Нойрноосоо сэрсэн бар буюу " Барса"

2009-05-30 Tsengel бичсэн.
Нойрноосоо сэрсэн бар буюу " Барса"

Энэ долоо хоногийн лхагваас пүрэв гарагт шилжих шөнө клүбүүдийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 53 удаагийн дахь шигшээ тоглолт явагдаж энэ тоглолтын ялагчаар каталоны алдарт Барселона клуб тодорч Аваргуудын лигийн тэмцээнд 3 дахь удаагаа түрүүллээ.


53 дахь удаагийн шигшээ тоглолт хоёр багийн нэр хүнд, үзүүлж буй тоглолт, тоглогчдын ур чадвар гээд олон зүйлээр чимэглэгдсэн, хөлбөмбөг сонирхогч, ер нь л спорт сонирхогч хэн бүхний хүсэн хүлээсэн тоглолт болсон юм.



Английн алдарт Манчестер Юнайтед клүб шигшээ тоглолтод шалгарахдаа Сери-А-д босоо байгаа Интер, Португалын лигтээ оноо алдах нь ховор байдаг Порту, мөнхийн өрсөлдөгч Арсенал гэсэн өнөө цагийн шилдэг клубуудыг тус тус хасагдах шатны тоглолтод хожсон юм.

Харин Барса шигшээ тоглолтод шалгарахдаа Францын аварга Лион, Бундеслигийн мөнхийн лидер Бавари, домогт Хиддинкээр удирдуулсан Челси гэсэн орчин үеийн хөлбөмбөгийн сор болсон багуудыг хожоод байсан.

Тоглолтын өмнө сэтгүүлчид , спортын тоймчид гээд бүх хөлбөмбөг сонирхогч хүмүүс статистик дүн мэдээг тойм болгон аль баг нь хожих талаар таамаг дэвшүүлэн ам уралдан ярилцаж байв.

Шигшээ тоглолтод Барсагийн Д.Алвес, Э.Абидал, Р.Маркес , Ман Ю –ийн Д.Флетчер нар торгууль болон гэмтлийн улмаас ховорхон тохиолдох тоглолтод оролцож чадаагүй.

Шигшээ тоглолтод Барса энэ улиралд хэрэглэж буй 4-3-3 гэсэн тактикаар тоглосон бол МанЮ 4-5-1 гэсэн хувилбараар тоглолсон. Тоглолт маш өндөр хэмнэлтэйгээр эхэлж , эхний аюултай довтолгоог МанЮ хийсэн . Роналдогийн чөлөөт цохилт тун аюултай болсон ч Валдес байрандаа байж энэхүү аюултай цохилтыг хааж чадсан .Үүнээс хойш МанЮ-ын довтолгоо ширүүсч тоглолтын гол дүрд Роналдо тоглож эхлэв. Түүний хэд хэдэн цохилт хаалгатай тун ойрхон өнгөрсөн . Тоглолт эхлээд дөнгөж 10 минут өнгөрч байхад МанЮ өрсөлдөгч багийнхаа хаалга руу 5 удаа цохиод амжсан байв. Харин энэ үед унтаж буй “бар” Барса нойрноосоо сэрж МанЮ болон Роналдогийн бяцхан хэмжээний жүжиг төгссөн юм. Барсагийхан эхний довтолгоогоороо л гоол оруулж чадав.


Энэ гоолын дамжуулалтыг Инеста өгч Это’о амжилттай дуусгасан . Энэ гоол тоглолтын хэмнэлийг 180 градус эргүүлж энэ үеэс Барса тоглолтын санаачлагыг гартаа авч яг л шатар нүүж буй мэт тоглож эхэлсэн . Тоглолтын нэгдүгээр үеийн дунд хэрд Месси солгой хөлөөрөө нэгэн гайхалтай цохилт хийснийг эс тооцвол тоглолтын нэгдүгээр үед өөр онцлохоор үйл явдал болоогүй.

Тоглолтын 2-р үеийн эхэнд МанЮ сэлгээ хийж , Андерсоны оронд багаа энэ зун орхих нь тодорхой болоод буй Тевес талбайд гарав. 2-р үе эхлэхэд одоо л жинхэнэ гал гарсан тоглолт эхэлнэ дээ гэж ихэнх хүмүүс бодож байсан байх. (“улаан чөтгөрүүд”-ийг үхэхээс бусдыг үзсэн домогт Сэр А.Фергюсон удирддаг билээ)

Гэвч энэ бүхэн бодит байдлаас хэдэн мянган бээр зөрөв. 2-р эхэлснээр Барса өөрсдийгөө юу чаддагийг дахин харуулж эхлэв. Тэд бөмбөгийн газраар ёстой л гулгуулж өгөв. Үүний ачаар Барсагийнхан хэд хэдэн маш аюултай довтолгоо зохион байгуусан ч “хөлбөмбөгийн бурхан “ МанЮ-ийг эвээж тооны харьцаа хэвээр үлдэв. МанЮ-ийнхан Барсагаас бөмбөгийг нь салгах гэж ёстой үйлээ үзэж байв. Ялангуяа төвийн хагас хамгаалалтанд тоглож байсан Инеста, Шави хоёр энэ гайхалтай үдшийг МанЮ-ийнханд “там” болгож орхив. Ингэж давуу тоглож байсныхаа ачаар Барса тоглолтын 70 дахь минутад хожлоо бататгасан гоол оруулсан.


Шавигийн дамжуулалт ч гайхалтай байлаа, Мессигийн мөргөлт ч биширмээр байв. Тоглолтын хоёрдугаар үеийн дундуур МанЮ эцсийн аргаа хэрэглэж талбайд Бербатов, Скоулз хоёрыг гаргасан ч тэд энэ тоглолтод багтаа тус хүргэхээсээ илүү ус хүргэсээр тоглолтыг дуусгав.

Энэ тоглолтод МанЮ-ийн босс ноён Фергюсон Роналдо, Рүни хоёрын байрыг сольж тоглуулсан нь үр дүнд хүрсэнгүй. Мөн МанЮ-ийн хожигдолд хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч Флетчер нь торгуулийн улмаас тоглоогүй нь бага ч гэсэн нөлөөлсөн байх.


Харин Барса хамгаалалтын шугамандаа маш том асуудалтай байсан ч энэ нь тэдний амжилтад нөлөөгөө үзүүлээгүй юм. Мөн сүпер довтлогч Анри, багийн амжилтын “нууц” Инеста нар нь гэмтлээ эдгээн тоглолтод оролцсон нь тэдний хожилд том тус хүргэсэн юм.

Ийнхүү Испаний алдарт Барселона клүб түүхэндээ байгаагүй амжилтыг энэ улиралд үзүүлэн Испаний Ла лиг, Испаний цом, Аваргуудын лигт түрүүлж “хет-трик” хийв.

Дараа жилийн наадам хол байна даа , хол байна даа гэдэг шиг дараа жилийн Аваргуудын лигийн шигшээ тоглолт хол байна даа , хол байна ....

Надад урам хайрла !!!

2009-05-29 Tsengel бичсэн.
Ангийн анд та бүхэндээ Т.Очирхүү гуайн бүтээл болох "Надад урам хайрла" хэмээх энгийн хэрнээ цаанаа гайхамшигт утга санаа агуулсан , залуучууд бидэнд ихийг бодогдуулах бидэнд "дэндүү хэрэгтэй" шүлгийг нийтлэн хүргэж байна.

"НAДАД УРАМ ХАЙРЛА"

Хүмүүс ээ! Надад урам хайрла!
Хүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрла!
Анх хөлд орж байгаа алдрай жаахан хүүд
Алхаарай, алхаарай гэж дэм хайрла!


Эрдэнийн үсэг хэлхэж суугаа сургуулийн жаахан охинд
Эрдэмтэй хүн болно оо хичээ гэж урам хайрла!
Анхны цалингаа аваад баярлаж байгаа хөвгүүнд
Аавын хүү эр хүн болж гэж шан хайрла!

Амьдралд нэг эндээд гэмшиж суугаа хүнд
Ахиад алдахгүй ээ хө гэнэдэж гэж ухаан хайрла!
Өдий жил ч хол байна даа гэж хүлээж суугаа амрагт
Өө юухан байхав гэж итгэл хайрла!

Өндөр нас ч дарлаа даа гэж гуньсхийж суугаа бууралд
Өвөө та ануухан байна даа гэж урам хайрла!
Хүмүүс ээ! Надад урам хайрла!
Хүч тэнхэл өгөх бүлээн дулаан сэтгэл хайрла!

Time out

Tsengel бичсэн.
Зурган дээрх хөгжилтэй агшнууд:

тухалчих юм байна л доо...


"Хатан зоригтнууд"

Яруу амжих уу?

"Эгдүүтэй амьтан" хаха...


Май чи муу....


Ингээд байвал турах болов уу?

2010 онд Япон Улсад суралцах Япон Улсын Засгийн газар (Японы Боловсрол, шинжлэх ухааны яам)-ын тэтгэлэгт оюутан элсүүлэх журам.

2009-05-27 uundaa бичсэн.
5 дугаар сарын 25-ны даваа гаригаас 29-ны баасан гариг хүртэл өдөр бүр 13:00 – 18:00 цагийн хооронд Монгол-Японы төвд бүртгэнэ. Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ. Үүнд:
Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургуулийн оюутан
a) Суралцаж буй сургуулийн тодорхойлолт
b) Их дээд сургуульд суралцсан бүх хугацааны сурлагын дүнгийн жагсаалт, энэ ондоо их дээд сургуулийн 2 дугаар курст сурдаг бол 1 жил хагасын сурлагын дүн, 1 дүгээр курст сурдаг бол хагас жилийн дүнгийн жагсаалт, харин 11 жилийн сургалттай ЕБС* төгсөж байгаа сурагчид сүүлийн 3 жилийн дүнгийн жагсаалт (Голч дүн эсвэл голч оноог тодорхойлон бичсэн байх шаардлагатай.)
c) Иргэний үнэмлэх
d) Сурлагын дэвтэр
e) Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 4х3 хэмжээтэй 2 ш ижил цээж зураг

Их сургуулийн үндсэн оюутан
(1) Элсэлт авах мэргэжлийн чиглэл
①Нийгмийн ухаан
Нийгмийн ухаан А: Хууль зүй, Улс төр, Боловсрол судлал, Нийгэм судлал, Утга зохиол, Түүх, Япон хэл, Бусад
Нийгмийн ухаан В: Эдийн засаг, Менежмент
②Байгалийн ухаан
Байгалийн ухаан А: Онолын байгалийн ухаан (Математик, Физик, Хими), Электрон, цахилгааны чиглэл (Электроникийн инженер, Цахилгааны инженер, Мэдээллийн технологи), Механикийн чиглэл (Механик инженер, Хөлөг онгоцны үйлдвэрлэл), Зам гүүр, архитектурын чиглэл (Зам гүүрийн инженер, Архитектур, Байгаль орчин), Хими (Хэрэглээний хими, Химийн технологи, Үйлдвэрийн хими, Нэхмэлийн инженер), Бусад (Металлург, Уул уурхай, Хөлөг онгоцны технологи, Биотехнологи)
Байгалийн ухаан В: Хөдөө аж ахуй (Газар тариалан, Хөдөө аж ахуйн хими технологи, Мал аж ахуй, Мал эмнэлэг, Ой судлал, Хүнс судлал, Загасны аж ахуй), Эрүүл мэнд (Эм зүй, Эрүүл мэнд, Сувилахуйн ухаан), Онолын байгалийн ухаан (Биологи)
Байгалийн ухаан С: Анагаах ухаан, Шүд судлал
*Японы их, дээд сургуульд байгаа бүх салбарт элсэлт авах боловч хүлээн авах сургууль байхгүй зэрэг шалтгаанаас суралцуулах боломжгүйд хүрэх нь бий

(2) Болзол, тавигдах шаардлага
① Иргэншил: Монгол Улсын иргэн байх.
② Нас: 1988 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 1-ний хооронд төрсөн байх.
③ Боловсрол: 2009 онд ЕБС-ийн 11 дүгээр анги төгсөх, эсвэл дотоодын их, дээд сургуулийн 1, 2 дугаар курсийн оюутан байх.
④ Сурлагын дүн: а. Нийгмийн ухааны чиглэлээр 3.2-оос дээш голч дүнтэй буюу 82-оос дээш голч оноотой байх, б. Байгалийн ухааны чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй буюу 75-аас дээш голч оноотой байх.
*Голч дүн болон голч оноог дүнгийн жагсаалт дээр тодорхой тэмдэглэсэн байх
⑤ Эрүүл мэнд: Бие, сэтгэцийн хувьд эрүүл байх.
⑥ Япон руу явах өдөр: 2010 оны 4 дүгээр сарын 1-нээс 4 дүгээр сарын 7-ны хооронд, заасан хугацаанд Монгол Улсаас гарч Япон Улсад очих боломжтой хүн (Заасан хугацаанд Японд очиж чадахгүй тохиолдолд Японд очих зардлыг олгохгүй ба улмаар Япон Улсад суралцуулахыг татгалзах тохиолдолд ч байдаг).
⑦ Урьд өмнө нь Япон Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаагүй байх.
⑧ Японы их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль суралцаж байгаа бол оролцох боломжгүй.
⑨ Япон Улсын Засгийн газраас бусад байгууллагын болон өөрийн улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа бол оролцох боломжгүй.

