Монголийн Оюутны Математикийн XVIII олимпиадад манайхан. . .
2009-05-07
Byambaa бичсэн.
Монголийн Оюутны Математикийн XVIII олимпиад 2009 оны 4-18-аас 5-7-ний өдрүүдэд МУИС-ийн Математик Компьютерийн Сургууль дээр явагдаж дүнгээ гаргалаа.Тус олимпиадад 131dg-ээ төлөөлөн Э.Тэмүгэ, Г.Оюундарь, Н.Бямбажав нар оролцсоноос Мэргэжлийн бус ангиудын 1-р курсын ангилалд Э.Тэмүгэ 1-р байр, Г.Оюундарь 2-р байр, Мэргэжлийн бус ангиудын багийн тэмцээнд Э.Тэмүгэ, Г.Оюундарь нарын ЭЗС-1-р баг 1-р байр, Мэргэжлийн ангиудын багийн тэмцээнд Н.Бямбажавын МКС-ОМ-I баг 1-р байр эзэлсэн билээ. Өнөөдөр олимпиадын дүнгийн хуралд “давхар цохилт”-ийн эзэн Э.Тэмүгэ маань ангийн хэсэг нөхдийн хамт Турк улсад тэтгэлгээр суралцуулах шалгалт өгөөд ирж амжаагүй тул Г.Оюундарь, Н.Бямбажав нар ангиа төлөөлөн сууж медаль, шилжин явах цомоо гардан авлаа.
Ангийнханыгаа дараагийн олимпиад болох 5-р сарын 17-нд явагдах "Эдийн Засгийн Онолыг хэн сайн мэдэх вэ?" Улсын 6-р олимпиадад мөн амжилттай оролцоорой гэж ерөөе!
Ангийнханыгаа дараагийн олимпиад болох 5-р сарын 17-нд явагдах "Эдийн Засгийн Онолыг хэн сайн мэдэх вэ?" Улсын 6-р олимпиадад мөн амжилттай оролцоорой гэж ерөөе!
2 сэтгэгдэл:
Мэргэжлийнхд нь хэн гээч хүн нь түрүүлээ вэээ???? Юутай ч 3ууланд нь баяр хүргэе...
...хаха, цаад бямбаа хүнд гар чинь эхний өдрийнхөө оноогоор 2т орсын гэсэн, тэгсэн шүүгчид нь 2 дахь өдөр ороогүй гээд хасцын гэсэн шд хаха...
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...