ТӨРӨХИЙН ӨМНӨХ ХӨГЖИЛ 4-р хэсэг
2008-03-09
uundaa бичсэн.
За тэгээд энэ номныхоо үргэлжлэлийг доор дарж уншаарай, тэгээд хувааж авахаа мартав... Үр хөврөлийн 4-7 дахь долоо хоног дахь үе шатуудын талаар...
9-р бүлэг
Ойролцоогоор 2,5 долоо хоног болоход эпибластаас өөр өөрийн тодорхой үүрэг бүхий давхаргыг бүрдүүлэх эктодерм, эндодерм, мезодерм хэмээх 3 эд үүсдэг.
Эктодерм нь хөгжиж тархи, нугас, мэдрэл, арьс, хумс, үс зэрэг олон бүтэц бий болгоно.
Эндодерм нь амьсгалын болон хоол боловсруулах системийг бүрдүүлэхээс гадна элэг, нойр булчирхай зэрэг чухал эрхтний хэсгийг үүсгэнэ.
Мезодерм нь зүрх, бөөр, яс, мөгөөрс, булчин, цусны эс, бусад бүтцүүдийг үүсгэнэ.
3 долоо хоног болоход тархи нь их тархи, дунд тархи, бага тархи хэмээх гурван хэсэгт хуваагдан хөгжинө.
Мөн амьсгалын ба хоол боловсруулах системийн хөгжил үргэлжилнэ.
Шар хүүдийд цусны эс анх бий болмогц үр хөврөлд бүхэлд нь судаснууд бий болж, гуурс хэлбэрийн зүрх ч үүснэ.
Түргэн томорч байгаа зүрх маш богино хугацаанд эвхэгдэж зүрхний тасалгаанууд бүрэлдэж эхэлнэ.
Үр тогтсоноос хойш 3 долоо хоног ба нэг өдөр өнгөрөхөд зүрх цохилж эхэлнэ.
Адил үүрэг бүхий бүлэг эрхтнийг эрхтний систем гэх агаад цусны эргэлтийн систем нь хамгийн түрүүнд ажиллагаанд ордог систем юм.
10-р бүлэг
3 ба 4 дэх долоо хоногийн хооронд хүүхдийн биеийн ерөнхий хэлбэр бүрэлдэж эхлэх ба үр хөврөлийн тархи, нугас, зүрх шар хүүдийд харагдана.
Үр хөврөл маш түргэн өсөж, эвхэгдэж эхэлнэ. Энэ үеэр шар хүүдийн хэсэг нь хоол боловсруулах системд нэгдэж, мөн цээж, хэвлийн хөндийг үүсгэнэ.
11-р бүлэг: 4 дэх 7 хоног: Амнионийн шингэн
4 долоо хоног болоход үр хөврөл тунгалаг шингэнээр дүүрсэн хүүдийгээр бүрхэгдэнэ. Амнион шингэн гэдэг энэхүү ариун шингэн үр хөврөлийг доргиж гэмтэхээс хамгаалдаг.
12-р бүлэг: Зүрхний цохилт
Зүрх ердийн үедээ минутад 113 цохилно.
Цохилт бүхэнд зүрхний тасалгаануудад цус орж, гарахад зүрхний өнгө өөрчлөгдөж байгааг ажиглаж байгаа биз?
Зүрх хүүхэд төрөх хүртэл 54 сая орчим удаа цохилж, хүн наян нас наслахад нийт 3.2 тэрбум гаруй цохилно.
13-р бүлэг: Тархины өсөлт
Тархи маш түргэн томорч, их тархи, дунд тархи, бага тархины хэлбэр өөрчлөгдөнө.
14-р бүлэг: Мөч ба яс
4 дэх долоо хоногт үр хөврөлд дөрвөн товгор үүсэж, тэр нь цаашдаа ирээдүйн хүүхдийн дөрвөн мөчний эхлэл болно.
Одоохондоо арьс нь ганцхан давхар эсүүдээс тогтож байгаа учир маш тунгалаг харагдана.
Арьс зузаарах тусам тунгалаг байдал нь алдагдаж, нэг сар орчмын дараа үр хөврөлийн дотор эрхтнүүд харагдахгүй болно.
15-р бүлэг: 5 дахь 7 хоног
Тархи үргэлжлэн маш түргэн өссөөр 4 – 5 долоо хоногт 5 хэсэгт хуваагдана.
Энэ үед толгой нь үр хөврөлийн биеийн хэмжээний 1/3 хувийг эзэлнэ.
Тархины тал бөмбөлгүүд үүсэж, аажмаар тархины хамгийн том хэсгүүд болно.