(3) Шалгаруулалт
① Бичгийн нэгдүгээр шалгалт
(Нийгмийн ухаан) Математик
(Байгалийн ухаан A, В, С) Математик, Хими
② Бичгийн хоёрдугаар шалгалт (Бичгийн нэгдүгээр шалгалтанд тэнцсэн хүмүүсээс авна)
(Нийгмийн ухаан) Англи хэл, Япон хэл
(Байгалийн ухаан A) Англи хэл, Япон хэл, Физик
(Байгалийн ухаан В, С) Англи хэл, Япон хэл, Биологи
③ Ярилцлагын шалгалт
Бичгийн шалгалтанд тэнцсэн хүмүүсээс ярилцлагын шалгалт авна.
④ Ярилцлагын шалгалтын дүнгээр 1 дүгээр шалгаруулалтанд тэнцэгсэдийг Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд нэр дэвшүүлнэ.
⑤ Дэлхийн улс, орон тус бүрээс нэр дэвшигчдийг Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд сонгон шалгаруулж эцсийн шийдвэрийг гаргадаг.

(4) Сургалтын агуулга
① Эхний 1 жил нь их сургуульд дэвшин суралцах шаардлагатай япон хэлний эрчимжүүлсэн сургалт болон бусад бэлтгэл сургалтанд хамрагдана.
② Бэлтгэл сургалт төгссөн оюутнууд Японы Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны заасан их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтанд тэнцсэний дараа тухайн их, дээд сургуульд элсэнэ. Оюутны элсэлтийн шалгалт өгөх их, дээд сургуулийг, сурлагын дүн зэргийг харгалзаж үзсэний үндсэн дээр Японы Боловсрол, шинжлэх ухааны яам тухайн бэлтгэл сургалтын байгууллага буюу их, дээд сургуультай зөвлөлдөн шийддэг. Энэхүү шийдвэртэй холбоотой аливаа гомдол, саналыг хүлээж авахгүй.
③ Төгссөн оюутанд диплом, тухайн мэргэжлийн салбараас хамаарч бакалавр зэрэг олгоно.

Техникийн коллежийн оюутан

(1) Элсэлт авах мэргэжлийн чиглэл
① А групп: Бодис, материалын инженер
② В групп: Механик инженер, Цахилгаан, электроник инженер, Мэдээлэл, холбоо, сүлжээний инженер, Зам гүүр, барилга, Хөлөг онгоцны инженер, Бусад
*”Бусад” мэргэжлийн чиглэлээр суралцахыг хүссэн тохиолдолд тухайн салбараас шалтгаалан хүлээн авах сургууль олдохгүй байх нь бий

(2) Болзол, тавигдах шаардлага
Их сургуулийн үндсэн оюутан элсүүлэх журамтай ижил ба харин сурлагын дүнгийн тухайд 2. (2). ④ – ын байгалийн ухааныг үзнэ үү.

(3) Шалгаруулалт
① Бичгийн 1-р шалгалт
А групп: Математик, Хими
В групп: Математик, Физик
② Ярилцлагын шалгалт
Бичгийн шалгалтанд тэнцсэн хүмүүсээс ярилцлагын шалгалт авна.
③ Ярилцлагын шалгалтын дүнгээр 1 дүгээр шалгаруулалтанд тэнцэгсэдээс англи, япон хэлний шалгалт авч Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд нэр дэвшүүлнэ.
④ Дэлхийн улс, орон тус бүрээс нэр дэвшигчдийг Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд сонгон шалгаруулж эцсийн шийдвэрийг гаргадаг.

(4) Сургалтын агуулга
① Эхний 1 жил нь Японы Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны заасан бэлтгэл сургуульд элсэн орж, техникийн коллежид элсэн суралцахад шаардлагатай япон хэлний болон бусад эрчимжүүлсэн бэлтгэл сургалтанд хамрагдана.
② Бэлтгэл сургалт төгссөн оюутнууд Японы Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны заасан техникийн коллежид дэвшин суралцана. Дэвшин суралцах коллежийг Японы Боловсрол, шинжлэх ухааны яам нь холбогдох сургуультай зөвлөлдөн шийддэг. Энэхүү шийдвэртэй холбоотой аливаа гомдол, саналыг хүлээж авахгүй.
③ Техникийн коллеж нь ЕБС-ийн дунд анги төгсөгчдийг элсүүлэн 5 жил сургадаг сургууль бөгөөд Засгийн газрын тэтгэлэгт оюутан нь 3 дугаар курсээс элсэн орж 3 жил (Хөлөг онгоцны инженер бол 3 жил 6 сар) мэргэжлийн мэдлэг эзэмшин төгсөнө. Төгсөхөд диплом, дэд баклавр зэрэг олгоно.

4. Мэргэжлийн сургуулийн оюутан
(1) Элсэлт авах мэргэжлийн чиглэл
Зам гүүр, Архитектур, Цахилгаан инженер, Электроник инженер, Цахилгаан холбоо, Хүнсний тэжээл судлал, Сургуулийн өмнөх насны сурган, Нарийн бичиг, Зочид буудал, Аялал жуулчлал, Хувцас чимэглэл, Дизайн, Гэрэл зураг, Бусад
*”Бусад” мэргэжлийн чиглэлээр суралцахыг хүссэн тохиолдолд тухайн салбараас шалтгаалан хүлээн авах сургууль олдохгүй байх нь бий.

(2) Болзол, тавигдах шаардлага
Их сургуулийн үндсэн оюутан элсүүлэх журамтай ижил ба харин сурлагын дүнгийн тухайд 2. (2). ④ – ын байгалийн ухааныг үзнэ үү.

(3) Шалгаруулалт
① Бичгийн шалгалт
Математик, Англи хэл
② Ярилцлагын шалгалт
Бичгийн шалгалтанд тэнцсэн хүмүүсээс ярилцлагын шалгалт авна.
③ Ярилцлагын шалгалтын дүнгээр 1 дүгээр шалгаруулалтанд тэнцэгсэдээс япон хэлний шалгалт авч Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд нэр дэвшүүлнэ.
④ Дэлхийн улс, орон тус бүрээс нэр дэвшигчдийг Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд сонгон шалгаруулж эцсийн шийдвэрийг гаргадаг.

(4) Сургалтын агуулга
① Эхний 1 жил нь Японы Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны заасан бэлтгэл сургуульд элсэн орж, мэргэжлийн сургуульд элсэн суралцахад шаардлагатай япон хэлний болон бусад эрчимжүүлсэн бэлтгэл сургалтанд хамрагдана.
② Бэлтгэл сургалт төгссөн оюутнууд Японы Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны заасан мэргэжлийн сургуульд дэвшин суралцана. Дэвшин суралцах мэргэжлийн сургуулийг бэлтгэл сүргалтын дүнг үндэслэн Японы Боловсрол, Шинжлэх Ухааны Яам нь холбогдох мэргэжлийн сургуультай зөвлөлдөн шийддэг. Энэхүү шийдвэртэй холбоотой аливаа гомдол, саналыг хүлээж авахгүй.
③ Бэлтгэл сургалт төгссөн оюутан нь мэргэжлийн сургуулийн дотор ЕБС-ийн ахлах анги төгсөгсдийн элсэн орох боломжтой мэргэжлийн ангид дэвшин 2 жил мэргэжлээрээ мэдлэгт суралцана. Төгсөхөд диплом олгоно.

СОНГО + УЙЛ = СОНГУУЛЬ...

2009-05-26 uundaa бичсэн.
Өнгөрсөн амралтын өдөр Монгол улсын ерөнхийлөгчийн сонгууль явагдаж, амжилттайгаар, элдэв маргаан, жагсаал цуглаан, хэл амгүйгээр болж өнгөрлөө. Энэ сонгуульд Монгол улсын сонгуулийн насны иргэдийн 60 орчим хувь нь оролцож, 51 орчим хувийн саналаар АН-аас нэр дэвшин өрсөлдсөн Ц.Элбэгдорж Монгол улсын 4 дэх ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Энэ тухай хэлтэй, амтай, толгойтой бүхэн ярилцаж, хэд хэд хуваагдан, маргалдаж мэтгэлцэн, муудалцаж, бөөн асуудал үүсгэж байгаа нь манай ангийг, блогийг маань ч тойрсонгүй. Өөрийн бодлоо бичихээр сэтгэл шулуудан үүнийг бичиж байна. Хамгийн эхэнд би аль ч намыг дэмжигч биш гэдгээ сануулаад, Н.Энхбаярт саналаа өгснөө нэмээд хэлчихье.
Нас сүүдэр дөнгөж 18 хүрч, анхныхаа сонгуулийг өгөх байсан болохоор их л сэтгэл хөдлөж байснаа нуугаад яахав. Гэсэн ч саналаа өгчихөөр хүн байсангүйд жаахан гонсгор л байлаа. 60 чавганц уралдахаар нэг нь түрүүлдэг гэдэг шиг, 2-уулаа л муу нэртэй, 2-уулаа л асуудалтай тийм хүмүүс нэр дэвшсэн нь хэнд ч тодорхой байсан.
Би өөрийнхөө саналаар МАХН-аас нэр дэвшигчийн урд талын тоог дугуйлсан. Үүнд хэний ч нөлөө, хэний ч хүчин зүтгэл, хэний ч оролцоо байгаагүй. Гэтэл саналаа өгөөд гэртээ ирээд нетэд ороод бөөн асуудалд орчих нь тэр. Нэгэн найз маань яагаад ХУ намд өгсөн юм бэ гээд л эвэртэй туулай үзсэн хүн шиг гайхан асуулаа. Өөр нэг найз маань “энэ үнэн үү? Чамайг МАХН-д өгсөн байна гээд цуурхал дэгдчихэж” гээд л бичиж өгч байна. Зарим нь бүр дарамталж, загнаж, харамсаж ч үзэх шиг. Би тэр болгонд нэг л хариулт өгсөн, би эрх чөлөөгөө эдэлж, сонгуулиа өгсөн жирийн нэгэн иргэн хүн. Намыг нь харж биш хүнийг нь сонгосон гэдгээрээ бахархаж суугаа оюутан.
Яагаад Энхбаяр гэж? Тэр муу нэртэй, авилгач хочтой, нууц ноёнтон байж болноо. Гэхдээ баталгаажиж, баримттай дэлгэгдчихсэн юм нь ховорхон л байна. Би түүнийг улс төрийн үзэл баримтлалдаа үнэнч, намбатай, улс орноо гадаад оронд төлөөлөн аваад явчиж чадахуйц улс төрийн соёлтой учраас сонгосон юм. Энэ олон түүнийг сонгосон олон шалтгааны нэг нь юм шүү.
Элбэгдорж гуай Ардчилалыг үүсгэн байгуулж, 2 удаа ерөнхий сайдаар сонгогдож, Харвардын дэргэдэх Институт төгссөн, чадварлаг ярьдаг, олныг дагуулсан манлайлагч мөн хэдий ч улс орны эв нэгдлийн бэлэг тэмдэг болж чадахуйц бүрэн бэлтгэгдсэн хүн мөн гэдэгт би эргэлзсэн юм.

