Ярилцлага with Пүнтүүз...
2008-03-09
uundaa бичсэн.
Алс холын Гуулин улс луу эрдэм өвөртөлж ирэхээр хүлгийн жолоо залаад удаагүй байгаа 131dg-ийн гишүүн Пүрэвдаш маань блогт маань зориулж мессенжерээр ярилцлага өгсний та бүхэнд толилуулж байнаа...
Блог: Сайн уу? Удаан уулзсангүй шүү...
Пүрэвдаш: Сайн сайн, харин тийм ээ, зав ёстой муутай байлаа...
- Хичээл хэр байна даа?
- Их, хүнд, хэцүү, өрсөлдөөнтэй гээл...
- Яг юугаар ямар сургуульд сурч байгаа билээ?
- Seoul National University-д Economics-оор сурч байна даа...
- Тэнд очоод төрсөн сэтгэгдлүүдээсээ хуваалцаач, Солонгос орны тухай ч юм уу?
- Энд ирсэн анхны сэтгэгдэл гэвэл culture shock байна... Гайхалтай улс, гайхалтай ард түмэн гайхалтай соёл... Энд ус 00 2 бол хаа сайгүй... Дуртай хүнээсээ утсыг нь гуйгаад ярьж болно гээл... Ер нь бол өнгөцхөн харах, гүн харах 2 их ялгаатай байлаг юм л даа... Зовж зовж, бүхэл түүхийнхээ турш зовж байгаад одоо л жаргаж байгаа ард түмэн... Сурах юм ч их байна даа...
- Монголд байсан Пүрэвдаш, Солонгост сурч байгаа Пүрэвдаш 2-ын хооронд хэр өөрчлөлт гарав?
- Тэнд би нөлөөгүй байсан бол, энд би хэр сурна төдий чинээ намайг дэлхий үнэлнэ, би дэлхийд үгээ хэлж чадна...
- Найзуудтай болж байна уу?
- Болж байгаа шүү... Дотуур байрны найзууд, ангийн найзууд гээд зөндөө зөндөө...
- Чөлөөт цагаараа юу хийж байна?
- За тэгээд очоод удаагүй байгаа юм чинь нээх хийсэн юм ч алгадаа...
- За тэгээд ангийнхандаа хандаж хэлэх үг байна уу?
- Сур...
- Тэгээд л болоо юу?
- Бас дахин сур... хэхэ... Конкурсэндээ сайн бэлдэж, хүссэн сургуульдаа ороорой...
- За сүүлчийн асуулт, охид нь хэр юм байна?
- ӨӨ, гайгүй гайгүй охид байгаа байгаа...
- Тэгээд?
- Одоохондоо бодсон юм алга... Гэхдээ одоохондоо шүү...
- Хэхэ за баяртай, дараа уулзацгаая...
- Мэдээж, бүгдээрээ сайн сууцгааж байгаарай...
2 сэтгэгдэл:
Hey hugshuun amjilt>>mani 9 sard l araas chin ochihoor bolchloo doo>>za tgj bgad uulzana aa OKiDoki
amjilt amjilt!!!
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...