолон хүлээсэн хөлбөмбөгийн ДАШТ өнөөдөр хөшгөө нээж байна Сарын дараа “алтан цомын” эзэд тодрох билээ. Энэ жилийн ДАШТ-д ямар баг түрүүлэх бол? хэн гэдэг тоглогч од болон гялалзах бол? гэж үү...энэ асуултыг танд нээлттэй үлдээе...

За олон юм нуршаад яахав, хөлбөмбөг гэдэг агуу спортыг бий болгосон Англичуудад баярлалаа, хөлбөмбөг гэдэг агуу зүйлийг урлаг болгосон Бразилчуудад баярлалаа, хөлбөмбөг гэдэг гайхамшигт тоглоомыг дэлхийд таниулсан Францчуудад баярлалаа гэж хэлэх нь зүйтэй болов уу.

Хөлбөмбөгийн агуу их баяр наадам эхэлснээр хүн төрөлхтнийг нэгэн дээвэр доор нэг сарын хугацаанд нэгтгэж, үзэгч сонирхогч хөгжөөн дэмжигч биднийхээ “амны цангааг” тайлах нь дээ...

3 сэтгэгдэл:

Orgil said... ( 11/6/10 14:45 )

Go Honduras!!! Renauld Ruela!!! Wilson Palacios!!! David Suazo!!! Amando Guevara!!! GOGOGOGOGOGO HONDURAS!!!!

Orgil said... ( 11/6/10 14:47 )

Donis Escober!!!

Үлмэдэх said... ( 12/6/10 16:54 )

ГОё гоё юм их болнодоо. Бүх тоглолт ширүүхэн болно бз, Аргентин энэ жил сайн байгаа өнөөдрийн тоглолтоос бүгд харагдах байх. Аргентин түрүүлээсэй.

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...