Үр ашиг ба хор хөнөөл (эсээ)
2009-11-23
Tsengel бичсэн.
Аливаа зүйл,тодруулбал юм бүхэн хөдөлгөөнд оршиж,хүрээлэн буй орчиндоо ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлж байдаг.Тэр үзүүлж буй нөлөө нь эерэг байх юм бол хувь нэмэр,ашиг тус болдог.Харин сөрөг байвал хор хөнөөл,хор уршиг болдог.
Хятадууд анх дарийг зохион бүтээсэн.Дарь нь Эртний Хятадын 3-н том нээлтийн нэг гэж үнэлэгддэг.Галт наадамд нугасгүй хятадууд дарийг анх баяр ёслолоор хэрэглэдэг байжээ.Харамсалтай нь төдий л удалгүй өнөөх дарь нь бусдыг айлган сүрдүүлэх,устгах,эрх мэдлээ зузаатгахад хэрэглэгддэг болсон.Ингэснээр дарь нь хүрээлэн буй орчиндоо хор хөнөөл,хор уршиг болсон.
Эсрэгээр,Эртний Хятадын гурван том нээлтийн нэг болох цаас нь хүн төрөлхтөнг оройгүй их соён гэгээрэл,хөгжил дэвшилд хүрэхэд маш том тус хүргэсэн төдийгүй өөрсдийн үүх түүхээ бичиж тэмдэглэхэд “мөр гаргуулагч” болсноороо үнэлж баршгүй хувь нэмэр болсон билээ.(цаас байгаагүй бол бид чинь хамаг юмаа мод,чулуу,хадан дээр сийлэх байсан биз)Ийм болохоор цаас нь хувь нэмэр,ашиг тус болжээ.
Мөн түүх,домог болж үлдсэн “оюунлагууд”-ын бүтээл нээлтүүд нь хүн төрөлхтөнд маргаангүй хувь нэмэр,ашиг тус болдог.Гэхдээ дэлхийн дулаарал,хүн амын “мяраалалт”зэрэг асуудал бол “ашиг тусыг” хор хөнөөл болтол нь “хөгжүүлсний” илрэл болно.
Энэ мэтээр хорвоогийн юм бүхнийг сонгож аваад хор хөнөөл болон ашиг тусыг нь шүүн тунгааж,үнэлж дүгнэж болох биз.
Харин маркетинг,түүний үйл ажиллагаа хүн төрөлхтөнд,нийгэмд,хүрээлэн буй орчинд ус болж байна уу? тус болж байна уу? гэдгийг тогтооё.
Хүнд өөрт байхгүй ямар нэгэн юм шаардлагатай болсон үеэс бизнесийн үйл ажиллагаа бий болж хөгжиж эхэлсэн.Бизнеийн үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг маркетинг байдаг.
Маркетингийн үйл ажиллагааг явцуу утгаар нь ойлгох юм бол компанийн ашиг тус орлогыг нэмэгдүүлэх туйлын зорилготой гэж санагддаг,ойлгогддог.Гэвч маркетингийн үйл ажиллагаа нь бүтээгдэхүүнд голлон анхаарах биш,тухайн бүтээгдэхүүн нь хэрэглэгчийн хүсэл шаардлагыг хангаж байгаа эсэхт чиглэдэг буюу хэрэглэгчийн хэрэгцээ,шаардлага,сэтгэл ханамжийг хангахад чиглэдэг.Ингэснээрээ маркетинг нь бизнесийн байгууллагын буюу худалдан авагчийн эрх ашгийг хангаад зогсохгүй бизнесийн байгууллагын хувьд үнэт зүйл нь болох хэрэглэгч буюу худалдан авагчийн эрх ашгийг хангахад чиглэдэг гэж хэлж болно.
Эдийн засгийн шинжлэх ухааныг “хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй өсөн нэмэгдэх хэрэгцээг хангахыг судалдаг шинжлэх ухаан гэж” тодорхойлсон байдаг. Маркетерүүд маркетингийн үйл ажиллагаагаараа дамжуулан хязгааргүй өсөн нэмэгдэх хэрэгцээг хангахад голлох үүргийг гүйцэтгэдэг.Тодруулбал хэрэглэгчийн хүсэл шаардлагыг судлан,судалгаандаа үндэслэн маркетингийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж өсөн нэмэгдэх хэрэгцээг хангадаг.