Тархины хагас бөмбөлгүүд нь хүний бодох, сурах, санах, ярих, харах, сонсох, дураараа хөдлөх, асуудал шийдвэрлэх зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэдэг.
16-р бүлэг: Амьсгалын систем
Амьсгалын системд баруун зүүн гуурс бүрэлдэж эхлээд аажмаар цагаан мөгөөрсөн хоолойг хоёр уушгитай холбож өгнө.
17-р бүлэг: Элэг бөөр
Энэ үед цохилж буй зүрхний зэргэлдээх хэвлийн хөндийг элэг эзэлж байна.
5 долоо хоног болоход бөөр бий болно.
18-р бүлэг: Шар хүүдий
Шар хүүдийд ирээдүйн нөхөн үржих эрхтэн бүрдүүлэх эсүүд үүссэн байна. 5 долоо хоног болоход эдгээр эс бөөрний орчим дахь үржлийн эрхтнүүд рүү шилжинэ.
19-р бүлэг: Гарны хөгжил
Мөн энэ үед гарын алга бий болж эхлэх ба 5,5 долоо хоногт мөгөөрсний үүсэл эхэлнэ.
Дэлгэц дээр 5 долоо хоног ба 6 хоногтой үр хөврөлийн зүүн гарын алга, бугуй харагдаж байна.
20-р бүлэг: 6 дахь 7 хоног: Хариу үйлдэл
6 долоо хоног болоход тархины тал бөмбөлгүүд тархины бусад хэсгээс илүү түргэн томорно.
Энэ үед үр хөврөл аяндаа болон хариу үйлдэл хийн хөдөлдөг болно. Эдгээр хөдөлгөөн нь мэдрэл булчингийн хөгжилд шаардлагатай.
Үр хөврөлийн амны хэсэгт хүрэхэд толгойгоо арагш татна.
21-р бүлэг: Чих ба цусны систем
Гаднах чих хэлбэрээ олж эхэлнэ.
Мөн энэ үеэр цусны эс үүсэх явц элгэн дотор үргэлжилж, лимфоцит бий болсон байна. Цусны цагаан бөөмийн энэ төрлийн эс дархлааны системд чухал үүрэгтэй.
22-р бүлэг: Булчин ба гэдэс
Амьсгалахад оролцдог гол булчин өрц 6 долоо хоногт бүрэлддэг.
Гэдэсний зарим хэсэг хүй рүү түр орно. Физиологийн ивэрхий гэдэг энэ хэвийн үзэгдлийн үед хэвлийн хөндийн бусад эрхтэн өсөж хөгжих зай гарна.
23-р бүлэг: Гарын алга ба тархины долгион
6 дахь долоо хоногт гарын алга нэлээд хавтгай хэлбэрээ олно.
6 долоо хоног ба 2 өдөрт тархины долгион бичигдсэн байна.
24-р бүлэг: Их бие
Их биеийн хоёр талаар хөхний товч үүсээд дараа нь цээжний урд хэсэгт байраа олно.
25-р бүлэг: Ясны бүтэц
6,5 долоо хоногт тохой харагдаж, хуруунууд хоорондоо салж, гарын хөдөлгөөн ажиглагдана.
Яс үүсэх үйл явц эгэм, хоншоор ба эрүүний хэсэгт эхэлнэ.
26-р бүлэг: 7 дахь 7 хоног: Хариу үйлдэл
7 дахь долоо хоногийн эцсээр зогьсолт ажиглагдана.
Цочролын хариу үйлдэл хөлийн хөдөлгөөн бас ажиглагдана.
27-р бүлэг: Зүрхний бүтэц
Зүрх 4 тасалгаатай болж ерөнхийдөө хэлбэржинэ. Одоо зүрх минутад дунджаар 167 цохилж байна.
7,5 долоо хоног дээр хийсэн зүрхний цахилгаан бичлэг насанд хүрсэн хүнийхтэй төсөөтэй болсон байна.
28-р бүлэг: Өндгөвч ба нүд
Эмэгтэй үр хөврөлд 7 дахь долоо хоногт өндгөвч нь мэдэгдэнэ.
Нүдний нөсөөт торлог 7,5 долоо хоногт түвэггүй ажиглагдах ба нүдний зовхи хурдан томрох үедээ орно.
29-р бүлэг: Хуруунууд
Гарын хуруунууд салсан байх ба хөлийн хуруунууд суурь хэсэгтээ л нийлсэн хэвээрээ байна.
Одоо үр хөврөл хоёр гараа ч, хоёр хөлөө ч нийлүүлж чадна.
Өвдөгний яс ч бүрэлдсэн байна.
ЗУРГИЙГ ЭНДЭЭС...

0 сэтгэгдэл:
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...