Ирээдүйгээр аялах уу?

2007-11-09 uundaa бичсэн.
Хүн төрлөхтөн бид өнгөрсөн цаг үеийг дэндүү сайн мэднэ. Бидний амьдарч буй одоо цагш ч бидэнд мэдрэгддэг. Харин бидний огтоос мэдэхгүй мөртлөө мэдэхийг маш их хүсдэг ганцхан цаг бол Ирээдүй. Ирээдүйг тааж мэдэх оролдлогыг дэлхийн өнцөг булан бүрт дэх физик, түүхч, математикч, генетикч, эмч, сэтгүүлч, дизайнер нар байнга хйиж байдаг. Тэдний хамтын судалгаан дээр тулгуурлан гаргасан ирээдүйн тухай сонирхолтой прогнозуудыг толилуулья. Харин сэтгэлзүйн бэлтгэлтэй байгаарай.

Цаг агаар

Ихэнх цаг уурчдын үзэж байгаагаар ойрын 100 жилийн дотор дэлхий дахинд дулаарал явагдах бөгөөд жил ирэх тусам манай гаригын дундаж температур өссөр байх болно. 2050 он гэхэд агаар мандлыг бохирдуулагч томоохон аж үйлдвэрүүд өөрсдийн нүүрстөрөгчийн хаягдал утаагаа агаарт цацсаны улмаас озоны давхарга улам бүр цоорч дэлхий даяар их дулааралт маш хурдтай явагдана. 2100 он гэхэд мөнх цаст уулын цас хайлж усны түвшин нэмэгдэнэ. Хэрвээ өвлийн улирлыг санагалзсан хүмүүст нэг бол Сибирь, нэг бол хоёр туйлруу явах сонголт үлдэнэ. Зарим өөр шим мандлын бүс нутагт халуун орны ургамлууд ургаж олныг алмайруулах болно.

2500 он гэхэд ихэнх нам дор газар оршдог хотууд усанд тэр чигээрээ автах бөгөөд их халуун болсноор тахал өвчин ихэснэ. Амьтан ургамал сая саяаараа мөхөж устан “Улаан ном” 20 ботиор гарна. Ихэнх газар цөлжиж хүмннс одоогийн хамгийн хүйтэн газар амьдарна.


3000 он гэхэд дулааралт дээд цэгтээ хүрч бараг бүх газар усанд автан мөсөн туйл ул мөргүй алга болно.

Хүний амьдрал

Одоогоос 500 жилийн дараа гэхэд хүн төрлөхтөн монголоид болон негриод гэсэн хоёр төрөл болно. Цагаан арьстнууд өдрийн од шиг болно. Байнаг компьютер дээр суух тул нүдний хараа маш муу мөн байнга сульдсан байдалтай болно. Хоол хүнсний хэлбэр, зориулалтанд өөрчлөлт орж эрүүний хөгжилд өөрчлөлт орж, шүд цөөрнө. Бүх ажлыг машинууд гүйцэтгэж хүний бүтээх чадвар ашигт үйлийн коэффицент буурна. Харин 12000 онд хүний дундаж өндөр 150 см болтлоо буурч, бие жижигрэн, толгой том болно. Тархины хэмжээ жин нэмэгдэж Монголиод болон негриод оршин европууд устана. Америкийн хүн судлаач Ричард Доукинс бүх цаг үеийн хөгжлийг хамруулан судалсны үр дүнд одоогоос нэг сая жилийн дараах хүнийг ямархуу байхыг тогтоосон байна. Таамаглаж байгаагаар хүмүүс сая сая жилийн дараа нэг метр хүрэхгүй өндөртэй, сул булчинтай толгойных нь дух нь өргөн том ам хэмжээ жижгэрч, шүд цөөрөн амни дэм уурагаар хооллодог болно. Мөн бэлэг эрхтний хэмжээ багасаж тэрэнтэй тэрэнгүй хүн хувилах тул секст анхаарлаа хандуулахаа больж, харин цаг хугацаагаар аялах үхэшгүй мөнх болох зэргийг эрэлхийлх болно.

Шинжлэх ухаан

Шинжлэх ухааны гол судлагдахуунаар роботууд болон нано эсийн хүрээлэн дэхь судалгаанууд давамгайлах болно.

2020 он гэхэд бичил нано роботууд бүтээгдэж тэд эсийн бөөм дотор орж ажилладаг болно.

2025 он гэхэд хамгийн анхны бөөм доторх хиймэл суулгац роботууд бий болж , тэднийг амьд биед суулгаснаар хорт хавдар ДОХ өвчнийг анагаах боломжтой болно.

2030 он гэхэд нанотехнологийн үндсэн дээр хүний хиймэл эд, эрхтнүүд үйлдвэрлэгдэж , хүний бие хагалгаа, мэс засалд амжилттай ашиглагдах болно. Хиймэл оюун ухааны цар хүрээ нэмэгдэж амьд хүний мэдрэхүйц хэмжээнд очно. Гэхдээ хүний оюун ухааныг гүйцэж чадахгүй.

2140 он гэхэд биороботууд хүний эрх мэдлээс гарснаар хүн төрөлхтөн маш том аюулд учирч, түүнийнхээ золиос болох магадлалтай.

Сансар огторгуй

Шинлэх ухаан мөн сансар судлал харьцангүй шинэ түвшинд очих болно.

2015 он гэхэд аерокосмлёт буюу агаарын дууны хурдтай тээвэр бий болж, байнга иэргэдэд үйлчлэх болсноор дэлхийн нөгөө өнцгөөс нөгөө рүү 5 минутанд очих болно.

2020 он гэхэд шавьжний биеийн онцлог дээр тулгуурлан бүтээсээ олон тэмтрүүлтэй машин бий болсноор осол аваар гарахгүй болно.

2027 он гэхэд сансарт буюу задгай агаар дахь зочид буудал бий болно.

2030 он гэхэд анхны сансрын экспедиц марс гариг руу аялж, 500 өдрийн дараа улаан нүдэн гариг дээр бууна.

2050 онд эдхийн таталцлын хүч нөлөөлдөггүй нисдэг машинууд бий болсноор хүн агаараар зорчдог болно.

2070 он гэхэд сүүн замаас дохионы мэдээ хүлээн авах боловч тайлж уншиж чадахгүй.

2100 он гэхэд аль ч нөхцөлд амьдрах чадвартай био роботууд Марс гаригийг сонгон авч суурьших болно.

Компьютер

Мөн компьютер болон харилцаа холбоо дээд цэгтээ хүртэл хөгжинө.

2020 он гэхэд маш жижигхэн багтаамж өндөр Нотебүүкүүд гарна. Мөн хүн өөрийн дуу хоолойгоор компьютертэй харьцан командуудыг өгнө.

2060 он гэхэд нано технологийн үндсэн дээр комын схем, микро эд эсийг бүтээх ба ингэснээр маш жижиг микрочиллийг бүтээж хүний тархинд суулгана

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...