Далай ламын Мянганы сургаал

2008-09-23 Tsengel бичсэн.



Шинэ мянганы хүмүүст зориулан гаргасан Далай ламын сургаалыг та бүхэндээ бүрэн эхээр нь хүргэж байна.Уг 17 сургаалыг та бүхэн мэргэн оюун ухаандаа тунгаан бодож, өөрийн бодол санал, сэтгэгдлээ хуваалцана уу.









ДАЛАЙ ЛАМЫН МЯНГАНЫ СУРГААЛ


Амьдралын мөрдөлгөө


1.Их хайр ,их ололт нь их эрсдлийг байнга дагуулж явдгийг сана.

2.Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд.

3.Өөрийгөө хүндлэх,бусдыг хүндлэх,өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн 3 зарчмыг мөрд.

4.Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхмшигтай аз дайралт болдгийг сана.

5.Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ.

6.Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхмыг хийж эхэл.

7.Өдөр бүр хэдэн мөчийг ганцаараа өнгөрөөж бай.

8.Бусадтай нээлттэй бай, гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд.

9.Чимээгүй байна гэдэг нь заримдаа хамгийн сайн хариулт гэдгийг сана.

10.Нэр төртэй сайхан амьдар,тэгвэл нас ахиж эргэж бодохын цагт 2 дахь удаагаа амьдарсан мэт сэтгэл ханах болно.

11.Гэр бүлийн доторхи хайрын дулаан уур амьсгал нь таны амьдралын тулгуур суурь юм.

12.Хайртай хүнтэйгээ маргалдаж зөрөх үед зөвхөн өнөөдрийн нөхцөл байдлыг авч үз.Өнгөрсөн амьдралыг бүү сөх.

13.Өөрийн мэдсэнээ бусадтай хуваалц.Энэ нь мөнхийн алдрыг олох зам юм.

14.Газар дэлхийтэйгээ эелдэг зөөлөн харьц.

15.Жилд нэг удаа урьд очиж байгаагүй газарт оч.

16.Хамгийн сайн харилцаа гэдэг бол зөвхөн бие биенээ хайрласан хайр юм.Хайр нь бие биенийхээ хэрэгцээнээс давж гарсан тэр тохиолдол л байдаг ганц зүйл гэдгийг сана.

17.Юуг орхиж юуг хаяж байж олж авсанаар нь өөрийнхөө амжилтыг үнэлж дүгэнэ.



2 сэтгэгдэл:

uundaa said... ( 23/9/08 21:45 )

хмм, далай ламын хөрөг зурагтай, бас дээрээс нь энэ 17 сургаальтай, бас хөөрхөн календарьтай плакат өмнө нь миний өрөөнд хадаастай байжийдаг байж билээ, одоо хаашаа алга болсон юм бол, энийг чинь сайн цээжилнээ, болкүй бол принтерлээд, кармаандаа хийгээд нтр...үнэндээ үнэн л үгнүүд байнадаа, хмм, сэтгэлд юм бодогдчих шиг, аль эсвэл нэг л хоосорчих шиг, мэдкүй ээ, би манарч байх шиг байнаа нтр...

Anonymous said... ( 24/9/08 16:25 )

aidaa medku ym

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...