Маркетингийг нийгмийн зүгээс үнийг хөөргөддөг гэж шүүмжилдэг.Гэхдээ ямар ч үйл ажиллагаа явуулсан тодорхой хэмжээний зардал гардаг төдийгүй, чөлөөт өрсөлдөөнт зах зээл дээр дураараа үнээ нэмнэ гэдэг бол пүүсийн хувьд амиа хорлохтой адил үйлдэл тул энэ шүүмж нь тийм ч бодитой шүүмж болж чадахгүй.Мөн хүсээгүй худалдан авалт хийлгэдэг,зохиомол хэрэглээ бий болгодог,зориуд бүтээгдэхүүнийг хуучруулдаг гэж шүүмжилдэг ч энэ бүгдийн ард хэрэглэгчийн “мангас” шиг хэрэгцээ,хүсэл нуугдаж байгаа гэдгийг мартаж болохгүй.Бас маркетингийг муу бүтээгдэхүүнийг сурталчилж борлуулдаг гэж шүүмжилдэг ч ямар ч бараа бүтээгдэхүүн зах зээлийн нарийн шүүлтүүрээр шүүгддэг ба шүүлтүүр дээр үлдсэн шаар нь тэр муу бүтээгдэхүүн нь болно.Өөрөөр хэлбэл шүүрэн дээрх шаарыг уудаггүйтэй адил муу бүтээгдэхүүнийг хэрэглэгчид худалдаж авдаггүй.Ийм учраас дээрх бүгд шүүмжүүд буюу нийгэмд үзүүлэх маркетингийн хор хөнөөл нь үндэслэлтэй,оновчтой шүүмж болж чадахгүй байна.
McDonald,Coca-Cola,IBM,Dell,Mercedes,Ferrari,Toyota,Louis Vuitton,Levi’s,Nike,Adidas гэх мэт олон брэнд бүтээгдэхүүнийг хэрэглэж, амт чанар ,хурд хүч,эдэлгээ гэж юу байдгийг мэдрэн,энэ бүгдийн талаарх мэдээллийг алхам тутамдаа сонсож байдаг нь маркетингийн ач тус,хувь нэмэр юм.Гэвч эдгээр нь маркетингийн нийгэмд оруулах үр ашиг,хувь нэмрийн нэгээхэн хэсэг нь л болно.
Харин маркетингийн ачаар пүүсүүд ашигт ажиллагаагаа өсгөж ашгаа нэмэгдүүлдэг бол хэрэглэгчдийн сэтгэл ханамж,бүтээгдэхүүний үнэт чанар өсдөг.Ингэснээрээ амьдралын түвшин дээшилдэг гэж дүгнэж болохоор байна.Өөрөөр хэлбэл нийгмийн харилцаанд оролцогчдын амьдралын түвшин дээшилдэг байна.(энэ л нийгэмд оруулах маркетингийн жинхэнэ хувь нэмэр болох болов уу)
Эцэст нь нэг зүйлийг нэмье.Дарийг галт наадамд хэрэглэвэл ашиг тус,хувь нэмэр болно, харин дайн байлдаанд ашиглавал уй гашуу,хор хөнөөл болно.Үүнтэй адилаар маркетингийг(ер нь ямар ч зүйлийг) “сайн” зүйлд ашиглавал “үр ашиг,хувь нэмэр”,харин “муу” зүйлд ашиглавал “хор хөнөөл,хор уршиг болно”.
6 сэтгэгдэл:
санал шүүмжээ харамгүй бичээрэй,монголчуудаа,,,хэхэ
Дарийг ашиглаад эрх мэдэл олж аваад сайн юм биш үү нтр... авсан жишээнүүд нь дажгүй болжээ...
Goy niitlel bn hicheegeerei
гоё эсээ болжээ, цэнгэлээс маань ийм л юм гарнадаа хэхэ..
гэхдээ...
"Ингэснээрээ амьдралын түвшин дээшилдэг гэж дүгнэж болохоор байна" гэдэг сүүлийн дүгнэлтэрхүү хэсгийг ойлгосонгүй ээ...амьдралын түвшин нэмэгдэнэ гэж үү, маркетингаас болоод уу? ингэж дүгнэх нь зөв үү?...
баярлалаа..
,,,би бодохдоо,,,бүтээгдэхүүнийг идэвхжүүлж "брэнд" болгосноор хэрэглэгчдийн сэтгэл ханамж өснө,,,мөн бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа өснө,,,ийм учраас аль алиных нь авах үр шим өссөнөөр нийгмийн харилцаанд оролцогчдын амьдралын түвшин дээшилнэ,,,
ce hora fac aia trei in poza
pacat ca nu stiu chineza:)
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...