...Viva La Vida...[ Vivir La Vida El Amor-Obtener El Amor]

2008-09-24 uundaa бичсэн.
Гарчиг маань Viva La Vida...Фрида Кало гэж зураачийн энэ бүтээлийн нэрийг ингэж хэлдэг. Бас Coldplay хамтлагийн сүүлийн цомгийн нэр. Монголчилбол "Урт удаан амьдар" гэсэн ерөөлийн үг... Зүгээр л нэг өдрийг өнгөрөөмөөргүй санагдаад, хичээлээ давтаад амрах далимдаа хэдэн үгнүүдийг нийлүүлж утгатай болгох гэж хичээлээ. Тэгэхдээ уул нь эхэндээ хайку нтр гэж бодоод байсан, wikipedia-аас хайкугийн тодорхойлолтыг уншчихсан болохоор зүгээр л шүлгүүд гээд л ойлгочих, товч бөгөөд тодорхой шүлэгнүүд... Тэгээд анхны шүлгүүдээ тавьж байгаа болохоор урам өгвөл баярлана, гэхдээ мэдээж шүүмжилбэл гомдохгүй ээ...

Ганцаардал тээсэн хараацай ниссээр
Улам дээшээ, улам гүн рүү-
Зүрх минь шархлах шиг... [...гансрал...]
**********************************
Түлхүүрийг нь тааруулсаар
Итгэлтэйгээр бас эрчтэйгээр-
Аз жаргалын хаалга... [...зорилго...]
**********************************
Тэнгэр өөд харах шиг
Сэтгэл рүү минь ч өнгийх шиг
Одод түгчихсэн байна уу? [...асуулт...]
**********************************
Урдаас минь инээмсэглэх
Амьдралын минь утга учир
Зүрх минь догдолно... [...хайр...]
**********************************
Өнчин гөлөгний нүд
Харамсмаар ч юм шиг өрөвдмөөр ч юм шиг
Өвөл бас үхэл... [...тавилан...]
**********************************
Аврал эрсэн харц
Зугтаахын аргагүй түүний тэр ширтэлт
Тэнгэр лүү мацахыг би хүснэ [...үхэл...]
**********************************
Ухаарал надаас зуурна
Тунирхал түүнийг минь надаас түлхэнэ
Төгсгөл зөгнөсөн учрал... [...эхлэл...]
**********************************
Бачимдал, бухимдал
Хэн миний амыг таглаад байна
Эрх чөлөө-хүсэл... [...итгэл...]

10 сэтгэгдэл:

Anonymous said... ( 24/9/08 03:02 )

goe bolson bnaaa
keep it up!!!

Anonymous said... ( 24/9/08 16:05 )

hedii engiin met bolovch tsaanaa bas dald utgatai bh shig bna. Goy boljee, amjilt husii

Anonymous said... ( 24/9/08 16:06 )

I love 131dg

Anonymous said... ( 24/9/08 16:09 )

yo dajgui boljee, gehdee nadaa ter ...uhel... n taalagdahgui bna.

Anonymous said... ( 24/9/08 16:28 )

tengeriin odod gazart buusan met
niislel hot mine gerelten haragdana...(..zun tsag..)
tengeriin uuls gazart buusan met
niislel hot mine uniartan haragdana...(.. uwul tsag..)

Anonymous said... ( 24/9/08 19:02 )

uneheer l unen shde bi yagaad ch yum iim toroloor bichij uzeegui yum bna .Uzhiig mash ih husej bna chi uneheer sain bna .Ulam ihiig hiij anduud bidendee hurgehiig husey > CHI SHILDEG IN

Anonymous said... ( 24/9/08 19:46 )

Аврал эрсэн харц
Зугтаахын аргагүй түүний тэр ширтэлт
Тэнгэр лүү мацахыг би хүснэ [...үхэл...] zugeer l ym bnashd, harin garchig ni yu gesen ugiin

Anonymous said... ( 25/9/08 00:25 )

chi ch neg zevuun zevuun yumaar oroldoh yum aa
taalagdj bna dahiad

Anonymous said... ( 25/9/08 21:38 )

Аврал эрсэн харц
Зугтаахын аргагүй түүний тэр ширтэлт
Тэнгэр лүү мацахыг би хүснэ [...үхэл...]
Энэ хэсэг таалагдаж байна. За тэгээд Мандан Бадраг !!

Anonymous said... ( 25/9/08 21:48 )

...Viva La Vida...[ Vivir La Vida El Amor-Obtener El Amor] ene yu gej bgan be humuucee medehnuu

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...