Англи-Герман 1:4 - Гутамшигт ялагдалд хэн буруутай вэ? – Англичуудын “тэнэгтэлт”
2010-06-28
Tsengel бичсэн.
Мөнхийн өрсөлдөгчид болох Англи Германы шигшээ багууд шөвгийн 16-д таарахад хэн ч тоглолт 4:1-ээр дуусна гэж бодоогүй байх. Магадгүй энэ тоглолтын гол үйл явдал тоглолтын 39 дэх минутад өрнөсөн байж болох юм. Лампардын оруулсан тэнцээний гоолыг шүүгч анзаараагүй нь дэндүү том гэхэд багадахаар алдаа байсан юм. Шүүгчийн энэ шийдвэр англичуудын хамаг аз од,хүчийг нь “хулгайлчихлаа” гэхэд хэлсдэхгүй биз.
Гэхдээ англичууд энэ тоглолтод яаж “тэнэгтсэнийг” эргээд нэг харъя:
Эхний гоол- Терригийн “тэнэгтэлт”
Тоглолтын 19 дэх минутад Германы шигшээ багийн хаалгач Нойер өөрийн тавын шугамнаас бөмбөгийг цохиход тэр нь шууд гоолын дамжуулалт болов. Энэ гоол дэлхийн шилдэг хамгаалагчдын нэг Терригийн байраа хаяснаас болж орсон. Толгойгоороо гайхалтай сайн тоглодог Терри шийдвэрлэх тоглолтод бөмбөгний нисэлтийг ч зөв тооцож чадалгүй байраа хаяж “тэнэгтсэн”. Та Терригийн “тэнэгтэлтийг” давталтаас харж болно.