7-р сарын 1-ээр л жишээ авъя. “Хонхны дуу” цангинуулан ирчихээд Сүхбаатарын талбай дээр “Хувьсгалт намыг устгая, Коммунистуудаас одоо л салъя” гэж түмнийг уриалан турхирчихаад, дараахан нь хэдхэн хоногийн дараа “Чаддаг юм бол бариад аваг” гээд хээв нэг сууж байсан гэдгээр нь би түүнд дургүй байдаг юм.

Бохь хаяж байгаа бичлэг нь байгаад байхад “Би ч яасан гэнэн цайлган хүн юм...Тэгээд аваад тавьсан, хаха” гээд гаргуун сурсан “хошгоруулах” мэхээ ашиглан олны өмнө мэдэгдэл хийж байсанд нь би түүнийг жигшсэн юм.

Тогтвортой байдлын гэрээ ашиггүй гэдгийг мэдсээр байж, Бороо Гоулдын гэрээг өөрөө хийчихсэн нь илт байхад зөвхөн эрх баригчдыг буруутган, ард түмнийг мунхруулж байсан нь надад таалагдаагүй юм.


АН-аас өөр хэн нэгэн, Э.Бат-Үүл, Р.Амаржаргал гээд арай өөр хэн нэгэн нэр дэвшсэн бол би тэдэнд саналаа өгөх байсан. Нуулгүй хэлэхэд 70 жил биднийг дарамталсан, хуурсан, мэхэлсэн, идсэн гэж хэлж байгаа хүмүүсийг хараад огиудас минь хүрч байна. Миний, чиний, бид бүгдийн өвөө эмээ, аав ээж, ахан дүүсийн хийсэн бүхнийг тэд үгүйсгэж байгаагаа ухаарах чадалтай болов уу. Хэний ч өмнө нүүр улайлгахгүй байшин хороололтой, хэрэгцээгээ лав хангачихаад байсан цахилгаан, дулаан, сантехникийн сүлжээтэй, мэдээлэл харилцаа холбоо, зам тээврийн хөгжил бусдаас илүү гарахгүй ч хэнээс ч хоцорчихооргүй тийм л зүйлийг үгүйсгэж байна. Тэднийг үгүйсгэж байна гэдэг, МАХН-ы хийснийг үгүйсгэж байна гэдэг өөрсдийгөө, түүхээ, өвөг дээдсээ үгүйсгэж байна гэдэгтэй агаар нэгэн мэт санагданам. Түүхийн аргагүй нөхцөл, төвөгтэй байдлын гайгаар бид ийм замыг сонгосон, бид ийм замаар хөгжсөн, бид ийм амьдралыг туулсан юм.

Яаж ч будлиулаад, хамаг аргаа хэрэглээд барсангүй дээ, хаха гэж нэгэн сэтгэгдэл би блогоосоо уншлаа. Үнэхээр хэлэх ч үг алга даа. Хэрээ, хэрээнийхээ харыг гайхна гэгчээр аль аль нь тодорхой хэмжээгээр сонгуульд булхай хэрэглэдэг хэрнээ ялагдахаараа хэрүүл хийгээд, бослого зохион байгуулаад байдаг тэр хэсэг нөхдийг би ойлгохгүй юм. Өнгөрсөн сонгуулиар Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийг сана. “ХУ намынхан манай ажиглагчдыг худалдаад авчихсан байсан”. Худалдагдах тийм хүмүүсээс өөр ажиглагч хэмээх маш чухал ажил хийчих гишүүн олдохгүй байгаа бол одоо боль доо.

Өмнө нь зовж байсан юм гэнэ, тэд биднийг дарлаж байсан юм гэнэ, тэдний гайгаар хамаг юм болохгүй байгаа юм гэнэ, Монголчууд зовж үзээгүй ард түмэн гэж би боддог. Түүхийн хуудсыг сөхөн үзвэл ганц ч удаа өлсгөлөнд нэрвэгдэж байгаагүйгээрээ би бахархдаг. Манжийн эрхшээлд байхдаа хүртэл татаас авдаг байсан, ЗХУ-ын хараат байхдаа гуйлгачин нь хүртэл цалин авдаг байсан болохоор ядарч үзээгүй гэж би үздэг. Тэр үгийг нь дэлхий нийтээр хямралын өмнө сөгдөж, байгалийн гамшиг, элдэв цаг зуурын асуудлуудад УЛС ТӨР-ийг хамаатуулж ойлгоод, өөрсдийн залхуугаас, өөрсдийн идэвхгүй байдлаас, өөрсдийн буруугаас болж сэтгэл хангалуун байж чадахгүй байгаагаа л хэлж байнаа гэж би ойлгосон. Төрөөс явуулсан бодлого буруу байсан нь нуулгүй хэлэхэд үнэн ч төрийн толгойд энэ 2 дэвшигч аль аль нь л нэг бус удаа гарч байсныг санаарай. Өөрсдөөсөө алдаагаа эрэх биш өрөөлд хамгаа үүрүүлэх нь Монголчуудын зан бололтой.

Хувьсгалт нам ч гэсэн гайтай нам, энхийн цагаан тагтаа бол бүр ч биш. Энхбаяр бол бүр шал ондоо хүн, хийдгээ хийчихсэн хэрнээ хэрхэн иддэгээ мэддэг хүн гэж би боддог юм. Түүнийг 4 жил юу ч хийгээгүй гэж хэлбэл андуурал болно шүү, наад зах нь “Үдийн цай” хөтөлбөр гээд бидний дүү нарын үр ашгийг нь хүртэж байгаа ажил байна. Буруу бодлого барьсан нтр гээд л тэднийг дэмжигчид их юм ярьж байна л даа, тэгээд буруу бодлоготой улсад Мянганы хөгжлийн сан зээл өгөхөөр болох уу. Эрүүл ухаанаар бодоод үзээрэй.

ХУ намын мөрийн хөтөлбөрт но-той зүйлс байсан. Эх орны хишиг, сургалтын төлбөр тэглэх гээд л. Гэхдээ би Энхбаярыг үзэл бодолдоо тууштай улс төрчийнх нь хувьд саналаа өгсөн юм. Элбэгдорж дадлага туршлагатай сайн улс төрч байж болох ч түүнд итгэх итгэл хийж байгаа үйлдэл, байж байгаа байдлаас нь болоод үлдээгүй юм.

Эцсийн эцэст бид сонголтоо хийсэн. Элбэгдорж ялжээ. Яасан их хүн Энхбаярт саналаа өгөө вэ? Гэж хэлж байгаа хүмүүсийг би үнэхээр гайхаж байна, үзсэн мэргэ төлөг нь зөрөөд гайхшраад барахгүй байна уу? Монголын хамгийн том, ууган намыг дэмжигчид, тэдний төлөө саналаа өгсөн Монголчуудыгаа үгүйсгэж байгаагаа ухаарч байгаа болов уу?

Сонин сонголт, сонин ирээдүй гэж нэгнийх нь хэлсэн шиг бид түүнээс ихийг хүлээгээд суухаас өөр аргагүй. Намаасаа татгалзаж ерөнхийлөгч болох Ц.Элбэгдорждоо амжилт хүсье. Их өөрчлөлт хийж, хүүхдийн мөнгө, оюутны цалинг өгч чадах эсэхийг харцгаая.

Хамгийн гол нь бид бол Монголчууд, бидний цусаар Монгол гэсэн нэгэн угсаат цус урсаж, бидний толгойд Монгол минь гэсэн эрмэлзэл оргилж, бидний сэтгэлд Монголоо гэсэн тэмүүлэл бадарч байхад эвтэй байж л чадвал хөгжлийн зам өөрөө гэрэлтээд ирнэ гэж би итгэнэм.

Хөгжил ирнэ, сайхан цаг ирэх нь тодорхой, харин хэний үед, хэзээ вэ гэдэг л сонин байна. Тийм ээ, нар дахиад мандана, маргааш ч гэсэн мандана, жаахан хүлээхэд илүү илчтэй, тодоос тод цацран мандах болно.

Өглөө болгон

Tsengel бичсэн.
Өглөө болгон эрт босож
Өндөр тэнгэрийг бүрэн харж бай
Огторгуй хурмаст уужмын хутгаа
Оюун ухаанд чинь хайрлах болно


Орой бүхэн хэрэг болгож
Одон ертөнцийг бүтэн харж бай
Эрхэс гариг үзэсгэлэнгийн сүлдээ
Эгнэгт танд хүртээх болно

Алтан нарыг мандах тоолон
Алаг зүрхнээсээ догдлон харж бай
Эндэлгүй дэвжихийн учрал тавилангаар
Эрдэнэт бөмбөлөг гийгэх болно

Мөнгөн сарыг хөөрөх бүрийд
Мөнхүү бас бахархан харж бай
Сэрж санахын яруу тодыг
Сэтгэлээрээ ямагт эдлэх болно.

Ухаант хүн хаа ч очсон
Уулсын оргилыг хүндэтгэн харж бай
Баян буурал хангайн хишиг
Бат түвшин явах болно

Учирсан бүхнийхээ нүүр царайг
Уяхан даруу инээмсэглэн харж бай
Өнөр өтгөн үрт наслахын
Өлзий буян бүрдэх болно

Төрийн соёрхолт, яруу найрагч Зундуйн Дорж

Монгочууд бид тэнэг биш!!!

2009-05-25 Baatka бичсэн.


Цэлмэг өглөөн нар бусад өдөрөөс арай л өөрөөр мандлаа залуу хүн болгон хүсэн хүлээсэн мэдээгээ сонсохдоо нүдэндээ айдастай угтлаа. Байгаль дэлхий ногоор ч шинэхэн юм шиг л гялалзаж дээд тэнгэрээс заяат Монгол улсийг маань бурхан тэнгэр ивээлээ.


Шинэ төрийн жолоог атгалцах хүү хэн байх бол гэдэг бодол хүн болгоны толгойд үнэхээр сонирхолтой байлаа. Үд дунд хэвийж байх үест сонгог ч олон бидний нүдэнд өөрийн эрхгүй баярын оч харавлаа . Тэнгэрлэг ээжүүд минь сүүн цагаан цацалаа өргөж тэнүүн сэтгэлд ард түмэний маань залбирлийг дээд тэнгэр соёрхон үзэж шудрага амьдралыг бидэнд заяалаа. 800-н жилийн түүхт Монгол орон өнөө үеийн шудрага хүүгээр өөрсдийгөө жолоодуулж энх тунх сайхан амьдрах тийм сайхан замыг өөрсддөө нээж өглөө үнэхээр сэтгэл дотор уужам сайхан тэнүүн амар амаглан байна. Монгол улс тав дахь удаагаа төрийн тэргүүнээ сонгохдоо бид тэнэг биш гэдэгээ биднийг олон жил дарангуйлж луйвардаж ирсэн тэрхүү хүмүүст маш өндөр түвшинд харуулж чадлаа харин бид бүр та нар тэнэг гэж хуртэл ойлгогдохуйц бодолыг өвөрт нь хийж өшөглөж чадлаа Монгол орон мандан бадарга!!! Тиймээ энэ үеийн шилдэг залуусын нэг Цахиа.Элбэгдорж энэ хүндэтэй эрхэн суудалд залархана хүн бологний нүдэндээр эл тод болоод байна аа.
Монголийн төр ариун байг
Монголийн залуус шудрага байг
Монгол орон мандан бадараг
Монгол орон дэвжин дээшлэг

Монголын инфляци, түүний шалтгаан,үр дагавар

Tsengel бичсэн.
Эдийн засгийн онолд “инфляци”-ийг “мөнгөний үнэгүйдэх үзэгдэл буюу бараа үйлчилгээний үнийн өсөлт” гэж энгийнээр тайлбарласан байдаг. Бараа үйлчилгээний үнийн өсөлт нь нийгмийн дунд буюу түүнээс доош орлоготой иргэдэд хамгийн том цохилт болдог . Өөрөөр хэлбэл инфляцийн уршгаар сарын өмнө 10000 төгрөгөөр худалдаж авч байсан бараа,үйлчилгээгээ сарын дараа 15000 төгрөгөөр авч чадахгүй байдалд хүрэх явдал юм. Мөн аливаа нийгэмд хүн амын дийлэнх хэсэг нь дунд буюу түүнээс доош орлоготой байдаг тул макро эдийн засгийн гол судлагдахуунуудын нэг нь инфляци байдаг.

