12 сарын 10

2009-12-10 Tsengel бичсэн.

1948 он 12 сарын 10 өдөр НҮБ-ын Ерөнхий Ассембл хуралдаж “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг баталжээ.

Харин үүнээс 41 жилийн дараа буюу 1989.12.10-д Монголын Ардчилсан Холбоо албан ёсоор байгуулагджээ. Ингэснээр Монгол улс хүний эрх,эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан чөлөөт нийгэмд шилжих торгон зурвас дээр ирсэн билээ. Энэ өдрөөс гурван сарын дараа буюу 1990.3.12-14 МАХН-ын бага хурал хуралдаж Улс төрийн товчоо(УТТ) бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргаснаар Монгол улс ардчилсан,хүний эрх,эрх чөлөөг дээдэлсэн улс болсноо дэлхий нийтэд зарласан юм.( магадгүй Берлин хотыг биш бүхэл бүтэн дэлхийг хоёр өөр ертөнцөд хувааж байсан Берлиний хана нурсан нь үйл явцыг илүү хурдасгасан байх) Ингэснээр монголчууд нэг ч цонх хагалалгүйгээр тайван замаар нийгэм,улс төр,эдийн засгийн нэг тогтолцооноос нөгөөд шилжсэн.

1757 онд Зүүнгарын хаант улс мөхсөнөөс хойш 1990 оны ардчилсан хувьсгал гарах хүртлэх 250 орчим жил Монгол улс бие даасан бодлого явуулж байгаагүй юм.Харин 1990 оны ардчилсан хувьсгал монголчуудад хүний эрх,эрх чөлөө, үг хэлэх, хэвлэн нийтлэх, сүсэглэн бишрэх гээд хүний суурь эрхийг өгсөн ч бидэнд өгсөн хамгийн том “бэлэг” бол Монгол улс тусгаар тогтнолоо жинхэнэ утгаар нь олж авч, монголчууд бид өөрсдийнхөө хувь заяаг гартаа авсан явдал юм. Ингэж төр улсаа өөрсдөө удирдан жолоодох боломж 250 жилийн дараа монголчуудад эргэж ирсэн.

Ардчилсан хувьсгал бол Монголын нийт ард түмний ялалт бөгөөд энэ хувьсгалын оролцогч нь Монголын бүх ард түмэн.Энэ хувьсгалын оройлогч хүч нь Монголын ардчилсан холбоо. Мөн Монгол дахь ардчилсан хувьсгал нь монголын нийт ард түмний хүсэл тэмүүлэл,ардчилсан хувьсгалыг удирдан зохион байгуулж байсан залуу манлайлагчдын эр зориг,мятрашгүй зүтгэл ,тэр үеийн МАХН-ын удирдлагуудын уужуу ухаан,ухаалаг шийдвэрийн ачаар тайван замаар, тун эрчтэй амжилттай болсон билээ.

XX зуунд болсон Монголын гурав дахь хувьсгал өөрийгөө дэлхий даяар зарлаж, Монгол улс тусгаар тогтносон, бүрэн эрхт, өөрийн хувь заяагаа өөрөө тодорхойлогч, хараат бус улс болж байгааг тунхаглажээ.

4 сэтгэгдэл:

Tsengel said... ( 10/12/09 02:46 )

Ардчилсан хувьсгалын хорин жилийн ойн мэндийг хүргэе!

Админ said... ( 10/12/09 03:09 )

mend mend!

Үлмэдэх said... ( 10/12/09 18:35 )

баярыг хүргэеээ. Бүтэнсайнд 131ын нэг баяр болохын байна лээ нтр

uundaa said... ( 27/12/09 20:08 )

Хямарвал бид хямраг. Зовбол бид зовог. Бензингvй гээд зогсвол, цахилгаангvй гээд зутарвал, усгvй гээд цангавал, махгvй гээд єлсвєл бид єлсєг! Хэцvv давааг нь бид хэрэлдэн “зодолдон” уйлан дуулан байж давъя. Yр хойчдоо арай боловсорсон, арай соёлжсон нийгэм vлдээе. Ирээдvйгээ гар буугаар буудвал, ирээдvй биднийг их буугаар буудна гэж хэлдэг болъё. С.Цогтсайхан....

http://131dg.blogspot.com/2007/12/blog-post_10.html энд нэг ийм юм байна...бүр мартаж орхиж хэхэ....

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...