Хэн түрүүлэх вэ?

2010-06-26 Tsengel бичсэн.


ДАШТ-ний хэсгийн тоглолт өндөрлөж хасагдах шатны тоглолтууд эхлэх гэж байгаа энэ үед ямар баг дэлхийн аварга болно гэж та бодож байна ? ... Магадгүй жил жилийн ДАШТ-д түрүүлэх магадлалтай багуудын нэгдүгээр эгнээнд бичигдэж үеийн үед сүпер байдаг Бразил , ямар ч бүрэлдэхүүнтэй байсан үргэлж “машин” шиг байдаг Герман, Месси болон Марадоноа тэргүүтэй Аргентин , 1966 оноос хойш алтан цомын бараа хараагүй хөлбөмбөгийн эх орныхон болох Англи, тэртээх 60 жилийн өмнө үзүүлсэн амжилтаа ахиулах байтугай давтаж үзээгүй 2008 оны Европын аварга Испани, үргэлж үзүүштэй тоглолт үзүүлдэг Нидерланд, дэлхийн шилдгүүдийн нэг Роналду тэргүүтэй Португалын аль нэг нь “алтан цомыг” баараагүй авна гэж ихэнх хүмүүс бодож байгаа байх . Гэвч азиудаас нэг нь , аль эсвэл хойд болон төв америкчуудаас нэг нь “алтан цомыг” өргөх ч юм билүү, бөмбөг бөөрөнхий шүү дээ...Гэхдээ бөмбөг бөөрөнхий учраас уруу газар луу л өнхөрдөг...


1930 онд зохиогдсон анхны ДАШТ-д талбайн эзэд түрүүлж “Алтан дагин”-ыг анхлан “үнссэн” юм. Харин энэ үеэс хойш нийт 18 удаагийн ДАШТ зохиогдоход өмнөд америк болон европ тивийн багууд тус бүр 9 удаа түрүүлээд байна.

2010 оны ДАШТ-д “хайнаа хагалах уу?” аль эсвэл...

Нийт 18 ДАШТ зохион байгуулагдахад Европ-Өмнөд Америк 9:9 гэсэн “оноотойгоор” тэнцээд байгаа билээ .Ингэснээр тэд ирэх ДАШТ-д хайнаа хагалах магадлал өндөр байгаа ч тивдээ тоглож буй африкын багууд,сүүлийн үед амжилт нь эрс өсч буй хойд америк болон азийн багуудыг мартаж болохгүй биз...

Европын багууд Европоос өөр тивд түрүүлдэггүй
Хөлбөмбөгийн ДАШТ өмнө нь европ тивд-10, америк тивд-7, ази тивд-1 удаа зохиогдож байснаас Европын багууд зөвхөн европ тивд болсон ДАШТ-үүдэд түрүүлж байжээ.Харин өмнөд америкын багуудаас зөвхөн Бразил “хуучин тив”-д “торгон жолоо өргөж” байсан ба энэ нь 1958 онд Шведэд зохиогдсон ДАШТ-д тохиож байжээ.

1962 оноос эхлээд...

1962 онд Чилид зохиогдсон 7-дахь ДАШТ-ээс эхлээд Европ болон Өмнөд Америкын багууд ДАШТ-үүдэд ээлжлэн түрүүлж ирсэн байдаг. 1962 онд Бразил, 1966 онд Англи, 1970 онд Бразил, 1974 онд Герман, 1978 онд Аргентин, 1982 онд Итали, 1986 онд Аргентин, 1990 онд Герман, 1994 онд Бразил, 1998 онд Франц, 2002 онд Бразил тус тус ДАШТ-д түрүүлж байсан. Ингэснээр 2006 оны ДАШТ-д Европчуудын түрүүлэх ээлж ирсэн ба энэ нь ч биеллээ олж Италичууд 4-дэх удаагаа Дэлхийн аварга болсон.Харин 2010 оны ДАШТ-д Өмнөд Америкчуудын ээлж ирээд байна...


ДАШТ-ий “аваргын төлөө тоглолтод” олон гоол орно...


Хэрвээ ДАШТ-ний шигшээ тоглолтын ялагч үндсэн цагт тодролгүй,нэмэлт цагт ялагчийн хувь заяа шийдэгдсэн бол дараагийн ДАШТ-ний шигшээ тоглолтод олон гоол орж тэмцээний аварга өрсөлдөгчөө 2-оос олон бөмбөгний зөрүүтэй хождог зүй тогтол байгаа . Жишээ нь: Хамгийн сүүлд 1994 оны ДАШТ-ий аварга баг торгуулийн цохилтоор тодорч байсан бол дараагийн ДАШТ-ий шигшээ тоглолтод талбайн эзэн Францын шигшээ баг өрсөлдөгч Бразилын шигшээ багийг 3:0 бут ниргэж байсан.Ингэхээр 2010 оны ДАШТ-ий шигшээ тоглолтод олон гоол орж хөлбөмбөг сонирхогч биднийгээ баярлуулах нь...

Бразилчууд өөр тивд түрүүлдэг

Бразилын шигшээ баг 5 удаа дэлхийн аварга болсноор бүх цаг үеийн манлайд бичигддэгийг хүн болгон мэдэж байгаа. “Шидтэнүүд” 5 түрүүлэхдээ ердөө нэгд нь л Өмнөд Америктаа түрүүлж байсан. Нөгээ 4 түрүүгээ: 1958 онд Шведэд, 1970 онд Мексикт, 1994 онд АНУ-д, 2002 онд Япон/Солонгост авч байсан. Ингээд харахаар Бразилчууд Өмнөд Америкаас өөр газар зохиогдсон ДАШТ-д түрүүлдэг байх нь...

Харин таны бодлоор аль баг Дэлхийн аварга болох бол?

5 сэтгэгдэл:

Үлмэдэх said... ( 28/6/10 01:55 )

Өмнөд Америкын баг тэр дундаас цагаан цэнхэрүүд л түрүүлж таарнада.

Zoog!! said... ( 29/6/10 01:02 )

Ээээ Яруу минь дээ. Цэнгэл Бразилыг түрүүлнэ гээд далд утгатай юм бичээд байхад даа, далд ч гэж бараг л илэрхий хэлсэн байна шдээ. Бразил л түрүүлийшд!!!

uundaa said... ( 29/6/10 01:04 )

haha, end yu bolood bn, yasn gneee???? yu brazil gnu, za ter argentina tsaasha ntr..germanygaa haral baiydaa!!

Bilguun said... ( 29/6/10 01:22 )

Odoo hen ch turuulsen hamaagui ee... Hurdan duusaasai...

Byambaa said... ( 30/6/10 23:37 )

Yamar ch baisan Umnud Amerikchuud l eeljit turuugee avah bh daa. Harin ali n bol...

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...