11 сарын 26

2009-11-26 Tsengel бичсэн.
Бид хэзээ тусгаар улсаа тунхагласан юм бол?


Ишлэл-1

1924 оны 11-р сарын 26 өдөр бол улс тунхагласан өдөр биш . Монгол улсыг 1206 онд тунхагласан. Бүр цаашилбал нүүдэлчдийн анхны тулгар төр Хүннү улс МЭӨ 209 онд байгуулагджээ.

Харин 1924 онд Монголд хаант засгийг халж Бүгд найрамдах улсын засаглалтай болсон билээ. Энэ өдөр Бүгд найрамдах улс болсноо албан ёсоор зарлаж, өөрийн Үндсэн хуулиа баталсан юм. Өнөөгийн аль ч улсад Бүгд найрамдах улсын өдрөө ихэд чухалчлан үндэсний баяраа болгодог. Ихэнх оронд үүнээ Бүгд найрамдах улсын өдөр гэж нэрлэнэ.
Монгол улс 1911 оны 12-р сарын 29-нд Манжийн вассаль эрхшээлээс салан тусгаар улсаа тунхаглан зарласан юм.

Ингэхээр 2011 онд тулгар төрийн 2220 жил, тусгаар тогтнолын 100 жилийн ойг давхардуулан ёслол төгөлдөр тэмдэглэж болж байна. Бид эртний түүхт ард түмэн. Энэ бол бидний нэгэн бахархал.

Ишлэл-2

1911 оны аравдугаар сард дэгдсэн Сун Ятсэний хувьсгал, 1912 оны хоёрдугаар сард Чин улс албан ёсоор мөхсөн явдал хоёрын завсарт монголчууд өөрийн тусгаар тогтнолыг зарлан тунхагласан. Энэ бол 1911 оны арванхоёрдугаар сарын 29 буюу Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан өдөр .

Тусгаар тогтнолоо зарласан монголчуудын тайлбар тун энгийн, бас тун үнэн, логиктой зүйл байлаа. 1691 онд монголчууд хятадуудтай биш Манжийн удирдлагуудтай хэлэлцээ хийж тохиролцоонд хүрсэн юм. Хэрэвзээ Манжийн Чин династи байхгүй болж байгаа юм бол монголчуудын тэдний өмнө хүлээсэн үүрэг мөн дуусгавар болж буй хэрэг. Хэрэв Манжийн эзэд эрх мэдэлгүй болж байгаа юм бол Хятад ч тэр, Монгол ч тэр чөлөөтэй болж тус тус өөрийн тусгаар тогтнолыг зарлан бие даах эрхтэй.

Монголчууд ба Хятад хэдэн мянган жилээр хөрш оршиж ирсэн дэлхийн ууган үндэстнүүдийн нэг. Умрын зэрлэгүүд гэгдэх олон үндэстний нэг болох монголчууд олон удаа хөрш Хятадаа эзлэн нэг субъект болж байсан. Түүхээсээ харин Хятадууд умарт ху нарыг эзлэн өөрийн болгож байсан явдал үгүй.

1691 оноос 1911 оны хооронд Хятад ба Монгол нь умрын зэрлэгүүдийн бас нэг үндэстэн болох манж нарын мэдэлд байсан. Гэхдээ энэ бол монголчууд үргэлжлүүлэн Хятадын нэг хэсэг маягаар байх ёстой гэсэн үг яавч биш. Логикоор ч, түүхэн утгаар ч тэр. Харин ч түүндээ тулбал Хятад нь манж нарын дарлалд байсан бол Монгол харилцан үүрэг хүлээсэн тэдний вассал нь л байсан юм.

1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд “de facto” тусгаар тогтнолоо олсон Гадаад Монгол нь 1946 оны нэгдүгээр сарын 6-нд “de jure” энэ эрхээ олж авсан билээ. 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон энэ орон 1990 оноос ардчилсан, хараат бус бодлоготой улс болсон билээ. Гэвч монголчууд тусгаар тогтнол, бүрэн эрхийн төлөөх зуу шахам жилийн тэмцэл драмын золиосонд большевизм, геноцит, иргэний дайн, хядлага, хамтралжуулалт, түүх соёлын үгүйсгэл, хөрөнгө хураалт, үндэсний болон хувь хүмүүсийн эмгэнэл зэрэг асар их үнэ төлсөн билээ.

Ишлэл-3

http://en.wikipedia.org/wiki/Mongolia:

Formation - Formation of the Mongol Empire -1206
Independence declared (from Qing Dynasty) - December 29, 1911


Дээрх ишлэлүүдээс үзэхэд:

• 11.26-ны өдөр бол Монгол Улсын Тусгаар Тогтнолын тунхагласан өдөр биш харин “Бүгд найрамдах” улсаа тунхагласан өдөр.

Манай улсын “Тусгаар тогтнолоо” тунхагласан өдөр бол 1911.12.29 . Учир нь энэ өдөр манай улс Манжийн вассаль эрхшээлээс салан тусгаар улсаа тунхаглан зарласан буюу “de facto” тусгаар тогтнолоо олсон. Харин 1946 оны нэгдүгээр сарын 6-нд “de jure” энэ эрхээ олж авсан болон 1961.10.27-д Монгол Улс НҮБ-ын гишүүн болсон зэрэг нь манай улсын Тусгаар тогтнолыг баталгаажуулсан “баталгаа” болохоос биш Тусгаар тогтнолоо тухагласан өдөр биш.

7 сэтгэгдэл:

Tsengel said... ( 26/11/09 04:18 )

,,,"Бүгд найрамдах" улсаа тунхагласан өдрийн мэндийг хүргэе!,,,

Enkh said... ( 26/11/09 12:01 )

Хэхэ юутай ч олон хүн баярын өдөр гэж байгаа болхоор "Баярын Мэнд!!"
Энэ өдрийг Монгол улсын сайн сайхны төлөө байсан бүх хүмүүсийг дурсах бахархах хайрлах бишрэх өдөр болговол зөв санагдаж байна шүү...
Монгол улс
Үүрд Мандан бадраг !!!

Админ said... ( 26/11/09 15:53 )

Яаг тусгаар тогтнол зарлаж байх үеийн гарууд ямар их баяртай байсныг төсөөлж л байна. Тэд нар шиг би энэ өдөр баярладаг бол гоёдооо.

enest said... ( 26/11/09 22:18 )

ahn.. ther bugd nairamdah ulsa tunhaglasan udrin mendig bugded n hurgey... ;p

Үлмэдэх said... ( 28/11/09 16:22 )

Анхдугаар үндсэн хуулиа баталсан л өдөр ш дээ нтр
гэхдээ ер л улс үндэстнүүд "Бүгд найрамдах" болсон өдрөө шинэ түүх эхэлсэн өдөр гэж үздэг шдээ. миний бодлоор одоогийн нийгэм цаг үед Бүгд найрамдах болсон цаг нь л чухал байхда.

MGi said... ( 28/11/09 19:55 )

uulzaldsan zuragnuda tavihgui mu?

uundaa said... ( 5/12/09 14:10 )

...Цэнгэл ч бүр аймар нийтлэлч болж байнадаа хэхэ, нээрээ өнөөдөр блог дээрээ @MGi-ийн зураг нтрийг тавинаа хэхэ..ойрд бүр салхи оруулаагүй, өнөөдөр амь оруулнаа нтр..

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...