BREAKING NEWS!!! Latest News from Olympiads!!!

2008-05-03 uundaa бичсэн.
Өнөөдөр эхний өдөр нь явагдаж өндөрлөөд байгаа Улсын Математикийн 44-р олимпиадын талаар шуурхай мэдээ манай блогт ирлээ. Эхний өдрийн дүн одоогоос хэдхэн хормын өмнө гарчээ. Одоогийн байдлаар буюу бодлого хамгаалалтын дараах байдлаар Э.Тэмүгэ 21 оноогоор 1-р байрт, Б.Мягмаржав 9 оноогоор 2-р байрт, Н.Бямбажав 7 оноогоор 3-р байрт жагсчээ. Мөн манай Г.Оюундарь 3 оноотой, Л.Мөнх-Очир 2 оноотой, Х.Билгүүн 0 оноотой, Н.Нямхүү 0 оноотойгоор явж байна. Олимпиадын сүүлийн шийдвэрлэх бодолт маргааш болно. Бүгдэд нь амжилт хүсье, бас байраа, оноогоо урагшлуулаарай!!!
За мөн мэдээлэл зүйн олимпиадын эхний өдрийн дүн гарсан байна. Одоогоор Л.Мөнх-Очир маань 10 оноотойгоор эхний байруудын дунд явж байгаа бөгөөд бодлого хамгаалалтын дараа эцсийн дүн гарах бололтой. Мөн Б.Нацагдорж амжилттай оролцож байна. Дараагийн өдрөө амжилт хүсье...
Сурагч сонины олимпиадын дүнгийн хурал өнөөдөр болж, Д.Ёндонжамц, Д.Батцэнгэл нар мөнгөн медаль, Л.Сүхбат, Ц.Будмаа нар хүрэл медаль, Т.Цэцэгдэлгэр нар шагналт байрын эзэн болсон байнаа. Тэдэндээ мөн баяр хүргэе...

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...