Инфляци нь цаг хугацааны хувьд ч , нөлөөлөгч хүчний хувьд ч өөр өөр олон шинж чанартай байдаг. Мөн инфляци нь хүмүүсийн худалдан авах чадварыг бууруулснаар бизнесийн орчныг тогтворгүй , тодорхой бус байдалд оруулдаг “ид шидтэй” . Инфляцийг ихэвчлэн ХҮИ, ДНБ-ний дефлятороор хэмждэг.

Инфляцийг үүсэх шалтгаанаар нь :
  • Эрэлтийн (demand full)
  • Зардлын (cost push)
  • Бүтцийн (structural)
  • Инерцийн (inertia)
  • Улс төрийн (political) гэж ангилдаг .

Төв Банкнаас хийсэн судалгаануудаас харахад Монголын инфляфид олон хүчин зүйлүүд нөлөөлж байгаа нь харагдаж байгаа. Мөн инфляфид нөлөөлж буй хүчин зүйлүүдээс “мөнгөний бус” хүчин зүйлүүд нь “мөнгөний” хүчин зүйлээс илүү нөлөөлж байна. Тухайлбал гадаад валютын ханшийн чангаралт нь төв банкны хүүгийн өөрчлөлт, мөнгөний нийлүүлэлтийн өөрчлөлтөөс илүүтэйгээр инфляфид нөлөөгөө үзүүлж байга үзүүлэлт юм.

Сүүлийн хэдэн жилд Монголын эдийн засаг мөчлөгийн өсөлтийн үедээ байсан учраас төрөөс нийгмийн халамж , төрийн албан хаагчдын цалинг удаа дараа нэмсэн . Гэвч цалин , нийгмийн халамжийн өсөлтийг дагасан потенциал үйлдвэрлэлийн өсөлт байгаагүй нь эцэстээ эрэлтийн инфляцийг бий болгосон , мөн төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнээс болж хувийн хэвшлийн үйлдвэр үйлчилгээний газрууд дагаад цалинг нэмэхдээ үйлдвэрлэлийн зардалдаа нэмэгдсэн цалингийн хэмжээг шингээснээс болж зардлын буюу нийлүүлтийн инфляцийг бий болгосон . Үүнээс гадна улс төрийн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө үнэ хаялцуулсан маягтаа нийгмийн халамжийг амлсаснаас болж “улс төрийн” шалтгаантай инфляци үүссэн байж магадгүй юм.

Инфляциас үүдэн гарах үр дагавар нь мэдээж нийгэмд сөрөг нөлөөгөө үзүүлэх буюу дунд, дундаас доош орлоготой иргэдийн амьжиргаанд илүү хүндээр тусч байгаа нь өнөөгийн Монголын нийгмийн гол хүндрэл бэрхшээлүүдийн нэг болох ядуурлын түвшинг өсгөхөд гол түлхэц өгч буй хүчин зүйл нь болж байгаад оршино.

Төгсгөлд нь,
инфляцийг бууруулж тогтвортой бага түвшинд байлгахын тулд төрөөс:

  • Улс төрийн намууд сонгуульд оролцох мөрийн хөтөлбөртөө нийгмийн халамжийн талаарх популист амлалтаа багасгаж , харин бүтээгч чадвар, үйлдвэрлэлийг бодитойгоор өсгөх талаар мөрийн хөтөлбөртөө оруулж,сонгуульд ялсан тохиолдолд түүнийгээ хэрэгжүүлэх шаардлагатай. (загас барьж өгөх биш, загас барих аргыг нь зааж өг гэдэгдээ) Дотоодын үйлвэрлэлийг хөгжүүлснээр манай улсын эдийн засаг гадаад эдийн засгаас бага хамааралтай болно.
  • Эрчимжсэн газар тариалан, мал аж ахуйг хөгжүүлэх хэрэгтэй . Ингэснээр хөдөө аж ахуйн салбар цаг уурын байдлаас хараат бус болно.
  • Ашигт малтмалын ордуудаас гарах байгалийн түүхий эдийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох.
  • Инфляцийн өсөлтөд хамгийн их нөлөөлж байгаа цалин, тэтгэвэрийг потенциал үйлдвэрлэлийн өсөлттэй уялдуулан нэмэх
гэсэн дунд болон урт хугацааны бодлогын арга хэмжээг авах хэрэгтэй гэж үзэж байна.

Энэ өдрийн зураг

2009-05-24 uundaa бичсэн.
Манайхан гэж хөлбөмбөгийн төлөө төрж, цугларч, тоглож төгсч, нөхөрлөж яваа нөхдүүд өглөөний 05:00 цагт /!!!!!!/ Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ногоон талбайд тоглохоор хотын өнцөг булан бүрээс цугларан, 2 цаг орчим тоглочихоод дурсгалын зураг авахуулж байгаа нь.

ЭЗО-ын Олимпиад : Зургийн цомог

2009-05-23 uundaa бичсэн.

Өнгөрсөн 7 хоногт болж өндөрлөсөн “Эдийн засгийн онолын хичээлийг хэн сайн мэдэх вэ?” Олимпиадын үеэр хийсэн зурган сурвалжлагыг хүргэж байна. Нацгаа, Хулан, Будмаа нар маань амжилттай оролцсныг өмнө нь мэдээлсэн билээ.



HAPPY BITHDAY TO MYADGAA!!!

2009-05-22 Baatka бичсэн.


Нар хур тэгширсэн энэ сайхан өдөр ангийн хөөрхөн охидийн нэг болон миний хувид эгчийн маань төрсөн өдөр тохиож байна . Ангийн анддаа торсон өдөрийн цогтой халуун баярын мэндийг дэвшүүлхийн ялдамд мөн ээж-д нь гал халуун баярын мэндийг мөн хүргэе . За тэгээд ангийхандаа төрсөн өдөрийн дуугаа дуулхыг уриалж бна аа .


Happy birthday to you
Happy birthday to you
Happy birthday dear Myadgaa
Happy birthday to you

Who is " Вансэмбэрүү"?

Budmaa бичсэн.
131дг-н банди нарт өөрсдөө дуулж байгаагүй хоч байдгийг та нар мэдэх үү?

Тэгвэл манай ангийн "20-оод" банди нарын нэг "вансэмбэрүү" гэдэг хочтой. Хэн бэ гэдгийг нээлттэй хэлэлцүүлгээр үлдээе. Та нарт сонирхолтой байна гэдэгт эргэлзэхгүй байна. ^_^
Жич: Вансэмбэрүү цэцэгний зураг тавих хүсэл их байсан боловч олсонгүй. Ойно бидээ. Бас жаахан далд утгаар бодож сэтгэх хэрэгтэй. Уул нь нэг их хүнд биш. ^_^

Манайхан ЭЗО-гийн олимпиадад!!!

2009-05-21 uundaa бичсэн.
“Эдийн засгийн онолын хичээлийг хэн сайн мэдэх вэ?” Улсын 6-р олимпиад өнгөрсөн амралтын өдрүүдээр Хаан Театрд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэхүү олимпиадад 1-р шатнаас шалгарсан шилдэг 9 баг оролцсон бөгөөд үүний дотор манай ангийнхны төлөөлсөн 2 баг өрсөлдсөн билээ. Ширүүн шалгаруулалт, сонирхолтой үзүүлбэр, мэдлэг ур ухаан шаардсан олон олон шалгуурын дараа манай гишүүд болох Ц.Будмаа, Ч.Хулан нарын тэргүүлэн, манлайлан оролцсон МУИС-ийн ЭЗС-ийн Санхүү 1В ангийн “БЭРС” баг амжилттай оролцон 3-р байр, хүрэл медаль, бас бус зүйлсийн эзнээр шалгарлаа. Мөн Б.Нацагдоржийн “ОУХ-1” баг амжилттай оролцон шагналт байрыг эзэлсэн юм. Ингээд ангийнхаа, сургуулийнхаа нэрийг гарган амжилттай өрсөлдсөн Будмаа, Хулан 2-тоо баяр хүргэе. Будмаагийн “Хямрал”-ыг нүдэнд харагдтал үзүүлж чадсан бүжгэн жүжиг” Хулангийн багаа тэргүүлэн, ихэнх оноог авахад хүргэсэн мэдлэг, түүнийгээ гаргаж байгаа тайлбарлалтаар бахархаж байснаа энд дашрамд бичихгүй бол алдас болох биз ээ. Дахин дахин баяр хүргэе, та нар хамгийн шилдэг нь байлаа...

Бямбаа давхар цохилт хийлээ...

uundaa бичсэн.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр МУИС-ын салбар сургуулиудын дундах Физикийн олимпиад амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү “улсын” хэмжээний олимпиадад манай ангийн “аварга” Н.Бямбажав ур чадвар, оюун ухаанаа сорин өрсөлдөж 9 орчим оноогоор “тасархай” тэргүүлэн аваргын алтан медалийг зүүн, ганц дайчин ганцаарддаггүйг харууллаа. Хамгийн бахархууштай нь багийн олимпиадад түүний оройлон оролцсон баг нь маш амжилттай оролцон ардаа Физикийн сургуулийн 4-р курсийн баг /тус багт Монголын Физикийн түүхийг бичилцсэн алдарт физикч М.Отгонбаатар байсан/-ийг оруулан улмаар тэргүүлж, давхар цохилтыг хийсэн байна. Ингээд Бямбаадаа амжилт хүсэн баяр хүргэж, урдаа тавьсан зорилго бүрдээ хүрээрэй гэж ерөөе.

Happy b.day, Yondoo!!!

Tsetsegdelger Tumenbat бичсэн.
Ангийн анддаа төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэе.
Аав ээждээ сайн хүү
Анд нөхөддөө сайн найз байж
Аз жаргалаар дүүрэн инээмсэглэж яваарай
Алив сайхан бүхнээр дүүрэн амьдраарай.
19 насныхаа төрсөн өдрийг хэзээ ч мартагдхааргүй сайхан тэмдэглээрэй!!!

Өөдрөг бай...

2009-05-18 Tsengel бичсэн.
Өөрийгөө үргэлж хурцалж,өглөө болгоныг үргэлж шинээр , үргэлж дүүрэн эрч хүчээр угтаж авч байх хэрэгтэй. Ангийн анд та бүхэндээ өөдрөг байх хэдэн зөвлөмжийг нийтэлж байна.Доорх өөдрөг байх зөвлөмжийг уншаад өөрийн санал,сэтгэгдлээ үлдээнэ үү.

Өөдрөг байх нь:
1. Сэтгэлийн их тэнхээтэй бай. Хэн нэг нь таныг ивээнэ гэж бүү бод, өөртөө л найд.

2. Бусдын хийснийг ажиглаж өөрөө бие даан хий. Учрыг нь ухаар, нягт нямбай бай, биеэ бүрэн дайчил.

3. Зорилготой бай. Дэмий зүйлд санаагаа бүү зовоо. Хоосон мөрөөдөлд автах хэрэггүй. Олон юмны араас хөөцөлдөж, цагаа бүү алд.

4. Нөхрөө зөв сонго. Инээсэн бүхэн нөхөр биш. Уурласан бүхэн дайсан биш. Төлөвлөгөөтэй ажилла. Маргааш юу хийхээ урьд үдэш нь төлөвлөж сур.

5. Үгүй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа хэцүү байдаг ч үгүй гэж хэлж сураагүй хүн өөдтэй явсан түүх үгүй.

6. Өөрийгөө битгий чамла. Өөртөө байгаа сайн чанарыг улам зүлгэн өнгө оруул.

7. Муу зуршилаасаа сал. Дутагдлаа шударгаар хүлээж сур.

8. Өөрийгөө зэмлэж сур. Болж байна, бүтэж байна гэж өөрийгөө хуурах хэрэггүй. өөрийгөө хуурдаг хүн бүтэлтэй явсан түүх байхгүй.

9. Өдрийн аль цагт хамгийн их үр бүтээл гаргадгаа мэдэж ав. Чухам тэр цагийг үрэхгүй байхыг бод, амрах хооллоход тэр цагийг бүү үр.

10. Хийх гэж зүйлээ үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө үргэлж асууж тунгааж бай.

