Нийтийн бүжиг VS Орчин үеийн бүжиг
2007-11-20
uundaa бичсэн.
Хоолоо идчихээд л, арай л цадаагүй болохоор өөр өөрсдийн, өрөөл бусдын цүнхийг ухаад л идэх юм хайгаад явж байтал доод давхарт 70,80-аад онд хүрээд ирчихэв үү гэлтэй сайхан нийтийн бүжгийн ая гараад эхэллээ гэж. Манайхан ч бүгдээрээ сонирхоод л, хэдэн өвөө, эмээ нар сайхан вальс эргэж байнаа. Үнэхээр аймар бүжиглэх юм, залуудаа яаж таваргаж байсан бол гэмээр л байлаа, юун Төөгөө, 2СҮХ л байсан байх даа.
Манайхан ч дутах юм юу байсын гээд л эхэндээ 3 давхартаа хос хунгийн дууль, орос ардын бүжиг, за тэгээд сүүлдээ согтуучуудын бүжиг мэтийн олон янзын юм оролдож байгаад л доошоо буув аа гэж. Тэгээд Будмаа, Маргад, Хулан мэтийн охид маань л бүжиглэх юм даа. Бүр өвөө эмээ нартай дунд нь орчихсон л явж байхын.
Харин энэ үед манай Төөгөө, Оргил нар бөөн транс дуутай CD олчихоод тавих гээд л хүлээгээд л байв. Хүлээж хүлээж, өвөө эмээ нар маань ч ядарч эхлэв, хэдхэн дуутай CD нь дуусав, залуучуудын үе ирлээ.
Ингээд л манай хэд сайхан үсэрч, дэвхцэж, бүжгийн талбайн голд бужигнаж байгаад гэрэлтүүлэг муу хангалтгүй гэсэн шалтгаанаар дээшээ гарахаар шийдэн тарсаан гэж.
Ер нь миний мэдэхийн түүнээс цааш бараг цаг шахуу өвөө эмээ нар маань бүжиглэсэн шүү, тэхээр энэ тулаанд манайхан бараг ялагдсан юм шиг л болж байна даа. НИЙТИЙН БҮЖИГ МАНДТУГАЙ
1 сэтгэгдэл:
tiimee niitiin bujig mandatguia haha alsan doo bi lav ovoo emee nartai hamt bsan dag
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...