Би[д] хэн болчихоо вэ????

2009-12-16 uundaa бичсэн.
Өөртэйгөө, бас өрөөлтэй хэсэг ярилцлаа. Хэсэг ч гэж дээ, нэлээн удаан, үгүй ээ, бүр дэндүү хурдан ярилцсан юм байна. Юуны талаар вэ гээч, зүгээр л өнөөдрийн талаар, бодит байдлын талаар хэсэг бодлоо, ярилцлаа. Ихэнх чинь яасан худлаа, ядчихсан юм бичдэг юм бээ, сүржин нөхөр вэ гэж бодох л байх, бодож ч байгаа биз. Уншихгүй байж болноо, угаасаа ойлгож байна.

Аав минь нэг үгийг байнга хэлдэг юм. "Хэн байснаа хэзээ ч битгий мартаарай" гэж. Хожим Энхтүвшин багшаас авахуулаад олон хүн хэлсэнсэн. Гэтэл сануулаад, сануулаад байхад нь би өөрийгөө хэн байснаа мартах шахжээ. Өөрчлөгдөөд байна шүү гээд хэлээд байхад нь, анхааруулаад байхад нь тоохгүй дэндүү удаан явжээ. Би гэмшиж байна!!!
---
Чиний нөгөө үхэх гээд байдаг KEANE чинь EVERYBODY'S CHANGING гээд дуулаад байдаггүй бил үү. Үзэл бодол, үйл хөдлөл чинь амьдралын нугачаанд, цаг хугацааны эрхээр өөрчлөгдөх нь гарцаагүй үзэгдэл биш гэж үү. Юундаа гэмшээд, матрын нулимс унагах гээд байгааг чинь ойлгохгүй байна!!!
---
Хүмүүс намайг янз бүрийн замаар зөндөө магтдаг. Жаахан бардаад хэлэхэд магтаал лав надад дутагдаагүй. Магтаалын араас гэхдээ улайран дайрдаг зангүйг минь бурхан гэрчлэх болохоор түүнийгээ тэгтлээ гайхуулаад явдаггүй. Гэтэл түүнийгээ огоороод, дэндүү ихэрхээд, тэр худлаа, эцсийн эцэст хоосон зүйлд живэх дөхжээ. Би харамсаж байна!!!
---
Сүртэй хийсэн юмгүй юм байж, гайхуулаад байх чадваргүйн байж юунд ингэж дүвчигнэнэ вэ? Магтдаг гэчихжээ, зүгээр л чамайг хошгоруулаад, сайн явахад чинь инээж, дагаад байгаа юм биш үү? Толгой чинь эргээд байгаа бол эм уу, өвдөөд байгаа бол эмчид оч. Харамсаад байгаа бол зүүчихсэн байгаа багаа тайлаад бүхнийг хэлээч, өөрөөрөө байгаач...Даанч чи чадахгүй л дээ!!!
---
Найзууд минь намайг хааяа шүүмжилдэг, загнадаг, зэмлэдэг. Гэхдээ тэр нь арай л багадсан бололтой. Үнэн үг үргэлж хатуу байдаг, тийм болохоор сонсохыг хүсдэггүй байсан юм болов уу. Тийм ээ, тэгээд л айгаад, зугтаагаад байсан биз. Дэндүү дураараа, дэндүү эрх чөлөөтэй, дэндүү амиа бодож явжээ. Би ухаарч байна!!!
---
Хэн нэгний хэлснээр зугтаана гэдэг тийм зөв шийдвэр мөн үү? Зугтаагаад ч хэр хол явж чадах юм бэ? Худлаа дүр эсгээд, чадаж байгаа юм шиг царайлах тийм сайхан байна уу? Чадал чинь хүрэхгүй, бүх юм чинь, бүр бүх юм чинь жулдаж, багадаж байгаа чинь үнэн биз дээ? Хэдий болтол үнэнийг нуух гээ вэ?
---
Намайг Ундрал гэдэг. Найзууд маань, дотны хүмүүс маань Уундаа гэж дууддаг. 18 настай, МУИС-ийн ЭЗС-д ЭЗО-ын ангид сурдаг. 131dg-ийн гишүүн. Keane, Coldplay, Radiohead, Muse гээд бритпопоор өвчилсөн, Байерн, Германы шигшээ, Mavs, Avs гээд спортод татагдчихсан, Tвиттер, Msgr, Blog гээд зарим зүйлд донтчихсон нөхөр байсан!!!
- Уундаа байсан уу?
- Байсан...
- Уундаа байгаа юу?
- Мэдэхгүй...
- Уундаа байх уу?
- Байхгүй...