11. Битгий бухимд, хийсэн зүйл чинь бүтэхгүй байвал, түүнийгээ хойш тавь. Түр амсхийгээд дахин ажиллахад бүтэхгүй зүйл гэж ховор.

12. Үнэхээр нэг юм хийж бүтээе гэвэл биеэ эрүүл авч яв. Эрүүл биед саруул ухаан оршдог нь хамгаас үнэн.

13. Сайн сайхан зүйлийг мөрөөд. Гутранги үзэл сайн юманд хүргэдэггүй. Улам ихийг хийж бүтээж чадна гэж өөрийгөө зоригжуулж бай.

14. Хийх зүйлээ зүрх алдалгүй барьж ав. Ажлаа хаанаас, юунаас эхэлж ямар аргаар хийхээ тунгаа.

15. Дарга ч бай, цэрэг ч бай хувийн хариуцлагаа үргэлж ухамсарлаж бай.

16. Бусдын сайн сайхныг үргэлж урамшуулж бай. Бусдын хийж буй ажилд тусал, тэднийг зоригжуул.

17. Хийх гэсэн ажлаа маргааш гэж бүү хойш тавь. Нэгэнт шийдсэн л бол шууд барьж аваад хийж сур.

18. Хүний үгийг анхааралтай сонсож сур. Энэ нь хүнийг хүндэлж байгаагийн нэгэн илрэл болно. Хүний хэлсэн үгнээс хэрэгтэйг нь авч хэрэггүйг нь гээх эрх танд байгаа шүү дээ.

19. Учрах замд тохиолдох бэрхшээл саадыг урьдчилан тооцож бай. Тэгвэл таны ажил бүтэмжтэй байх магадгүй. Зорьсондоо хүрэхэд ч хялбар болно.

20. Мэдрэхүй зөн совиндоо заримдаа итгэж бай. Дан ухаанаар дангаар шийдэхгүй үе тохиолдоно.

21. Шийдэмгүй, даруу байж сур. Сагсуу зан, шийдэмгүй бус хулчгар шинж хүнийг өөдтэй явуулж байсан үгүй.

22. Бусдын зэмлэлийг хүлээж авч сур. Энэ нь амжилтын нэг үндэс билээ.

23. Хийж буй ажлаа амаргүй хэцүү зүйл гэдгийг бусдад хааяа ойлгуулж бай.

24. Хүнээс үг дуулах сайхан. Бусдыг магтаж, өөрийгөө магтуулахад юу нь муу байх билээ. Нөхөр чинь сайн ажиллаж байвал магт, дэмж, тусал.

25. Ямар ч үед тайван байж сур. Бусад нь үймж байсан ч та тайван байж зорьсондоо хүрэхийг төлөө ажиллаж байх хэрэгтэй.

Ялагдах нь...

Tsengel бичсэн.
Хүнийг аливаа зүйлд ялагдуулдаг хэд хэдэн үндсэн шалтгаан байдаг юм байна. Эдгээр шалтгаануудыг уншаад өөрийн санал,бодол,сэтгэгдлээ үлдээнэ үү.

Ялагдлын шалтгаан:
1. Хайхрамжгүй хандлага. Бодох цэгнэх ёстой баримтад ихэнх хүмүүс хайхрамжгүй залхуу ханддаг. Ийм хүмүүс бусад хүний "санаа бодолд" итгэдэг.
2. Амьдралын тодорхой зорилтгүй. Ямар нэг зүйлд тэмүүлэхгүйгээр амжилт гаргахгүй.
3. Өөрийгөө хүндэлдэггүй. Өсөж өндийх хүсэлгүй...
4. Боловсролгүй. Бусад хүмүүсийг дарамтлахгүй, тэдэнтэй эрх тэгш байдалд байж, амьдралаас авах гэснээ авч чаддаг хүнийг боловсролтой гэнэ.
5. Сэтгэлийн тэвчээргүй. Өөрийн сахилга, өөрийн хяналтаар хэрэгжинэ.
6. Өвчин эмгэг. Сөрөг сэтгэл хөдлөлд автах.
7. Орчны нөлөө. Хүрээлэлээ зөв бүрдүүлэх.
8. Ажил хэргээ хойш тавих. Ямар боломж байна түүнийгээ ашиглаж, шууд ажлаа эхэл.
9. Тэвчээргүй. Хэн тэвчээртэй байж чадна, тэр бүх саадыг давна.
10. Сөрөг зан чанар.
11. Сексдээ хяналт тавьдаггүй.
12. Аз туршилтанд хэт шохоорхох...
13. Шийдвэр гаргахдаа эмээх
14. Бүтэлгүй гэр бүл.
15. Аймшгийн шинжүүд. (Ядуурал, шүүмжлэл, өвчин, өтлөх, үхэх, хайр)
16. Хэт болгоомжлох. Цаг тухайд нь боломжоо ашиглаагүй хүнд хог шавхруу л үлдэнэ.
17. Түншээ буруу сонгох. Хэрэв та үйлчилгээгээ худалдах гэж байгаа бол ажил олгогчоо сохроор сонгож болохгүй.
18. Мухар заншил. Ажил хэрэг нь бүтэмжтэй хүн юунаас ч айдаггүй, чөлөөтэй сэтгэдэг.
19. Мэргэжлээ буруу сонгох. Сэтгэлийн таашаал олохгүй ажлаар та амжилт олохгүй. Зөв сонголт хийсэн бол тэр ажилд та бүх сэтгэл санаа авъяас чадвараа зориулж чадна.
20. Хүчээ төвлөрүүлж чаддаггүй. Үндсэн, тодорхой зорилт дээр хүчээ төвлөрүүл.
21. Үрэлгэн заншил. Үрэлгэн байдал хэнийг ч хэзээ ч амжилтанд хүргэхгүй.
22. Санаачлага байхгүй. Санаачилгатай хүн ямар ч хамт олны дунд ажилладаг.
23. Үл нийцэх. Нийцгүй хүн өндөр авч чадахгүй.
24. Хамтын ажиллагааны чадваргүй. Хүмүүстэй хамтран ажиллаж чаддаггүйгээс олон хүн ажлын байраа, байр сууриа алддаг.
25 Өөрийн хөлс хүчээр олоогүй хөрөнгө эзэгнэх.. Санамсаргүй баялаг ядуурлаас аюултай.
26. Санаатайгаар шударга биш байх. Нэр төрөө залуугаасаа хамгаал!
27. Биеэ тоох их зан. Энэ чанар дохионы гэрэл шиг холоос харагдана. Энэ хүнээс хол бай гэж анхааруулна. Амжилтанд хүрч магадгүй, гэхдээ муу тавилантай.


Нэрийн хуудас

Tsengel бичсэн.
Дорно дахины орнуудын ялангуяа Энэтхэг, Хятадын худалдаачид нийтийн тооллын 2 онд байнгын харилцаатай байх сонирхолтой хүмүүстээ хаягаа цэвэрхэн цаасан дээр маш гоё бичиж үлдээдэг байсан гэдэг. Энэ нь аажмаар Европ дахинд дэлгэрчээ.

16-17-р зууны үед Италийн худалдаа наймаагаараа дэлхийд алдаршсан Венец, Флоренц хотын иргэд нэрийн хуудас дээрээ овог нэр, албан тушаалаа бичдэг байж. Мөн Францын 14 Людовик хааны үед эзнийхээ сүр хүчийг илтгэсэн гоёмсог нэрийн хуудсыг хэрхэн чимэглэж болдогийн жишээ болон үлдсэн юм.
1786онд Германд анх хэвлэмэл нэрийн хуудас гарчээ. Чухам энэ үеэс нэрийн хуудас хүний соёлын нэгэн хэрэгсэл, тодорхой дэг журамтай эд болон хувирсан байна. Язгууртнууд нэрийн хуудастай болохдоо Франц, Англи зэрэг орны ихэс дээдсийн ёс горимоос үлгэр авч хийдэг байсан нь аажмаар нэрийн хуудас, тухайн эзнийхээ нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлэгч эд болоход нөлөөлжээ.
Нэрийн хуудсаа солилцох үеэр зарим зүйлийг анхаарахад илүүддэггүй аж. Томхон албан тушаалтан эхэлж нэрийн хуудсаа бусдад эхэлж өгнө. Эмэгтэй хүн гэрийн утасны дугаараа нэрийн хуудсан дээрээ бичддэггүй юм байна. Орчин үеийн нэрийн хуудас зураасан зураг, хэвлэл чимэглэлийн ололтын цогц болж байгааы билээ.

Нар дахиад Мандана !!!

2009-05-16 Enkh бичсэн.
Хүүд амьдрал бэлэглэе!
Билгүүн хэмээх хоёрхон настай энэхүү бяцхан өхөөрдөм хүүгийн амь нас уршигт өвчний улмаас хутганы ирэн дээр байна.

Хүүгийн өвчний онош: Aplastic anemia (Апластическая Анемия) буюу “Цусны хорт хурц гүн багадалт” юм байна. Энэхүү өвчин нь ясны хим эд үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаагаас цусны нөхөн үйлдвэрлэл зогсож, дархлааны системийг алга болгодог байна.

Эмчилгээ нь: Цусны чөмөг шилжүүлэн суулгах мэс ажилбар юм. АНУ, Тайланд, Герман, Энэтхэг, Япон, Хятад, ОХУ, БНСУ зэрэг улсуудад энэ эмчилгээг хийх боломж, үнийн талаар судалгаа хийсний эцэст БНСУ-ын Сунг-Эй (Sung-Ae www.sungae.co.kr ) нэртэй хүүхдийн эмнэлэгт энэ эмчилгээг 50 хувь хөнгөлөлттэй үнээр 40,000 ам.долларын зардал гарна гэсэн хариу ирсний дагуу уг эмнэлгийг сонгон Билгүүн хүүг эмчлүүлэхээр боллоо.




“Нар дахиад, бас дахиад мандана” нэвтрүүлгийг чанар сайтайгаар шууд татаж авахыг хүсвэл ЭНД дарна уу.


2 настай Билгүүн хэмээх нэгэн бяцхан өхөөрдөм хүүгийн амь нас уршигт өвчний улмаас хутганы ирэн дээр байгаа талаар телевизүүдээр гарч байсныг та магадгүй үзсэн биз ээ. Хүүгийн өвчний онош: Aplastic anemia (Апластическая Анемия) буюу “Цусны хорт хурц гүн багадалт” юм байна. Энэхүү өвчин нь ясны хим эд үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаагаас цусны нөхөн үйлдвэрлэл зогсож, дархлааны системийг алга болгодог байна.


Эмчилгээ нь: Цусны чөмөг шилжүүлэн суулгах мэс ажилбар бөгөөд БНСУ-ын Сунг-Эй эмнэлэгт 40,000 ам.долларын үнэтэй эмчилгээ хийхээр болсон. Бид танд “алив мөнгө” гэсэн байдлаар хандаагүй юм шүү. Энд илүүдээ гарсан мөнгөтэйдөө биш сайхан санаат, сэтгэл сайтай янз бүрийн мэргэжил, мэдлэгтэй хүмүүс цуглаж хийж чадах бүхнээрээ хүнлэг үйлсийг бүтээн энэ бяцхан хүүд туслъя гэсэн сэтгэлээр тусалж, нэгдэж байгаа гэдэгт бат итгэж байна.


Билгүүн өдрөөс өдөрт хоол унднаас гарч байна. Бидэнд цаг бага байна сайхан сэтгэлт Монгол ахан дүүс ээ! Алив хүн тус бүр үнэн сэтгэлээсээ туслацгаая. Хүүгийн талаар ярилцсан анхны хэлэлцүүлгийг ЭНД дарж уншина уу. Илүү ихийг мэдэхийг хүсвэл www.biznetwork.mn сайтын гишүүн болж “Сайн санаат - Хүнлэг үйлс” бүлэгт элсээрэй. Хэрвээ та эмч мэргэжилтэй, эсвэл сайн эмч танидаг бол хүүгийн шинжилгээний хариунуудыг энд дарж татаж авч үзээрэй.




Хандивын данс
Эдгээр данснууд нь гүйлгээний хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хөдөлгөөний зүгээс болон хүүгийн гэр бүлээс заавал хамтдаа байж зарлага гаргах боломжтой тохиролцоон дээр нээсэн данс юм.


