Энэ өдрийн онцлох хүүхэд- Д.Яруу

2007-11-20 uundaa бичсэн.



Яг одоо миний бичих гэж байгаа зүйл бүхэн зөвхөн бодит үнэн бөгөөд гагцхүү ганц админы бодол биш ангийн ихэнх хүүхдүүдийг төлөөлж чадах хүчтэй гэдгийг би хэлмээр байна.

Бүтэн нэр: Даваажав Яруу
Төрсөн он сар өдөр: 1991.09.22
Төрсөн газар: Монгол
Хоч: Санду, Ярусаки Вакижаки
Хобби: Хөлбөмбөг тоглох, PC тоглох, хөгжим сонсох

Бага нас
Бидний энэ удаагийн онцлох хүүхэд бол манай ангийн аргагүй лидерүүдийн нэг, бас админуудын дотны найз, анги төдийгүй сургууль даяараа өөрийн хийсэн үйлдэл, хэлсэн үгээрээ нэрд гарсан Яруу маань байнаа.
Түүний туулсан амьдрал аргагүй л 131dg-ийн гишүүн болох хувьтай байсан гэдгийг нь бидэнд харуулдаг. Цэцэрлэгт сурч байхдаа бүжиглэдэг байсан гэх түүний цэцэрлэг 6-р сургуультай шеф харьцаа тогтоон, ахлах бүлгийнх нэг ангийг сонгон шууд 2-р ангид элсүүлсэн гэдэг. Тэр дунд манай Яруу гүйж явж л дээ. Тэгээгүй бол өдийд манай доод ангид нэг манаргадаг овоо гар байнаа гээд бид яриад л явж байх байсан байх.
Дээр дурьдсан туршилт түүнээс цааш хийгдээгүй, манай хүн ч туршилтын амьд туулай болоод 6-р сургуульдаа үргэлжлүүлэн сурч, ангийнхаа төдийгүй сургуулийнхаа тэргүүлэх сурагчдын нэг болсон юм. Улмаар 2002 онд МГС-тай ангид элсэн орж суралцах болж, өдийг хүртэл бидэнтэй мөр зэрэгцэн сурсаар байна.

131dg-д
Би итгэдэг, түүний хүч чадалд. Ангид ямар нэг асуудал гарах болгонд би эхлээд түүнээс асуудаг. Ямар ч хүний эвийг эвтэйхэн гэгч нь олчихдог, хэн ч зүрхлээгүй байхад чи л зориглож, асуудлыг шийддэг. Хөгжилтэй, хүмүүжилтэй, нөхөрсөг, шийдмэг, бас найдвартай. Энд хүргээд орхие, бусдыг нь эрхэм уншигч та нэмээрэй.
Манай хүн ямар ч юманд орчихсон л явж байдаг, perfect залуу. Хэн ч түүнийг бүжиглэнэ гэж итгээгүй, гэтэл тэр гайхамшгийг үзүүлж, эргэлзэгчдэд хариултыг нь өгсөн. “Чи чадсан бол би чадна” Энэ түүний баримтладаг зарчим.
Сургуулийн хөлбөмбөгийн шигшээ багийн гишүүн, Мазаалай FC клубын гишүүн, Ангийн 2-р багийн ахлагч, сургуулийн урлагийн үзлэгийн чөлөөт бүжгийн төрлийн аварга Arctic Penguins багийн гишүүн.

Хөлбөмбөгөөр сургуулийн цомын тэмцээний хүрэл, спартакиадын мөнгө, ширээний теннисны сургуулийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл.
Монголын хүүхдийн ордны Эрдэм мөнгөн медальт. Хүүхэд-хууль тэмцээнд оролцсон 1-р сургуулийн багийн гишүүн.
Хэрвээ Яруу ангид байхгүй бол анги нэг л нам гүм, эл хуль байдгийг бид мэднэ. Ангийнхаа төлөө гэсэн зүрх сэтгэлийг та түүнээс л харж чадна гэдэгт би эргэлзэхгүй байна.

Ойрын үед
Яруу яг одоо TOFEL өгөхөөр шаргуу бэлдэж байна, он гараад өгнө. Гэхдээ бас хичээлээ ч орхигдуулахгүй, үргэлж давтлаганд суусаар... Бүжгээ ч, хөлбөмбөгөө ч хаялгүй, бэлтгэл хийсээр...
Манай Яруу хэлсэндээ хүрдэг хүн. Тэр 6 сард хэлэхдээ “9 сарын 1 гэхэд найз охинтой болно” гэсэн. 9 сарын 1-нд биелүүлчихсэн л байсан. Тэгвэл тэр одоо Монгол улсын ерөнхийлөгч болоод улс орноо хөгжүүлнэ гэж ярьдаг. Хэдэн жилийн үнэн эсэхийг нь хамтдаа шалгацгаая. Би лав итгэж байна.
Эцэст нь би нэг үг хэлмээр байна. Чи бол жинхэнэ эр хүн, итгэлтэй, шударга байдлын туйл, агуу найз, ангийнхаа нэгэн тулгуур нь юм шүү.

5 сэтгэгдэл:

Anonymous said... ( 20/11/07 19:35 )

ZA yaruuuuda bayr hurgiiiii. aimar hiihed shuuude :D, sain huuhed sain nz gej bodoj bna((ter negen odor minii utasiig nuusaniig es toootsvol)) za za ter yavah martsan. Harin dahij tegvel .....

Anonymous said... ( 20/11/07 19:54 )

Sain naizdaa bayr hurgii. Hey ene GD-g bitii too utsii ni avbal avaarai za.

Orgil said... ( 20/11/07 19:58 )

yaruu bayar hurgii

Anonymous said... ( 20/11/07 22:15 )

za Yaruu naizdaa ene odriin mend hugie.MAnai angiin negen gaihamshigt od shuu chi.ZA teged Toefl oo amjilttai ogorei.

Bilguun said... ( 21/11/07 19:15 )

Za Yaruu sain huuhdee!!!

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...