---
Хаягдчихлаа, жийгдчихлээ, эсвэл тоохгүй байна гэж гомдоллоод явахынхаа оронд яагаад тэгэх болов гэдгийг бодсон нь дээр биш гэж үү. Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав гэдэг шиг өөрөөсөө эхлээд алдаагаа хайсан нь дээр, үгүй гэж үү. Хүн харахыг харсан өнцгөөсөө бүгдийг харж чаддаг. Гэхдээ жинхэнэ харагдац нь арай өөр л байдаг мэт.
---
Уундаа нэг өдөр ингэж боджээ. Уундаа бодсноо зүгээр л биччихэж, өөрийнхөө тухай тэгээд л биччихэж. Уундаагийн бодсныг бусад нь уншаад шоолжээ, шоолон инээжээ, инээн доогложээ. Яагаад тэд инээсэн юм бол? Учир нь тэд өөрт нь ч нуугдаж буй тэр үнэнтэй нэгдэхийг, бодит үнэнийг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй юм.
---
Худлаа дүр эсгэхээс залхахгүй байна уу? Өөрийгөө өрөвдүүлж ханахгүй байна уу? Залхуурч зүгээр сууж дуусаагүй л байна уу? Буруугаа өөрөөсөө зайлуулж өрөөлд чихэх тийм сайхан байна уу?.....
/...үргэлжлэлийг өөрөөсөө...эсвэл үргэлжлэл нь та өөрөө.../

9 сэтгэгдэл:

Үлмэдэх said... ( 16/12/09 02:02 )
This comment has been removed by the author.
Админ said... ( 16/12/09 02:05 )

keane - "everybody's changing!" gehdee hen bsnaa biti martarai!

Zoog!! said... ( 16/12/09 02:16 )

...

Tsengel said... ( 16/12/09 06:57 )

,,,

Tsengel said... ( 16/12/09 07:09 )

,,,хэн байснаа,хэний ачаар өдий зэрэгт хүрснээ битгий мартаарай,,,гэвэл илүү дээр юм шиг ,,,

Enkh said... ( 16/12/09 22:15 )

Албаар алдах гэвэл ........
ойрын үед энэ бодол маань гарахгүй, салахгүй байна даа миний хувьд...ккккк

BAATKA said... ( 16/12/09 22:44 )

...(Zoogiitoi sanal neg baina)

Bilguun said... ( 16/12/09 22:55 )

Hmmm... Minii setgegdliin too yavahgui ih udlaa.Unendee nadad ene too ymr ch hamaagui... Bi bichii gsn deeree l bichdeg.Harin ene niitleliig unshaad bichihgui ungurch bolsongui ee... Ih sonirholtoi unen ugtei niitlel bnaa shuud helehed... Ene setgegdliig chi huleej bgaa gdgiig bi medej bna.Chinii niitleldee durdsanchlan chmg shuumjildeg,esreg tald chin bdag hedhen hunii toond bi bdag bh.Chi ch uuniig medej bgaa...Mun minii yu heleh gj setgegdel bichseniig ch medej bgaa.Harin ygd ingej bodoh bolsnyg chini gaihaj bna...

ulzi said... ( 16/12/09 23:31 )

andaa yund nmg bodold avtuulnam???........

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...