Харилцах хаяг
Та бидэнтэй Улаанбаатар-44, Сөүлийн гудамж-25, Хаан банкны төв байр, 1-3 тоот өрөө гэсэн хаягаар ирж уулзан тодорхой мэдээллийг авч болохоос гадна, 91205028 болон 96654123 гэсэн утсаар холбогдох боломжтой.

Дэлгэрэнгүйг эндээс

Төрсөн өдрийн мэнд !!

2009-05-14 Enkh бичсэн.
Аав ээжийнхээ баяр нь болох гэж
Ахан дүүстээ бүл нэмэх гэж
Алиахан дүүдээ ах нь байх гэж
Анд нөхөдийнхөө итгэлийг даах гэж
Адтай одтойгоороо гайхагдах гэж
Амжилт гэдэг түлхүүрийн эзэн нь байх гэж
Аргагүй сайхан хүн юм аа хэмээн хэлүүлэх гэж
Алдаж онох хорвоогийн аргыг нь олох гээд
Ариун бурхан ээжээсээ амин үр нь болж мэндэлжээ


Ундрал аа Чамд Төрсөн өдрийн гал халуун мэнд хүргэе !!!

Английн Премьер лигийн

2009-05-09 Tsengel бичсэн.

2008-2009 оны Английн Премьер лигийн улирлын тоглолт гайхалтай их өрсөлдөөн дунд өрнөж одоо өндөрлөх шатандаа ороод байна.

Энэ улиралын өмнө түрүүлэх магадлалтай багаар уламжлал ёсоор “топ-4” буюу Арсенал , Ливерпүль , Манчестер Юнайтед , Челси зэрэг багууд нэрлэгдэж байлаа. Олонх мэргэжилтнүүд энэ улиралд өмнөх хоёр улирлын аварга МанЮ-г аваргаа хамгаалахад тун хэцүү байх болно гэж үзэж байв.


Ялангуяа улирлын өмнө хэд хэдэн өндөр ур чадвартай тоглогч худалдан авч , хур их туршлагатай , өндөр мэдрэмжтэй Л.Ф.Сколариг ерөнхий дасгалжуулагчаа болгосон нь Челсигийн Премьер лигт түрүүлэх боломжийг эрс нэмэгдүүлсэн юм. Мөн “хотон шувуу”-нууд улирлын өмнө Р.Кинийг худалдан авч өөрсдийн довтолгоогоо хүчирхэгжүүлсэн , “их буучдын” авьяаслаг залуучууд улам туршлагажсан зэрэг гол өрсөлдөгч багууд нь өөрсдийнх нь нүдэн дээр илт хүчирхэгжиж байгааг “улаан чөтгөрүүд” зүгээр харж суусангүй Тоттенхэмын гол довтлогч Д.Бербатов, Бразилын авьяаслаг хоёр ихэр буюу ирээдүйн “невилүүд” гэгдэх Рафаелуудыг худалдан авч бүрэлдэхүүнээ шинэчлээд авсан .

Энэ улиралд “топ-4”-ийн дундуур Астон Вилла шургах тун дөхөв. Харамсалтай нь тэд улирлын сүүлийн хагаст тун хангалтгүй тоглож Аваргуудын лигт тоосоо өргөж үзэх хүсэл нь дор хаяж нэг жилээр хойшлов. Харин эсрэгээр “их буучид” улирлын сүүлийн хагаст өөрсдийн тоглолтоо үзүүлж Аваргуудын лигт тоглох боломжоо авч үлдэж чадлаа . Улирлын дундах арилжаа наймааны цонхоор тэд ОХУ шигшээ болон Зенитийн түлхүүр тоглогч А.Аршавиныг худалдан авсан нь тун үр өгөөжтэй наймаа болсон нь харагдаж байна. Арсеналд ирснээс хойш Аршавин тоглолт бүрт үр бүтээлтэй амжилттай тоглосоор 5-р сарын Премьер лигийн шилдэг тоглогч болоод байна.

Улирлын эхнээс лигийг итгэлтэй тэргүүлж байсан Ливерпуль клуб улирлын дунд хэрд хэд хэдэн тоглолтод ашиггүй тэнцээ авсныхаа горыг одоо амсаж байна.Улирал өндөрлөхөд хэдхэн тоглолт үлдээд байгаа энэ үед зургаан оноо гэдэг бол их зөрүү юм.Мөн улирлын эхэнд дажгүй тоглолт үзүүлж байсан Челси улирлын хоёр дахь хагаст өөрсдийн түвшний тоглолтоо үзүүлж чадахаа байж бүр гол өрсөлдөгч Ман Ю-д 3:0-ээр бут ниргүүлсэн билээ. Энэ байдал нь Сколариг халагдахад хүргэсэн билээ. Харин ОХУ шигшээгийн дасгалжуулагч эрхэм Гүүс Хиддинк “цэнхрүүд”-ийг удирдах болсноор Челси дахин төрж урьдын хүчирхэг тоглолтоо харуулах болсон билээ.

Харин улирлын явцад өмнөх улиралд үзүүлж байсан гайхалтай тоглолтоо хараахан гаргаж чадахгүй байгаа аваргууд хүчирхэг довтолгоотойгоос гадна хүчирхэг хамгаалалтайгаа харуулан жигдхэн тоглолт үзүүлж байна. Улирлын эхний хагаст лигийг тэргүүлэгчээс цөөнгүй оноогоор хоцорч байсан тэд удаах хагаст оноогоо бага багаар барьсаар одоо ойрын өрсөлдөгч Ливерпүлээс зургаан онооны давуутай болоод байна. Ингэснээр “улаан чөтгөрүүд” 3 дарааллан түрүүлж , Премьер лигт хамгийн олон буюу 18 түрүүлсэн “хотон шувуунуудын” амжилттай зэрэгцэхэд ойрхон ирээд байна.

Аваргуудын лигт оролцох дөрвөн багийн нэр бараг тодроод байгаа энэ үед УЕФА-ийн цомд оролцох багуудын өрсөлдөөн тун ширүүн явагдаж байна.Гэхдээ 5, 6-р байранд Астон Вилла, Эвертон багууд орох нь бараг тодорхой болсон тул сүүлийн эрхийн төлөөх тэмцэл гал гаргасан олон тоглолтыг гаргах байх. Одоогоор УЕФА-ийн цомын сүүлийн эрх буюу Премьер лигийн 7-р байрын төлөө Фүлхэм , Вэст Хэм , Ман.Сити,Тоттенхэм зэрэг дөрвөн клуб өрсөлдөж байна. Харин хүчирхэг бүрэлдэхүүнтэй Ньюкасл, Миддлсборо клубууд УЕФА-ийн цомд оролцох эрхийн төлөө бус Премьер лигт үлдэхийн төлөө хариуцлагатай тоглолтууд хийж байгаа нь олны анхаарлыг их татаж байгаа . Хэрвээ тэд Кока-Кола чампионшипт дараа улиралд тоглохоор болвол шилдэг тоглогчид нь багаа орхиж дээрх хоёр клуб бүх зүйлийг шинээр эхэлж магадгүй байгаа билээ.

Энэ мэт олон үйл явдлаар чимэглэгдсэн 2008-2009 оны улирлын Английн “Премьер лиг”-ийн тоглолтууд өндөрлөхөд хэдхэн тойргийн тоглолт үлдээд байна. Харин улирлын төгсгөлд аль баг нь Прьемер лигийн аваргын цомыг өргөөд зогсож байхыг тун удахгүй харах болно.

Time Out

Tsengel бичсэн.
Онигоо:

1.Манчестер Юнайтедийн улаан фенд эхнэр нь гомдоллож гэнэ.
-Чи ч хөлбөмбөг,хөлбөмбөг гээд гэр бүлээ бүр мартлаа даа.
-Үгүй э ,хонгор минь. Хоёулаа чинь Роналдог манай багт ирдэг өдөр танилцсан шүү дээ!
-Намайг ч яахав, хүүгээ бодооч
-Миний хүү ч манайхныг Аваргуудын лигт түрүүлдэг өдөр төрсөн шүү дээ. Хийморьтой золиг доо...
-Чи ингэхэд аав ээж рүү залгасан уу?
- Саяны Арсеналыг хождог өдөр залгасан...

2. Бразилийн “хар сувд” Жарзиньо диваажингаас Пеле рүү утсаар залгаж байна гэнэ
-Сайн уу Пеле. Манай баг диваажингийн АШТ-ний финалд үлдээд нөгөөдөр тоглох гэж байна.Тэгээд чамд нэг юм хэлэх гэсийн.
- За амжилт хүсье.Юу хэлэх гэсийн.
-Манайх финалд танай багтай таарсан гэнэ э...

3.Хоёр гомо залуу хоорондоо ярьж байна гэнэ.
-Би ерөөсөө хөлбөмбөгчин болоод довтлогч болно о.
-Тэгж яах гэж байгаан?
-Чи боддоо. Намайг гоол оруулах болгонд 10 сайхан залуу намайг ирж үнсэнэ гээд боддоо.

4.Нэгэн тоглолтын үер манан бууж ойр орчны юу ч харагдахаа байсан ч шүүгч тоглолтыг зогсоолгүй үргэлжлүүлсээр дуусгажээ.Тоглолтын дараа нэг багийн ахлагч нь “ Би энэ тоглолтод лав л 5 гоол оруулсан .Тэгэхээр манай баг хожсон байх .” гэжээ. Гэтэл тэр тоглолтод 3:3-ын харьцаатайгаар тэнцээгээр өндөрлсөсөн аж.

5.Тамын элч, Диваажингийн элч 2 уулзаж гэнэ.Диваажингийн элч:
-Манайд Пеле, Марадонна, Зико,Платини ,Зидан, Роналдо ... гээд бүх одууд байгаа .
Тамын элч:
-Тэгвэл манайд бүх шүүгчид нь байгаа юм чинь...

6.Бурхнаас нэгэн сэтгүүлч хэдэн асуулт асуужээ.
-Оросууд хэдэн жилийн дараа ДАШТ-нд түрүүлэх бол?
- 50 жилийн дараа
-Хятадууд хэдэн жилийн дараа ДАШТ-нд түрүүлэх бол?
-200 жилийн дараа.
-Тэгвэл Макаочууд?
-Өө , бурхных нь нас хүрэхгүй байх.

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо буюу FIFA

Tsengel бичсэн.

Өнгөрсөн 20-р зууны эхээр “буурал тив”-д олон улсын гэх нэртэй боловч яг үнэндээ цөөхөн хэдэн улсыг хамарсан тэмцээнүүд хэд хэд зохиогдож байжээ.Мэдээж үүнтэй зэрэгцэж олон улсын холбоо байгуулах санаа эхнээсээ гарах болсон байна. Нөхцөл байдал ийм байсан боловч хөлбөмбөгийн “эх орныхон” гэгдэх англичууд хэдий нь 1863 онд өөрсдийн холбоогоо байгуулчихсан байсан юм. Ийм ч учраас Голландын хөлбөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Карл Хиршман англичуудад дэлхийн холбоо байгуулах саналыг дэвшүүлсэн боловч цаадуул нь өөрсдийн холбооны гүйцэтгэх зөвлөл гэх Шотланд, Уэльс, Ирландын хөлбөмбөгийн холбоодтой хэлэлцэж байж шийдээ гаргая гээд хүнд суртал гаргачихав.

