Хүүхэд бүр инээж байг: "Сэтгэлийн илгээмж" аян эхэллээ.
2009-10-18
uundaa бичсэн.
СЭЗДС дээр байрлах Сэтгэлзүйн "Сэдэл" клуб болон 131dg-ийн хамтран санаачилж, хэрэгжүүлж байгаа "СЭТГЭЛИЙН ИЛГЭЭМЖ" аян эхэлсэн талаар та бүхэндээ мэдээллийг хүргэж байна. Манай ангийнхны санаачлан үйл ажиллагааг нь явуулдаг "Сэдэл" клубын зүгээс сурах их хүслээр оргилуун яваа ч олон шалтаг шалтгааны улмаас эд материал, ном сурах бичигний дутагдалд яваа өнчин, ядуу олон аав ээжийн хүүхдүүдэд бага ч гэсэн тусыг хүргэх үүднээс өнгөрсөн долоо хоногуудад "СЭТГЭЛИЙН ИЛГЭЭМЖ" аяныг СЭЗДС дээр амжилттай явуулж, үр дүнтэй дуусгалаа. Дараагийн арга хэмжээнүүд 1-р сургууль болон МУИС-ийн ЭЗС дээр явагдахаар төлөвлөгдөж байгааг дуулгахад таатай байнаа. Энэ аяны үеэр чадах ядахаараа сэтгэлийн хандив тусламжаа, эд материалын болон мөнгөн хэлбэрээр хүргэж байсан багш оюутнууддаа талархлаа илэрхийлж байна. Ингээд энэ үйл ажиллагаанаас хийсэн сурвалжлагыг хүргэж байна. Блог энэхүү аяны талаар мэдээллийг байнга, цаг алдалгүй хүргэж байх болно.
11 сэтгэгдэл:
сайн үйлс дэлгэрэх болтугай,,,
Сайн санааны үзүүрт шар тос,,,үнэн үгдээ,,,
"Хүүхэд бүр инээж байг" гэсэн уриа их таалагдсан...
их олон хүнийг л хамруулж оролцуулах хэрэгтэй идэвхитэй л оролцгоогоорой , сайн танилцуулга дутагдаж байх шиг л байна лээ шүү. Сайхан ажил эхлүүлсэн ангийнхандаа баяр хүргэе.
Баярлалаа Та бүхэндээ... анхны ийм ажил болохоор жаахан туршилга дутаж л байна.. нээрээ ийм ажил хийхээр яалтгүй сайн санаа хүмүүс гарч ирээл тус болоол гоё юм билээ ...кк
хоёр дах өдөр нь албаны хувцаслаад тэмдэг ээ зүүгээд хүмүүнлэгийн ажил хийж байна гэсэн сэтгэлээр зогссон. даанч тэрний зураг алга.
за тэр яахав гол нь туршилга суусаан гэж...ккк
Энэхүү ажилд олон хүн тусалсанд их баярлаж байнаа би нь...
хамт олонтой байх найз нөхөдтэй байхын сайхныг тэр үед л жинхнээсээ мэдэрсэн дээ...
Гоё шүү манайхан. :-j
hoooh, amjilt husey bas ene bugdig ehlulsn ta narara mash ih baharhaj bga sho*
haha nogoo lag bolovson huvtsasa yatsin be zurgan dere bhgui bhima
Ийм сайхан үйл ажиллагаа зохиож байгаад баяр хүргэе, түрүүчийнх д нь туслаж чадаагүй, дараагийнхд нь заавал оролцоноо.
Сайхан ажил бна. Хичээл сурлага, хийж буй ажилд нь амжилт хүсье
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...