Өнөөдөр 2008-05-02
2008-05-02
Админ бичсэн.
За тэгэхээр өнөөдрийн болсон онц зүйлсийг товчхоноор хүргэе!!! Энэ өдөр миний хувьд олон зүйл бодогдуулсан өдөр байлаа. Үүнээсээ та бүхэнтэйгэй хуваалцая!!!
Минйи хувьд өчигдөр орой унтахад л бүгчим орой байсан бол өглөө босоход нээх цас хаялсан өвлийн нэгэн өдөр мэт л байлаа. Гоё ч юм шиг. Цаг хугацаагаар аялаад өнгөрсөндөө хүрж ирээд хичээлдээ ахиад удаан суух ч юм шиг гоё бодол ч гэхиймүү нэгэн бодол төрсөнөө /даан ч/ хаврийн тэнгэрийн олон аашинд замхран алга боллоо.
"Ёоо. Өнөөдөр ямар аймаар цас ордийн бэ?" гээд жил болгоны яг л улсын олимпиадын өмнө тогтмол болдог лам болон захирлын сургаалийг сонсохоор бага зэрэг дулаан хувцаслаад сургуульруугаа зүглэлээ.
Нээрээ л хаврийн тэнгэр олон ааштай гэчээр ламын сургаалийг сонссоны дараа гараад ирэхэд өмнөхөөсөө шаал өөр болчихсон дээрээс нь нил шалбааг. Сургуулийн хаалганы дээрээс ус асгарахаа алдан дусалж яг л бороо орсон мэт гоё болсон байв. Бороо орвол зун бараг болчихлоо гэсэн үг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Бидний хамгийн хариуцлагатай зүйл болох конкурс ойртсоор бас ...
Бид төгсөх гээл. Цаг хугацаа ч хурдан юмаа.
Би өнөөдөр Мэдээлэл зүйн олимпиаддаа ороод... гайгүй хэний ч бодоогүй бодлогыг бодсон. Хэн нэг нь бодсон эсвэл би бодоогүй байвал тэгээд олон хүүхдэд онгирцон баахан бантах байхдаа. Юутай ч гэсэн түрүүлээд хэлчий. Дүн нь гарахаар...харнаа
Бас өнөөдөр Битлэзийн нөгөө яригдаад байсан зүйл болсон гэсэн. Бажгаа дуугаараа гуравт орсон гэж дууллаа. Орой 8-ын үед сургууль дээр очсон чинь манай хичээнгүй 2 хос маань 65д суужийлээ. Тэгээд энэ 2 шиг л конкурсандаа бэлдэх хэрэгтэйлдээ.
Маргааш нөгөөдөр манайхан буюу олимпиадынхан Математикийн Улсын олимпиадтай. Бас л Конкурс шиг хариуцлагатай зүйл. Жил жингээ бэлдсэн бүх зүйлээ гаргадын байгааздээ!!! Тэгээд юутай ч гэсэн бусаддаа АМЖИЛТ хүсье дээ. Мань ямар өөртөө Амжилт хүсэлтэй нь биш... Тэгээд нэг юм Сэтгэнэ биз. Ямар чаддагүй юм биш. Манайхан Лаагад өгнөөө.
Өнөөдөр нэг иймэрхүү. Хэхэ.
1 сэтгэгдэл:
ter odriin tsas ch unexeer goe blaa bas manaixan ch mash amjilttai oroltsloo unexeer amjilttai blaa hehe
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...