Цаг хугацаа ч нилээд өнгөрч Францын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Робер Герен удаан хүлээхийг хүссэнгүй Европ тивийн улсуудад нэгдмэл нэг холбоотой болъё гэсэн уриалга явуулжээ. Энэ саналыг багагүй тооны улсууд дэмжсэнээр 1904 оны 5 сарын 1-нд анхны ажил хэрэгч уулзалт болж Франц-Бельгийн шигшээ багуудын уулзалт тоглолт зохиогджээ. Франц эрхэм энэ боломжийг ашиглан бусад холбоодыг урьж 1904 оны 5-р сарын 21-нд Парисын Сент-Онерийн 229-р байшинд байрлах Францын спортын сэтгүүлчдийн холбооны төв байранд Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо буюу бидний нэрлэж зашсанаар FIFA-г албан ёсоор байгуулжээ. Анхны албан бус чуулганд Франц , Бельги , Дани, Швед , Швейцарын төлөөлөгчид оролцож FIFA-гийн тулгын чулууг тавилцжээ. (анхдагчдыг танилцуулбал: Францыг Робер Герен, Андре Эспир, Бельгийг Луис Мулинхаус , Макс Кан, Данийг Людвиг Силов, Голландыг Карл Хиршман , Швейцарыг Виктор Шнайдер нар төлөөлөн оролцжээ)

Мөн FIFA-гийн анхны дүрмийг баталжээ.Үүнд хэд хэдэн чухал заалт орсон нь: үндэсний холбоодыг хүлээн зөвшөөрөх, баг ,тоглогчид хоёр өөр улсын холбоонд нэгэн зэрэг тоглохыг хориглох, гишүүд холбоод жил бүр 50 швейцар франк төлнө гэсэн заалтууд юм. Эдгээрээс гадна FIFA нь олон улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах бүрэн эрхтэй гэсэн чухал заалт орсон байсан ч ДАШТ-ийг зохион явуулах төлөвлөгөө хэрэгжих боломжгүй байлаа.

Хоёр өдрийн дараа буюу 5-р сарын 23-нд FIFA-ийн албан ёсны чуулган болж ерөнхийлөгчөөр Робер Герен, дэд ерөнхийлөгчөөр Виктор Шнайдер ,Карл Хиршман, ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Мулинхаус, Л. Силов нарыг тус тус томилжээ.

FIFA нь ердөө цаасан дээрх байгууллага байсан учраас анхдагчдын нуруун дээр тун их ажил байлаа. Иймд туршлага арвин англичуудыг холбоонд элсүүлэх шаардлага нэн тэргүүнд тавигдаж байв. Жил орчмын дараа буюу 1905 оны 4-р сард англичууд FIFA-д элсчээ.Үүнд онцгой үүрэг гүйцэтгэсэн Бельгийн спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Эдуард де Лавей хожим FIFA-гийн анхны хүндэт гишүүн болсон билээ.

FIFA-гийн хоёр дахь чуулган 1905 оны 6-р сарын 10-12-нд Парист боллоо. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Герман,Австри,Итали,Унгар,Шотланд,Уэльс,Ирланд зэрэг улсууд англичуудын жишгээр FIFA-гийн бүрэн эрхт гишүүд болоод байв.Энэхүү чуулганаар ноён Хиршман улс бүрээс нэг баг оролцох багуудын аварга шалгаруулах тэмцээн зохион явуулах санал гаргажээ.Түүнийхээр багууд доорх байдлаар хуваагдах байлаа.
1. Англи,Шотланд,Уэльс,Хойд Ирланд
2. Бельги,Франц,Голланд,Испани
3. Итали,Австри,Швейцар,Унгар
4. Дани, Герман,Швед
Дээрх санал нь клубуудын хамгийн нэр хүндтэй тэмцээн Аваргуудын лигийн тэмцээн 1955 онд бус 1905 онд мэндлэх боломжтой байсныг илтгэж байна. Харамсалтай нь ноён Хиршманы санал цаг үеэсээ хэтэрхий түрүүлсэн байжээ.Уг тэмцээнд оролцох багуудын мэдүүлгийг 1905 оны 8-р сарын 31-ийг дуустал авах байсан боловч нэг ч баг мэдүүлгээ өгөөгүй байна.

Парисын чуулганаар удирдах зөвлөл дахин дөрвөн жил ажиллахаар улиран сонгогдсон ч анхны тэмцээн амжилт ололгүй бүтэлгүйтэж,зарим улсуудын холбоод санхүүгийн хүнд байдалд орсон зэрэг шалтгааны улмаас ерөнхийлөгч Герен албан тушаалаа орхиж түүний үүрэгт ажлыг дэд ерөнхийлөгч В.Шнайдер түр зуур гүйцэтгэх болжээ.
1906 онд Бернд болсон чуулганаар Английн иргэн Даниел Вулфоллыг FIFA-гийн хоёр дахь ерөнхийлөгчөөр сонгов.Түүний удридлага доор хөлбөмбөгийн холбоод нэгдмэл, эвтэй болсон ч албан ёсны олон улсын тэмцээн зохион байгуулж чадахгүй хэвээр байлаа.1908,1912 оны олимпийн наадмын хөтөлбөрт хөлбөмбөг багтаж , хоёуланд нь Английн шигшээ баг түрүүлсэн ч хөлбөмбөгийг хүмүүс өрсөлдөөн бус үзүүлэх тоглолт маягаар хүлээн авч байлаа.

1909 оныг хүртэл FIFA зөвхөн Европын улсуудаас бүрдэж байв.Харин өөр тивээс тус холбоонд анх нэгдсэн улс бол ӨАБНУлс юм. Харин удаах жилүүдэд буюу 1912 онд Аргентин, Чили 1913 онд АНУ элссэнээр FIFA олон улсын гэх тодотголдоо дөхөж очжээ.

Дэлхийн 1-р дайн болон ерөнхийлөгч Вулфоллын нас барсан зэрэг нь FIFA-г тун хүнд байдалд оруулж үйл ажиллагаа нь зогсонги байдалд оруулаад байв.Энэ хүнд байдлын үед ноён К.Хиршман FIFA-г устаж алга болохоос сэргийлж бусад улсын холбоодтой холбоотой байж, удирдах зөвлөлийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж байсан юм.

Дайн дуусангуут эрхэм Хиршман Францын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жюль Риметэй хамтран 1919 онд Брюссельд FIFA-гийн ээлжит чуулганыг хуралдуулж, хурал ч ширүүн уур амьсгал дунд болсон.Дайнд ялагдсан улсуудыг FIFA-гаас хасах ёстой гэсэн англичуудын санал дэмжигдээгүй тул Британийн дөрвөн холбоо FIFA-гаас гарав.

Ингэж FIFA-ийн үйл ажиллагаа улам хүнд байдалд орж 29 сарын турш ерөнхийлөгчгүй байсны эцэст 1921 оны 3-р сарын 1-нд болсон чуулганаар Жюль Риме тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогджээ.Британчууд холбоог орхиж, Бразил, Уругвай чуулганд оролцоогүй тул ердөө 20 улс тус чуулганд оролцсон юм.

Франц эрхэм ерөнхийлөгчөөр ажилласан 33 жилийн хугацаандаа туйлын их амжилтад хүрч, өнөөдрийн дэлхийн хамгийн хүчирхэг холбоог ёстой л хөлий нь дөрөөнд, гары нь ганзаганд хүргэж өгсөн их ачтан билээ.Риме FIFA-г шинэчлэн зохион байгуулж олон талын цогц арга хэмжээ авч хэрэгжүүлсний нэг нь анхны ДАШТ-ийг зохион байгуулсан нь байлаа.
1924, 1928 оны олимпийн наадмын хөлбөмбөгийн тэмцээнийг FIFA амжилттай зохион байгуулсан нь тэдэнд урам зориг өгч өөрийн гэсэн ДАШТ зохион байгуулах хүсэл нь энэ үеэс эрчээ авчээ. Анхны ДАШТ-ийг зохион байгуулах бүх ажилд эрхэм ерөнхийлөгч гар бие оролцож түүнд Францын хөлбөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Анри Делони шадарлан тусалж байлаа.

Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан энэ гайхалтай саналыг 1928 оны 5-р сарын 28-нд Амстердамд болсон FIFA-гийн чуулганд оролцсон гишүүд бүгд дэмжсэн байна.Харин ДАШТ-ийг зохион байгуулах улсыг сонгох амаргүй байв.Анхны ДАШТ-ийг зохион байгуулахаар Голланд, Итали,Испани,Унгар,Уругвай,Швед зэрэг улсууд нэрээ дэвшүүлж байжээ. 1929 онд Барселонад болсон FIFA-гийн чуулганаар анхны ДАШТ-ийг зохион байгуулах улсаар тусгаар тогтносныхоо 100 жилийн ойг тэмдэглэж байсан Уругвай сонгогдсон юм.

Дэлхийн хамгийн хүчирхэг спортын холбоо болох Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо буюу FIFA , хамгийн нэр хүндтэй, хамгийн олон үзэгчтэй,хамгийн хамгийн...гэсэн тодотголтой тэмцээн болох хөлбөмбөгийн ДАШТ ингэж үүсч , байгуулагдаж байсан билээ.

Champions League - Шигшээ тоглолтонд оролцох багууд тодорлоо (Barcelona vs Chelsea)

2009-05-08 Bilguun бичсэн.
“Барселона” (Испани) - “Челси” (Англи) - 0:0

“Барселона”: Виктор Вальдес, Даниэл Алвес, Маркес (Пуйоль, 52), Пике, Абидаль, Туре, Хави, Иньеста, Месси, Анри (Глеб, 87), Это’о (Кркич, 82).

“Челси”: Чех, Иванович, Алекс, Терри, Жозе Бозингва, Эссьен, Оби Микел, Лэмпард (Беллетти, 71), Баллак (Анелька, 90+5), Малуда, Дрогба.

Шүүгч: Штарк (Герман).


Монголын цагаар 4 сарын 29ны 02:45-д Аваргуудын лиг-ийн хагас шигшээд таарсан хоёр хүчирхэг баг болох Челси,Барсагийн эхний тоглолт Барсагийн Ноу Камп цэнгэлдэх хүрээлэнд эхлэв.Тоглолт эхэлсэн цагаас л 2 баг бие биенийгээ хянасан няхуур тоглолтыг хийж байв.Ялангуяа Гуус Хиддинкийн шинэхэн баг Челси тун зөв тоглож байлаа.Тэд гол аюул тарьж болох Месси,Иньеста зэрэг тоглогчдыг маш сайн авч тоглосон юм.Энэ өдөр 2 багын урд талын шугамууд хангалтгүй тоглосныг хэлэх хэрэгтэй.Олдсон хэдэн боломжоо аль аль багууд алдсаар байлаа.Харин эсрэгээрээ хоёр багын арын шугам тэр дундаа хаалгач,хамгаалагч нар маш сайн тоглож ирсэн довтолгоонуудыг сайн нурааж байв.Ингээд эцэстээ тоглолт 0:0-ээр өндөрлөсөн юм.
Энэ тоглолтын дараагаар Челси-д хэд хэдэн давуу талууд үүсээд байсан юм.Тэд долоо хоногийн дараа Стэмфорд Бриджэд ганц гоол оруулахад л финалд шалгарах бололцоотой болох байлаа. Үүнээс гадна багийн ахлагч Карлос Пуйоль, Рафa Маркез нар хариу тоглолтонд оролцохгүй болсон нь Каталончуудад аюулын харанга дэлдэж байсан юм. Мексик хамгаалагчийн хувьд бүр улиралд дуустал талбайд гарах боломжгүй болсон мэдээ байна.Хамгын гол нь тэд хариу тоглолтонд талбай дээрээ...

Челси: Чех, Э.Коул, Эссьен, Лэмпард, Дрогба (Беллетти, 72), Баллак, Малуда, Босингва, Терри, Алекс, Анелька
Барселона: Вальдес, Пике, Эрнандес, Иньеста (Гудьонсен, 90), Это’О (Силвиньо, 90), Месси, Кейта, Алвес, Абидаль, Туре, Бускетс (Кркич, 85)

Шар хуудас: Эссьен, 74; Алекс, 77; Баллак, 90; Дрогба, 90 - Алвес, 30; Это’О, 90; Иньеста, 90
Улаан хуудас: Абидаль, 66

Ингээд хариу тоглолт өчигдөр шөнө буюу Монголын цагаар 5 сарын 7ны 02:45 Английн Лондон хотын Стэмфорд Бридж цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.Тоглолт эхлээд 9хөн минут өнгөрч байхад Майкл Эссьен маш гайхалтай гоолыг зүүн хөлөөрөө гуядаж оруулав.Үүнээс хойш Барса ч довтолж,Челси ч сайн хамгаалж, Барсагаас ч илүү довтолгооныг өрнүүлсэн юм.Уг тоглолтын гол баатар нь Андрес Иньеста байсан. Харин гол бусниулагч, бантан хутгасан этгээд нь Норвегийн шүүгч Том Овребо байлаа.Тэрээр тоглолтын туршид маш олон алдаатай шийдвэрүүдийг гаргасан юм.Барсагийнхан 2 ч удаа яг л шүүгчийн нүдэн дээр 16 дотроо гар хүрсэн ч шүүгч тооцсонгүй.Хэп хэдэн алдаа гаргасан ч мөн л алдаа өгөхгүй.Үнэхээр хараагүй юу, эсвэл харсан ч хараагүй дүр эсгэв үү? Ялангуяа 2-р үед Барсагийн хамгаалагч Пике өөрийн 16-ын талбайдаа гар хүрэхэд эргэлзээгүй торгуулийн цохилт заах ёстой байлаа. Мөн эхний үед Абидаль Дрогбаг унагаахад ч торгуулийн цохилт.Нөгөө талаас 66 дахь минутанд Абидальд улаан хуудас өгөх ямар ч алдаа байгаагүй, шар хуудасны алдаа байсан гэхэд ч хэцүү. Ер нь тэр халзан Норвег эр ажлаа “ТЭГ” хувийн гүйцэтгэлтэй хийсэн гэж хэлэхэд болно. Олон олон Челсигийн фэнүүд түүнийг харааж зүхэж байгаа нь тодорхой.Ямартай ч Челси үүргээ биелүүлэн 90 дэх минутыг дуустал аваргын төлөө тоглолтонд оролцох тизээ атгачихаад байв.Гэтэл шүүгчийн мэдлийн цагт Челси хамгаалалтандаа ганцхан алдаа гаргаж гоол орон улмаар хожигдолд хүргэв.Бүхэл бүтэн тоглолтын туршид Барса 13 удаа хаалганд цохисон ч ганц нь ч хаалгаа оноогүй байсан бөгөөд цаг дуусах мөчтэй зэрэгцэн Мессигийн дамжуулалтаар Иньеста хаалганд цохисон нь гоол болж улмаар хожилд хүргэн энэ тоглолтын баатар болгов.Сүүлийн булангийн цохилтон дээр Баллакын цохилтонд Это'о-ийн гар хүрэхэд 11 метрийн торгуулийн цохилт өгч болох байсан.Гэтэл шүүгч өгөлгүй цаг дуусган шүгэл үлээв.Челсигийнхэн бүгд шахуу шүүгчид уураа гаргаж байсан, Дрогба бүр ч онцгойрч байлаа.
Эсрэгээрээ Барса 10 хүнтэй үлдсэн ч төгсгөлийн мөчид гайхамшиг бүтээж чадсан баяраа тэмдэглэж байв.
Челси багийн, мөн энэ багтай холбоотой бүх л хүмүүсийн хувьд Андрес Иньеста гоол хийчихээд цамцаа тайлан баярлан гүйж буй мөч хар дарсан зүүд шиг байсан нь мэдээж.
Тоглолтын дараа Челсигийнхэн бүгд шахуу шүүгчид уураа гаргаж байсан, Дрогба бүр ч онцгойрч байлаа.
Гуус Хиддинк сайн дасгалжуулагч ч багууд нь байнга хагас шигшээд хожигддог уламжлал энэ удаа дахиал давтагдав.Тэрээр тоглолтын дараа багынхныгаа сайн тоглосон гэж магтаад шүүгчийг ийм тоглолт гаргасанд харамсаж буйгаа илэрхийлжээ.Мөн тэрээр тоглолтын дараа гаргасан Дрогбагын аашийг буруушаахгүй байгаагаа хэлээд үргэлж тоглогчидтойгоо хамт байхаа илэрхийлжээ.Челси багаас албан ёсоор Норвеги шүүгч Том Овребод багийн фенүүдээс уучлал гуйхыг шаардсан бичгийг хүргүүлсэн ч одоог хүртэл хариу өгөөгүй байна...

Шүүгч: Oвребэ (Норвеги)
Лондон “Стэмфорд Бридж”

Champions League - Шигшээ тоглолтонд оролцох багууд тодорлоо (Arsenal vs ManU)

2009-05-07 Bilguun бичсэн.
За ангынхаан сонин сайхан юу байцгаана да? Хичээл ном сайн биз дэ? Форумдаа орцгоож байгаарай.
За тэгэхээр цаана чинь хөлбөмбөг сонирхогч, тоглогч хэн бүхний цусыг хөөргөдөг дэлхийн клубуудын дунд зохиогддог хамгийн алдартай тэмцээн "Аваргуудын лиг" тэмцээний аваргын төлөө тоглох 2 багын нэр тодроод байна.Эхлээд "Улаан чөтгөрүүд" болон "Их буучид"-ын тоглолт хэрхэн өрнөснийг танилцуулья.
Эхний тоглолт 4 сарын 30ны 02:45-д Old Trafford цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд ерөнхийдөө "Улаан чөтгөрүүд"-ын илт давамгайллын дор өндөрлөсөн.17 дахь минутанд Жон О’ши гоол хийж тооны харьцааг 1:0 болгосноос хойш Маню олон аюултай довтолгоог хийсэн боловч гоол хийлгүй байсаар тоглолт өндөрлөлөө.Хэрвээ Алмунья байгаагүй бол Буучид нэг байтугай гоолоор ялагдах байлаа.


Энэ тоглолтонд 2 баг
Манчестер Юнайтед : Ван дер Сар; О’ши, Фердинанд (Эванс , 87), Видич , Эвра; Флетчер, Каррик, Андерсон (Гиггз, 67); Роналду, Тевез (Бербатов , 67), Рүүни.

Арсенал : Алмунья; Санья, Туре, Силвестр, Гиббс; Диаби, Сонг; Уалкот (Бентнер, 71), Фабрегас, Насри; Адбебайор (Эдүардо, 83). бүрэлдэхүүнийг гаргасан юм.

“Арсенал”: Альмуния, Санья, Коло Туре, Журу, Гиббс (Эбуэ, 46), Уолкотт (Бендтнер, 63), Фабрегас, Сонг, Насри, ван Перси (Вела, 79), Адебайор.

“Манчестер Юнайтед”: ван дер Сар, О’Ши, Фердинанд, Видич, Эвра (Рафаэл Да Силва, 65), Пак Жи Сун, Флетчер, Кэррик, Андерсон (Гиггз, 63), Руни (Бербатов, 66), Криштиану Роналду.

Улаан хуудас: Флетчер, 75

Хариу тоглолт 5 сарын 6ны Монголын цагаар 02:45-д Арсеналын талбай Эмирэйтс цэнгэлдэх хүрээлэнд италтийн шүүгч Розетти шүгэл үлээснээр эхэллээ.Тоглолт эхлээд төд удалгүй Маню-гийн нэгэн довтолгоо амжилтанд хүрч тооны харьцаа 1:0 болов.Энэ удаа зүүн жигүүрээс ирсэн тийм ч сайн биш дамжуулалтыг Арсеналын залуу хамгаалагч Гиббс аргагуй туршлага дутаж ганц алдаа гаргасныг Пак Жи Сун "чулуу" болгов.Үүнээс ердөө гуравхан минутын дараа Роналду маш гайхалтай хаалттай цохилт хийн 2:0 болгов.11 дэх минутад оруулсан түүний энэ гоол тоглолтын хувь заяаг ерөнхийд нь шийдчихлээ.Үүнээс хойш Арсенал довтлох гэж оролдсон боловч ер болж өгөхгүй байв.Нөгөө Арсеналын гайхагддаг богино дамжуулалтууд огт харагдахгүй байлаа.Харин эсрэгээрээ Маню-ийн тоглолт маш сайн байсан бөгөөд ёстой л “нэг хүрэлтийн хөлбөмбөг” гэгчийг үзүүлж өглөө.Ялангуяа Криштиан Роналду хэт сайн байсныг дурдах хэрэгтэй.Арсеналын хэт улайрсан довтолгооны алдааг ашиглан Маню сөрөг довтолгоонд орон тоглолтын 61 дэх минутанд энэ тоглолтын баатар К.Роналду Рунигийн дамжуулалтаар гоол хийн эцсийн цэгийг тавьсан гэж хэлж болно.Улаан чөтгөрүүд энэ долоо хоногт Премьер лигт Манчестер Сититэй хийх тоглолтонд нөөх зорилгоор Эвра, Руни, Андерсон нараа талбайгаас чөлөөлөхтэй зэрэгцэн Арсеналын фэнүүд Эмирэйтс цэнгэлдэхийг орхин явж байлаа.76 дахь минутанд Р.Ван Перси ямар ч хаалгач хаахааргүй цохилтыг хийн тоог ойртуулсан ч хувь заяа нэгэнт шийдэгджээ.
Энэ тоглолтонд талбай дээрээ тоглосон Арсенал тактик буруу байснуу давуу талаа огт ашиглаж чадсангүй.
Маню-аас төвд М.Карриктай тун сайн ойлголцож тоглож байсан Д.Флетчерт улаан өгснийг албан ёсоор давж заалдаад байна.
Ингээд 5 сарын 27нд Ромд түүхэн гайхамшгийг бүтээх зорилготой Фергуссоны цэргүүд очихнээ.Тэд түрүүлж чадвал анх удаа 2 жил дараалан түрүүлсэн баг болох юм...

Монголийн Оюутны Математикийн XVIII олимпиадад манайхан. . .

Byambaa бичсэн.
Монголийн Оюутны Математикийн XVIII олимпиад 2009 оны 4-18-аас 5-7-ний өдрүүдэд МУИС-ийн Математик Компьютерийн Сургууль дээр явагдаж дүнгээ гаргалаа.Тус олимпиадад 131dg-ээ төлөөлөн Э.Тэмүгэ, Г.Оюундарь, Н.Бямбажав нар оролцсоноос Мэргэжлийн бус ангиудын 1-р курсын ангилалд Э.Тэмүгэ 1-р байр, Г.Оюундарь 2-р байр, Мэргэжлийн бус ангиудын багийн тэмцээнд Э.Тэмүгэ, Г.Оюундарь нарын ЭЗС-1-р баг 1-р байр, Мэргэжлийн ангиудын багийн тэмцээнд Н.Бямбажавын МКС-ОМ-I баг 1-р байр эзэлсэн билээ. Өнөөдөр олимпиадын дүнгийн хуралд “давхар цохилт”-ийн эзэн Э.Тэмүгэ маань ангийн хэсэг нөхдийн хамт Турк улсад тэтгэлгээр суралцуулах шалгалт өгөөд ирж амжаагүй тул Г.Оюундарь, Н.Бямбажав нар ангиа төлөөлөн сууж медаль, шилжин явах цомоо гардан авлаа.

Ангийнханыгаа дараагийн олимпиад болох 5-р сарын 17-нд явагдах "Эдийн Засгийн Онолыг хэн сайн мэдэх вэ?" Улсын 6-р олимпиадад мөн амжилттай оролцоорой гэж ерөөе!

Breaking News: Э.Тэмүгэ УЛСЫН АВАРГА боллоо...

2009-05-03 uundaa бичсэн.
Өчигдөр эхэлсэн Монгол Улсын Оюутны Математикийн XVIII олимпиадад оролцож байгаа манай төлөөлөгчид амжилт арвинтай байгаа талаар мэдээлэл бидэнд дөнгөж сая ирлээ. Энэхүү олимпиадын мэргэжлийн бус ангилалд өрсөлдсөн МУИС-ийн ЭЗС-ийн оюутан, 131dg-ийн гишүүн Э.Тэмүгэ 72 оноогоор 1-р байр эзэлж, УЛСЫН АВАРГА цолыг 3 дахиа хүртсэн бол мөн тус сургуулийн оюутан, 131dg-ийн гишүүн Г.Оюундарь 62 оноогоор мөнгөн медаль хүртэж, манайхан "давхар цохилт"-ыг хийжээ. Үүгээр ч зогссонгүй Э.Тэмүгэ, Г.Оюундарь нар багаараа мөн амжилттай оролцон алтан медаль хүртэн медалийн арвин ургац хураалаа. Энэ өдрүүдэд мэргэжлийн ангилалд манай гишүүн Н.Бямбажав оролцож байгаа бөгөөд мэдээлэл хараахан ирээгүй байлаа, та бүхэнд тун удахгүй хүргэх болноо..Аваргууддаа баяр хүргэе!!!